Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Б.Т, М.Э, тэдний өмгөөлөгч Г.Ган-Очир /ҮД:0543/  нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Э, Б.Т нарт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, вакум цонх суулгалтын инженер мэргэжилтэй, “*****” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***** дүүргийн **-р хороо, ******** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

-урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж шүүгчийн *** оны ** дугаар сарын **-ний өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж 2021 оны ** дугаар сарын **-ны өдөр ялаа эдэлж дууссан,

**** овогт *********ын ******** /РД:***************/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ********* дүүргийн **-р хороо, ************** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулсан, ** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялд өөрчлөлт оруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. 20** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ дүүргийн Шийдвэр гүйцэтгэх албаны ** дугаартай тогтоолоор ялын хугацаа дууссан.

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэсэн.

******* овогт ******ын ******* /РД:************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь Б.Т****тай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 24-нд шилжих шөнө ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” дугаар байрны ** тоотод орших өөрийн гэрт хохирогч ********ыг “нийтийн байраар шившиг болголоо” гэх шалтгаанаар биед нь халдаж хөлөөрөө нуруун тус газарт нь өшиглөж бүсэлхийн 3-р нугалмын их бие шахагдаж бяцарсан, зүүн хөндлөн сэртэн зөрүүгүй, неврал арк арын сэртэн дайрсан хугарал, хоёр шуунд зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өгсөн мэдүүлэгтээ: “...Найздаа гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч өмнөх хурал дээр ирсэн байсан. Өнөөдрийн хурал дээр ирээгүй байна. Ирсэн бол өөрөөс нь уучлалт гуйх байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн 234-243 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Н**ын өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед ажлаа тараад ээжийнхээ гэр лүү явж байтал миний дугаар луу Т*** залгаад хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би ээжийнхээ гэрлүү орж байна гэж хэлтэл Баянгол дүүргийн ** дугаар хороо *******ийн урд хүрээд ирээч гэж хэлэхээр нь ..би заасан газарт нь очиход Т**, Э***, Т****ын эхнэр, ******* нар байсан...Т**** надад хандаж чи сайхан амьдарч байгаа юм байна. Чи яагаад намайг татдаггүй юм бэ би чамайг зодно гэж хэлэхээр нь би чамд ажил олж өгөхөөр чи хийдэггүй биз дээ гэж хэлсэн. Машины арын суудалд суухад ***** явчихсан байсан. Т**** надад хандаж утсаа өгчих гэж хэлэхээр нь би түүнд өөрийн гар утсаа өгсөн чинь миний утсаар хүнтэй яриад байсан. Э****** надад хандаж ойрд уулзаагүй юм чинь чи надад 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи, 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи авч өг гээд надаас нэхээд байхаар нь би дэлгүүр ороод 0.75 литрийн хэмжээ бүхий Соёрхол нэртэй архи нэг шилийг, нэг ундаа, 3 ширхэг зайрмаг авч өгөөд би одоо явлаа маргааш эрт ажилтай гэж хэлсэн чинь Т**** “чи миний машиныг бариад гэрт хүргээд өгчхөөч” гэхээр би машиныг нь бариад гэрийнх нь гадаа очиж байрлуулаад явах гэсэн чинь Т**** миний утсыг өгөхгүй манай гэрт ороод ав тэгвэл утсыг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд би Т*****, эхнэр нь, Э***** нарын хамт ****** дүүргийн ** дугаар хороо *** дугаар байрны ** тоотод орход үл таних нэгэмэгтэй хоёр бага насны хүүхэд байсан...Намайг явлаа гэхэд *** намайг дагуулж гэрээсээ гараад 2 давхрын шатан дээр очсон. Би түүнд хандаж утсаа аваад явлаа маргааш эрт ажилтай, ээж ч бас залгаад байх шиг байна гэхэд тэр тэлээгээ тайлаад, цамцаа тайлаад гартаа ороогоод шат хаагаад зогссон. Би суган доогуур нь шургаж гараад нэг давхарлуу шатаар зугтсан боловч гарах хаалгаа ололгүй тэгтэл ***** араас ирж барьж аваад тэгвэл өөрөөр ярина гээд гэрлүүгээ чирээд орсон. Гэртээ ороод архинаасаа нэг балгаад тэнд байсан хүмүүст хандаж **** намайг нийтийн байраар шившиг болгож орхилоо гэж хэлсэн чинь ************** босож ирээд гартаа архины шил барьж байгаад шилний ёроол хэсгээр миний хэвлий хэсэгт цохисон. Хэвлий хэсэгт хүчтэй өвдөөд би эвхрээд газар шалан дээр унасан чинь Т****** ********ийн барьсан архины шилийг авч гартаа бариад намайг татаж босгоод гэрийн хажууд байх 00-н өрөөндөө дагуулж ороод хаалга түгжиж байгаад бүх хувцсаа тайлаад хоёр гараа алдлаад танай ах цагдаа биз дээ, ах чинь гилжгий биз дээ ахыгаа дууд гэж хэлэхээр нь би цагдаа биш гэж хэлсэн чинь шилэнд байсан архийг надруу цацаад шилээр нь миний нуруу хэсэгт цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед эхнэр нь орж ирээд хаалга дараад суухад эхнэрийн дүү нь гэх эмэгтэй араас нь орж ирэхээр нь би гарч зугтаад 2 давхрын коридор хэсгээр гүйгээд хаалга нь онгорхой айлд орсон боловч тэр айлын хүн намайг гар гэж хэлээд байхаар нь би гархад Т***** эхнэрийн хамт намайг коридор хэсгээр чирээд гэртээ оруулсан. Тэнд байхад Э********* ********т хандаж “Н******* чамайг шившиг болгоод байна. Би наад залууг чинь гүйцээнэ" гэж хэлэхээр нь би айгаад сөгдөж суугаад тонгойсон чинь Э******** миний нуруу хэсэгт гараараа цохиж хөлөөрөө өшиглөөд Би тэр хоёрт хандаж миний нуруу маш их өвдөж байна одоо болио гэж хэлсэн чинь болоогүй гээд цохиод байсан. Тэгтэл Т********ын эхнэрийн дүү гэх эмэгтэй ах хутга авсан байна гэж хэлэх сонсогдохоор нь намайг хутгалах гэж байна гэж айгаад цонхоор нь үсэрсэн чинь хөл дээрээ буугаад унасан. Би босох гэсэн боловч босч чадахгүй байсан тул цааш мөлхөөд явж байгаад хүний утас гуйгаад тусламж дуудсан. Хэрэг гарах үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан миний нурууны 3 дахь нугалам яс нь хугарсан байсан. би нурууны хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 7-10 дахь тал/,

Гэрч Б.М**********: “...Би 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр **** дүүргийн ** дугаар хороо ***** дугаар байрны ** тоотод гэртээ байж байхад орой 19 цагийн үед Т*** эхнэртэйгээ найз нь гэх /Э**********/ бас нэг үл таних залуутай /Н******/ ирж харагдсан. Манай байрны 17 тоотод оршин суудаг Т***** согтуу орилж хашгираад байсан. орой 22 цагийн үед хаалга тогшихоор нь онгойлгоход *******ийн эхнэрийн дүү зогсож байсан. Би юу болсон талаар асуухад “********* ах хүн зодоод байна та салгаад өгөөч” гэж хэлсэн. Би дүүг нь дагаад байрныхаа 00-н хэсэгт очиход Т*** үл таних залууг /Н****/ зодож байсан. Тэр зодуулж байсан залуу хэвтсэн байдалтай надад хандаж намайг гаргаад өгөөч гэхээр нь би салгах гэсэн боловч дийлээгүй байтал тэр залуу босоод намайг авраач гэж хэлээд коридороор гүйхэд нь Т***** араас нь хөөж очоод барьж аваад толгой дээр нь дэвсээд гэрлүүгээ аваад орсон. Оруулаад яасан талаар мэдэхгүй байна. Удалгүй тэр залуугийн ар гэрийнхэн болон цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 21-22 дахь тал/

Гэрч *******ийн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 05 цагийн үед байх манай нөхөр Т****** айл руу нас барсан хүний ажил явдалд яваад өдөр 15 цагийн найз Э*******, У******** нарын хамт ****** дүүргийн ** дугаар хороо ажилчдын ** дугаар байрны ** тоотод гэртээ ирсэн. Тэгээд бид дөрөв нийлж 0.75 литрийн хэмжээ бүхий архи аваад хувааж уусан. Архи уугаад сууж байхад *** би нэгдүгээр хороолол орлоо найз дуудаад байна гээд байсан. Тэгэхээр нь бид нар бөөндөө нэгдүгээр хороолол яваад нэгдүгээр хорооллын нэг дэлгүүрийн үүдэнд машинд байж байсан чинь Н***** ирсэн. У****** машинаас буугаад бие засна гэж яваад буцаж ирээгүй. Манай нөхөр Т*******, Э****** бид гурав дэлгүүрээс нэг шил архи аваад Н*****аар машинаа бариулаад манай гэрт очсон. Гэр очоод авсан архиа Т**, Э***** бид гурав хуваажуусан Н**** огт уугаагүй. Удалгүй манай нөхөр Т***, Э*******тай маргалдаад хоорондоо барилцаж аваад байхаар би тэр хоёрыг салгаж байсан чинь Н*** цонхоор үсэрчихсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57 дахь тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны ** дүгээр сарын **-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,

Шинжээч эмч Б.Ганзоригийн “...Нуруунд үүссэн гэмтэл нь өндөрөөс унах болон зодуулж цохиулах үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шуунд үүссэн гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 73-75 дахь тал/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч “шүүгдэгч М.Э****, Б.Т**** нар хохирогч Н.Н*****ын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4.900.000 төгрөгийн хор уршиг учирсан. Шүүгдэгч нарын зүгээс хохирогчид учирсан хор уршиг болох 4.900.000 төгрөгийг нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.780.500 төгрөг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байгаа тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг,

Эрүүгийн хариуцлагын хувьд М.Э**************, Б.Т********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүрийг 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгож уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Т******** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч М.Э******** 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 138 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар торгуулийн ял оруулан тооцуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, харин шүүгдэгч Э*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч нар гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул нийгмийн даатгалын сангаас гарсан зардал 5.750.500 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж төлнө. М.Э**********ийн цагдан хоригдсон 138 хоногийг улсын яллагчийн саналын хүрээнд торгуулийн ялаас хувьчилж хасахаар 2.070.000 төгрөг болно. Үлдэгдэл 630.000 төгрөг дээр нийгмийн даатгалын сангаас гарсан зардлыг нэмэхээр 3 сая төгрөг гарах тул төлөх хугацааг нь шүүхээс боломжит хугацаагаар сунгаж өгөөч гэж хүсэж байгаа гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч нар гэм буруугийн дүгнэлтийн талаар мэтгэлцээгүй болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Э******** нь Б.Т*********тай бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 24-нд шилжих шөнө **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” дугаар байрны *** тоотод орших өөрийн гэрт хохирогч Н.Н****ыг “нийтийн байраар шившиг болголоо” гэх шалтгаанаар биед нь халдаж хөлөөрөө нуруун тус газарт нь өшиглөж бүсэлхийн 3-р нугалмын их бие шахагдаж бяцарсан, зүүн хөндлөн сэртэн зөрүүгүй, неврал арк арын сэртэн дайрсан хугарал, хоёр шуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т********, М.Э******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Т****, М.Э***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн сэргээх эмчилгээнд явах болон бусад гэм хорын төлбөрт нийт 4.900.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Т*****, М.Э***** нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 5.780.500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байх тул тус зардлыг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч Б.Т*****, М.Э****** нарын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Т*****, М.Э******* нарын мэдүүлэг, хохирогч Н.Н******ын гаргасан хүсэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх-ийн 234-243 дахь тал/,  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Н********ын өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 7-10 дахь тал/, гэрч Б.М******ийн мэдүүлэг /1 хх-ийн 21-22 дахь тал/, гэрч О.Г*********ийн мэдүүлэг /1 хх-ийн 56-57 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/, шинжээч эмчийн мэдүүлэг /1 хх-ийн 73-75 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т****, М.Э***** нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад бүлэглэж гэмт хэрэг үйлдэхийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон заасан байх тул хүндрүүлэх нөхцөлд тооцохгүй гэж дүгнэв.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж шийдвэрлэв. 

Бусад асуудлаар:

Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Э********** цагдан хоригдсон 138 хоногтой, хохирогчид 4.900.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогчид төлсөн 5.780.500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үзүүлсэн зардлыг шүүгдэгч Б.Т******** 2.890.250, шүүгдэгч М.Э*******аас 2.890.250 төгрөг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч **** овогт *****ын **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ********* овогт ******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т, М.Э нарыг тус бүрийг 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

4.Шүүгдэгч М.Э-ийн цагдан хоригдсон нийт 138 хоногийн нэг хоногийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр дүйцүүлэн тооцож 2.700.000 төгрөгөөс хасч /2.700.000-138х15.000/ 630.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, М.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т, М.Э нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Э цагдан хоригдсон 138  хоногтой, шүүгдэгч нар хохирогчид 4.900.000 төгрөгийн хохирол төлсөн, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид 5.780.500 (таван сая долоон зуун наян мянга таван зуун) төгрөгийн эрүүл мэндийн тусламж үзүүлсэн зардлыг шүүгдэгч Б.Т**аас 2.890.250, шүүгдэгч М.Э-аас 2.890.250 төгрөг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгосугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН