Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0694

 

Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******

Нэхэмжлэгч: Ж******* ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газар,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 760 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т*******, Л.Н******* 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Ө*******

Хэргийн индекс: 128/2026/0009/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 760 дугаар шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж******* ХХК-аас Татварын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгийн ... 2015 оны 10 дугаар сараас 2023 оны тайлан залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон гэх хариу хууль бус болохыг тогтоож, 2015 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар дуустал хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгэх эрх нээхийг Татварын ерөнхий газарт даалгах, дээрх хугацааны тайланг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4822 дугаартай магадлалаар ... иргэн П.И*******г залилсан буруутай гэж хэргийг шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус компанийн Монголын талын хөрөнгө оруулагч Ц.Г*******ыг 2011 оноос тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан гэмт хэрэгт 16 /арван зургаа/ жил ... эрүүдэн шүүсэн-ийг ажлын хэсэг байгуулж шалган, тайланг Улсын Их Хурлын нэгдсэн чуулган хэлэлцэн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 тогтоол баталсан.

Ж******* ХХК-ний тайлан тасарсан асуудалд дээрх шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлтэй огт хамаагүй.

Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон. Татварын ерөнхий хуулийн 29, 31 дүгээр зүйл, заалтууд болон Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 тушаал тайлан тушаах, нөхөх, залруулах журмыг зохицуулсан ч энэ тохиолдол нь шүүх өөрөө шийдвэрлэх онцгой нөхцөл болно.

Дүүргийн нийгмийн даатгалын газар шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан-ыг баримтлан татварын тайланг удаа дараа шаардан, нийгмийн даатгалын тайлан баталгаажуулахгүй байгааг буруутгах аргаггүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэж заасан бөгөөд шүүх 2025 оны 09 дүгээр сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.6 дугаар зүйлийн 1-т заасан Гэмт хэрэгт гараагүй тухай лавлагаа, 45.7 дугаар зүйлийн 2-т заасан Хохирол нөхөн төлүүлэх эрхийг тайлбарласан хуудсыг Ж******* ХХК-д ирүүлсэн.

Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын Хүний эрхийн гэрээ, конвенц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.5 дугаар зүйлийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 45,5 дугаар зүйлийн 1, 45.8 дугаар зүйлийн 4, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудын зүйл, заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.1. Татварын ерөнхий газрын маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасны дагуу 2024, 2025 оны тайланг хуулийн хугацаанд багтаан залруулах боломжтой тул харьяа татварын албанд хандан шийдвэрлүүлэх, 2015 оны 10 дугаар сараас 2023 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр, эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татварын тайлан-г залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон байна. ... гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 610 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар  Ц*******ийн Г*******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар ... шүүгдэгч Ц.Г*******ыг П.И*******г хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ц.Г*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч Ж******* ХХК-аас өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан ... Нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын тайланг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож тайлангуудыг нөхөж бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 сараас 2015 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

2.4. Мөн нэхэмжлэгч Ж******* ХХК-аас дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг шинээр илэрсэн нөхцөлөөр дахин хянуулах хүсэлт гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 984 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.5. Түүнчлэн нэхэмжлэгч Ж******* ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ... Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 633 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тус магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд Жин И Жао ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Г*******од холбогдох хэсгийг хангаж, Ц.Г*******ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай гэсэн өөрчлөлт оруулж бусад заалтыг нь хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

2.7. Үүний дараа нэхэмжлэгч Ж******* ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 203 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0324 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0291 дугаар тогтоолоор Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд мөн тогтоогдож байна.

2.8. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 516 дугаар магадлалын дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/1153 дугаар албан бичгээр 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуусталх хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан-д Ц.Г*******ын цалин хөдөлмөрийн хөлс шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн дүнд орсон өөрчлөлтийг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, тайланг хавсралтаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05/1312 дугаар албан бичиг, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 25-12/879 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолоор тус тус тогтоогдож байх бөгөөд талууд дээрх үйл баримттай холбогдуулан маргаагүй.

2.9. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан 2014 оны 10 дугаар сараас 2022 он хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны татварын тайланд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна.

2.10. Иймд анхан шатны шүүхийн ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрт дурдсан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дахин шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хариуцагч Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгээр татгалзсан татгалзал болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр, эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар-ын тайланг нөхөж бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2.11. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд батлагдсан загвар зааврын дагуу цахим эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж харьяа татварын албанд тушаана, 29.2-т Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж тус тус заасан.

2.12. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, залруулга хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ, 4.3-д Татварын тайланг залруулах энэ журмын 4.1-д заасан хугацаа өнгөрсөн, бол тайланг залруулах хүсэлтийг татварын алба хүлээн авахгүй бөгөөд энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ гэж заасан байна.

2.13. Хууль болон журмын дээрх зохицуулалтаас үзэхэд татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болох бөгөөд тус хугацаа өнгөрсөн тохиолдолд тайланг залруулах хүсэлтийг татварын алба хүлээн авахгүй байхаар журамласан байна.

2.14. Харин нэхэмжлэгч Ж******* ХХК-аас 2023, 2024, 2025 оныг дуусталх хугацаанд өмнөх жилүүдийн Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр, эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татвар тайлан-гаа гаргаж өгөөгүй, мөн тус хугацаанд нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Г******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, хоригдсон талаарх шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

2.15. Энэ тохиолдолд хариуцагч Татварын ерөнхий газрын маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05/3260 дугаар албан бичгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасны дагуу 2024, 2025 оны тайланг хуулийн хугацаанд багтаан залруулах боломжтой тул харьяа татварын албанд хандан шийдвэрлүүлэх, 2015 оны 10 дугаар сараас 2023 оны Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр, эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулж суутгасан албан татварын тайлан-г залруулах хуулийн хугацаа дуусгавар болсон байна. ... гэсэн үндэслэлээр тус маргаан бүхий хугацааны татварын тайланг нөхөж бүртгээгүй хариуцагчийн үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 болон Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, залруулга хийх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.3-д заасантай нийцсэн байна байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шийдэл мөн үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

  ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

  ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ