Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч И.С, Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.С, Ц.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ** хүүхдийн хамт ***** дүүргийн **-р хороо, ************ дугаар гудамж, ** тоотод оршин суух үндсэн хаягтай, **** дүүргийн ** дугаар хороо, *********** дугаар гудамж, *** тоотод түр оршин суух хаягтай, урьд

-20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******* дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

-20** оны ** дугаар сарын **-ны өдрийн ****** дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн Б****** ******ы С********** /РД:***********/,

2.Монгол Улсын иргэн, 19*** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эх, дүү, хүүхдийн хамт ********* дүүргийн ***-р хороо, ******** дугаар гудамж, *** тоотод оршин суух үндсэн хаягтай, ***** дүүргийн ***-р хороо, ***********-р гудамж, **** тоотод түр оршин суух хаягтай, урьд

-20*** оны *** дугаар сарын ***-ны өдрийн ******* дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 01 сарын хугацаагаар хорих ял,

-20*** оны ** дугаар сарын **-ний өдрийн ******* дүүргийн шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 03 сарын хугацаагаар хорих ял,

-20*** оны ** дугаар сарын **-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ял,

-20*** оны ** дүгээр сарын ***-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хорих ял,

-20** оны ** дүгээр сарын ***-ны өдрийн ************* дахь сум дундын шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Б********** овогт *******ийн О************ /РД:***********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.С*******, Ц.О********** нар бүлэглэн үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр

-2023 оны ** дугаар сарын **-ны өдөр **** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн С.Б**********ийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-52” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу  428.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны ** дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн М.Н**********ийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-71” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу  425.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны ** дугаар сарын **-ны өдөр ********** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” нарийн боовны газар үйлчлүүлж байсан иргэн Д.Т*********ын халааснаас түүний өмчлөлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.С********** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О********** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б**********ийн өгсөн: “...Би 2023 оны ** дугаар сарын **-ны өдөр өглөө 07 цагийн үед **** аймгаас Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 17 цагийн үед ойр зуурын эд зүйл болон хувцас худалдаж авах зорилгоор нөхөр Г**********, охин **** нарын хамт ********** дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрт хувцас үзэж яваад халааснаасаа “Самсунг А52” загварын гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Хувцас худалдаж авах гээд касс руу очоод гар утасныхаа хавтасны дотор байсан Хаан банкны картаа авах гэтэл халаасанд байсан гар утас маань байхгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Н***********ийн өгсөн: “...2023 оны ** дугаар сарын **-ны өдөр 16 цаг орчимд ****** дүүргийн ** дүгээр хороонд байрлах ********* хувцасны дэлгүүр рүү 3 хүүхэд, нөхрийн хамт хувцас авах гээд орсон. Тэгээд куртик үзэж байгаад утсаа үзэх гэтэл халаасанд байхгүй байсан, ... Миний алдсан гэх утас Самсунг А-71 загварын хар өнгийн утас байсан, ... гар утсаа 2023 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр ***** гар утас худалдааны төвөөс 550.000 төгрөгөөр авч байсан, Тухайн үед куртик үзэж байхад 2 масктай эмэгтэй байсан. Тэр 2 эмэгтэйг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Т***********ын өгсөн: “...2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр *** цаг орчим ****** дүүргийн *** дугаар хороонд байрлах Өргөө кинотеатраас найз залуу ********ийн хамт гарч яваад "************" бэйкери орж кекс авах гээд кассан дээр ирээд гар утсаа үзтэл байхгүй болсон байсан. Миний алдсан утас "Айфоне 14 про макс" загварын хар өнгийн утас байсан. "***********" бэйкерид ороход хоёр эмэгтэй хажуугаар сэжиг бүхий зөрсөн. Тэр хоёр эмэгтэйг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 176 дахь тал/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11, 115-119, 166-168 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34, 137-138, 184-185 дахь тал/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14-15, 142-144, 189-190 дэх тал/,

яллагдагч И.С*******ийн өгсөн “...Уг өдөр *********** дүүрэгт байрлах ********* гэх худалдааны төв рүү гадаа гэгээ тасрах гэж байхад хуурай дүү ************ы хамт ороод Повербанк авах зорилгоор орсон бөгөөд энэ үед тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан 2 хүнээс Самсунг загварын гар утас ************ы хамт аваад гарсан. Тухайн үедээ ямар загварын гар утас авсан талаараа би санахгүй ямарч л байсан самсунг загварын гар утас байсан уг өдөр мөн би согтолттой байсан. Ингээд ********** дэлгүүрээс ************ы хамт гараад Өргөө кино тейтр руу алхаад явж байхад замд “*********” нарийн боовны дэлгүүр тааралдсан энэ үед би **********ы хамт тухайн дэлгүүр ороод үйлчлүүлж байхдаа Айфон 14 про загварын гар утас байх шиг байсан тухайн гар утсыг аваад гэртээ ороод удаагүй байж байхад араас цагдаа нар ороолд ирсэн. Тийм учраас хулгайлсан гэх 3 ширхэг гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч хохирч нарт хохирол барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Мөн би өөрийн гар утсаа хаяж гээгдүүлсэн байгаа учир манай хөрш Б*********ийн ************* гэсэн гар утасны дугаараар холбогдож болно би мөнгө байхгүй учраас гар утас авах болоогүй байна. Манай том хүүхэд насанд хүрсэн манай дүүгийн гэрээс ажилдаа явж байгаа харин бага 3 хүүхдийг би өөрөө харж байгаа боловч шаардлагатай үед манай хүүхдийг харах хүн байгаа тэр тал дээр асуудал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-246 дахь тал/,

яллагдагч Ц.О*************ы өгсөн “...20** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ дүүргийн *** дүгээр хороололд байрлах дэлгүүрт хуурай эгч **********ийн хамт *********** гэх нэртэй дэлгүүрт ороод худалдан авалт хийх гэж байсан бөгөөд энэ үед 40 наран настай эмэгтэй хүний халааснаас Самсунг А загварын гар утас авсан араас нь 30 орчим насны эмэгтэй хүнээс тухайн дэлгүүр Дотроо Самсунг загварын гар утас авсан тухайн үед 2 ширхэг гар утас авсан бөгөөд одоогоор маркийн санахгүй байна. Уг дэлгүүрээсээ би ********** эгчтэй хамт гараад Өргөө чигтэй гараад явсан бөгөөд замд “*******” худалдааны төв таарсан болохоор тухайн газраас худалдан авалт хийх гээд *********** эгчтэй хамт орсон энэ үед гаднаас шаргал өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн ороод ирсэн бөгөөд тухайн хүний халааснаас *********** эгч бид хоёр Айфон загварын гар утас хулгайлсан тэгээд уг дэлгүүрээсээ худалдан авалт хийхгүйгээр гараад ********** эгчийн гэрт ирээд байж байхад гаднаас цагдаа нар ороод ирсэн болохоор баригдсан. Тийм ч учраас тухайн үед хулгайлсан байсан 3 ширхэг гар утсаа цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Миний ээж ********* нь ********** дүүргийн задгай тоотод айлын хашаа түрээслээд түрээсэлсэн газартаа гэр барьсан байгаа. Ээж маань тухайн газарт манай хүүхдүүдийг харж байгаа...мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 01 дэх тал/, зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч И.С***********, Ц.О*********** нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  И.С***********, Ц.О********* нар нь 20** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн ************ийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-52” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу  428.000 төгрөгийн хохирол учруулсан,

20** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн М.Н********ийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-71” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу  425.000 төгрөгийн хохирол учруулсан,

20** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нарийн боовны газар үйлчлүүлж байсан иргэн Д.Т***********ын халааснаас түүний өмчлөлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.550.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.С*********, Ц.О******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч И.С*******, Ц.О******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Н*********д 425.000 төгрөг, хохирогч С.Б******д 428.000 төгрөг, хохирогч Д.Т**********д 3.550.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч нарт биет байдлаар төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч И.С********* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 51 дүгээр тал/, шүүгдэгч Ц.О************ нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 71 дүгээр тал/-аар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтэй байх шүүгдэгч нар нь дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул засрал, хүмүүжил авсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

            Бусад асуудлаар:

Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хохирогч нарын 3 ширхэг гар утсыг мөрдөн байцаалтын шатанд биет байдлаар төлж барагдуулсан байх ба тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ********** овогт **********ы ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ****** овогт ********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт ***********ы **********, ********** овогт ********ийн *********** нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С******, Ц.О******** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.С********ийн 2024 оны *** дугаар сарын **-ний өдрөөс мөн оны *** дугаар сарын **-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон ** хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай

            6.Шүүгдэгч И.С*****, Ц.О****** нарын холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарын 3 ширхэг гар утсыг мөрдөн байцаалтын шатанд биет байдлаар төлж барагдуулсан байх ба тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            7.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч И.С******ийн хүүхдүүд болох **********, *******, ********,  ******** нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг ******* дүүргийн Засаг даргад, шүүгдэгч Ц.О********ы хүүхдүүд болох *******, ********, *******, ********** нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг ***** дүүргийн Засаг даргад тус тус даалгасугай

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч **********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.С, Ц.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН