| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/20 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/20
2024 03 01 2024/ШЦТ/20
М*******Н**************Л УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн ......... дугаартай эрүүгийн хэргийг ........ оны ......... дугаар сарын ......-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, ....... оны.........дүгээр сарын.......-ний өдөр ......... хотод төрсөн, ....... настай,........, ......... боловсролтой, ...........дүүргийн -т ...........ажилтай, ам бүл ........, .............. хүүхдийн хамт ......... дүүргийн ........дүгээр хороо, .............. дугаар гудамжны............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-н ******* /РД: /.
******* нь хохирогч *******.*******-н гээсэн байсан “Самсунг А-73” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би .......... оны ........ дүгээр сарын эхээр гэртээ харихаар ......... дүүргийн .........дугаар хороо, “...........” нэртэй хоолны газар болон “............” дэлгүүр хоёрын хооронд засмал замаар өөрийн эзэмшлийн машинтайгаа явж байтал замын хажуугийн явган хүний зам дээр хар өнгийн зүйл харагдахаар очоод хартал гар утас байсан. Би машинаа зогсоогоод тухайн гар утсыг авч, гэртээ очоод асаатал кодтой байсан. Хүүхдүүд сонирхоод байхаар нь том охин А-д өгөөд хот руу явуулсан. Манай охин хотод очоод 80.000 төгрөгөөр кодыг нь гаргуулаад ............ дугаар хийж ашигласан. Би тухайн гар утсыг гээгдүүлсэн гэдгийг мэдсэн бөгөөд зар тавьсан болон цагдаад хандсан зүйл байхгүй. Тухайн гар утсыг хохиогч *******-т хүлээлгэж өгч хохирлыг барагдуулсан. Хууль мэдэхгүй болохоор хүний гээгдэл эд зүйл авсандаа гэмшиж байна. Маргах зүйлгүй, миний буруу..” гэх мэдүүлэг (хх-ийн 46, 56, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч *******.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “........ оны ........ дүгээр сарын ..........-ны өдөр ........ цагийн үед утсаараа ярьчихаад хувцасныхаа энгэрийн халаасанд хийгээд .........дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..........” цайны газрын ойролцоо засмал зам цэвэрлэх ажлаа хийж явж байгаад өөрийн “Samsung А-73” загварын хар өнгийн гэртэй утсаа гээгдүүлсэн. Би гар утсаа ......... оны ....... дүгээр сард 1.899.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд .................. гэсэн емэй кодтой гар утас байсан. *******ар утсаа буцааж авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22, 26-27),
*******эрч *******.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би ...... оны ....... дүгээр сард хот руу сургуульдаа явахад аав зам дээрээс гар утас олсон гээд А-73 загварын гар утсыг надад өгсөн. Тэгээд би 80.000 төгрөгөөр кодыг нь гаргуулаад .......... гэсэн дугаараа хийж ашигласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29),
“Сэлэнгэ *******стимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтээр “Samsung А-73” маркийн гар утас 780.000 төгрөг...” гэжээ (хх-н 42),
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Самсунг А-73” загварын .............. дугаартай андройд загварын хар өнгийн гар утсыг хохирогч *******.*******-т хүлээлгэн өгөв” гэжээ. (хх-н 15-17)
.............” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 4/607 албан бичигт “.......... имэй кодтой гар утсанд ашигласан .......... дугаарын эзэмшигч *******-н А” гэжээ (хх-н 12-13),
Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...... регистрийн дугаартай ******* овгийн *******-н ******* нь ........... дүүргийн .......... дүгээр хороо, ............. дугаар гудамжны ........... тоотод оршин суудаг...” гэжээ. (хх-н 63,65-66)
Нийслэлийн ........ дүүргийн .......... .........оны ........дугаар сарын ........-ны өдрийн ......... дугаартай албан бичгээр *******-н ******* нь тус дүүргийн ...............ажилладаг болохыг тодорхойлов” гэжээ (хх-н 64)
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБ*******-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.*******эм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь ......... оны ......... дүгээр сарын .........-ны өдөр ....... цагийн үед Багануур дүүргийн....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "......" цайны газрын ойролцоо хохирогч *******.*******-н гээсэн байсан “Самсунг А-73” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хууль мэдэхгүйн улмаас ийм зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
-мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******.*******-н мэдүүлсэн “Би “.........” цайны газрын ойролцоо засмал зам цэвэрлэх ажлаа хийж явж байгаад өөрийн “Samsung А-73” загварын утсаа гээгдүүлсэн” гэсэн мэдүүлэг,
-гэрч *******.А-н мөрдөн байцаалтын мэдүүлсэн “аав олсон гар утсаа надад өгөхөөр нь хот явж кодыг нь гаргуулаад .......... гэсэн дугаараа хийж ашигласан” гэх мэдүүлэг,
-“.........” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 4/607 албан бичигт ........... имэй кодтой гар утсанд ашигласан .......... дугаарын эзэмшигч *******-н А” гэжээ (хх-н 12-13),
-Хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан болохыг тогтоосон “Сэлэнгэ *******стимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
*******ээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.
*******рүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.
*******рүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******-н дээрх үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******.*******-т 780.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч ******* нь “Самсунг-А73” загварын гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал гаргаагүй болно.
******* “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл ...........хүүхдийн хамт амьдардаг, тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.1 дэх заалтад зааснаар шүүх нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ....“энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Иймд шүүгдэгч *******-н үйлдсэн *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан болон шүүгдэгчийн хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг) зэргийг тус тус харгалзан түүнд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т**************Т**************Х нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-т *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлсүгэй.
3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******.*******-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
6. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч, ЕРӨНХИЙ ШҮҮ*******Ч Б.БАЙ*******АЛМАА