| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2024/0034/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр *******анд төрсөн, *******, *******, , , , “Оюут сүмбэр” ХХК-д гар буулгагч, , , , , , ,, тоотод оршин суух хаягтай, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тай шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч *******ийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн тоотод гар утасны худалдаа эрхэлдэг иргэн эс iphone 14 pro” загварын гар утсыг “худалдан авна, аав руугаа залгаж утасны төлбөрийг шилжүүлье” хэмээн өөрийн ашигладаг сим картыг уг гар утсанд хийж улмаар авч зугтаан илээр, хүч хэрэглгүйгээр, хууль бусаар авч 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэлэлцүүлгийн шатанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн 3 давхар , гар утасны худалдаа, засвар г хаягтай лангуунд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-12/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-20/,
Хохирогч ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн 30 минутын орчимд өөрийн түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг “” төвийн лангуунд ажлаа хийж байтал 25-27 орчим насны хар, цагаан, саарал өнгө холилдсон алаг эрээн өнгийн куртик өмссөн, бор өнгийн даавуун өвдөгний хажуу талдаа халаастай өмдтэй, хар өнгийн ороолтоор амаа дарсан, хөрслөг бор залуу манай лангуунд орж ирээд “За сайн байна уу ах, утас үз гэсэн юм” гэж хэлээд iphone 14 pro загварын гар утас руу заагаад хэсэг үзэж байгаад, “за, за би буцаж ирээд энийг авна аа” гэж хэлээд гараад явсан. Тэгээр нь би гадагшаа гарч тамхи татчихаад лангуундаа ороход тухайн залуу миний араас удаагүй орж ирсэн ба анх сонирхож байсан нил ягаан өнгийн iphone 14 pro загварын гар утсыг худалдаж авъя гээр нь би утасны дэлгэцийн наалт, арын камерын хамгаалалтын наалтыг нааж, кэйс болон цэнэглэгчийг дагалдуулан өгөөд баталгааны хуудсыг бөглөж байх хугацаанд тухайн залуу интернэт банк нь болохгүй байна, аав руугаа яриадхая гэж хэлээд өөрийн эвдэрсэн г улаан өнгийн iphone 8 загварын гар утаснаасаа сим гаргаж ирээд худалдаж авахаар болсон iphone 14 pro загварын гар утсанд хийж, лээд нэг залуутай “Би Тэди дотор утас авах гэж байна” гэж ярьтал нөгөө хүн нь ямар утас гэсэн чинь “iphone 14 pro ” гэж хэлсэн чинь нөгөө хүн нь “хурдан хүрээд ир” гэж ярьж байгаа нь надад сонсогдсон. Тэгээд утас авахаар орж ирсэн залуу утсаар аавтайгаа ярьж байгаа байдалтай үүдний хэсэгт зогсож байгаад баталгааны хуудас бөглөж байх хооронд утасны мөнгийг өгөлгүй аваад гарчихсан. Ингээд буцаж орж ирээд мөнгийг өгөх байх гэж бодоод хэсэг хүлээсэн боловч эргэж ирээгүй. Би уг гар утсыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улсаас 2,680,000 төгрөгөөр худалдаж авсан, нил ягаан өнгийн 256gb багтаамжтай, 92%-ийн зайны багтаамжтай, HG модель загвартай, Дархан Теди төвийн лангуунд 3,100,000 төгрөгөөр зарагдаж байсан “iphone 14 pro” загварын гар утас байсан. Би тухайн залууд утас худалдаж авч байгаа юм чинь гээд гар утсанд нь хар өнгийн резинэн утасны гэр, утасны дэлгэцийн наалт, арын камерын хамгаалалтын наалт, адалтер болон цэнэглэгчийг дагалдуулан өгсөн. Алдсан гар утасны имэй код нь ” г мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/,
“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний хийсэн: “iphone 14 pro” загварын 256gb багтаамжтай гар утас 3,100,000 төгрөг” г шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43/,
“iphone 14 pro” загварын 256gb багтаамжтай гар утсыг *******ээс хүлээн авч, хохирогч д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрл ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бжүүлдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэд хангалттай гэж үнэлэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглгүйгээр, хууль бусаар авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Хууль тогтоогч дээрэмд гэмт хэргийн обьектив талын шинжийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглгүйгээр, хууль бусаар авсан; бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглээр заналхийлж авахаар довтолсон” гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл хохирогч эд хөрөнгөө өөрөө довтлогч этгээдэд өгөх ямар нэгэн санаа зорилгогүй байхад нь эд хөрөнгийг нь хохирогчид ямар нэгэн хүч хэрэглгүйгээр булаах, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглээр айлган сүрдүүлж авсан бол “дээрэмд” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Хохирогч “...хөрслөг бор залуу манай лангуунд орж ирээд “За сайн байна уу ах, утас үз гэсэн юм” гэж хэлээд iphone 14 pro загварын гар утас руу заагаад хэсэг үзэж байгаад, “за, за би буцаж ирээд энийг авна аа” гэж хэлээд гараад явсан. Тэгээр нь би гадагшаа гарч тамхи татчихаад лангуундаа ороход тухайн залуу миний араас удаагүй орж ирсэн ба анх сонирхож байсан нил ягаан өнгийн iphone 14 pro загварын гар утсыг худалдаж авъя гээр нь би утасны дэлгэцийн наалт, арын камерын хамгаалалтын наалтыг нааж, кэйс болон цэнэглэгчийг дагалдуулан өгөөд баталгааны хуудсыг бөглөж байх хугацаанд тухайн залуу интернэт банк нь болохгүй байна, аав руугаа яриадахъя гэж хэлээд өөрийн эвдэрсэн г улаан өнгийн iphone 8 загварын гар утаснаасаа сим гаргаж ирээд худалдаж авахаар болсон, ...баталгааны хуудас бөглөж байх хооронд утасны мөнгийг өгөлгүй аваад гарчихсан. Ингээд буцаж орж ирээд мөнгийг өгөх байх гэж бодоод хэсэг хүлээсэн боловч эргэж ирээгүй” гэж мэдүүлсэн байх ба хохирогч гар утсыг худалдаж авна гэдэгт итгэн шүүгдэгчид гар утсыг өгч, шүүгдэгч сим картаа хийн гар утсаар ярьж байгаад улмаар гарч явсан байна.
Хохирогч анх шүүгдэгчид анх утсыг өгөхдөө “худалдаж авна” гэсэн үгэнд нь итгэн өөрөө өгсөн байна.
Дээр дурдсанчлан дээрэмд гэмт хэргийн үед хохирогч “илээр” эд хөрөнгийг нь авч буйг шууд ухамсарласан байх ёстой атал шүүгдэгчийг гарч явах үед хохирогч араас нь зогсоох ямар нэгэн үйлдэл хийгээгүй, эргэж орж ир байх гэж итгэн хүлээгээд иргүй болохоор нь худал хэлснийг мэдэн цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт тогтоогдож байна.
Хэрэв хохирогч өөрөө эд хөрөнгөө өгсөн хэдий ч гарч явах үед нь эд хөрөнгөө авч үлдээр зогсоох үйлдэл хийсэн боловч уг этгээд зугтаасан бол дээрэмд гэмт хэргээр зүйлчлэнэ.
*******ий үйлдлийг дээрэмд гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байх ба зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар буюу “ааваасаа мөнгө шилжүүлж аваад гар утасны мөнгийг төлнө” гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, “залилах” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 д хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэмжлэлийн талаар:
Хохирогч д шүүх хуралдааны тов мэдэгдэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэмжл зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүл нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүл нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тай шийтг тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан боловч дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд өөрийн үйлдэлдээ оногдох шийтгэлийг өөрөө эдл ёстой атал шүүхийн хэлэлцүүлэгт “торгох ял шийтгэж өгнө үү, торгуулийн ялыг ааваасаа авч төлж барагдуулна” гэж мэдүүлсэн, өөрийн үйлдлийн нийгмийн аюулын хир хэмжээг ухамсарлаагүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг энэ өдрөөс лэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийл арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. ******* овогт *******ын *******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар шүүгдэгч б.Ирмүүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийл арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийл арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД