Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/00130

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Э /, Б.С / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Н /, С.Х / нарыг төрсөн эх Ц.Э /-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 41 дүгээр зүйлийн 41.1.2, 41.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.С /-ээс С.Н /, С.Х / нарын хүүхдийн тэтгэлэгт Ү улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, \ дүүрэг, дугаар хороо, байр,  тоотод байрлалтай   м.кв талбай бүхий   өрөө орон сууцны хариуцагч Б.С д ногдох хэсгийг тооцон гаргуулж, өмчлөгчийн бүртгэлээс Б.С ийн нэрийг хасч, өмчлөгчөөр С.Н , С.Х  нарыг бүртгэхийг Улсын Бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

4. Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 59,110 төгрөг, 37,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С гээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 166,340 төгрөг /70,200 төгрөг, 59,110 төгрөг, 37,030 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э т  олгосугай.

 

5. Зохигчид гэр бүлийн дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР