| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/44 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Э.Бадрал, шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Э.Бадралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******т холбогдох эрүүгийн 2336003700001 дугаартай, 178/2024/0024/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн Манхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, “Баянголын хүлгүүд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 8-р гудамжны 201 тоотод оршин суух бүртгэлтэй, ******* аймгийн Манхан сумын Төгрөг гол багт түр оршин суух, ******* ургийн овогт *******ийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” баарны орчимд Б.*******той хэрүүл маргаан үүсгэж түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1.1.******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1215 дугаартай... Б.*******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал,баруун нүдний алим болон дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 11-13-р хуудас)
1.2. Хохирогч Б.*******ын өгсөн:”...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай ажлын багш *******, ******* гэдэг хүмүүсийн төрсөн өдөр болоод ажлынхнаараа гадуур гарсан. Атармаа, бид гурав үлдээд “X” баар ороод бүжиглэж байтал Атармаагийн найз нь гээд нэг залуу ирсэн. Би тэр залууг танихгүй. Тэгээд тэр залуу ирээд тай уулзаад явсны дараа , бид хоёр дээр ирээд “хамт сууя гэж байна” гэж хэлэхээр нь бид гурав дээшээ 2 давхар луу гарч тэр залуугийн сууж байсан өрөөнд очсон. Тэр өрөөнд нь тай ирж уулзсан залуугаас гадна 3 хүн байсан. Тэр залуустай 10 минут орчим хамт сууж байгаад тэр залуутай юм яриад суугаад байхаар нь “одоо явъя” гэж хэлээд дагуулаад өрөөнөөс нь гарсан. Тухайн үед машин барьж явсан болохоор огт юм уугаагүй. Тэгээд бид нар тэр залуусын сууж байсан өрөөнөөс гараад бүжгийн талбай дээр очоод байж байтал нөгөө залуу дахиад хүрээд ирэхээр нь би д “харья” гэж хэлээд дагуулаад аваад гарсан. г дагуулаад гартал хамт сууж байсан залуучуудын нэг нь дагаж гарч ирсэн. Тэгээд тэр залуу манай гэдэг найзыг татаж чангаагаад байхаар нь би болон тэр залууг “цаашаа яв. Бид нар чамайг танихгүй. Гэрт нөхөр хүүхэд хүлээж байгаа” гэж хэлсэн чинь нөгөө залуу Атармааг “би г гэрт нь хүргэж өгье. Чи нөхөр хүүхэдтэй юм бол яах гэж ийм орой гадуур явж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “бид гарч орох нь хувийн асуудал, найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд явж байна. Чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь тэр залуу г “гичий, янхан” зэргээр доромжлоод байхаар нь би ойртож очоод тэр залууг “чи ямар сонин юм бэ” гэж хэлээд цээжин дээр нь гараараа түлхсэн чинь миний толгой руу 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь “за за яршиг та нар наад хүнээсээ өөрсдөө салцгаа би харилаа" гэж хэлээд замын цаад талд гартал манай хоёр найз намайг таксинд суулгаж өгнө гээд зам гараад ирсэн. Тэр үед нөгөө залуу ч гэсэн замын эсрэг талд манай хоёр найзыг дагаад гараад ирсэн. Тэгээд такси барих гээд зогсож байсан чинь эхлээд тай уулзсан залуу гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд нөгөө залуугийн талаар хэлсэн чинь тэр залуу “ёстой уучлаарай, би авч яваад ярья” гэж ярилцаад зогсож байтал “хүүе энэ залууг аваач ээ” гэж орилохоор нь харсан чинь тэр залуу гийн хойд талаас бэлхүүснээс нь тэвэрчихсэн байдалтай зогсож байхаар нь би гүйж очоод тэр залууг “чи чинь ямар мэдрэл муутай амьтан бэ” гэж хэлээд гараас нь түлхсэн чинь юу юугүй миний нүд рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39-р хуудас),
1.3. Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр өрөөнд нэг их удалгүй 10 орчим минут болоод гарч бүжгийн талбайд очиж хэсэг байгаад харихаар болоод баарнаас гарсан. Баарнаас гараад Хөрс ШТС-ийн зүгт эгчийнх рүү алхаж байтал бид нарын араас дээр караокены өрөөнд сууж байсан нэг эрэгтэй хүн гараад ирсэн. Тэр эрэгтэй бид нарыг гэрт чинь хүргээд өгье гэхээр нь бид гурав “манай гэр ойрхон өөрсдөө яваад орчихно” гэж хэлээд цаашаа алхсан чинь салахгүй дагаж яваад байсан. Тэгээд бид нар замын эсрэг талд гараад ******* эгчийг таксинд суулгаж өгөх гээд такси олдохгүй болохоор нь зам дээр явж байсан хүмүүсээс санаа зовоод замын хажуу талын гудамж руу орсон. Тэгсэн чинь нөгөө залуу бид нараас салахгүй дагаад яваад байсан. Тэгж байтал нөгөө дагаж яваад байсан залуу намайг татаж чангаагаад явуулахгүй байхаар нь ******* эгч тэр залууг цааш нь түлхсэн чинь нөгөө залуу ******* эгчийн баруун талын нүд рүү цохисон чинь хамраас нь цус гарахаар нь шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),
1.4.Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Янжааг таксинд суулгах гэтэл тэр залуу араас зам хөндлөн гарч ирээд Мягдагмаагийн гараас татаад цаашаа гудамж руу чирэхээр нь би болиоч гээд тэр залуу руу гүйгээд очтол тухайн залуу Янжаагийн баруун талын нүд рүү баруун гараа атгаж байгаад нударгаараа цохиод авсан. Тэгтэл Янжмаагийн хамраас цус гарахаар нь би утсаараа цагдаа дуудсан. Янжааг цохисон залуу цагдаа ирэх хооронд зугтаад явчихсан.Тэгж байтал цагдаа ирээд Янжаа, хоёрыг аваад явсан би гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)
1.5. Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...” Б.******* араас ирээд “ хоёр найзаа авч явна” гэхээр нь би тоглоод “ чи харьчих, бид гурав явлаа” гэж хэлсэн чинь намайг “ чи мэдрэл муутай юм уу” гээд миний хацар луу алгадахаар нь “ чи давраад байгаа юм биш үү” гээд түлхсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73-р хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
1.9.Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” баарны гадна Б.*******той маргаж түүний биед халдаж зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч Н.*******ын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
2.2.Шүүгдэгч Н.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж түүнд шаардлага тавьсан эмэгтэй хүний биед халдаж цохисон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна гэж үзлээ.
2.3.Шүүгдэгч, хохирогч нарын олон нийтийн газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зохистой авч яваагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
2.4.Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1.Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг өгсөн болно.
Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 89 дүгээр хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 94 дүгээр хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 92дугаар хуудас), эд хөрөнгийн бүртгэлгүй талаар лавлагаа (хэргийн 93 дугаар хуудас),******* аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дугаар хуудас),”Баянголын хүлгүүд” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 97 дугаар хуудас), гэрч Г.Түвшинтулгын мэдүүлэг ( хавтаст хэргийн 103 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь эцэг,эх, дүү нарын хамт амьдардаг, “Баянголын хүлгүүд” ХХК-д тээврийн жолооч ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
Хохирогч Б.******* “ 700,974 төгрөгний хохирол нэхэмжилнэ” гэх мэдүүлэг өгсөн ба баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна.
Шүүгдэгч Н.*******аас хохирогч Б.*******д 701,000 төгрөгний хохирол төлсөн талаар баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”1.2-д “ хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
Шүүгдэгч Н.******* эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Гуулингийхан ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Гуулингийхан ургийн овогт *******ийн *******ыг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******т тайлбарласугай.
5.Эрүүгийн 2336003700001 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС