Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2020/01050

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б

            Хариуцагч: М.М

        “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Мтай 2017 онд танилцаж, 2018 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарсан. ОхинУ нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. М нь охиноо 2 сартай байхад л гэрээсээ явсан. Тэгээд эргэж ирээгүй. 2 жил гаран болж байна. Би эхлээд ирэх байх гэж их л харсан. Би Мтай жирэмсэн байхдаа суусан юм. Тэгээд ирэхгүй болохоор нь нэг их араас нь яваагүй. Уг нь охиноо өөрөөрөө овоглоод хамт амьдарна гэж л ярилцаад суусан. Тэгээд охиноо 6 сартай байхад өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсоныг мэдсэн. Одоо тэр хүнтэйгээ суугаад хүүхэдтэй болсон гэсэн. Ингээд би түүнтэй холбоогүй байж байгаад ер нь гэрлэлтээ цуцлуулаад нэг тийш нь болгоё гэж бодож саяхан утсаар ярихад зөвшөөрсөн. Иймээс бидний гэрлэлтийг цуцлах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү. Би охиноо өөрийн асаргаанд авна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Мөнгөнхүү овогтой М нь Б.Б гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Охин М.Уаг Бийн асаргаанд өгөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Мад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2017 онд танилцаж, хамтран амьдарч 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 6101000005 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас охин Мын У нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Нийцэл өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Болормаагийн тодорхойлолт, гэрлэгсдийн 6101000005 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин М.Уагийн 6101001516 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид тусдаа амьдраад 2 жил болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, хариуцагч хамтран амьдрагчтай болсон, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Охин М.Уа нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байсан бөгөөд бага насны хүүхдэд тавих анхаарал халамж, хариуцагчийн хүүхдийн асрамж дээр маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан охин М.Уаг эх Б.Бийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Маас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б овогт М.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин М.Уа г эх Б.Бийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй  гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Маас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ