Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2020/01024

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүү *******ийн Хаан банкны  тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр сольж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь *******тай 2012 онд танилцаж, улмаар 2013 оноос хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас хүү ******* 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, охин *******2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нар тус тус төрсөн. ******* нь 2019 оны 06 дугаар сард гэр бүлээс гадуурх харилцаатай болж хүү, охин бид гурвыг орхиод гэрээсээ явсан. Одоо тэр хүүхнээсээ хүүхэдтэй болсон бөгөөд хамт амьдарч байгаа. ******* нь гэртээ эргэж ирээгүй бөгөөд энэ хугацаанд хүү *******, охин *******нарт тусламж дэмжлэг үзүүлэх, тэжээн тэтгэх анхаарал халамж тавих зэрэг эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хүү *******, охин *******нарын эх ******* миний асрамжинд үлдээж, хуульд заасан хувь хэмжээгээр эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

Т овогтой Бминий бие М овогтой Лтай 2013 оны 9 сараас ахынхаа хашаанд аавынхаа жижиг гэрт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд нь аав ээж минь бид нарын бүхэл юмыг бэлдэж байсан. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Ханбилэгт төрж 2013 оноос 2015 оныг дуустал ганцаараа өсгөсөн. Энэ хугацаанд Л ажил хийнэ гэж хот руу явж гурван сарын дараа ирж хэд хоночихоод утсаар ч ярилгүй есөн сарыг дуустал хүү бид хоёрт анхаарал халамж тавилгүй ээжийндээ очиж амьдарсан. 2016 оны 08 дугаар сараас Л өөрийн гэрээ авч ирж ахынхаа хашаанд барьж бид 3 хамт амьдарч эхэлсэн. 9 дүгээр сарын 1-ний өдөр би хүүгээ цэцэрлэгт өгч өөрөө ажлаа хийсэн. Л 9-4 дүгээр сарыг дуустал ажилгүй байж миний эцэг эхээр ар гэрээ тэжээлгэж байсан. Л 5 дугаар сараас ажил хийж 600 000 төгрөгний цалин авдаг байсан боловч сардаа гэрийн орлого болгож цалингаа архинд зарцуулж 7 хоногийн 4-5 удаа архи ууж, ууж ирэх бүртээ гэрээ шатаана гэж гал гаргаж хутгалж ална гэж хүү бид хоёрыг айлгаж хүү ******* миний хүү биш гэж зоддог болсон. Гэрийнхээ бүх л юмыг хагалж унь, тооноо хугалж, гал голомтоо авч шиддэг байсан. 2017 оны 2 дугаар сард би жирэмсэн болж, жирэмсэн байх хугацаандаа тасралтгүй ажил хийж гэрээ авч явдаг байсан. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр охин ******* төрж нялх биетэй байхад Л өдөр бүр архи ууж агсан тавьж хоёр хүүхдээ минийх биш гэж доромжилдог байсан. Ийм учраас би хоёр хүүгээ аваад 12 дугаар сараас аав ээж дээрээ амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Л гэрт авч ирсэн өөрсдийн гэсэн юмаа ав, авахгүй бол шатаалаа гэж өдөр бүр дарамталдаг болсон. Л 7 дугаар сар хүртлэх хугацаанд анхаарал тавихгүй байж хоёр хүүтэйгээ сайхан амьдаръя гэж утсаар ярихаар нь би хоёр хүүхэдтэйгээ 7 дугаар сарын 2-ны өдөр гэртээ ирсэн боловч Л ажилтай гэж худлаа ярьж гадуур орой болтол архидаж та гурвыг орой очоод ална гэж хэл амаар доромжилж байсан. Би хоёр хүүгээ аваад харанхуй болж байхад замын унаанд сууж хөдөө аавындаа очсон. Үүнээс хойш Лтай уулзаагүй, 8 дугаар сарын 30-ны өдөр би аавынхаа жижиг гэрийг авч ахынхаа хашаанд хоёр хүүхэдтэйгээ амьдарсан. Хүү Ханбилэгт 1 дүгээр ангид орж би бага охиноо тэврээд өдөржин хүүгээ зөөдөг болсон. Л нь 2018 оны 1 дүгээр сараас 1982 оны ******* гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч эхэлсэн. 10 дугаар сарын 06-ны өдөр ******* нь над руу залгаж нөхөр бид хоёр чинь амьдраад жил гаран болж байна, би нөхрөөс чинь хүүхэдтэй болсон учраас хоёр хүүхдийн чинь тэтгэмжийг тултал нь төлнө чи чаддаг юм бол шүүхээрээ шийдүүлээд тэтгэмжээ ав, ажилгүй гэрийн буг болсон авгай минь, миний ах хурандаа, шүүх чинь шийдэх чадах уу гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Чамайг шүүхэд өгвөл удам судраар чинь хараал хийнэ гэж сүрдүүлсэн. Үүнээс хойш өдий болтол Л, ******* хоёр хүүхэд нь гараад хамт амьдарч байгаа. Миний бие Лаас хоёр хүүхдийнхээ овгийг солиулж өөрийн нэр дээр овоглуулж хүү ******* хадгаламжийн дэвтрээ нэр дээрээ шилжүүлж авахыг хүсч байна. Л шүүхэд худлаа тайлбар өгч байгааг нь ойлгохгүй байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М овогтой Л нь 2013 оноос *******тэй хамтран амьдарч хүү, охин хоёртой болсон. Эхнэр маань 2019 оны 03 дугаар сараас 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан. Үүнээс хойш би гэртээ ганцаараа амьдарч байгаа болно. Гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй. Үүнийг эхнэртээ ойлгуулж хэлсэн боловч буруу ойлголтыг залруулж чадахгүй явна. Миний хувьд эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдармаар байгаа учир эцэг байх үүргээсээ татгалзахыг хүсэхгүй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хүүхдийн мөнгөний хадгаламж захиран зарцуулж үрээгүй байгаа учир эхнэрийн нэр дээр шилжүүлж өгч болно. Хүүхдийн мөнгөний хадгаламж хэвийн байгаа болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүү *******ийн мөнгөний Хаан банкны 0тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр сольж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хүүхдүүдийн овог нэр солиулах хүсэлтэй гэж тайлбарласан.

Хариуцагч ******* хадгаламжийн хамтран эзэмшигчийг солих тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй тул тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

Зохигчид 2012 онд танилцан дотно харилцаанд орсон бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү *******, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр охин *******нар төрж, одоо эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, “Учралт баяр” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт, хүү *******ийн 0000948554 Г-2232 дугаартай төрсний гэрчилгээ, охин *******ранбилэгийн 6101002376 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тус тус нотлогдож байна.

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү *******, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр охин *******нарын эцэг нь хариуцагч ******* мөн болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд тэрээр хүүхдүүдийн эцэг биш эсэх асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдүүд эхийн асрамжинд байгаа бөгөөд бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх *******улган-Эрдэнийн асрамжинд хүү *******, *******нарыг үлдээх нь зүйтэй. Харин хүүхдүүдийн овог нэр өөрчлөх хүсэлтийн тухайд шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг маргаан биш тул хангаж шийдвэрлэх боломжгүйг шийдвэрт дурдах нь зүйтэй. Уг асуудлаар холбогдох эрх бүхий төрийн байгууллагад хандах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна гэж заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг *******аас хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр хүү *******, охин *******нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хүү *******ийн нэр дээрх Хаан банк ХХК-ийн 0дугаар дансны хамтран эзэмшигчээр хариуцагч ******* бүртгэлтэй бөгөөд ******* шүүхэд Хаан банк дахь хүүхдийн мөнгөн хадгаламжийн хамтран эзэмшигчээр өөрийгөө тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хүү *******ийг эх *******улган-Эрдэний асрамжид үлдээн шийдвэрлэсэн тул Хаан банк дахь хүү *******ийн 0дугаар дансны хамтран эзэмшигчээр *******улган-Эрдэнийг сольж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орологод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 65 060 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү *******, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин *******нарыг эх ******* асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү ******* охин *******нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг *******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт зааснаар  эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******ийн Хаан банк ХХК-ийн 0дугаар дансны хамтран эзэмшигчээр нэхэмжлэгч *******улган-Эрдэнийг солих тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөг гаргуулан *******д, 65 060 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

           

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ