Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/00233

 

 

 

 

 

 

 

 

 

                    2021       01          22  

        101/ШШ2021/00233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.С /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ншшгг т холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 00057 дугаар шийдвэрээр Ч.Д аас 203,799,520 төгрөг гаргуулж, “Э ” ХХК-д олгох, барьцаа хөрөнгө болох  дүүргийн дүгээр хороо, гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, м.кв талбайтай  өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Ч.Д  нь намайг мэхлэн миний байрыг барьцаанд тавих итгэмжлэл хийлгэж авсан. Ншшгг  2020 оны 06 сарын 23-нд Ч.Д т миний байрыг шинжээч 149,846,000 төгрөгөөр үнэлсэн гэж мэдэгдэж, үнэлгээний тайлангийн хуулбарыг өгсөн ч өмчлөгч болох надад уг мэдэгдэл, тайланг өгөлгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг ажлын 3 өдрийн дотор надад мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулсан бол би тус хуулийн 55.7-д заасны дагуу тухайн үед нь шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо гаргах байсан. Гэтэл надад танилцуулалгүй анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 08 сарын 07-ны өдөр явуулахаар зарласан байсан. Ингээд анхны дуудлага худалдааг зогсоож өгнө үү гэж 2020 оны 08 сарын 06-ны өдөр өөрийн төлөөлөгчөөр дамжуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Улмаар хоёр дахь дуудлага худалдааг 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 10 цагт явуулна гэсэн мэдэгдлийг надад 2020 оны 08 сарын 24-ний өдөр өгсөн. Би энэ байраа анх 2018 онд 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо зах зээлийн үнэлгээ нь бүр өссөн байхад 149,864,000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой биш байна. Надад үнэлгээг албан ёсоор танилцуулаагүй байж дуудлага худалдаа явуулж байгаа нь буруу юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл, мэдэгдэх хуудсын тухай зохицуулсан байдаг. Үнэлгээний тайланг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой. Мэдэгдэх хуудас хүргүүлээгүй бол дуудан ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах ёстой. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гардуулаад өмчлөгчид гардуулж өгөөгүй. Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч С.С  хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолтой танилцсан болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлээс харагддаг. Үүнээс өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна. Ганцхан Ч.Д т танилцуулаад өмчлөгчийн эрх ашгийг зөрчсөн ажиллагаа явуулсан байна. Өмчлөгчид үнэлгээний тайланг мэдэгдээгүй нь үнэлгээ үндэслэлтэй эсэх, зах зээлийн үнэлгээ бодит гарсан эсэхийг шалгах, гомдол гаргах эрхийг нь хаасан. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, 208/2-р байр, 19 тоот хаягт байршилтай 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 149,864,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ншшгг  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12  сарын 26-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр Чулуунбаатарын Дарханбаяраас 205,676,467 төгрөгийг гаргуулж “Э ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Д т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2206056281 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2 дугаар байрны 19 тоот 80.61 м.кв 3 өрөө орон сууцыг 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 20260276/01 дүгээр эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 20260276/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 6/340 дүгээр тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Ф ” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлүүлэхэд тус орон сууцыг 149,864,000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 4-162/24127 дугаар мэдэгдэл, тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгчид гардуулан өгөхөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах тухай хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 104,904,800 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 08 сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 4-162/27319 дүгээр мэдэгдэл, 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 8/06 дугаар тогтоолын хамт 2020 оны 07 сарын 24-ний өдөр төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 74,932,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 09  сарын 04-ний өдөр оруулах, 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 4-164/30102 дугаар мэдэгдэл, 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 9/3 дугаар тогтоолын хамт 2020 оны 08 сарын 25-ны өдөр төлбөр төлөгч, өмлөгч нарт гардуулан өгсөн байна. Дээрх орон сууц нь хоёр дахь албадан дуудлага худалдаанд 105,900,000 төгрөгөөр худалдан борлогдсныг 2020 оны 09 сарын 07-ны өдрийн 4-164/32161 дүгээр мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт гардуулан өгсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 101/Ш32020/17548 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул өмчлөгч С.С гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С  нь хариуцагч Ншшгг т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй,  дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Ф ” ХХК-ийн үнэлгээ,   2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.

Хариуцагч Ншшгг  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/00057 дугаартай шийдвэрээр хариуцагч Ч.Д аас 203,799,520 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,176,947 төгрөгийг rаргуулж нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.С гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай,  м.кв талбайтай  өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна.

Ншшгг  шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 2020 оны 02 сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн явуулсан байх бөгөөд 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 20260276/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй,  дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж тэмдэглэл үйлджээ.

Мөн 2020 оны 06 сарын 03-ны өдөр 20260276/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2020 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн байна. Нэхэмжлэгч С.С  нь барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн, эд хөрөнгө хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ч.Д , барьцаа хөрөнгийн өмчлөгч С.С  нарт 2020 оны 06 сарын 09-ний өдрийн албан бичгийг шуудангаар тус тус хүргүүлэн мэдэгдэж, утсаар холбогдож тэмдэглэл үйлджээ.  Мөн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн албан бичгээр үнийн санал ирүүлэхийг дахин мэдэгдэж, шуудангаар хүргүүлсэн байна.

С.С  нь 2020 оны 06 сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түүнийг төлөөлөн оролцох эрхийг Ш.Мягмарцэрэнд олгож, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ншшгг т 2020 оны 06 сарын 17-ны өдөр гаргасан тайлбартаа орон сууцны үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргажээ. Мөн төлбөр төлөгч Ч.Д  орон сууцны үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх хүсэлтийг 2020 оны 06 сарын 17-ны өдөр гаргажээ.

Ншшгг  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 6/340 дугаартай тогтоолоор “Ф ” ХХК-ийг шинжээчээр томилж, С.С гийн өмчлөлийн орон сууцны үнэлгээг тогтоохыг даалгажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан орон сууцны үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч С.С  нь шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь тогтоолын дагуу тухайн орон сууцыг үнэлэн, хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй,  дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар 149,864,000 төгрөгөөр тогтоож үнэлсэн байна.

Ншшгг  нь төлбөр төлөгч Ч.Д , өмчлөгч С.С  нарт 2020 оны 06 сарын 23-ны өдрийн албан бичгээр үнэлгээний дүнг мэдэгдэж, төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар нь бичгийг хүлээн авч гарын үсгээ зурсан байх бөгөөд төлбөр төлөгч Ч.Д  нь 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтийг гаргажээ.

 

Ншшгг  2020 оны 07 сарын 21-ний өдөр барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг гаргаж, 2020 оны 07 сарын 24-ний өдрийн албан бичгийг шуудангаар хүргүүлжээ. 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 9/3 дугаар тогтоолоор анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй, хөрөнгө борлогдоогүй тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 09 сарын 04-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч Ч.Д , өмчлөгч С.С  нарт үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг  2020 оны 08 сарын 25-ны өдөр тус тус хүргүүлжээ.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч С.С  үнэлгээг эс зөвшөөрч, түүний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн, үнэлгээг албан ёсоор танилцуулалгүй дуудлага худалдааг зохион байгуулсан гэж хөрөнгийн үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааг  хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангасан байхаар заасан.

   Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй,  дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай, м.кв талбайтай  өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн орон сууцны ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судлан хийсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 онд 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан, одоогийн зах зээлийн үнэлгээ өндөр байгаа гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ. Шинжээч нь үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг 2020 оны 06 сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэн, тухайн үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршлын хувьд ойр, ижил хийцээр баригдаж, ойролцоо онд ашиглалтанд орсон, ижил зориулалтаар ашиглагдаж байгаа хөрөнгүүдийг судлан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоосон талаар тайланд дурджээ.

Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн орон сууц нь 2018 онд худалдаж авсан үнээс өндөр үнэлгээтэй байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.С  нь хөрөнгийн үнэлгээг түүнд танилцуулаагүй, үнэлгээ үндэслэлтэй эсэх, зах зээлийн үнэлгээ бодит гарсан эсэхийг шалгах, гомдол гаргах эрхийг хаасан гэх тайлбарыг гаргаж байх боловч 2020 оны 06 сарын 23-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэлгээний талаарх мэдэгдлийг түүнд хүргүүлж хүлээн авсан бичиглэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг зохих ёсоор үйлдэж явуулаагүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйг нотолно гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Хариуцагч Ншшгг  нь 2020 оны 06 сарын 23-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулах мэдэгдлийг хүргүүлэхдээ тэмдэглэл үйлдээгүй байх боловч мэдэгдлийг С.С  хүлээн авч гарын үсгээ зурж хүлээн авсан тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 03 сарын 30-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй боловч 2020 оны 09 сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасны дагуу  явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон “Ф ” ХХК С.С гийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Ч.Д ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.С гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй,  дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан байх тул 2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр битүүмжилж, хураасан хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээ болон хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй,  дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай, 80.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Ф ” ХХК-ийн үнэлгээ,   2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунгэрэл нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “...2020 оны 06 сарын 23-ны өдрийн мэдэгдэлд зурсан гарын үсэг С.С гийн гарын үсэг биш байна. Бусад баримтад зурсан гарын үсгээс зөрүүтэй байна. Өөр хүн гарын үсэг зурсан байна...” гэх тайлбарыг гаргасан боловч уг гарын үсэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ямар нэгэн ажиллагаа явуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                       

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан, хариуцагч Ншшгг т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй,  дүүргийн  дүгээр хороо,  гудамж,  байр,  тоот хаягт байршилтай, м.кв талбайтай  өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Ф ” ХХК-ийн үнэлгээ,   2020 оны 09 сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР