Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгч Э.Цэвээнравдангийн өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгч Д.Түмэнбаярын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Акима овогт Эрдэнэцогтын Цэвээнравдан, Хасгууд овогт Дашцэрэнгийн Түмэнбаяр нарт холбогдох 201720000059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             1. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баруунтуруун  сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Акима овогт Эрдэнэцогтын Цэвээнравдан /РД: ОА86010815/,

              2. Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баруунтуруун сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хасгууд овогт Дашцэрэнгиын Түмэнбаяр /РД: ОА86040116/,

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Цэвээнравдан Д.Түмэнбаяр нар бүлэглэн агуулах саванд нэвтэрч нэвтэрч 2017 оны 1 дүгээр сарын 09-ний шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Даваадоржийн 1 тооны үхрийг хулгайлж, нийт 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

1. Хохирогч Н.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Баруунтуруун сумын төвд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ба би гэрийнхээ хажууд өөрийн 14 тооны үхэртэй бөгөөд үхэрнүүдээ хашаандаа тэжээдэг юм. 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн 14 тооны үхэрнүүдээ хашаан дотор байдаг битүү үхрийн хашааруу оруулж бүх үхрээ нэг бүрчлэн уяж хаалгыг нь хаасан юм. Тэгээд би тэр өдөр шөнийн 01 цагийн үед унтсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 07 цаг 15 минутанд босоод үхрийнхээ хашаа руу ортол манай үхрийн хашааны хаалга нь миний түгжсэн байдлаас өөрчлөгдсөн байсан тэгээд би хаалгыг нь онгойлгоод ороод гэрэл тусгатал үүдэнд уясан байсан 4 настай хар халзан эр үхэр байгаагүй. Тэгээд би цаашаа уяа нь мултарсан байна гэж бодоод үхрийн хашаа руу ороод нэг, бүрчлэн харахад манай 4 настай хар халзан эр үхэр байгаагүй. Тэгээд би үхрийн хашаанаасаа гараад хартал бүдэг харагдахгүй мөр гарч байсан. Тэгэхээр нь би уг мөрийг хөөж явтал манайхаас 800 гаруй метрийн цаана байх 5-6 айлын хашаа руу чиглэж явсан байсан.  Тэгэхээр би цагдаад мэдэгдэе гэж бодоод орхичихсон юм. Уг мөр нь Д.Түмэнбаярын хашаанаас манай руу ирсэн чиглэлтэй байсан юм. Э.Цэвээнравдан, Д.Түмэнбаяр хоёр нь надад бид хоёр таны үхрийг мөнгөний хэрэг гараад байхаар нийлж хулгайлсан юм гэж хэлсэн.  Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нар нь надад учирсан хохирлыг хувааж нэг хүний 500.000 мянган төгрөг нийт 1.000.000 төгрөгийг өгч миний хохирол гомдлыг  барагдуулсан одоо надад  ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 37-38-р тал/,

2. Гэрч Г.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн нөхөр Д.Түмэнбаяр, найз Б.Болд, Оюунгэрэл нарын хамт орой 20 цагийн үед өөрийн найз Э.Цэвээнравдангийн гэрт очсон юм. Тэгээд бид нар Э.Цэвээнравдангийн гэрт 0.75 литрийн Болор нэртэй 1 шил, Улаанбаар нэртэй 1 шил, Экс гэх нэртэй архи 1 шил нийт 3 шил архи мөн 2.5 литрийн Боргио пиво 1 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд бид нар шөнийн 02 цаг болж байхад Э.Цэвээнравдангийн  гэрээс гарч гэр гэрлүүгээ явцгаасан бөгөөд Д.Түмэнбаяр бид хоёр гэртээ 02 цаг өнгөрч  байхад харьсан юм. Тэгээд бид хоёр 2013 онд авсан манай нөхрийн цалингийн зээлийн сар бүрийн 238.000 төгрөг нэхэгдээд байхаар нь яаж цалингийн зээлээ төлөх талаараа ярилцаж байгаад маргалдсан. Тэгээд манай нөхөр Д.Түмэнбаяр уурлаад гэрээс гараад явчихсан. Би ядраад 2 хүүхдийнхээ хамт унтаад өгсөн юм. Тэгээд маргааш нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би нөхрөөсөө хаагуур явж байгаад ирсэн юм гэж асуухад манай нөхөр архи ууж байгаад ирлээ гэж хэлсэн юм. Манай нөхөр надад хулгай хийсэн талаараа хэлээгүй бөгөөд цагдаад баригдсаныхаа дараа надад "Би 2017 оны  1 дүгээр сарын 09-ний орой Э.Цэвээнравдантай хамт Н.Даваадоржийн малыг хулгайлчихсан" гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 39-40-р тал/,  

3. Гэрч З.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр би гэртэй өөрийн нөхөр Э.Цэвээнравдан болон 3 хүүхдүүдийнхээ хамт байж байтал орой 20 цагийн үед манай найз Д.Түмэнбаяр эхнэр Г.Уянгатай мөн Б.Болд эхнэр Б.Оюунгэрлийн хамт хүрч ирцгээсэн юм. Тэгээд бид нар манай гэрт 0.750 граммын / нэрийг нь сайн санахгүй байна/ 3 шил архи мөн 2.5 литрийн пиво 1 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд шөнийн 02 цаг болж байхад манай найзууд гэр гэрүүгээ яваад өгцгөөсөн бөгөөд нөхөр бид хоёр унтах гэж байтал манай нөхрийн 98513549 гэх дугаар уруу манай нөхрийн найз Д.Түмэнбаяр өөрийнхөө 96632328 гэх дугаараас залгаад “гараад ирээч” гэсэн. Тэгээд манай нөхөр тухайн үед нилээд халамцуу байсан бөгөөд гэрээс гарах гэхээр нь би архи уучихсан согтуу байхаар өөрийн нөхөр Цэвээнравданг гаргахгүй гэхэд манай нөхөр надад дийлдэхгүй 20 гаруй минутын дараа гараад явчихсан юм. Тэгээд би гэрээсээ бие засах гээд гартал манай хашааны гадна Д.Түмэнбаяр морьтойгоо ирчихсэн байсан ба манай нөхрийг сундлаад яваад өгчихсөн юм. Тэгээд бие засч орж ирээд 3 хүүхдийнхээ хамт унтсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртэй орж ирсэн юм. Тухайн үед манай нөхөр надад хулгай хийсэн талаараа хэлээгүй бөгөөд цагдаа дээр очсоны дараа би нөхрийгөө найз Д.Түмэнбаяртай нийлж хулгай хийснийг нь мэдсэн юм” гэх мэдүүлэг / хх- ийн 41-42-р тал/,

4. Гэрч Х.Цэсэнжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “Д.Түмэнбаяр нь эхнэр 2 хүүхдийн хамт Баруунтуруун сумын төвд тодорхой эрхэлсэн ажилгүй амьдардаг бөгөөд Д.Түмэнбаяр зан аашийн хувьд төлөв дар зантай, хүний үгэнд итгэмтхий, ажилсаг хөдөлмөрч хүн юм. Д.Түмэнбаяр нь гарын ур дүй сайтай модон эдлэл хийдэг юм. Д.Түмэнбаяр нь надад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй бөгөөд тамхи татдаг бие эрүүл мэндийн хувьд эрүүл ухаан санаа саруул.  Д.Түмэнбаярын эхнэр Г.Уянга нь Сахарын шижин өвтэй бөгөөд группт байдаг мөн хөдөлмөрийн чавдар алдалттай байнгын эмчилгээ хийлгэж сумын эрүүл мэндийн төвд хяналтанд байдаг хүн юм. Д.Түмэнбаяр нь ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд 2012 онд Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгт галч хийж байгаад 2016 онд ажлаасаа халагдчихсан бөгөөд одоогоор ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Д.Түмэнбаяр нь ах дүү тавуулаа бөгөөд бага наснаасаа л төлөв даруу хүмүүжсэн бөгөөд 10 жилийн сургуулиа Баруунтуруун сумын 10 жилийн сургуулийг төгссөн юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 43-р тал/,

           5. Гэрч Ж.Цоггэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Түмэнбаяр нь эхнэр 2 хүүхдийн хамт Баруунтуруун сумын төвд тодорхой эрхэлсэн ажилгүй амьдардаг бөгөөд Д.Түмэнбаяр зан аашийн хувьд багаасаа хүнд тусархуу үг дуу цөөтэй, ах дүү нар дотроо төлөв даруу аливаа ажлыг хийхдээ тууштай хийдэг үнэнч шударга, аливаа юманд зарчимд шударга ханддаг, хүний үгэнд итгэмтхий, буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй зарчимч шаардлага өндөр хүн юм. Д.Түмэнбаяр нь гарын ур дүй сайтаа модон эдлэл хийдэг юм. Д.Түмэнбаяр нь надад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй бөгөөд тамхи татдаг бие эрүүл мэндийн хувьд эрүүл ухаан санаа саруул бөгөөд Д.Түмэнбаярын эхнэр Г.Уянга нь Сахарын шижин өвтэй группт байдаг, хөдөлмөрийн чавдар алдалттай байнгын эмчилгээ хийлгэж сумын эрүүл мэндийн төвд хяналтанд байдаг хүн юм. Д.Түмэнбаяр нь ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд 2012 онд Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгт галч хийж байгаад 2016 онд ажлаасаа халагдчихсан бөгөөд одоогоор ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй байгм Д.Түмэнбаяр нь ах дүү тавуулаа бөгөөд бага наснаасаа л төлөв даруу хүмүүжсэн бөгөөд 10 жилийн сургуулиа Баруунтуруун сумын 10 жилийн сургуулийг төгссөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал /,

            6. Гэрч Д.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Э.Цэвээнравдан нь тодорхой эрхэлсэн ажилгүй хөдөө өөрт нь 100 гаруй тооны бог мал байдаг. Харин эхнэр З.Даваасүрэн нь Баруунтуруун суман дахь Төрийн банкны салбарт теллер ажилтай юм. Э.Цэвээнравдан нь ааш зангийн хувьд төлөв томоотой, даруу төлөв, зарчимч хүн бөгөөд Э.Цэвээнравдан нь урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй хааяа нэг баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй гэр бүл үр хүүхдүүддээ халамжтай хүн юм. Э.Цэвээнравдан нь 2003 оны үеэр зүүн нүдэндээ гэмтэл авч хагалгаанд орж нүдэндээ болор суулгуулсан мөн моринд 2 удаа өшиглүүлж байсан бөгөөд Э.Цэвээнравдан хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай бөгөөд групп авдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал /,

7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р тал/,

8. Хураан авсан /хазаар, морь/  тэмдэглэл /хх-ийн 18-р тал/,

9. Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 19-20-р тал/,

10. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22, 23-24-р тал/,

11. Эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 27-28, 30-31, 32-33-р тал/,

12. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34-р тал/,

13. “Увс финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “4 настай эр үхэр үнэлсэн тухай” 93 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49-р тал/,

14. “Увс финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “ Морь болон морины дагалдах хэрэгслийг үнэлсэн тухай” 112 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-р тал /,

15. “Увс финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “ Үхэр үнэлсэн тухай” 118 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-р тал/,

16. Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 90, 113-р тал/,

17. Шүүгдэгч Д.Түмэнбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 100, 103, 106, 108, -р тал/,

18. Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгийн “Ганбаатар овогтой Уянга 30 настай эмэгтэй, DS: Сахар диабит оноштой тус  сум дундын эмнэлэгийн хяналтанд байдаг нь үнэн” гэх тодорхойлолт /хх-ийн 102-р тал/,

19. Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн “Сэржээ овогтой Чимгээ 63 настай, эмэгтэй. Тус сум дундын эмнэлэгт DS: Интек аллергические бронхиальная астма ХДН ll st оношоор байнгын хяналтанд байдаг бөгөөд бусдын асрамжинд байх шаардлагтай ” гэх тодорхойлолт,

20. С.Чимгээгийн 5945 дугаартай нийгмийн халамжийн тэтгэмжийн дэвтрийн хуулбар,

21. Шүүгдэгч Э.Цэвээнравдангийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 106, 108, 116-117, 118, 119, 120, 121,122, 123, 125-127 тал /,

22. 19. Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн “ Эрдэнэцогт овогтой Цэвээнравдан 31 настай, эрэгтэй. Тус сумын сум дундын эмнэлэгт DS: Артифакая попьутмение задные капсул хрустолике оношоор /зүүн нүд хараагүй баруун нүд болортой / хяналтанд байдаг.” гэх тодорхойлолт,

 

23. Хохирогч Н.Даваадоржийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “ Увс Баруунтуруун сумын Шанд багийн иргэн Н.Даваадорж миний үхэр 2017 оны 01 сарын 19-ний шөнө алга болсон. Үхэр авсан тус сумын иргэн Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нар миний төлбөрийг бүрэн барагдуулж эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохиролгүй болголоо. Иймд бидний зүгээс Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт ямар нэгэн хохирол гомдолгүй болсныг тодорхойлов” гэх тодорхойлолт / хх-ийн 130-р тал /,

24. Шүүгдэгч Д.Түмэнбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед өөрийн эхнэр Г.Уянга найз Б.Болд түүний эхнэр Оюунгэрэл бид дөрөв өөрийн найз Э.Цэвээнравдангийн гэрт очсон юм. Тэгээд бид нар 750 грамын 3 шил архи /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ дээрээс нь 2,5 литрийн 1 пиво хувааж уусан. Тэгээд бид нар архиа ууж дуусахад шөнийн 02 цаг орчим болж байсан. Би өөрийн эхнэр Г.Уянгын хамт гэртээ ирээд унтах гэж байгаад эхнэр Г.Уянгатай цалингийн зээл төлөх шаардлагатай болсон байна, мөнгө байхгүй байна гэж ярицаж байгаад маргалдсан юм. Тэгээд би гэрээсээ 2017 оны 1 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын үед хашааны гадна байсан өөрийнхөө хээр морио унаж гараад дэлгүүр орж архи олж ууж уураа даръя гэж бодсон.  Би гэрээсээ гараад явж байгаад Н.Даваадоржийн гэрийн хажуугаар зөрж байгаад тэднийх үхэртэй айл гэдгийг санаад Н.Даваадоржийн гэрээс үхэр хулгайлж зараад цалингийн зээлээ төлье гэж бодсон. Тэгээд би ганцаараа тэр үхрийг хулгайлж чадахгүй мэт санагдаад байхаар өөрийн найз Э.Цэвээнравдангийн 98513549 гэх дугаарлуу өөрийнхөө 96632328 дугаараас залгаж “Гараад ирээч ярих юм байна”  гэж дуудсан юм. Тэгээд би Э.Цэвээнравдангийн гэрийн гадна очтол Э.Цэвээнравдан гэрээсээ гарч ирсэн. Би Э.Цэвээнравданг морин дээрээ сундлаад л аваад явчихсан юм. Тэгээд би Э.Цэвээнравдантай морин дээр сундлаад явж байхдаа “Надад мөнгөний хэрэг гараад байна, би цалингийн зээлээ төлөх гэсэн юм, хоёулаа Н.Даваадоржийн гэрээс нэг үхэр очиж хулгайлъя, тэгээд би цалигийн зээлээ төлөөд мөнгө үлдвэл чамд өгье” гэж хэлсэн. Э.Цэвээнравдан зөвшөөрч бид хоёр цааш яваад Н.Даваадоржийн гэрийн гадна ирсэн бөгөөд тэдний хашааны гадна очоод би Э.Цэвээнравданг морьтойгоо үлдээчихээд би цааш яваад Н.Даваадоржийн хашаа руу ороод малын хашааны хаалгыг нь онгойлгож хамгийн наад талд байсан эхнийх нь малыг хөтөлж аваад гараад ирсэн. Уг үхэр нь бараан зүсмийн үхэр байсан. Тэгээд Э.Цэвээнравдан бид хоёр уг үхрийг туугаад сумын төвөөс 5-6 километрийн зайд байх манай аав Дашцэрэнгийн эзэнгүй өвөлжөөнд очсон юм. Тэгээд Э.Цэвээнравдан бид хоёр шууд уг үхрийг манай аавын өвөлжөөний ар талд нядалсан. Үхрийн арьс, шир, махыг нь манай аавын өвөлжөөн дээр байсан илүү жижиг гэрт оруулж тавьчихаад бид хоёр буцаад миний морин дээр сундлаад сумын төвд орж ирсэн бөгөөд бид хоёрыг сумын төв орж ирж байхад үүр цайгаад өглөө болж байсан юм. Тэгээд би төвийн худагны хажууд Э.Цэвээнравданг буулгачихаад гэртээ харьсан юм. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Миний өвчтэй эхнэр болон 2 хүүхдийг минь бодолцоод ялыг тэнсэж өгнө үү” гэх мэдүүлэг

25. Шүүгдэгч Э.Цэвээнравдангийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн гэртээ эхнэр З.Даваасүрэн болон 3 хүүхдийнхээ хамт байж байтал оройхон 20 цагийн үед манай гэрт манай найз Б.Болд эхнэр болох Оюунгэрэлтэйгээ мөн Д.Түмэнбаяр өөрийн эхнэр Уянга нартай хамт ирсэн юм. Тэгээд манайд бид нар 750 грамын 3 шил архи /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ хувааж уусан бөгөөд бид нар архиа ууж дуусахад шөнийн 02 цаг орчим болж байсан. Тэгээд манай найзууд гэр гэрлүүгээ яваад өгсөн юм. Би гэртээ өөрийн эхнэр З.Даваасүрэнтэй хамт унтах гэж байтал манай найз Д.Түмэнбаяр миний 98513549 гэсэн дугаар уруу өөрийнхөө 96632328 гэх дугаараас залгаад “Гэрээсээ гараад ирээч ярих зүйл байна”  гэсэн. Тэгээд би гэрээсээ гарах гэтэл манай эхнэр “Чи архи уучихсан байна ш дээ” гэж хэлээд намайг гаргахгүй байсан. Тэгээд байж байтал Д.Түмэнбаяр 20 орчим минутын дараа дахиад миний 98513549 гэсэн дугаар уруу өөрийнхөө 96632328 гэсэн дугаараас залгаж “Гараад ирээч, гэрийн чинь гадна байна” гэсэн. Тэгээд би өөрийн улаан хүрэн өнгийн дээл, монгол гутал, өөрийнхөө саарал ноосон малгайг өмсөөд гарсан юм. Тэгтэл манай найз Д.Түмэнбаяр манай гадаа хээр зүсмийн өөрийнхөө морьтой ирчихсэн байсан” Д.Түмэнбаяр надад “Надад нэг малны хэрэг байна, цалингийн зээл нэхэгдээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д.Түмэнбаярын морин дээр сундлаад манай гэрээс 1 километр орчмын зайд байх Баруунтуруун сумын төвд байдаг Н.Даваадоржийн хашааны хажууд 50 гаруй метрийн зайд ойртож очсон юм. Тэгээд Д.Түмэнбаяр мориноосоо буугаад Н.Даваадоржийн гэр үрүү гүйгээд явчихсан. Харин би гадна морио харангаа бөөлжөөд байж байтал удалгүй Д.Түмэнбаяр бараан зүсмийн үхэр хөтлөөд Н.Даваадоржийн хашаанаас гараад ирсэн. Тэгэхээр нь би юм ярилгүй авч ирсэн үхрийг хамт туугаад сумын төвөөс гараад 5-6 километр яваад Д.Түмэнбаярын аавынх эзэнгүй өвөлжөөн дээр ирсэн бөгөөд уг өвөлжөөн дээр эзгүй малын хашаа болон барьчихсан жижиг гэр байсан юм. Тэгээд Д.Түмэнбаяр бид хоёрыг тэнд очиход цаг баримжаагаар үүрийн 04 цаг болж байсан. Тэгээд бид хоёр авч ирсэн үхрээ Д.Түмэнбаярын аавынх нь өвөлжөөний малын хашааны ар талд нядалж дуусаад өвөлжөөн дээр байсан эзгүй гэрт арьс, шир, мах зэргийг оруулж тавьчихаад буцаад морин дээрээ сундалдаж сумын төвд ирсэн бөгөөд тухайн үед үүр цайгаад өглөө болж байсан юм. Тэгээд Д.Түмэнбаяр намайг сумын төвийн худагны хажууд буулгачихаад яваад өгсөн. Тэгэхээр нь би цааш гүйгээд гэртээ ортол манай эхнэр хүүхдүүдтэйгээ хамт унтаж байсан юм. Тэрнээс  хойш би Д.Түмэнбаяртай уулзаагүй бөгөөд сүүлд би гар утсаар л хоёр удаа ярьсан / өдрийг нь сайн санахгүй байна /. Тэгж ярихдаа би Д.Түмэнбаяраас тэр оройны үхрийн асуудал юу болсон бэ?, арьс шир нь яасан бэ? гэж асуухад Д.Түмэнбаяр надад юу ч болоогүй нөгөө газраа байгаа гэж хэлсэн юм. Найздаа туслах гэж яваад ийм хэрэгт оролцсондоо гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна. Надад  хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Э.Цэвээнравдан Д.Түмэнбаяр нар бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багийн нутаг дэвсгэрээс иргэн Н.Даваадоржийн 1 тооны үхрийг хулгайлж, 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийж, битүүмжилсэн тэмдэглэл, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогч Н.Даваадорж, гэрч Г.Уянга, З.Даваасүрэн, Х.Цэсэнжав, Ж.Цоггэрэл, Д.Баттогтох нарын мэдүүлэг, Увс финанс-Аудит” ХХК-ий 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “ 4 настай эр үхэр үнэлсэн тухай” 93 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Цэвээнравдан Д.Түмэнбаяр нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч “Агуулах саванд нэвтэрсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Э.Цэвээнравдан Д.Түмэнбаяр нар нь хохирогч Н.Даваадоржийн 1 тооны үхрийг малын хашаанаас нь хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч уг малын хашаа нь тухайн малыг бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийгдээгүй, малыг салхи, жавар, хүйтнээс нөмөрлөн хамгаалах зориулалттай байх тул үүнийг “агуулах сав” гэж үзэх боломжгүй байна.

Энэ хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдохгүй байгаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурьдаж байна.

 

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Цэвээнравдан Д.Түмэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна

            Энэ хэргийн улмаас 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан болох нь “ Увс финанс ” ХХК-ийн  2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “ 4 настай эр үхэр үнэлсэн тухай” дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан болох хохирогч Н.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан тодорхойлолтоор тус тус нотлогдож байгаа тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Д.Түмэнбаярын өмчлөлийн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгний үнэ бүхий 3 настай эр үхэр, шүүгдэгч Э.Цэвээнравдангийн өмчлөлийн 500.000 /таван зуун мянга/ төгрөгний үнэ бүхий 4 настай эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Д.Түмэнбаярын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, хээр зүстэй морийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.

             Гэмт хэрэг үйлдэх үедээ морьны дагалдах хэрэгсэл болгон ашигласан нь тогтоогдож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Түмэнбаярын 10.000 төгрөгний үнэлгээ бүхий  хуучин суран хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч  Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1-д “...анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан,  55.1.9-д  “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, ”  гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

                    Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дүгээр зүйлийн 284.1,  286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зїйл, 297 дугаар зїйлийн 297.1- 297.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. Хасгууд овогт Дашцэрэнгийн Түмэнбаяр, Акима овогт Эрдэнэцогтын Цэвээнравдан нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь  хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарын уналга болгон ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, хээр зүстэй морийг хурааж улсын орлого болгосугай. 

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх  хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч Д.Түмэнбаярын өмчлөлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, эр үхэр,  шүүгдэгч Э.Цэвээнравдангийн өмчлөлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий 4 настай эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт  оногдуулсан  2 /хоёр/  жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65  дугаар зүйлийн  65.1-д зааснаар шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр зїйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зєвшєєрвєл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шїїхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ