| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
2024/ШЦТ/57
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогч: С.Б
Шүүгдэгч: Ж.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жгийн Над холбогдох 2212001020275 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Жгийн Н /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Хоршооллын Сүүн толгой гэх газарт 75-59 АРХ улсын дугаартай, Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч С.Б мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр оройхон Хоршоолол орж Бүүвэйгийнд архи, пиво уусан. Тэгээд 2 залуутай хамт тамхилахаар гарсан бөгөөд гараад тамхи татаад сууж байтал гэнэт машин хөл дээгүүр гарч явсан. Хоршооллоос түргэн дуудаж түргэнийн эмч аймаг руу оруулж ирсэн...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2212001020275 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч С.Бын мэдүүлсэн “...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Баян-Уул гэх газарт гэртээ байж байгаад Хоршооллын багийн төв ороод тэндээ дэлгүүрээс нэг лааз пиво уугаад буцаад Бгэх айлд буусан. Тухайн үед цаг ойролцоогоор 21 цагийн орчим болж байсан. Тухайн айлд ороход Н, Бэхнэртэйгээ, нутгийн хүмүүс байсан. Тухайн хүмүүс нэг архи тойруулаад сууж байсан бөгөөд 2 хундага татаад тухайн архи дууссан. Тэгээд гадаа гарч тамхи татаад хөлөө газар жийгээд сууж байсан чинь гэнэт Н машинаа асаагаад миний хөл дээгүүр дайраад гарчихсан юм. Нын машин миний суусан газраас 10 метр орчим зайтай байсан юм. Тухайн машин ассан бөгөөд дуу чимээг би сонсоогүй юм. Тэгээд би ёолж нилээн орилоод нутгийн хүмүүс гарч ирээд яав, ийв болоод явсан. Тухайн үедээ би босох гэсэн чинь хөл тас хийж дуугараад босч чадахгүй маш их өвдсөн. Тэгээд эмч дуудаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Одоо хөл дээрээ явж чадахгүй, суга таягтай байна. Н нилээн согтуудуу байсан. ...Одоогоор хохирол, төлбөр барагдуулаагүй, өөрөөсөө мөнгө гаргаж эрүүл мэндээ үзүүлж байна. ...Одоогоор нэг сая гаруй төгрөгийн эмчилгээ хийгдсэн. ...Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлуудаа гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Гэрч Б.Бын мэдүүлсэн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн орой 21 цаг өнгөрч байхад малаа хотлуулчихаад байж байхад П, Ө, Б, Н нар манайд ирсэн байсан. Тэгээд би гарч бие засаад орох гээд гэрийн хажууд явж байхад Б ах, П, Ө нар гэрийн урд тамхи татаад сууж байсан. Тэгсэн чинь удахгүй гадна ёо, ёо гэх дуу гарахаар нь гараад харахад Н, Б ахын хөл дээгүүр машинтайгаа гарсан байсан. Баруун талын хөлийн шагай хэсгээр гарсан гэж ярьж байсан. Тэгээд удалгүй багийн эмчийг дуудаж үзүүлсэн. Ж.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ж.Н ганцаараа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
Гэрч Л.Сгийн мэдүүлсэн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад мотоциклиос хүн унасан байна гэсэн дуудлага 22 цаг 20 минутын орчим ирсэн бөгөөд очиж үзэхэд машинд дайруулсан гэж хэлсэн. Тэгээд үзэхэд амин үзүүлэлтүүд тэнцвэртэй, ухаан санаа саруул, баруун хөл өвдөж байна гэсэн зовуурьтай байсан. Би өвчин намдаах аналгин, демидрол булчинд хийж, баруун талын хөлөнд зөөлөн чиг тавьж боож, эмнэлэг дээрээ авч ирсэн. Тэгээд их эмчтэй холбогдож Архангай аймаг руу хүргэж өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нилээн халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч Д.Бгийн мэдүүлсэн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Бахынд очоод байж байтал Н араас ирсэн. Тэгээд Б, П, бид 3 явахаар гэрээс гарсан бөгөөд гэрийн урд талд газар суугаад тамхи татаж байхад Н машиндаа суучихсан, гэрлээ асаачихсан зогсож байсан. Тэгсэн чинь гэнэт урагш болоод Б ахын хөл дээгүүр машинаараа дайрсан. ...хөл дайрчихлаа, өвдөөд байна гээд сумын эмнэлэг дуудаж үзүүлсэн. Ж.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б ахын баруун хөлийг шагайн хэсгээр дайрсан. Тэгээд босч чадахгүй байсан. Ж.Н ахын өөрийн нь машин байгаа юм. 2021 оны зун худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Гэрч Ж.Бын мэдүүлсэн “...75-59 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил хийгээд завгүй байсан учир шилжүүлж амжаагүй. Би тухайн үед 2.800.000 төгрөгөөр зарж байсан. Яг хэн гэдэг хүнд зарж байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-07 хуу/,
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 218 дугаартай “С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №АА-22-44 дугаартай автомашины үнэлгээ /хх-ийн 53-57/,
Тус аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаартай албан бичиг болон тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 107-108 хуу/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Арвижихийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 хуу/,
Архангай аймгийн замын цагдаагийн тасгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 27/2902 дугаартай албан бичиг /хх-ийн 114 хуу/,
Шинжээч Д.Жы 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77хуу/,
Хохирлын баримтууд /хх-ийн 119-130 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Н нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 06 дугаар багийн Хоршооллын Сүүн толгой гэх газарт 75-59 АРХ улсын дугаартай, Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 06 дугаар багийн Хоршооллын Сүүн толгой гэх газарт 75-59 АРХ улсын дугаартай, Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч С.Бын мэдүүлсэн “...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Баян-Уул гэх газарт гэртээ байж байгаад Хоршооллын багийн төв ороод тэндээ дэлгүүрээс нэг лааз пиво уугаад буцаад Бгэх айлд буусан. Тухайн үед цаг ойролцоогоор 21 цагийн орчим болж байсан. Тухайн айлд ороход Н, Бэхнэртэйгээ, нутгийн хүмүүс байсан. Тухайн хүмүүс нэг архи тойруулаад сууж байсан бөгөөд 2 хундага татаад тухайн архи дууссан. Тэгээд гадаа гарч тамхи татаад хөлөө газар жийгээд сууж байсан чинь гэнэт Н машинаа асаагаад миний хөл дээгүүр дайраад гарчихсан юм. Нын машин миний суусан газраас 10 метр орчим зайтай байсан юм. Тухайн машин ассан бөгөөд дуу чимээг би сонсоогүй юм. Тэгээд би ёолж нилээн орилоод нутгийн хүмүүс гарч ирээд яав, ийв болоод явсан. Тухайн үедээ би босох гэсэн чинь хөл тас хийж дуугараад босч чадахгүй маш их өвдсөн. Тэгээд эмч дуудаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Одоо хөл дээрээ явж чадахгүй, суга таягтай байна. Н нилээн согтуудуу байсан. ...Одоогоор хохирол, төлбөр барагдуулаагүй, өөрөөсөө мөнгө гаргаж эрүүл мэндээ үзүүлж байна. ...Одоогоор нэг сая гаруй төгрөгийн эмчилгээ хийгдсэн. ...Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлуудаа гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
гэрч Б.Бын мэдүүлсэн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн орой 21 цаг өнгөрч байхад малаа хотлуулчихаад байж байхад П, Ө, Б, Н нар манайд ирсэн байсан. Тэгээд би гарч бие засаад орох гээд гэрийн хажууд явж байхад Б ах, П, Ө нар гэрийн урд тамхи татаад сууж байсан. Тэгсэн чинь удахгүй гадна ёо, ёо гэх дуу гарахаар нь гараад харахад Н, Б ахын хөл дээгүүр машинтайгаа гарсан байсан. Баруун талын хөлийн шагай хэсгээр гарсан гэж ярьж байсан. Тэгээд удалгүй багийн эмчийг дуудаж үзүүлсэн. Ж.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ж.Н ганцаараа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
гэрч Л.Сгийн мэдүүлсэн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад мотоциклиос хүн унасан байна гэсэн дуудлага 22 цаг 20 минутын орчим ирсэн бөгөөд очиж үзэхэд машинд дайруулсан гэж хэлсэн. Тэгээд үзэхэд амин үзүүлэлтүүд тэнцвэртэй, ухаан санаа саруул, баруун хөл өвдөж байна гэсэн зовуурьтай байсан. Би өвчин намдаах аналгин, демидрол булчинд хийж, баруун талын хөлөнд зөөлөн чиг тавьж боож, эмнэлэг дээрээ авч ирсэн. Тэгээд их эмчтэй холбогдож Архангай аймаг руу хүргэж өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нилээн халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
гэрч Д.Бгийн мэдүүлсэн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Бахынд очоод байж байтал Н араас ирсэн. Тэгээд Б, П, бид 3 явахаар гэрээс гарсан бөгөөд гэрийн урд талд газар суугаад тамхи татаж байхад Н машиндаа суучихсан, гэрлээ асаачихсан зогсож байсан. Тэгсэн чинь гэнэт урагш болоод Б ахын хөл дээгүүр машинаараа дайрсан. ...хөл дайрчихлаа, өвдөөд байна гээд сумын эмнэлэг дуудаж үзүүлсэн. Ж.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б ахын баруун хөлийг шагайн хэсгээр дайрсан. Тэгээд босч чадахгүй байсан. Ж.Н ахын өөрийн нь машин байгаа юм. 2021 оны зун худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
гэрч Ж.Бын мэдүүлсэн “...75-59 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил хийгээд завгүй байсан учир шилжүүлж амжаагүй. Би тухайн үед 2.800.000 төгрөгөөр зарж байсан. Яг хэн гэдэг хүнд зарж байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-07/,
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 218 дугаартай “С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №АА-22-44 дугаартай автомашины үнэлгээ /хх-ийн 53-57/,
Тус аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаартай албан бичиг болон тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 107-108/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Арвижихийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66/,
Архангай аймгийн замын цагдаагийн тасгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 27/2902 дугаартай албан бичиг /хх-ийн 114/,
шинжээч Д.Жы 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг Бхангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.
Шүүгдэгч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч С.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 218 дугаартай хүний биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Н нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 06 дугаар багийн Хоршооллын Сүүн толгой гэх газарт 75-59 АРХ улсын дугаартай, Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Н нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч С.Б нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон баримтгүй бичгийн хүсэлтээр 3.527.000 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжилсэн.
Хохирогч С.Б нь хэрэгт авагдсан баримтаар 1.789.850.08 /нэг сая долоон зуун наян есөн мянга найман зуун тавин төгрөг найман мөнгө/ төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
Үүнд: хохирогч С.Бын шүүхэд ирүүлсэн гэм хорын хохирлын баримтаас хохирогчийн эмнэлэгийн тусламжийн төлбөр, эмчилгээнд хэрэглэсэн эм тариа, шатахууны үнэ болон бусад хохиролтой холбоотой нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлж шүүгдэгчээс 1.702.350.08 /нэг сая долоон зуун хоёр мянга гурван зуун тавин төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Бт олгохоор,
нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт баримтаар авагдсан хэзээ, юу авсан нь тодорхойгүй 87.300 төгрөгийн, хэрэгт хамааралгүй Хаан банкны 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 200 төгрөгийн орлогын мэдүүлгийн баримт зэрэг нийт 87.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
мөн хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.Бын бичгээр гаргасан хүсэлтэд дурдсан нотлох баримтгүй 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хугацаанд ар гэр, ажил хөдөлмөрөө алдсаны хохирол 3.000.000 төгрөг, Алтан гагнуур 1 кг 25000х2=50.000 төгрөг, барагшун 25.000 төгрөг, игүүшин 25000х2=50.000 төгрөг, далан бугийн шандас 26000х2=52.000 төгрөг, гутлын мөнгө 350.000 төгрөг, нийт 3.527.000 /гурван сая таван зуун хорин долоо мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх баримт болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Н нь шүүхээс хохирогчид гаргуулсан 1.702.350.08 /нэг сая долоон зуун хоёр мянга гурван зуун тавин төгрөг найман мөнгө/ төгрөгийг шүүхээс завсарлага авсан хугацаанд төлөөгүй байх тул шүүгдэгч Ж.Наас 1.702.350.08 төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багт оршин суух Ховогт Сын Бт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх талаар заасан бөгөөд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байхаар хуульчилсан байх бөгөөд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ж.Над мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Ж.Над оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ж.Над хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Над зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Над оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ж.Над хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Наас 1.702.350.08 /нэг сая долоон зуун хоёр мянга гурван зуун тавин төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Галуут гэх газарт оршин суух Ховогт Сын Б /РД:АА70060816/-т олгож, түүний нэхэмжлэлээс 87.500 /наян долоон мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3.527.000 /гурван сая таван зуун хорин долоо мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР