| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0022/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
2024 03 01 2024/Ш*******Т/19
МО*******ГОЛ УЛСЫ******* **************РИЙ******* ӨМ*******ӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг ......... оны ........... дугаар сарын .........-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга *******.*******
Улсын яллагч С.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******.*******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын .......-ны өдөр ......... аймгийн ...........суманд төрсөн, .......... настай, ..........., ................, ..........., ам бүл.......... *******ийслэлийн ............. дүүргийн ............ дүгээр хороо, ...........хэсгийн .......... дугаар гудамжны ........... тоотод оршин суух хаягтай,
......................ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа ..............., *******. овгийн *******-н ******* /РД:....../.
******* нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ :......... оны ........... дугаар сарын .........-ноос .........-нд шилжих шөнө .........цагийн орчимд ............дүүргийн ............ дугаар хороо, ........... дугаар гудамжны ........... тоотод хардалтын улмаас хохирогч Я.*******-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ ......... оны .........дүгээр сарын ..........-ны өдрийн ........... цагийн орчимд ............дүүргийн ......... дугаар хороо, ............. дугаар гудамжны .......... тоотод хохирогч *******-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би хамтран амьдрагч ******* болон охин *******-н хамтаар байж байтал орой .........цагийн үед гаднаас Д нэг шил архи аваад ороод ирсэн. Тэгээд авчирсан архийг нь уугаад сууж байгаад тамхи татахаар *******-н хоёр найзтай хамт гарсан бөгөөд манай гэрийн гэрэл унтараад хүүхэд уйлсан. Тэгэхээр нь би гэр лүү ороход Д гэрэл унтраагаад баруун талын орон дээр сууж байсан бөгөөд би гэрэл асаагаад “яаж байгаа юм бэ?” гээд Д-н нүүр лүү нэг удаа өшиглөсөн...,
“...*******и хөдөөнөөс ирээд гэртээ харилгүйгээр шууд .........дүүргийн......... дугаар хороо, ............. дугаар гудамжны ........ тоот байрлах *******-д очоод хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй нилээд удаж байгаад хаалгаа тайлсан. Тэгтэл ******* нь нэг танихгүй залуутай байсан бөгөөд нөгөө залуу нь миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохьсон. *******и зөрүүлээд өөдөөс нь нүүр лүү нь нэг удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд айлын морийг тэжээдэг, сард 1.000.000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг, (хх-ийн 110-111, 156, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Я.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “............. оны .............. дугаар сарын ...........-ны өдөр танил найз *******-н гэр болох ............ дүүргийн ........... дугаар хороо, ............ дугаар гудамжны ............ тоотод очиж нэг шил архи хувааж уугаад байж байтал хаалга нүдээд байхаар нь ******* хаалгаа онгойлготол өөдөөс үл таних залуу орж ирээд ******* руу дайрсан. *******и орон дээрээс босоод очоод салгатал нөгөө залуу намайг “чи муу энд юу хийж байгаа юм бэ?” гээд шууд үгийн зөрүүгүй намайг боож цохиж эхэлсэн. Тэгээд намайг чирж гаргаад үүдний пингийн гадаа унагааж байгаад нүүр лүү, гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн бөгөөд намайг өшиглөх цохих үед гараараа хааж байсан. *******и “............” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “:............” ХХК-д эксковаторын туслах оператороор ажилладаг бөгөөд ......... оны ........... дугаар сарыг ..........-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй тул ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. *******и сард 2.365.000 төгрөгийн цалинтай...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7, 9, 12),
Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...*******и ......... оны .......... дүгээр сарын ........-ны орой ............ цагийн үед ........ дүүргийн ........ дугаар хороо, ............. дугаар гудамжны ......... тоотод *******, ******* нарын гэрт очоод архи ууцгаасан бөгөөд ******* нь хамт архи ууж байсан хүнтэй тамхи татахаар гарсан. Тэр үед ******* согтоод тасраад унтчихсан байсан бөгөөд би гэрийнх нь гэрлийг санаандгүй унтраагаад тэр дор нь буцаагаад асаатал гаднаас ******* орж ирээд “чи яагаад гэрэл унтрааж байгаа юм бэ? охиныг оролдох гэлээ” гээд дайраад миний уруул руу нэг удаа гараарааа цохиж унагаад өндийх үед нүүр лүү нэг удаа өшиглөсөн. *******адад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 127, 129),
Гэрч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...*******и *******-тай хамт амьдраад 1 жил болж байна. Тухайн өдөр манай гэрт найз ******* болон хоёр залуугийн хамт архи уугаад сууж байтал Д архи, мах аваад манайд ирсэн. *******и согтоод унтчихсан байсан. Тэгээд өглөө сэрэхэд орны толгой хугарчихсан байхаар нь охиноосоо асуухад өчигдөр ******* ах Д ахыг цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-н 131),
*******асанд хүрээгүй гэрч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...*******и тэр өдөр ээж болон ******* ахтай хамт гэртээ байж байхад ээжийн найз Д ах ирээд архи ууцгаагаад ээж унтаад өгсөн. Тэр үед *******ах хамт байсан хоёр ахтай тамхи татахаар гэрээс гарсан. *******и утас үзээд байж байтал Д ах гэрэл унтраагаад асаасан. ******* ах гаднаас 1 хүнтэй орж ирээд “чи яагаад гэрэл унтрааж байгаа юм бэ? охиныг оролдсон уу” гээд Д ах руу дайраад нүд рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг (хх-н 133),
Гэрч *******.С-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...би найз *******-той хамт айлд архи хүргэж өгөхөөр очсон бөгөөд гэрт ороход хоёр согтуу залуу сууж байсан. *******эг хүүхэн согтуу хэвтэж байсан. *******и ******* болон гэрийн эзэн гэх залуутай хамт тамхи татахаар гэрээс гарсан. Гадаа тамхи татаад байж байтал гэрийнх нь гэрэл унтарсан бөгөөд гэрийн эзэн гэх өндөр залуу гэр лүүгээ ороход ******* бид хоёр араас нь ортол гэрт үлдсэн залуутай нөгөө өндөр залуу “гэрэл унтраалаа” гэж маргалдаад нүүр лүү нь нэг удаа удаа цохиод дараа нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-н 135),
Гэрч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “найз С-н хамт *******-д очиход хоёр залуутай архи уугаад сууж байсан.Тамхи татахаар *******-н найз залуу болон С бид гурав гарсан. *******охиулсан гэх залуу гэрт үлдсэн бөгөөд гэнэт гэрийнх нь гэрэл унтарчихсан бөгөөд гэрт ороод гэрэл асаагаад өндөр залуу нь “чи муу гэрэл унтраалаа” гээд маргаан эхлээд гэрт үлдсэн залууг өндөр залуу нүүр лүү нь 2 удаа цохиод, нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-н 137),
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №09шэ/016 дугаартай: “Я.*******-н биед зүүн гарын алганы шивнүүр ясны хугарал, баруун талын нүдний дээд доод зовхи цус хуралт, зүүн гарын алганы зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. *******аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. (хх-ийн 26-27)
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №09шэ/300 дугаартай: “*******-н биед зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх зүүн нүдний няцрал гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. (хх-ийн 145-146)
Хохирогч Я.*******-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт дахь гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд (хх-ийн 38-39, 101)
“........” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24/103 дугаартай албан бичгээр “..........” ХХК-нд Я овогтой ******* нь......... оны ......... дугаар сарын .........-ний өдрөөс ........хэлтэст ............... албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн. Я.*******-н нэг сарын цалин хөлс 2.365.000 төгрөг болохыг үүгээр тодорхойлж байна.” гэжээ (хх-ийн 102)
Хэргийн газрын үзлэгийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “........ дүүргийн ......... дугаар хороо, ............ дугаар гудамжны .............тоот ........... тал хашаа байх ба гэр дотор ороход эд зүйл эмх замбараагүй байрлалтай байх бөгөөд гэрийн баруун хэсэгт байрлах модон ор байх ба тус орны зүүн хэсэгт зодолдсон гэх газрыг 2 гэсэн дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв” гэжээ (хх-ийн 121-124)
Хохирогч *******, Я.******* нарын нүүр хэсэг болон гарыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 50, 204),
Хохирогч *******-н ......... дүүрэг дэх *******агдаагийн хэлтэст гаргасан хүсэлтэд “Д-н Д миний бие ........ оны ........ дугаар сарын .........-ны өдөр найз *******-т нүд рүүгээ өшиглүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ (хх-ийн 205)
Согтуурал шалгасан тэмдэлэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “хохирогч Я.******* 1.22 хувь, ******* 1.92 хувь, шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.17 хувь, ........оны ......... дүгээр сарын ........-ны өдөр 1.81 хувь” гэжээ (хх-н 49, 51, 201),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “*******-с ..........дүүргийн ......... дэлгүүрийн урд талын хашаан дотор зүс таних хүн намайг зодчихлоо гэх гомдлыг ......... оны ......... дүгээр сарын .......-ны өдрийн .......... цаг ........ минутад хүлээн авав” гэжээ. /хх-н 119/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Я.*******-с .........дүүргийн ......... дугаар хороо ........... тоотод үл таних согтуу эрэгтэй хүн намайг зодсон гэх гомдлыг ...........оны ........... дугаар сарын ...........-ны шөнө .........цаг .........минутад хүлээн авав” гэжээ. /хх-н 2/,
Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “............. регистрийн дугаартай ******* овгийн *******-н ******* нь .......... дүүргийн .......... дүгээр хороо, .............. дугаар гудамжны .......... тоотод оршин суудаг...” гэжээ. (хх-н 43,45)
*******агануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 119 дугаартай *******рүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор “............дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..............оны ........... дүгээр сарын .............-ний өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоол, ...........хувийн хэргийн дугаартай *******-т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ. (хх-н 219)
*******ийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газрын............. оны ........ дугаар сарын ........-ний өдрийн ............ дугаартай тогтоолоор “Яллагдагч *******-т холбогдох ............ дугаартай хэргийг яллагдагч *******-т холбогдох ............... дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсүгэй” гэжээ. /хх-н 214/,
Шүүгдэгч ******* нь “*******агдаагийн ерөнхий газрын М**************Г-ын лавлагаа санд урьд........... удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-н 62, 65-95, 161, 164-179) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Улсын яллагч “Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” болон мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах. Хохирогч Д нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогч *******-н ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогч Д-н биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин хохирогч *******-н биед хүндэвтэр хохирол учруулсан гэдэг дээр тухайн үед гэрчгүй тул эргэлзээтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
I. Шүүгдэгч ******* нь согтуугаар ......... оны ........... дүгээр сарын ...........-ны шөнө .........цагийн үед ......... дүүргийн ........ дугаар хороо, ........... дугаар гудамжны .......... тоотод байрлах монгол гэрт хохирогч *******-н “гэрэл унтраагаад асаасан” үйлдлийг нь “хамтран амьдрагч *******.*******-н охин *******.*******-г оролдох гэлээ” гэж нөхцөл байдлыг буруугаар ойлгож, улмаар *******-н нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж унагаад өндийх үед нь дахин нэг удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн “би Д-г зодож гэмтэл учруулсны хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
-хохирогч *******-н “******* орж ирээд “чи яагаад гэрэл унтрааж байгаа юм бэ? охиныг оролдох гэлээ” гээд дайраад миний уруул руу нэг удаа гараарааа цохиж унагаад өндийх үед нүүр лүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,
-гэрч *******.*******-н “өглөө сэрэхэд орны толгой хугарчихсан байхаар нь охиноосоо асуухад өчигдөр ******* ах Д ахыг цохьсон” гэх мэдүүлэг,
-гэрч *******.С-н “нөгөө өндөр залуу гэрэл унтраалаа гэж маргалдаад гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод дараа нь нүүр лүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг,
-гэрч *******-н “цохиулсан гэх залуу гэрт үлдсэн бөгөөд гэнэт гэрийнх нь гэрэл унтарчихсан бөгөөд гэрт ороод гэрэл асаагаад өндөр залуу нь “чи муу гэрэл унтраалаа” гээд маргаан эхлээд гэрт үлдсэн залууг өндөр залуу нүүр лүү нь 2 удаа цохиод, нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,
-насанд хүрээгүй гэрч *******.*******-н “******* ах гаднаас 1 хүнтэй орж ирээд “чи яагаад гэрэл унтрааж байгаа юм бэ? охиныг оролдсон уу” гээд Давга ах руу дайраад нүд рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг,
-хохирогч *******-н биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 016 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн болон согтуурал шалгасан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
II. Мөн шүүгдэгч ******* нь согтуугаар ......... оны ........ дугаар сарын .........-нд шилжих шөнө ......... цагийн үед ......... дүүргийн ........ дугаар хороо, ......... дугаар гудамжны ........тоотод байрлах *******.*******-н гэрт хохирогч Я.*******-г хамтран амьдрагч *******.*******-тай хардаж, улмаар түүнийг гэрээс нь чирч гаргах явцдаа үүдний хэсэгт газар унагааж нүүр, хэвлийн хэсэг, мөн нүүрээ хамгаалсан гар луу нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн гарын алганы шивнүүр ясны хугарал, баруун талын нүдний дээд доод зовхи цус хуралт, зүүн гарын алганы зөөлөн эдийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн ******* өөрөө эхлээд намайг цохихоор нь зөрүүлээд цохьсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
- мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.*******-н мэдүүлсэн “*******и орон дээрээс босоод очтол нөгөө залуу намайг “чи муу энд юу хийж байгаа юм бэ?” гээд шууд үгийн зөрүүгүй намайг боож цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү 2-3 удаа цохьсон. Тэгээд намайг чирж гаргаад үүдний пингийн гадаа унагааж байгаад нүүр, гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн бөгөөд намайг өшиглөх цохих үед гараараа хааж байсан” гэсэн мэдүүлэг,
-хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан болохыг тогтоосон шинжээчийн 300 дугаартай дүгнэлт, хохирогчийн нүүр, гар хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хүний *******рхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус тунхаглан заасан.
Дээрх хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ үг болон үйлдлээ хянахгүй, уур бухимдлаа дарж чадаагүй байдал нь удаа дараа гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн, мөн хохирогч нарыг хардалт болон таарамжгүй харилцаанаас үүдэн зодож гэмтэл учруулсан, түүний үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч нарын биед халдахдаа “гараараа нүүрэн тус газар нь цохиж унагаад өндийх үед нь дахин өшиглөх, чирж гаргаад дахин өшиглөх зэргээр зодсон”-ыг үйлдэлдээ санаатай хандсан гэж дүгнэхээр байна.
*******рүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч Я.*******-н эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч *******-н хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүд нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрч учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулжээ.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
“*******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “*******усдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилгах орлого..., зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч Я.*******-н биед “зүүн гарын шивнүүр ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч *******-н биед “зүүн нүдний няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******-с нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч Я.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилжээ.
Мөн хохирогч Я.******* нь сард 2.365.000 төгрөгийн цалинтай гэсэн тодорхойлолт ирүүлсэн ба тэрээр ажилгүй байх хугацаандаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан эсэх талаарх баримтыг ирүүлээгүй байх тул түүний цалин хөлсний зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
3. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 7 сар 11 хоногоор тогтоох” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогч Д гэрэл унтраасан нь зүй бус үйлдэл байж болно. Шүүгдэгч ******* нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба түүний эрхэлдэг ажил хөдөлмөрийн онцлогыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Шүүхээс *******-г хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдэлд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний эрхэлдэг ажил хөдөлмөрийн онцлогыг (айлын хурдны морийг уяж тэжээдэг) харгалзан *******рүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял дээр *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.
Шүүгдэгч ******* нь хамгийн сүүлд 2022 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тэрээр ялаа эдэлж дууссан тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хэдий ч тэрээр урьдчилан мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн болон гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-т *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 (нэг мянга хоёр зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгөөр торгох ял,
*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар ял тус тус шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял дээр *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 2.000 (хоёр мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 (хоёр сая) төгрөгөөр тогтоосугай.
4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.
5. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.
6. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч Я.*******-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9.*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10.*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨ*******ХИЙ ШҮҮГЧ *******.*******АЙГАЛМАА