Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 232100000041 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, 174 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг мөргөж дээд уруулын дотор салстын шарх, 11, 21 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун чамархай, эрүүний баруун доод хэсэгт, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тухайн үед болсон асуудлын талаар санахгүй байна. Би гэртээ байхад нь авч гараад хохироосондоо харамсаж байна. Учруулсан хохирлыг төлнө...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал байхгүй. Тухайн үед намайг заамдаж аваад 3 удаа мөргөсөн. Би утасны үнэ болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, өөрөөр нь эдгээсэн...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг байрны жижүүрээр ажилладаг тус байрны жижүүрийн өрөөнд нөхөр, хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэг сургууль хамт төгссөн ангийн хүүхэд болох нь манайд ирээд хоол унд идсэн. нь тухайн үед 3-4 орчим насны хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд “хүүхдээ гэртээ үлдээчхээд буцаад ирье, жаахан юм ярьж сууя” гэсэн. Ингээд өдөр нь хүүхдээ хүргэж өгчхөөд буцаж ирээд юм ярьж суусан. Тэгээд хэсэг байж байгаад “манай хүргэний гэрт очъё, хүргэнээс мөнгө аваад буцаад танайд ирье” гээд намайг дагуулаад хүргэнийх рүүгээ явсан. Ямар санаатай мөнгө авч, буцаж манайд ирэх талаараа надад хэлээгүй. Хүргэнийх нь гэр Хэрлэн сумын 2 дугаар багт байдаг гээд намайг дагуулаад явсан. Тэгээд хүргэнийх нь гэрт очиход хүргэн нь согтуу байсан бөгөөд биднийг очиход дэлгүүр орж 2 шил архи авч, тэр архийг бид хувааж уусан. Би архинаас 3 хундага уугаад дахиж уугаагүй, хүргэнтэйгээ хувааж уусан. Нэлээн орой болж архи нь ч дууссан. Тэгээд би ******* явлаа гэж хэлэхэд намайг явуулахгүй гээд над руу агсарч, миний гар утсыг булааж аваад газарт дэвсэлж эвдсэн, мөн “энэ их жаргалтай авгай, ажил хийдэггүй нөхрөөрөө тэжээлгэдэг” гээд агсарч намайг заамдаж аван нүүр рүү 2-3 удаа мөргөж биед гэмтэл учруулсан. Би Самсунг А-12 маркийн гар утсыг 2022 онд 240,000 төгрөгөөр авч байсан. миний гар утсыг дэвсэлснээс болж дэлгэц нь хагарч, одоо асахгүй байгаа. Уг гар утсаа зах зээлийн ханшаар үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 1/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны орой ******* над руу утсаар яриад “би танайх руу яваад очъё” гэхээр нь “тэг, тэг хүрээд ир” гээд зөвшөөрсөн. Тэгтэл нэлээн орой болсон үед найз нь гээд нэг танихгүй эмэгтэйтэй хамт хоёулаа согтуу орж ирсэн. Тэрээр хувцас хунар нь цас, шороо болсон байдалтай байсан бөгөөд тэднээс юу болоод цас шороо болчихов гэхэд дэлгүүрээс гарч ирээд уначихлаа гэж хэлж байсан. Тэд гаднаас орж ирэхдээ хугас шил архитай орж ирсэн бөгөөд би тухайн үед архи уусан халамцуу байсан учир тэр хоёрт газраар ор засаж өгөөд унтсан. Харин тэр хоёр юм яриад нөгөө архи уугаад үлдсэн. ...Манайд хоноод өглөө нь босох үедээ ажиглахад *******ын баруун билүү, зүүн талын нүдний доор хөхөрсөн байсан. Өөр шарх гэмтэл харагдаагүй. Өмнөх өдөр нь манайд ирэх үед нь би шарх гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ач хүүгээ салхилуулах гэж гараад Хэрлэн сумын дүгээр баг 11 дүгээр байшинд жижүүр хийдэг орж хэсэг юм ярьж суусан. Тэднийд байхад “хоёулаа ойрд уулзалдаагүй ганц пиво уучих юмсан” гэж надад хэлсэн. Тэгээд би буцаж 2 дугаар багийн тийш явж ач хүүгээ гэрт нь хүргэж өгчхөөд ынд буцаж очсон. Надад пиво уух мөнгө байхгүй байсан тул хүргэн дүү рүү залгаж “эгчдээ мөнгө байвал өгөөч, ангийнхаа хүүхэдтэй уулзаад байна” гэхэд хүргэн дүү “та юм уух гээд байгаа бол манайд хүрээд ирэхгүй юу даа” гэхээр нь ад энэ талаар хэлэхэд хамт явъя гээд өөрөө зөвшөөрөөд манай хүргэний гэр болох Хэрлэн сумын 2 дугаар баг /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ ийн гэрт очиж бид нар архи уусан. Эхлээд 1-2 шил архийг , бид гурав нийлж уусан. Тэгээд дахин архи авч нийт 3 шил архи ууж согтоод цаашаа юу болсон талаар санахгүй байна. Согтохоос өмнө ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Ингээд өглөө нь сэрхэд ын нүүр нь хөхөрсөн байсан. Би түүнээс чи яасан юм бэ гэхэд чи бид хоёр унасан шүү дээ гэж хэлж байсан. Би түүнтэй маргалдаж зодолдсоноо санахгүй байна. Би согтоод тасарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 623 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед дээд уруулын дотор салстын шарх, 11, 21-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун чамархай, эрүүний баруун доод хэсэг, баруун шуунд цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх дээд уруулын дотор салстын шарх, 11, 21-р шүдний сулрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 25-26/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-0/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 33-36/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-5/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ыг мөргөж дээд уруулын дотор салстын шарх, 11, 21 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун чамархай, эрүүний баруун доод хэсэгт, баруун шуунд цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 623 тоот “...*******ын биед дээд уруулын дотор салстын шарх, 11, 21-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, баруун чамархай, эрүүний баруун доод хэсэг, баруун шуунд цус хуралт, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх дээд уруулын дотор салстын шарх, 11, 21-р шүдний сулрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, шүүгдэгчийг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

            Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “гэмтлийн улмаас эмчилгээ хийлгээгүй, харин Самсунг А-12 загварын утасны үнэ 200,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлоо *******гаас нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэгт  Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг А-12 загварын гар утас нь 200,000 төгрөгөөр /хх-ийн 35/ үнэлэгдсэн байна. Үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утасны үнэ, сэтгэл санааны хохирол зэргийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 2023 онд дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000  /550,000x5=2,750,000/ төгрөг, гар утасны үнэ 200,000 төгрөг нийт 2,50,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад олгохоор шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 2,50,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА