Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсгийн .1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321003930393 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын дүгээр баг 25- тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн сумын 8 дугаар баг уурхайн баруун хойд талын замаар Тоёота марк-2 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож, зам тээврийн осол гарган зорчигч амь насыг хохироож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Маш их харамсаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 7 сартай жирэмсэн үлдсэн. 202 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрөх байсан ч дутуу төрж 2023 оны 12 дугаар сарын 0-ний өдөр төрсөн. Хүүхэд маань одоо  2 сартай болсон. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Охин маань 7 настай аавыгаа байхгүй болчихсон гэдгийг ойлгохгүй. Аав нь ажилдаа яваад ирдэг учир тэгж ойлгоод хоолоо ч идэхгүй байгаа. Сая төрсөн 2 сартай хүүхэд маань хатгаа тусаж эмнэлэгт хэвтэж би ээжтэйгээ хамт үлдээгээд шүүх хуралдаанд ирсэн. Би цаашид яаж амьдрах, үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна. Бүх зүйл хэцүү санагдаад ийм үйл явдал болсонд одоо хүртэл итгэхгүй байна. Маш их гомдолтой байна. Найз нь өнгөрөөд ажил явдал нь болж байхад ын ар гэрээс  нь ирж уулзаагүй. Би Цагдаагийн газарт ыг яагаад уулзахгүй байгаа юм. Ямар хүн байгаа юм харъя гэж дуудаж байж уулзсан. Бид цалин болон ипотекийн зээлтэй. Жирэмсэн байж байгаад төрсөн учраас би одоо декритний амралттай байна. Нялх биетэй нялх хүүхдүүдтэй байгаа тул сэтгэл санаа маш хэцүү байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач нөхөр 2015 оноос хойш одоог хүртэл нийт 8 жил хамт амьдарсан. Нөхөр бид хоёр 2016 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2020 оны 8 дугаар сард гэрлэлтээ цуцлуулж байсан боловч салалгүй нэг гэрт амьдарсаар байсан. Манай том охин өөр эцэгтэй, бага охин маань охин юм. Одоо миний гэдсэнд байгаа хүүхэд /7 сартай/ маань ч бас хүүхэд. Нөхөр бид хоёр хүүхдээ төрөхөөс өмнө гэрлэлтээ сэргээх гэж байсан боловч харамсалтай явдлаар осолд орж амь насаа алдлаа. ...2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 30 минутад манай нөхөр 2 охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр машинаа унаад гарсан бөгөөд 09 цаг 30 минут хүртэл 5 дугаар сургууль дээр эцэг, эх зохицуулагч хийж байгаад машинаа надад авчирч өгсөн. Тухайн үед манай нөхөр "би дахиад сургууль дээр очиж, зам дээр зогсох ёстой, явлаа" гэж хэлээд гарсан. Түүнээс хойш дахин нөхөртэйгөө уулзаагүй. Хамгийн сүүлд 12 цаг 30 минутад нөхөр маань над руу утсаар яриад "би 2 охиноо сургуулиас нь аваад  харих гэж байна" гэж ярьсан. Орой 17 цаг өнгөрч байхад манай хадам дүү над руу утсаар яриад "ах найзуудтайгаа цуг машинтай явж байгаад осолд орчихсон эмнэлэг дээр байна" гэж хэлсэн. Эмнэлэг дээр очоод би нөхрийгөө нас барсан болохыг нь мэдсэн. Тухайн үед нөхөртэй маань хамт машинд явж байсан хүмүүс эмнэлэг дээр байсан. Машиныг нь жолоодож явсан жолооч нь ухаангүй бие нь муу байсан. Би нөхрийнхөө оршуулгад 20 сая төгрөг зарцуулсан, хохирлоо нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд гэртээ байж байсан юм. Тухайн үед гаднаас найз орж ирээд "найз нь сая хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд сургууль дээр эцэг эхийн эргүүлд гарч байгаад уйтгартай, хүн явахгүй болохоор нь хүрээд ирлээ" гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад түүний машиныг нь Сүхжингийн баруун талын хороололд байх байрных нь гадаа тавиад буцаад СМУ-ын хороололд байх найз гэрт очсон. ...бид ын машинтай   сумын дүгээр баг гудамжинд байрлах түүний гэр рүү нь явахдаа ...дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Агар архи авч гэрт хувааж уусан. Өдөр 11 цагийн орчимд бид 3 архиа ууж дуусаад 5 дугаар сургууль руу охиныг нь авахаар явсан. Тухайн үед гэртээ өөрийнхөө охиныг үлдээсэн. охиныг сургуулиас нь аваад буцаж ын гэрт очих замаараа дэлгүүр орж 0.5 литрийн Агар архи авсан. Ингээд ын гэрт очиж , бид 3 авсан архиа ууж эхэлсэн бөгөөд өөрийнхөө охиныг ын охинтой нь тоглуулсан. Тухайн архийг ууж байгаад би архиндаа согтоод тасарсан. Нэг мэдэхэд үд өнгөрч байхад бид нар ын машинтай архи авсан дэлгүүр дээр дахин очиж 0.5 литрийн Агар архи худалдан авч байсан. Тухайн үед манай найз ирчихсэн ын машин дотор сууж байсан. Тэгээд "хэдүүлээ хойшоогоо аймгийн төвөөс гарч архиа ууя, аймгийн төвийн хойд талд байдаг нуур руу очъё" гэж хэлээд машинтайгаа хойшоогоо хөдөлж уурхайн хойд талаар уурхай руу явдаг цагаан шороотой замаар явсан. Бид нар уурхайг өнгөрөөд дээшээ өгсөж байгаад машинаа замаас гаргаад авсан архиа гадаа суугаад хувааж уусан. Уг архи талдаа орж байх үед машинаа асааж "хэдүүлээ хойд талын нууран дээр очиж үлдсэн архи ууя, нуурын усанд орж хальт сэргэж байгаад буцаад ирье" гэж хэлээд шороон замаар хойд зүг рүү чиглээд нэлээн хурдтай ширүүн явсан. Тухайн үед жолоочийн хажууд сууж явсан талийгаач , ар талын суудалд сууж явсан хоёр жолооч ******* хандаж "Хурдаа жаахан багасгаад яваа" гэж хэлсэн. Би тэр үед жолооч талын ард суудалд суугаад явж байсан. Жолоочийн эсрэг ар талын суудалд сууж явсан. "Хурдаа жаахан багасгаад яв" гэж хэлж дуусаагүй байтал машин онхолдоод өнхөрсөн. Машин яг хэд өнхөрч онхолдсоныг мэдэхгүй, нэг мэдэхэд зогсчихсон байсан. Тухайн үед жолоочийн хажуу талд сууж явсан , жолооч 2 машин дотор байхгүй, машинаас буучихсан байсан. Ингээд би машинаас буугаад миний араас буусан байх. Намайг машинаас буугаад харахад сууж байсан машиныхаа хаалганы хажууд доошоо хараад хэвтэж байсан. Би түүнийг зүгээр үү гээд мөрнөөс нь татаад дээш харуултал нүүр нь байхгүй болчихсон, нас барчихсан байсан. Харин , урд талд хэдэн алхмын зайтай дээшээ хараад газар хэвтэж байсан ба түүний амнаас нь цус гараад, газраар урсчихсан, хахаж цацаад байж байсан. дөнгөж амьсгаатай юм ярьж чадахгүй, биеийн байдал нь нэлээн хүнд харагдсан. Ингээд би зам руу гараад урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан цагаан өнгийн машинд гар өргөж зогсоосон. Жолооч ахад "ахаа туслаарай, бид нар осолд орчихлоо, эмч цагдаа дуудаарай" гэж хэлсэн. Тэр жолооч ах эмнэлэг болон цагдаа руу залгаж дуудлага өгч байсан. Би дээр буцаж очоод түүнд яаж туслахаа мэдэхгүй байсан. Амнаас нь цус гараад ямар ч хөдлөх, ярих тэнхэлгүй, дөнгөж амьсгаатай төдий л байсан. Тухайн үед яг юу хийж байсныг нь би мэдэхгүй байна. Удалгүй түргэн тусламж ирээд ыг нас барсан байна гэж хэлсэн. Эмч нар ын толгойг нь боогоод дамнуурган дээр тавиад эмнэлгийн машин руу оруулсан. Ингээд бид хоёр эмнэлгийн машинд суугаад эмнэлэг дээр ирсэн. …Архи ууж, машин жолоодож хурд хэтрүүлснээс болж осол гарсан байх гэж бодож байна. Багцаагаар 70-аас 80 км цагийн хурдтай явж байсан байх. Тэгээгүй бол юу гэж замаас гарч нисэх вэ дээ. ер нь жаахан гишгэчихдэг байсан юм. Уг нь гишгэхээ больсон гэж ярьж байсан. Архи уугаад л гишгэчихсэн байх. ...Осол болох үед бүгд хамгаалах бүсээ зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 3-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр өглөө гэрээсээ гарч 10 цагийн үед Ивээлийн 7 дугаар байрны гадна явж байхад ... , нартай таарсан. Бид нар тэндээс хөдлөөд Нуурын хамгийн хойд талын эгнээний гадна машин дотор 0.5 литрийн архи 1 шилийг ууж дуусгаад сууж байтал хэдүүлээ Цайдамын нуурын хойно очиж үлдсэн 1 шил архиа ууя гэж санал гаргаад бид нар ертөнцийн зүгээр хойшоо хөдөлж, машинаа барьж арын суудал дээр бид хоёр, жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан бөгөөд бид нар ******* сум руу явдаг зассан шороон замаар дээшээ өгсөөд цэргийн ангийн зүүн талаар хойшоо уруудаад явсан. Тухайн үед нь хурдтай яваад байхаар нь наад хурдаа хас гэж хэлсэн бөгөөд миний үгэнд оролгүй чигээрээ давхиад байсан. Удалгүй доор очиж замын хажуу талын хэсэг рүү орж 2 эргэж шидэгдсэн байх тэрийг санаж байна, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн цонхоор шидэгдсэн газар хэвтэж байсан бөгөөд удалгүй ухаан орсон. Эмнэлгийн машин ирээд манай найз ыг эмнэлгийн машины ард оруулж бид хоёр хажууд нь суугаад эмнэлэг рүү ирсэн. ...Осол болохын өмнө замын нөхцөл байдал хэвийн ямар нэгэн саад байгаагүй, зам ямар нэг халтиргаа гулгаагүй хуурай байсан. ...согтуугаар хурд хэтрүүлснээс болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ослын гэмтлийнхээ улмаас зарим зүйлсээ санахгүй байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үд болж байх үед сумын дүгээр баг 25- тоот манай гэрт ах ирчихсэн, тэдний охин нь манай охинтой хамт тоглож байсан. Тэгж байгаад би ахыг охинтой нь Сүхжингийн байшинд хүргэж өгөөд гэртээ ирсэн. Түүнээс хойш болсон явдлыг санахгүй байна. ...Би , , нартай хаана уулзалдаад хаана архи уугаад яаж яваад осолд орсноо санахгүй байна. Санах гэж зөндөө үзсэн боловч санаж чадахгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ахыг Сүхжинд хүргэж өгөөд, 10 дугаар сарын 10-ны өдөр би эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-12/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн 109 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач цогцост гавал тархи болон цээжний хөндийн эрхтний хавсарсан гэмтэл: Гавлыг орой болон суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны орой хэсэг, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доторхи цус харвалт, тархины 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн талын 2-10-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, өвчүү ясны хугарал, хамар ясны болон хоншоор ясны зүүн талын үйрч бяцарсан хугарал, хуйхны дотор гадаргын цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны 2 талын урагдсан шарх, нүүрний голын хамар, дээд, доод уруул хамарсан урагдсан шарх, баруун чамархай, баруун чихний дэлбэн, нүүрний баруун тал, цээж, хэвлийн зулгаралт, зүүн гуяны зулгаралт, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Г. нь гавал тархины гэмтлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд нас баржээ.

5. Талийгаач Г. нь “B III бүлгийн цустай байна.

6. Талийгаач цусанд 1,6 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 57-61/

Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 тоот дүгнэлт:

1. Тоёота гранд марк-2 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ******* нь МУ-ын ЗХД-ийн:

1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

3.б-д Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.

3.7а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтууд зөрчигдсөн байна.

2. ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

3.б-д Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.

3.7а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/ эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

ЗХД-ийн -р хавсралт 2.1-д Жолооны механизмын эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн холбоосны сул хөдөлгөөн ихэссэн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно гэсэн заалтууд зөрчигдсөнөөс уг осол гарч хүний амь нас хохирох шалтгаан болсон байна.

Осол гарах гол шалтгаан нь гэрчүүдийн болон өөрийн мэдүүлгээс үзэхэд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, /ЗХД-ийн -р хавсралт 2.1-д ашиглахыг хориглосон/ тухайн нөхцөлд хурд тохируулаагүй, согтуурах ундааны зүйл хэрэглэсэн нь самбаачлах хугацаанд нөлөөлж зөв шийдвэр гаргаж чадаагүйгээс болж уг осол гарах үндсэн шалтгаан болсон байна.

3. Шинээр өөр зүйл илрээгүй болно. /хх-ийн 66-67/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 213 тоот дүгнэлтэд:

1. “” гэж хаягласан цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 7-75/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээчийн  2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед титэм заадасны баруун талаас баруун дух руу үргэлжилсэн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана их бага далавч гайморын хөндийн бүх хана хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана гадна хана, их бага далавч, хацрын нум, суурь яс, гайморын хөндийн бүх хана хамарсан нийлмэл бяцарсан хугарал, баруун дагзнаас лямбда заадас дагасан хугарал хөхлөг сэртэн суурь яс дайрч баруун чамархайн суурь хүртэл үргэлжилсэн зөрүүтэй ясны хэлтэрхийтэй хугарал, баруун чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, хатуу хальсны дээрх цус хуралт, баруун зүүн талын дух, зулай хэсгийн хатуу хальсны доорх цус хуралт, аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, тархины эдийн хаван, уушиг няцрал, цээжний хөндийн хий шингэн хуралдалт, зүүн талын 1,-5-р хавирганы зөрүүгүй хугарал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шууны гадна дээд хэсэг, цээжний баруун ар хэсэг, зүүн мөрний зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.

. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гавал тархины гэмтлүүд, 3.1.12-т зааснаар уушиг няцрал, цээжний хөндийн хий шингэн хуралдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-т зааснаар зүүн талын 1,-5-р хавирганы зөрүүгүй хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2..1-д зааснаар баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шууны гадна дээд хэсэг, цээжний баруун ар хэсэг, зүүн мөрний зулгаралтын сорви гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 102-105/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 1-23, 26/

- Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 2/

- Зам тээврийн осолд холбогдсон Toyota Grand mark-2 маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-5/

- хими болон биологийн шинжилгээний хариу /хх-ийн 55-56/

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 125-127/

- *******ын гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх ЦЕГ-ын нэгдсэн хайлтын мэдээлэл /хх-ийн 128-133/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 218/

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 138-10/

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 12-15/

- нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 16/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 18-153/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 10 сая төгрөг төлсөн баримт, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар нийт 7 хуудас /задгай/ баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн сумын 8 дугаар баг уурхайн баруун хойд талын замаар Тоёота марк-2 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож зам тээврийн осол гаргаж амь насыг  хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж., Б. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон Toyota Grand mark-2 маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан лавлагаа, мэдээлэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 213 тоот “” гэж хаягласан цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээчийн цогцост үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн 109 тоот: “...Талийгаач цогцост гавал тархи болон цээжний хөндийн эрхтний хавсарсан гэмтэл: Гавлыг орой болон суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны орой хэсэг, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доторхи цус харвалт, тархины 2 тал бөмбөлгиийн суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн талын 2-10-р хавирганы хугарал, зүүн уушигны няцрал, өвчүү ясны хугарал, хамар ясны болон хоншоор ясны зүүн талын үйрч бяцарсан хугарал, хуйхны дотор гадаргын цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, духны 2 талын урагдсан шарх, нүүрний голын хамар, дээд, доод уруул хамар урагдсан шарх, баруун чамархай, баруун чихний дэлбэн, нүүрний баруун тал, цээж, хэвлийн зулгаралт, зүүн гуяны зулгаралт, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Г. нь гавал тархины гэмтлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд нас баржээ...” гэх дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээчийн  2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас  хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсгийн .1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсгийн .1-д зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирогчийн оршуулгын зардалд 20 сая төгрөг, мөн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шүүгдэгч *******оос нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангасан 11,681,795 төгрөгийн зардлын баримт байх тул үүнийг шүүгдэгч *******оос гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд заажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг, Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тус тус баталсан бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 2023 онд дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 82,500,000 /550,000x150=82,500,000/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн оршуулгын зардалд 10,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дансаар шилжүүлэн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******оос гаргуулах оршуулгын зардал 11,681,795 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 82,500,000 төгрөг нийт 9,181,795 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч *******оос 8,181,795 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсгийн .1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дэх хэсгийн .1-д зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн  хугацаагаар хасах  ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

5. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэм хорын хохиролд 8,181,795 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА