Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/04163

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *******, Г******* б******* ХХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* тоотод оршин суух, Б. О  /РД: хххххххххх1/, Д.Б. /РД: ххххххххх/ нарт холбогдох,

25.440.133,12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******,

Хариуцагч Б.О*******, Д.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* б*******ны тусгай активын хэлтсийн дарга Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Зээлдэгч Б.О*******, Д.Б******* нар тус б*******тай 2018 оны 12 сарын 18-ны өдөр ******* дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдсэн ч зээл, зээлийн хүүний төлбөрийг 327 хоног хугацаа хэтрүүлсэн.

Б.О*******, Д.Б******* нар 2020 оны 9 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 21.897.854,36 төгрөг, үндсэн хүүний төлбөр 3.468.171,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 74.107,32 төгрөг, нийт 25.440.133,12 төгрөгийг төлөхөөр байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т заасны дагуу б******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд хариуцагч Б.О*******, Д.Б******* нараас 25.440.133,12 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.О*******, Д.Б******* нарын эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй. Б*******ны зүгээс боломжит хугацааг хангалттай олгож байсан гэв.

Хариуцагч Б.О*******, Д.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О*******, Д.Б******* бид Г******* б*******тай зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Зээлээсээ төлж байгаад ажилгүй болсон тул төлж чадаагүй. 2019 оны 7 сараас зээлийн төлөлт доголдсон.

 Б.О******* би одоогоор ажилгүй байна. Удахгүй ажилтай болоод сар бүр 500.000-600.000 төгрөгөөр төлөх бодолтой байна. Мөнгөө аль болох шахаж төлөхийг бодно гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* б******* нь хариуцагч Б.О*******, Д.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.440.133,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2020 оны  9 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 21.897.854,36 төгрөг,

зээлийн хүү 3.468.171,44 төгрөг,

нэмэгдүүлсэн хүү 74.107,32 төгрөг, нийт 25.440.133,12 төгрөг/

Зээлдэгч Б.О*******, Д.Б******* нар нь Г******* б*******тай 2018 оны 12 сарын 18-ны өдөр 1705143449 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдов.

            Б*******, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасны дагуу зээлдүүлэгч Г******* б******* нь 2018 оны 12 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Б.О*******ын нэр дээр 2018 оны 12 сарын 19-ний өдөр 1705143449 дугаар бүхий зээлийн данс нээн 25.000.000 төгрөгийн зээл олгожээ.

            /ХХ-ийн 7-9 дүгээр тал/

            Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г******* б******* болон хариуцагч буюу зээлдэгч Б.О*******, Д.Б******* нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн байна.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр б*******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Зээлдүүлэгч Г******* б*******ны зээлдэгч Б.О*******, Д.Б******* нартай байгуулсан дээрхи цалингийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч нар нь 2018 оны 12 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт:

-2018 оны 12 сарын 29-ний өдөр үндсэн зээл 503.560,60 төгрөг, зээлийн хүү 115.068,49 төгрөг,

-2019 оны 1 сарын 29-ний өдөр үндсэн зээл 269.101,81 төгрөг, зээлийн хүү 349.527,28 төгрөг,

-2019 оны 2 сарын 28-ны өдөр зээлийн хүү 1.747,88 төгрөг,

-2019 оны 3 сарын 1-ний өдөр үндсэн зээл 284.092,70 төгрөг, зээлийн хүү 332.788,51 төгрөг,

-2019 оны 3 сарын 29-ний өдөр зээлийн хүү 418,79 төгрөг,

-2019 оны 4 сарын 16-ны өдөр үндсэн зээл 298.905,21 төгрөг, зээлийн хүү 319.305,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,15 төгрөг,

-2019 оны 4 сарын 29-ний өдөр зээлийн хүү 563,55 төгрөг,

-2019 оны 5 сарын 8-ны өдөр үндсэн зээл 278.783,58 төгрөг, зээлийн хүү 339.281,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 495,28 төгрөг,

-2019 оны 5 сарын 29-ний өдөр зээлийн хүү 1.239,18 төгрөг,

-2019 оны 6 сарын 28-ны өдөр үндсэн зээл 294.837,52 төгрөг, зээлийн хүү 322.552,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230,97 төгрөг,

-2019 оны 6 сарын 29-ний өдөр үээлийн хүү 2.379,12 төгрөг,

-2019 оны 7 сарын 26-ны өдөр үндсэн зээл 285.373,52 төгрөг, зээлийн хүү 330.876,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 814,24 төгрөг,

-2019 оны 7 сарын 29-ний өдөр зээлийн хүү 2.735,79 төгрөг тус тус төлжээ.

Зээлдэгч нар нь 2019 оны 7 сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан /үүнд: байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдийн тогтоосон хорио цээрийн дэглэм гэх мэт/ нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан нөхцөл, байдал баримтаар тогтоогдоогүйг дурдлаа.

Зээлдэгч нар нь 2019 оны 7 сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 сарын 14-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөлгүй байгаад 2020 оны 4 сарын 14-ний өдөр үндсэн зээл 283.855,01 төгрөг, зээлийн хүү 285.435,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,29 төгрөг,

-2020 оны 4 сарын 24-ний өдөр үндсэн зээл 16.602,59 төгрөг, зээлийн хүү 83.397,41 төгрөг,

-2020 оны 5 сарын 20-ны өдөр зээлийн хүү 200.000 төгрөг,

-2020 оны 6 сарын 2-ны өдөр үндсэн зээл 157.427,45 төгрөг, зээлийн хүү 41.715,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 857,42 төгрөг,

-2020 оны 7 сарын 1-ний өдөр үндсэн зээл 173.192,44 төгрөг, зээлийн хүү 325.112,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1695,02 төгрөг,

-2020 оны 7 сарын 31-ний өдөр үндсэн зээл 256.413,21 төгрөг, зээлийн хүү 243.586,79 төгрөг тус тус төлсөн байна.

 Зээлдэгч нар нь үндсэн зээл 3.102.145,64 төгрөг, зээлийн хүү 3.327.732,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.828,37 төгрөг, нийт 6.434.706,06 төгрөг төлсөн нь зээлийн хүү тооцооллын хүснэгт болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

Зээлдэгч буюу хариуцагч Б.О*******, Д.Б******* нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдүүлэгч нь тэдгээрээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан талаар хэн аль нь тайлбарлалаа.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4-т “Зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах бөгөөд графикийн дагуу төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”,

3.1.1-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй...”,

3.3.4-т “Дараах тохиолдолд б******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. Үүнд: Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй ...” бол гэрээ цуцлана гэж заасан ба зээлдэгч Б.О*******, Д.Б******* нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Г******* б******* зээлдэгч нараас зээлээ буцаан шаардан гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг дангаар цуцласан нь үндэслэлтэй

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 18-ны өдөр дуусах ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү нийт 78.935,69 төгрөгийг /төлсөн 4.828,37 төгрөг, нэхэмжилсэн 74.107,32 төгрөг/ зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.О*******, Д.Б******* нараас 25.361.197,31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б*******инд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 78.935 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.О*******, Д.Б******* нараас 25.361.197,31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г******* б*******инд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 78.935 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* б*******ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О*******, Д.Б******* нараас 284.755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* б*******инд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.САРАНГҮН

    2020         12          21                                        101/ШШ2020/04163

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Д.Сүхбаатарын талбай 5, Г******* б******* ХХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Эмнэлэг 14-р гудамж, 432 тоотод оршин суух, Бүрнээгийн О******* /РД: ЦЕ82022171/, Доржготовын Б******* /РД: ЙБ77122901/ нарт холбогдох,

3.3.4-т “Дараах тохиолдолд б******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. Үүнд: Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй ...” бол гэрээ цуцлана гэж заасан ба зээлдэгч Б.О*******, Д.Б******* нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Г******* б******* зээлдэгч нараас зээлээ буцаан шаардан гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг дангаар цуцласан нь үндэслэлтэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал