Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0048/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* *******гийн *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* аймагт төрсөн, *******, *******, *******, , , , , , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо огцом хааз өгсний улмаас машиныг нь түрж туслаж байсан иргэн ийг хашааны шонтой хавсран мөргөж, эрүүл мэндэд нь ходоодны их махиа хэсгийн урагдал, бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсгийн чацархайд няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, баруун дээд 1, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, эрүүнд язарсан шарх, ходоодны урагдал нөхөн мэс заслын дараах байдал /2023.11.30/ бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-10/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 14/,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зүс таних настай ах машинтай хий эргээд зогсож байсан. Тэгсэн тэр ******* ах намайг хоёр найзтайгаа миний машиныг дээш нь түрээд өгөөч гэсэн. Би болон манай найз , бид гурав тэр машиныг араас түрэх үед машин ухарч ирээд намайг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Би тэр орой эмнэлгийн мэс заслын тасагт хэвлийн хагалгаанд орсон. ...Тухайн үед гудамжны зам цас ороод мөстсөн байсан” /хавтаст хэргийн 18-22/,

“Миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал мөнгийг ******* төлж барагдуулсан. Одоо шүд хийлгэх зардал мөнгийг ******* барагдуулаагүй байгаа” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 25/,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...түрж дээшээ гаргачхаад явах гэж байсан чинь уг тээврийн хэрэгслийн жолооч ах машиныхаа ухардаг араандаа хийчхээд гэнэт огцом хаазлаад машин нь бүтэн эргээд манай хуурай дүү ийг машиныхаа урд хэсгээр мөргөөд хажууд нь байсан хашааны төмөр шонтой хавсраад э бүтэн эргээд унасан. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгөөд эмнэлэг ирсэн. Би уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харсан. бил үү гэсэн дугаартай мөнгөлөг өнгийн саарал Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/,

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...түрж дээшээ нь гаргачхаад явах гэж байсан чинь уг тээврийн хэрэгслийн жолооч ах машиныхаа ухардаг араандаа хийчхээд гэнэт огцом хаазлаад машин нь бүтэн эргээд манай найз ийг машиныхаа урд хэсгээр мөргөөд хажууд нь байсан хашааны төмөр шонтой хавсраад э бүтэн эргээд унасан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 35/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1167 дугаартай: “ийн биед ходоодны их махиа хэсгийн урагдал, бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсгийн чацархайд няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, баруун дээд 1, зүүн дээд 1,2 дугаар шүдний булгаралт, эрүүнд язарсан шарх, ходоодны урагдал нөхөн мэс заслын дараах байдал /2023.11.30/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх ходоодны их махиа хэсгийн язарсан урагдал, бүдүүн гэдэсний өгсөх уруудах хэсгийн чацархайд няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, ходоодны урагдал нөхөн мэс заслын дараах байдал /2023.11.30/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун дээд 1, зүүн дээд 1,2 дугаар шүдний булгаралт, эрүүнд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43/,

Шинжээч Ш.Бямбажавын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50/,

Шинжээч С.Саруулболдын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай: “******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. *******ын улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн осол гаргах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58/,

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан сумын баг, дугаар гудамжинд машинтай дээшээ өгсөж байхад миний машин хүч алдаад байсан, тэгэхээр нь би гудамжинд алхаж явсан 3 залууг ахын дүү нар ахыгаа түрээд өгөөч гэсэн, тэр гурван залуу миний машины араас түрэх үед хүч алдаад машины ухрах араандаа хийгээд ахын дүү нар холд гэхийн завгүй ухраад машины ард байсан э гэх залууг миний машин мөргөөд нөгөө э гэх залуу миний машины гупер доогуур орсон тэгсэн миний машин замын ховилд цохиулаад эргэж хараад айлын хашаа мөргөөд зогссон” /хавтаст хэргийн 37-38/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй оролцсон, “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ийг  мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа: “...сэтгэл санааны хохирлын зэрэглэлийг 5 дугаар зэрэглэлээр тооцож, 25,300,000 төгрөг, буйлны эмчилгээний төлбөр болох 270,000 төгрөг, нийт 25,570,000 төгрөгийг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

 

Улсын яллагч: “...шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирол, сэтгэл санааны хохирлын төлбөрт 25,570,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгуулах, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 3,002,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд оруулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... хохирол төлбөр болох 3,600,000 төгрөгийг төлсөн. Хохирогчид сэтгэл санааны хохирол төлбөр, эмчилгээний нэмж нэхэмжилсэн 270,000 төгрөг, нийт 25,570,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 3,002,000 төгрөгийг гаргуулахыг зөвшөөрч байна” гэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”,

 

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”,

 

230 дугаар зүйлд 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д авто тээврийн хэрэслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол 5 дугаар зэрэглэлд хамаарахаар заасан сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасан.

 

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн эдгэрэлтийн байдал, бусад байдлыг харгалзан гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 25,300,000 төгрөг, эмчилгээний төлбөрт 270,000 төгрөг, нийт 25,570,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, баг -40 тоотод оршин суух ийн э /РД:, утас:/-д олгохоор шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө 5,570,000 төгрөг төлж үлдэх төлбөрийг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчээс 20,000,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Мөн хавтаст хэрэгт Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/415 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 27/, иргэний нэхэмжпэгч “Тус хэргийн хохирогч ийн э нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлэг 836.3 оношоор эмчлүүлж 3,002,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31/ авагдсан байна.

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож ийн эмчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн  3,002,000 төгрөг нэхэмжилсэн, Иргэний хуулийн 513 дугаар зүйлд зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй тул шүүгдэгч *******оос 3,002,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд оруулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдон гарсан зардлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ******* байдаг, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* *******гийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******од оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

5. Шүүгдэгч *******оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардал 270,000 төгрөг, сэтгэцэд учруулсан хохирол төлбөрт 25,300,000 төгрөг нийт 25,570,000 төгрөг гаргуулахаас шийдвэрлэснээс ял эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө 5,570,000 төлснийг дурдаж, үлдэх 20,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, -40 тоотод оршин суух ийн э /РД:/, утас:-д,

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар 3,002,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд тус тус олгосугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36. зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД