| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04796/И |
| Дугаар | 101/ШШ2020/04083 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2020/04083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** байр, *** тоотод оршин суух, Зээрднүүд овогт Төмөр-Очирын Энхтөгс /Регистрийн дугаар ЧС85102072/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух Бургасных овогт Цамбын Алимаа /Регистрийн дугаар ПЭ85110709/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Энхтөгс, хариуцагч Ц.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зээрднүүд овогт Төмөр-Очирын Энхтөгс /Регистрийн дугаар ЧС85102072/, Бургасных овогт Цамбын Алимаа /Регистрийн дугаар ПЭ85110709/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны *****-ны өдөр төрсөн хүү Зээрднүүд овогт Энхтөгсийн Үйлсэцэн /Регистрийн дугаар УЖ08301232/-г төрсөн эх Бургасных овогт Цамбын Алимаа /Регистрийн дугаар ПЭ85110709/-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан Зээрднүүд овогт Төмөр-Очирын Энхтөгс /Регистрийн дугаар ЧС85102072/-өөс 2008 оны *****-ны өдөр төрсөн хүү Зээрднүүд овогт Энхтөгсийн Үйлсэцэн /Регистрийн дугаар УЖ08301232/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 310 төгрөг /70,200 төгрөг + 59,110 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Алимаагаас улсын тэмдэгтийн хураамжид 129 310 төгрөг /70,200 төгрөг + 59,110 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Т.Энхтөгсөд олгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР