Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/ШШ2026/0018

 

        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хаалттай хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Одмаа 

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

Шүүгч Г.Билгүүн 

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Монголбанк, Монголбанкны ерөнхийлөгч

Гуравдагч этгээд: “У” ХХН /U********/

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах болон "Э********" ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан тухай бүртгэлийг хүчингүй болгох”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “У” ХХН /U***************/-с Монголбанкны Ерөнхийлөгч болон “Т” ХХК-д холбогдуулан гаргасан “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны акт болон "H" /Э************/ ХК-ийн хувьцаа эзэмшлийн бүтцэд орсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь хууль ёсны бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн болохыг тогтоолгох, "U**************" /У ХХН/ нь "H" /Э***************/-д эзэмшиж буй хувьцаагаараа дамжуулан ХААН Банкны хувьцаа эзэмшлийн бүтцэд хууль ёсны, хамгаалагдсан ашиг сонирхолтой болохыг тогтоож, баталгаажуулах, мөн уг ашиг сонирхол нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалагдахыг хүлээн зөвшөөрүүлэх”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.О, М.Б, Г.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 221/2023/0063/З

НУУЦ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 36 дугаар зүйлийн 36.3, 36.11, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгчид тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А-1/476 дугаар албан бичиг болон “Э” ХК-ийн хувьцааны бүтцэд өөрчлөлт оруулсан бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “У” ХХН /U*************/-с Монголбанкны Ерөнхийлөгч болон “Т” ХХК-д холбогдуулан гаргасан “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А-1/476 дугаар захиргааны акт болон "H" /Э**********/ ХК-ийн хувьцаа эзэмшлийн бүтцэд орсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь хууль ёсны бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн болохыг тогтоолгох, "U" /У*************/ нь "H" /Э/-д эзэмшиж буй хувьцаагаараа дамжуулан ХААН Банкны хувьцаа эзэмшлийн бүтцэд хууль ёсны, хамгаалагдсан ашиг сонирхолтой болохыг тогтоож, баталгаажуулах, мөн уг ашиг сонирхол нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалагдахыг хүлээн зөвшөөрүүлэх” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          Ц.ОДМАА

 

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН