| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/05177/И |
| Дугаар | 101/ШШ2021/00433 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/00433
|
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Х, У.Э нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-т зааснаар Баянзүрх дүүрэг...тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн, 63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Х-ын өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Х-аас 31,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Э-д, нэхэмжлэгч У.Э-аас 10,033,763.19 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Х-д тус тус олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч У.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 473,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аас 385,650 төгрөг, илүү төлсөн 65,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД |