| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 242*******000000038 дугаартай хэргийг 2024 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******980 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын байранд 2023 оны *******2 дугаар сарын 27-ны өглөө 04 цагийн үед согтуугаар эхнэр “хүүхдээ харахгүй, эргүүлд гарсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хазах, чимхэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны *******2 дугаар сарын 26-ны өдөр сумын уяачдын шинэ жил болно гэж уяачдын холбооны тэргүүн намайг хөдөөгөөс дуудсан. Би баярт оролцож гараад явж байхад манай эхнэр сумын төлөөлөгч болон сургуулийн нэг багштайгаа хамт эргүүлд явж байсан. Би эхнэртэйгээ таарч нэг үнсчхээд цааш уяачидтайгаа хамт баяраа тэмдэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би эхнэр рүүгээ очих үедээ их согтоогүй өөрийн хөлөөр явж очсон. Тухайн өдөр эхнэрээ хардсандаа гар хүрчихсэн байсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өглөө нь болсон үйл явдлыг мэдээд эхнэрээсээ зөндөө уучлалт гуйсан...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны *******2 дугаар сарын 26-ны өдөр сумын төвд уяачдын шинэ жил болсон бөгөөд манай нөхөр шинэ жилийн баярт оролцохоор ирсэн. Баяртаа оролцож дуусаад 2023 оны *******2 дугаар сарын 27-ны өглөө 04 цагийн орчим миний гар утас руу залгаж хаалга тогшиход нь би сэрээд хаалга онгойлгож оруулсан. ...манай нөхөр нь архи уусан байдалтай орж ирээд миний нүүрэн тус газарт шууд 2 удаа цохисон. Тэр үед миний толгой манараад аль гараараа цохисон талаар мэдэхгүй байна. Мөн би тухайн үед дотуур хувцастай байсан болохоор миний баруун гуяны дотор хэсэгт хазаж, зүүн гуяны дотор хэсэгт чимхсэн. Тухайн үед манай 3 настай хүү сэрчихсэн сэрүүн байсан ба хүүг уйлуулахгүй саатуулж байгаад зодсон. ...Миний хувьд гомдолтой байна. Би эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй тул уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******3-*******5, *******8/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны *******2 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед хажуу айл болох багшийн гэр рүү 00-ын цаас авахаар ороход гэрт нь багш, ах, 3 настай хүүхэдтэйгээ байсан. ... багш над руу харж чадахгүй айж сандарсан байдалтай байсан. багшаас 00-ын цаас байна уу гэхэд эргэж хараад 00-ын цаас надад өгсөн. Тэр үед багшийн нүүрийг харахад нүд нь хөхөрсөн, нүд хамар хоёр нь тэгширсэн байдалтай хавдсан, зүүн гуя хэсэгт нь алганы ором орчихсон, футболк нь цус болсон байхаар нь би ахад та яагаад багшийг ийм аймар зодож байгаа юм бэ, өнөөдөр манай сургуулийн шинэ жил болно, багш ийм аймар яаж явах юм гэхэд өө ах нь мэдээгүй юм байна, чамайг хэлэхээр сая л харлаа, алив наашаа хардаа гээд гараараа хацрыг нь барьж үзээд өө тийм байна шүү дээ, ах нь ёстой мэдсэнгүй, хань нь ийм болгоно гэж мэдсэнгүй гэж багшаас уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны *******2 дугаар сарын 26-ны өдөр сумдын уяачдын баяр болоод сумын төв орж тус баярт оролцсон. Ингээд шөнө 04 цагийн орчимд эхнэр рүү очиж хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгоход нь ороод чи сүүлийн үед орой үдэш гадуур явах чинь арай олон болоод байна шүү гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхээр нь уурлаад нүүр рүү нь 2 удаа цохиод авснаа санаж байна. Би тухайн үед архи согтууруулах ундаа нэлээн их хэрэглэсэн, согтуу байсан болохоор түүнийг 2 удаа цохисноо санаж байна. Тэгээд нэг мэдэхэд нэг хүн дээрээс өшиглөөд цохиод байсан. Сэрээд харахад өглөө болчихсон эхнэр дээрээс босооч гээд намайг цохиж байсан. Тэгээд би эхнэрээсээ уучлалт гуйж, ханийх нь уух юм арай ихэдсэн байна, ханийгаа уучлаарай гэж гуйж мөнгө төгрөг өгч, ярилцаж аргадсан боловч эхнэр маань цагдаад хандсан байна. ...Би эхнэрээ 2 удаа нүүр рүү нь цохисноо санаж байна. Дахиж цохиж зодсоноо санахгүй байна. Согтуу байсан болохоор яг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Дээрх гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 55 тоот дүгнэлтэд:
*******. биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
4. Дээрх хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацрын цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
- Эмнэлгийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 34/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/
- оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-49/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч малын тооллого, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа нийт 4 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны *******2 дугаар сарын 27-ны өглөө 04 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын байранд эхнэр “хүүхдээ харахгүй, эргүүлд гарсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хазах, чимхэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 55 тоот “... биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацар, баруун, зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацрын цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч *******, хохирогч Ж. нар нь 2006 оны 05 дугаар сарын *******9-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн /хх-ийн 50/ эхнэр, нөхөр болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА