Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Л.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч С овгийн Л-ын З-д холбогдох 2316000000221 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** аймгийн ***  суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын *** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д***** регистрийн дугаартай, С овогт Л-н З,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.З нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** аймгийн **** сумын төвд байрлах ***** газрын 2 дугаар байрны харьяа ***** байрны 2 номерын өрөөний таазыг гараараа татаж унагах хууль бус үйлдэл хийж, гэмтээсний улмаас аймгийн ****** газарт бага хэмжээнээс дээш буюу 473,900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.З нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** аймгийн ***** сумын төвд байрлах ***** газрын 2 дугаар байрны харьяа ***** байрны 2 номерын өрөөний таазыг гараараа татаж унагасан үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримтын улмаас ***** аймгийн ***** газарт бага хэмжээнээс дээш буюу 473,900 төгрөгийн хохирол санаатай                                              учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.З гэм буруутай болох нь:

 

          1. Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Л.Зын архийг гаргах гээд **** байрны 2 номерын өрөөнд хийхэд намайг пизда, гөлөг гэж хэлээд над руу салаавч гаргаад, миний хацар луу нулимж, ***** шээж шүлсээ хаяж, нусаа нийж, эрүүлжүүлэх байрны орыг авч шидэж, наарандаа дарагдах гээд байхаар нь эрүүлжүүлэх байрнаас гаргасан. Тэгээд удалгүй **** байрны 2 номерын өрөөний хаалга өөд авирч дүүжин таазны төмрөөс татаж, дүүжин таазыг нурааж, гипсэн хавтанг хугалж эвдсэн. Тухайн эвдсэн таазны үнэлгээг 500,000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо бүрэн барагдуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-р хуудас/,

 

          2. Гэрч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цагийн үед Монгол банкны урд талын 4 замын уулзвар дээр нэг согтуу хүн завилж суугаад тээврийн хэрэгсэл явуулахгүй, орилоод байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Намайг хэл амаар доромжлоогүй. Миний унаж явсан тээврийн хэрэгсэлд ямар нэгэн сэв эвдрэл гэмтэл үүсгээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 07-р хуудас/,

          3. Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Согтуу хүн камерт оронгуутаа орилоод хаалга нүдээд, наарыг босгоод нааш, цааш тавиад байсан. Тэгэхээр нь наарыг нь гаргаж тавьсан. Тэгсэн нөгөө ах ***** дотор шээсэн. Тэгсэн О хошууч, цагдаа С 2 тухайн хүнд 30 минут унтаад гар, шээхээ боль, битгий хаалга нүдээд бай, амраад гэр лүүгээ яв гэдэг шаардлага тавьсан. Тэгсэн эрүүлжүүлэхийн 2 номерын камерын хаалга руу авираад таазнаас татаад таазыг нураасан. Таазыг би О хошууч, С нартай хамт зөөж сургалтын өрөөнд хийсэн. Нурсан тааз нь бүгд эмтрээд хугарсан байсан. Төмрүүд нь бүгд хугарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-р хуудас/,

 

          4. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8394 дугаартай “**** байрны 2 давхрын 2 дугаар камерын дүүжин таазны нийт үнэлгээ 473.900 төгрөгийн үнэтэй байх боломжтой гэх” шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32-34 р хуудас/,

 

          5. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** байрны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг /хх-ийн 32-34 р хуудас/,

 

          6. Л.Зыг драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд Л.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга)төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.З-д мэдэгдэв.

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шинжээчийн дүгнэлтээр 473,900 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгч хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Л.З-аас 473,900 төгрөг гаргуулж хохирогч Б.С буюу иргэний нэхэмжлэгч **** аймгийн *** газарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овгийн Л-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-ыг 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.З-д мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.З-аас 473,900(Дөрвөн зуун далан гурван мянга есөн зуу) төгрөг гаргуулж хохирогч Б.С буюу иргэний нэхэмжлэгч **** аймгийн **** газарт олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.МӨНХТУЯА