| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0125/э |
| Дугаар | 2024/ШЦТ/01 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/01
2023 12 21 2024/ШЦТ/01
МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.-д холбогдох эрүүгийн 2304000000122 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот *******агануур дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар *******агануур дүүргийн .....дугаар хороо, Тогос-Уулын .... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч П. нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр механикжсан тээврийн хэрэгсэл болох мотоцикл жолоодох эрхгүй үедээ *******агануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн ангийн уулзварын хойд талд байрлах далангийн шороон зам дээр улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хамгаалах малгай өмсөлгүйгээр жолоодон, хохирогч *******-ыг хамгаалах малгай өмсүүлэлгүйгээр ардаа суулгаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1/а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, б/-д тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, в/-д жолоочийн даатгалын баталгаа 3.4в/-д мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/-д зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг тус тус зөрчин хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүйн улмаас замын хажуу талын овгор шороон дээгүүр харайж, газарт унах үед мотоциклийн ард сууж явсан *******-ны эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгний ил хугарал, эрүүний доор, зүүн сарвууны ар хэсэг, зүүн ташаа, гуя, умдагт цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, доод уруулын дотор талд, шарх, дух, зүүн шанаа, хамар, хоншоор, баруун гарын долоовор, эрхий хуруу, зүүн гарын эрхий хуруу, баруун өвдөгний дотор талд зулгаралт” гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр намайг гэртээ унтаж байхад ******* ах утсаар яриад намайг “түлхүүр, багаж олоод ир” гэсэн. Тэгээд би мотоциклтой яваад түлхүүр багажийг нь аваачиж өгчихөөд “би ажилтай байна, явлаа” гэхэд ******* ах намайг “яв” гэсэн. Тэгээд явахаар гарахад тэнд байсан хүмүүс “энэ хүнийг гэрт нь хүргээд өгчих” гээд ******* гэдэг хүнийг миний мотоциклийн ард суулгасан. Хохирогч нэлээн согтуу байсан тул мотоциклийн ард суугаад явж байхдаа гуйваад мотоцикль хоёр тийшээ дайвалзаад хэцүү байсан. Тэр үед би энэ хүнд хандаж “гараа савчуулахгүй зүгээр яв” гээд хэлж байсан. Тэгээд нэлээн хурдтай явж байгаад Нарийн нуурын хажуу талд овгор шороон дээгүүр гарахдаа онхолдож унасан нь үнэн. Тухайн үед энэ хүнд эмнэлэг дуудаж тусламж үзүүлээд, би гэр рүүгээ явсан. *******и мотоциклоо осол болохоос 7 хоногийн өмнө нэг танихгүй хүнээс 350,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Надад А ангиллын үнэмлэх байхгүй. *******и архи уугаагүй байсан, ер нь уудаггүй. эм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад хамт ажилладаг уулзаад *******-д хамт очсон. Тэнд очоод бид нар нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал *******, хоёр ирсэн. Тэнд мотоцикль янзалж байсан бөгөөд багаж хүргэж ирсэн залууг буцаад явах үед намайг энэ залуугийн ард суугаад яв гэсэн. *******и тухайн үед согтуу байсан болохоор замдаа яаж унасан талаар сайн санахгүй байгаа, нэг мэдэхэд л эмнэлэг дээр ирсэн байсан. Эмчилгээний зардалд өчигдөр 200,000 төгрөг өгсөн, баримтаар гарсан зардлаас үлдэх төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******агануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах Цэргийн ангийн хойд талын асфальтан замын хойд хэсэгт шороон зам дээр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09-р хуудас/,
- 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10-11-р хуудас/,
- Хохирогч *******-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
- эрч Ц.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- эрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13225 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,
- Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн магадлагаа /хх-ийн 42-43-р хуудас/,
- “Хорин бугатын даваа” ХХК-ийн Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,
- Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээллийн тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/,
Хохирогч *******-ны шинжлэн судлуулсан баримт:
- Эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн баримтууд /хх-ийн 96-106-р хуудас/,
- Хохирол төлөхөөр тохиролцож хийсэн хэлцэл /шүүхэд ирүүлсэн баримт/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан баримт:
- эрч Ц.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт, гэрэл зураг /хх-ийн 90-р хуудас/,
- Шүүгдэгч П.-н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 70-88-р хуудас/,
- П.-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69-р хуудас/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч П. нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр механикжсан тээврийн хэрэгсэл болох мотоцикл жолоодох эрхгүй үедээ *******агануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн ангийн уулзварын хойд талд байрлах далангийн шороон зам дээр улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклыг хамгаалах малгай өмсөлгүйгээр жолоодон, хохирогч *******-ныг хамгаалах малгай өмсүүлэлгүйгээр ардаа суулгаж зорчин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1/а-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, б/-д тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, в/-д жолоочийн даатгалын баталгаа 3.4в/-д мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/-д зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг тус тус зөрчин хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүйн улмаас замын хажуу талын овгор шороон дээгүүр харайж, газарт унах үед мотоциклийн ард сууж явсан *******-ны эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгний ил хугарал, эрүүний доор, зүүн сарвууны ар хэсэг, зүүн ташаа, гуя, умдагт цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, доод уруулын дотор талд, шарх, дух, зүүн шанаа, хамар, хоншоор, баруун гарын долоовор, эрхий хуруу, зүүн гарын эрхий хуруу, баруун өвдөгний дотор талд зулгаралт” гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч *******-ны эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч П.-н тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:
- 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09-р хуудас/,
- 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Зам тээврийн ослын акт, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10-11-р хуудас/,
- Хохирогч *******-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... *******и 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өглөө 09 цаг 50 минутад ажлаасаа буугаад хамт ажилладаг М гэх залуугийн хамтаар..., мотоцикл засаад байж байтал М хамт ажилладаг С гэх залууг дуудсан. Удалгүй С үл таних залуугийн хамт мотоциклтой ирсэн. Ингээд бид нар мотоциклоо янзлаад явахаар болсон ба М намайг “Та тэр залуугийн ард суучих” гэж хэлсэн. *******и хэлснээр нь үл таних залуугийн ард суугаад, С, М хоёр М-ийн мотоциклтой хөдөлцгөөсөн. *******ид нар төв рүү явж байсан, далангаар буухдаа үл таних залуу их хүчтэй буухад нь би шидэгдэж ухаан алдаж унасан. Эмнэлэг дээр ирээд л ухаан орсон... С, М бид 3 мотоцикл засаж байхдаа “Хараа” нэртэй архи хувааж уусан үл таних залууг уусан эсэхийг би мэдэхгүй байна... Хамгаалалтын дуулга өмсөөгүй. Хэдэн км/ц хурдтай явж байсан мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
- эрч Ц.*******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******и 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад 12 цагийн үед найз М “мотоцикл эвдэрчихлээ, янзлаад өгөөч” гэхээр нь би гэрээсээ хамт гараад *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын талд хөдөө тал дээр байсан мотоцикл дээр нь ирсэн. Тэнд Э ирчихсэн байсан. *******и ирэхдээ түлхүүрээ мартаад ирсэн байсан учраас -тэй утсаар яриад “түлхүүр аваад ирээч” гээд дуудсан. Удалгүй өөрийн улаан өнгийн мотоциклтой ганцаараа ирсэн. *******и М-ийн мотоциклыг засаж дуусаад тэндээс 13 цаг өнгөрч байхад хөдлөөд явсан. Э-ныг сундлаад, би М-стэй араас нь хөдөлсөн. Хөдлөөд явж байхад бетонон гүүрний харалдаа шороон зам дээр Э газарт хэвтчихсэн, хажууд нь байсан. Очоод яасан, юу болсон талаар асуухад “сая онхолдоод уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд М эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан юм... М, Э хоёр намайг очиход уучихсан нилээн согтуу, нь эрүүл байсан... Э-ны зүүн талын хөл дунд чөмгөөрөө хугарчихсан юм шиг харагдсан. Мөн толгойны дух хэсгээс цус гарч байсан. -ийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
- эрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******и 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмнө нь орхисон байсан мотоциклоо авах гээд *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын талд очоод мотоциклоо асааж барахгүй болохоор нь найз *******-ийд очиж “мотоциклоо янзлаад өгөөч” гэж гуйгаад дагуулаад 12 цаг өнгөрч байхад мотоцикл орхисон газар дээрээ ирсэн. ******* нь тэр танихгүй залууг дуудсан. Тэгээд мотоциклоо янзалчихаад Э-ыг тэр залуугийн ард сундлуулаад 15 цаг өнгөрч байхад төв рүү хөдөлсөн. *******и *******-тэй хамт араас нь өөрийнхөө мотоциклоор хөдлөөд явсан. Тэгтэл урд талд шороон зам дээр Э газар хэвтчихсэн, тэр залуу хажууд нь зогсож байсан. Тэгээд очиход Э-ны зүүн талын хөл нь дунд чөмгөөрөө хугарчихсан толгойны урд хэсгээс цус гарч байсан. Тэгээд эмч дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13225 дугаартай: “...1.2. *******-ны биед зүүн дунд чөмгөний ил хугарал, эрүүний доор, зүүн сарвууны ар хэсэг, зүүн ташаа, гуя, умдагт цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэг, доод уруулын дотор талд шарх, дух, зүүн шанаа, хамар, хоншоор, баруун гарын долоовор, эрхий хуруу, зүүн гарын эрхий хуруу, баруун өвдөгний дотор талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. эмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,
- *******агануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай: “...Жолооч П. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 2.6-д “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно.”, урав. Жолоочийн үүрэг 3.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); б/тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ; в/ жолоочийн даатгалын баталгаа; 3.2-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна: а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ”, 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох; г/эрх бүхий байгууллагаас тогтоосон жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна....” гэх магадлагаа /хх-ийн 42-43-р хуудас/,
- “Хорин бугатын даваа” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох шинжилгээнд: “...Улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй мотоциклд шинжилгээ хийх 1. Мотоцикл онхолдсон байдалтай. 2. Тээврийн хэрэгслийн тоормосны удирдлага бүрэн ажиллагаатай эсэх: Мотоцикл тоормосны удирдлага-Хойд тоормосны тороос хэвийн байна. Тээврийн хэрэгслийн явах эд анги бүрэн ажиллагаатай эсэх: Мотоциклийн урд, хойд амортизатор хэвийн, дугуй хэвийн, бүх дугуйн цап хэвийн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр бүрэн ажиллагаатай эсэх: Мотоциклийн хөдөлгүүрийн тосны төвшин хэвийн байна. Тээврийн хэрэгслийн жолооны удирдлага бүрэн ажиллагаатай эсэх: Рулийн залалт хэвийн, гацсан зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэлд эвдрэлтэй эд ангиуд нь: Урд дугуйн тоормос ажиллагаагүй байна. 3. Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл нь урд дугуйн тоормос ажиллагаагүй байна. 4. Тээврийн хэрэгслээс осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай эвдрэл гэмтэл нь урд тоормосны системийн ажиллагаа байна. 5. Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд тэнцсэн тэнцээгүй гэсэн мэдээлэл байхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,
- Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээллийн тодорхойлолтод: “ нь тээврийн хэрэгслийн В ангиллын үнэмлэхтэй” гэх тэмдэглэл /хх-ийн 84-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Улсын яллагч *******-: “...шүүгдэгч П.-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу болон зүйлчлэл дээр маргах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч П.-ээс: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг өөрийн хэмжээнд төлж байгаа, үлдэх төлбөрийг төлж барагдуулна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
эмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Шүүгдэгч П. нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч *******-г тээврийн хэрэгсэл жолоодох А ангиллын эрхгүй байж мотоцикл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч П. нь гэмт хэргийн улмаас хохирогч *******-нд эмчилгээний зардалд 200,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна” гэв,
Хохирогч *******-н: “...Манай эхнэр, охин 2 миний эмчилгээнд гарсан зардлын баримтыг цуглуулж, хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Надад учирсан хохирлыг төлчихвөл маргаан байхгүй” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...шүүгдэгчийн зүгээс хохирогчид шүүх хурлаас өмнө 200,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. ” гэсэн дүгнэлийг гаргав.
Хохирогч *******-ны эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13225 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/-ээр тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирогчийн гаргасан хохирлын нэхэмжлэлээс түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа /хх-ийн 96-106-р хуудас/ байдлыг харгалзан эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 1,004,434 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 119,778 төгрөгийн /хүнсний бүтээгдэхүүн, ахуйн бараа худалдан авсан баримт хх-ийн 106-р хуудас/ нэхмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд хохирогч *******-нд нийт 200,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч П., хохирогч *******нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн талаар харилцан тохиролцож хийсэн хэлцэлд: “...Цаашид шүүхийн тогтоолоор гарсан төлбөрийг 2024 оны 1-р сард багтааж төлөхөөр харилцан тохиролцож, хохирол барагдуулахаа илэрхийлэв” /шүүхэд ирүүлсэн/ гэсэн байх тул тус хэлцлийг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...******* нь /РД:У63062912/ гэмтлийн оношоор 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******агануур дүүргийн түргэн тусламж /алсын дуудлага/-аар 450,000 төгрөг, түргэн тусламж /ойрын дуудлага/-аар 48,000 төгрөг, яаралтай тусламжаар 160,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эмтэл согог судлалын үндэсний төвд өндөр өртөгт оношилгоо шинжилгээ 240,000 төгрөг, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ /мэс засал/-аар 3,802,00 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******агануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн тусламж, амбулаторийн үзлэг 20,000 төгрөг, хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээ, эмчийн эмчилгээнд 786,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *******агануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн тусламж, амбулаторийн үзлэг 15,000 төгрөг нийт 5,521,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олох лавлагаа, тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч П.-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэжээ /хх-ийн 20-р хуудас/,
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,512,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч П.-с 5,512,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах үеэс эхлэн тоолохоор шийдвэрлүүлэх, дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх санал гаргаж байна.” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Шүүгдэгч нь өөрийн буруугаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт анхнаасаа маргаагүй, хүлээн зөвшөөрч ирсэн, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрт байх бүхий л боломжит аргаараа хохирогчид эмчилгээний зардалд 200,000 төгрөг гаргаж өгсөн, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа зэрэг нөхцөл байдлууд байгаа. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд олгох төлбөрийг 50 хувь хөнгөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч П.: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирогч үлдэх хохирлын талаар тохиролцож гэрээ байгуулсан. Миний хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан хохирогчид хохирол төлбөрт мөнгө шилжүүлсэн баримт, шүүгдугчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, Эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж үзэж, харин ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч П.а-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ******* оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар ******* ******* ******* -г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч ******* оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ******* тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд хохирогч *******-нд нийт 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөг төлсөн болохыг баталж, шүүгдэгчээс үлдэх 804,434 /найман зуун дөрвөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/-н төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, нэхэмжлэлийн шаардлагаас 119,778 /нэг зуун арван есөн мянга долоон зуун далан найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн талаар “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүгдэгч П.-с 5,521,000 /таван сая таван зуун хорин нэгэн мянга/-н төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРАЛАЧ ШҮҮЧ С.ӨЛЗИЙ-ОТОН