Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/10

 

Б.Б нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар,

шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц,

шүүгдэгч Б.Б-нөмгөөлөгч Т.Хүдэр,

нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Б-нөмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц нарт холбогдох эрүүгийн 2030000000003 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл.., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 2 дугаар баг Тэжээлийн ... айлын ....тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй  Б.Б /ЛЮ........./

2. Монгол Улсын иргэн, 19... онд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн  Баруун-Урт  сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, “Д” ХХК-д галч ажилтай, Л.Д /УК........../

3.Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ...., эцэг дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, “Д” ХХК-д галч ажилтай, Э.У /ЛМ........./

4.Монгол Улсын иргэн, 19.... онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын... дугаар багт  оршин суух,  ял шийтгэлгүй, Д.Ц /ЛБ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Э.У, Д.Ц нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Хх” гэх газраас хохирогч Л.О-гийн 2 үхрийг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б, Л.Д, Д.Ц нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “АХ” гэх газраас хохирогч Ж.Д-ийн 2 үхрийг хулгайлж, 2305600 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Б.Б, Л.Д нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг “ДХ” гэх газраас хохирогч Н.Ө-ын 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж  2700000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг “ДХ” гэх газраас хохирогч Ж.Б-ийн 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч Л.Д, Э.У нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “У Д” гэх газраас хохирогч Д.Б-ийн 1 үхрийг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Ц-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Б.Б-ыг 1 жилийн хорих ялаар, Л.Д-ийг 8 сарын хорих ялаар, Э.У-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б, Л.Д, Э.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ялтан Д.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан  Д.Ц-д  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан  Л.Д, Б.Б, Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн энэ өдрөөс  цагдан хорьж,  эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар  Т.Э-ын эзэмшлийн .... УБН улсын дугаартай Приус-20 маркийн автомашин битүүмжилсэн Прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Д, Э.У нараас  Приус-20 маркийн автомашины үнэ 5857500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж  улсын орлого болгох,  Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн  2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, Б.Б-нэзэмшлийн ...... СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б-оос 266670 төгрөг, Д.Ц-гээс 266670 төгрөг, Э.У-оос 266670 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Л.О-д, шүүгдэгч Б.Б-оос 383333 төгрөгийг, Д.Ц-гээс 383333 төгрөг, Л.Д-оос 383 333 төгрөгийг  гаргуулж,  хохирогч Ж.Д-д, шүүгдэгч Л.Д-оос 800000 төгрөг гаргуулж  хохирогч Н.Ө-т, шүүгдэгч Э.У-оос 1000000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Б-д, 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д тус тус олгож, ялтан Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Б.Б нь хохирогч Н.Ө-т 1350000 төгрөг,  Ж.Б-д 1340000 төгрөг,  Л.О-д 266670 төгрөг, Ж.Д-д 383333 төгрөг,  ялтан  Д.Ц нь  хохирогч Л.О-д 266670 төгрөг, Ж.Д-д 383333 төгрөг, ялтан Л.Д нь хохирогч Н.Ө-т 550000 төгрөг, Ж.Б-д 1340000 төгрөг, Д.Б-д  500000 төгрөг, Ж.Д-д 383333 төгрөг, ялтан Э.У нь хохирогч Ж.Б-д 320000 төгрөг, Л.О-д 266670 төгрөг төлсөнийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-нөмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд 7 бод малыг хууль бусаар авч мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, зарж борлуулсан гэдгээ мэдүүлж, хохирогч нарын хохирлыг нөхөн төлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, шүүх хуралдааны явцад шүүхээс тогтоосон хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Б.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэг юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, түүнд эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

 

Прокурор С.Сугар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай байдал хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэж, ялгамжтай ял оногдуулсан. Шүүгдэгч Б.Б-н хувьд 4 удаагийн үйлдлээр бусдын 7 тооны адууг хулгайлж, нийт 10000000 төгрөгний хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан. Тэгэхээр бие даасан дөрвөн гэмт хэргийг санаатай үйлдсэн Боргилд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн заалт хамаарахгүй. Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б, Э.У, Д.Ц нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “Хх” гэх газраас хохирогч Л.О-ийн 2 үхрийг хулгайлж, 1600000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б, Л.Д, Д.Ц нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “АХ” гэх газраас хохирогч Ж.Д-гийн 2 үхрийг хулгайлж, 2305600 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Б.Б, Л.Д нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас хохирогч Н.Ө-ын 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2700000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “ДХ” гэх газраас хохирогч Ж.Б-ийн 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4000000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Л.Д, Э.У нар бүлэглэн 2019 оны 12  дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг “Ус Д” гэх газраас хохирогч Д.Б-ийн 1 үхрийг хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хохирогч Л.О, Ж.Д, Н.Ө, Ж.Б, Д.Б, гэрч Т.Э, С.Ууганбаяр, яллагдагч Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоосон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцжээ.  

         

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У, Д.Ц нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохируулж, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн учраас түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байх тул түүний өмгөөлөгчийн “шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

          Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Л.Д, Э.У нарын цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Л.О-д 500000 төгрөг,  Ж.Д-д 800000 төгрөгийн хохирол тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

Дөрөв. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                        ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА