Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/00132

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Г.Ч,  Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Ч.Н-г түүний эх Ц.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3.            Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Б, түүний охин Ч.Н нарын өмчлөлд үлдээсүгэй.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 605,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-оос 605,457 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД