Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,

     шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

     улсын яллагч З.Наранчимэг,

     хохирогч ,

   шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /ҮД 1514/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******  овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******4 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны төвд хувцас борлуулдаг гэх, ам бүл 1, ганцаараа дүүргийн ******* дугаар хороо, дүгээр хороолол, дугаар байр, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* /РД: УЗ960**************1/.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******0*******3 оны дугаар сарын *******9-ний өдрөөс *******0*******3 оны дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус *******0 маркийн тээврийн хэрэгслийг шүргэснээс үүдэн маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт мөргөж түүний биед хамар ясны шинэ хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн: “... *******0*******3 оны 0 дугаар сарын 1-ны өдөр өгсөн: Би *******0*******3 оны дугаар сарын 30-ны өдрийн 0******* цагийн орчим өөрийн эзэмшлийн 3*******05 улсын дугаартай Приус *******0 маркийн автомашинтай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* урд талын зам дээр явж байсан чинь хажуугаас ********* улсын дугаартай маркийн автомашин миний машиныг мөргөсөн. Би машинаасаа буугаад осол гаргасан жолоочтой харьцах гэсэн боловч уг машины жолооч гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан тул 10******* цагдаад дуудлага өгсөн. Харин цагдаа ирээгүй байхад өөрийнхөө машиныг хөдөлгөх гээд байхаар нь би болиулах гэж хаалган дээр нь очиход гэх залуу машинаасаа бууж ирээд чи юу хүсээд байгаа юм яагаад байгаа юм гэж өмнөөс агсарч байгаад миний нүүр лүү толгойгоороо нэг мөргөсөн би тонгойсон миний хамраас цус гарсан харин миний цээжин тус газар нэг удаа цохиж авсан. Харин манай эхнэр ****** хажуугаас орж ирээд ийг болиулж надаас холдуулсан. Удалгүй замын цагдаа нар ирж ийг авч явсан. Би маргааш нь тэй утсаар ярьсан. Миний машины хохирол гэж надад 100,000 төгрөг шилжүүлсэн. Би ******* хамраа эмчид үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн за болно болно гэж байгаад сүүлдээ утсаа авахгүй байхаар нь би цагдаад гомдол гаргана гэж хэлсэн чинь болон ээж гэх хүн намайг цагдаадаа өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... гэсэн мэдүүлэг (хх-ийн 1*******-13 дахь тал),

Гэрч “...нөгөө машинаас бууж ирсэн жолооч нь согтуу бууж ирээд үг хэлээр хараагаад байсан аятайхан машинаа барихад яадын пизда минь гэж Бямбадорж хоёулаа цагдаа гэхгүй хоорондоо яриад тохиролцъёо гэж хэлсэн. Харин машины жолооч хэрүүл хийгээд цамцаа тайлж шидээд манай нөхрийн хамар луу нь мөргөсөн, манай нөхөр доошоо тонгойсон, дахин цохих гэхээр нь би болиулсан. Манай нөхрийн биед гэмтэл учруулахаар нь би шууд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******3 оны дугаар сарын -ны өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн *******0-*******1 дэх тал),

            Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч *******ийн өгсөн: “...Би *******0*******3 оны дугаар сарын *******9-ний өдрийн *******4 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд найз хамт машин дотроо 1 шил 0.5 тай Соёрхол авч уусан. Бид ******* архи ууж дуусаад Манлай машинаас буугаад явсан. Би өөрөө *******улсын дугаартай Хонда Экус маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа бариад Баянгол дүүрэг рүү явж байгаад баруун талд зам дээр *********** улсын дугаартай приус *******0 маркийн автомашиныг шүргээд зогссон. Харин тэр машин дотроос нэг үл таних залуу гарч ирээд надтай хэрүүл маргаан хийж муудалцсан, тэр залууг юу гэж хэлж байсныг нь санахгүй байна. Би их согтуу байсан. Би машинаасаа бууж ирээд тэр залуутай барилцаж аваад, тэр залуу намайг заамдахаар нь би толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн, тэр залуу доошоо тонгойж байсан. Харин удалгүй замын цагдаа нар ирээд намайг машиндаа суулгаад, миний машиныг ачуулсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн дэх тал) зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч “Шүүгдэгч нь *******0*******3 оны сарын *******9-ны өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч машиныг мөргөсний улмаас маргалдаж улмаар түүний хэсэгт мөргөж түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид баримтаар 63.30 төгрөгийн хохирол гарсан бөгөөд үүнээс 650.000 төгрөгийг нөхөн төлж *******3.30 төгрөгийн үлдэгдэл байгаа тул шүүдэгч нь бусдад төлөх төлбөртэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу 90 хоногийн хугацаанд нөхөн төлүүлэх саналтай..гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй. Бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү. Хувийн байдлын хувьд хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж өгнө үү. Прокурорын саналыг дэмжиж оролцож байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлтийн талаар маргаагүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******0*******3 оны дугаар сарын *******9-ний өдрөөс *******0*******3 оны дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогчийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Приус *******0 маркийн тээврийн хэрэгслийг шүргэснээс үүдэн маргалдан улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт мөргөж түүний биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, баруун ухархайн дотор ханын хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

            Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *******0*******3 оны 0 дугаар сарын -ны өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоно. Мөн шүүгдэгч нь согтуугаар хохирогч биед үл ялих зүйлээр шалтаглан халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.   

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан баримтаар нийт 63.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохирогчид 650.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлж үлдсэн *******3.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч бичгээр тохиролцоогоо бэхжүүлээгүй байх тул нэг талын мэдэгдлээр тохиролцоог нь баталж шийтгэх тогтоолд тусгах үндэслэлгүй юм. Иймд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 650.000 төгрөгийн хохирол төлсөн, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.******* дугаар *******, 36.6, 36., 36. дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 650.000 төгрөгийн хохирол төлсөн, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6.Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

            .Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

              .Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

       9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН