Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/00224

 

 

 

 

 

 

 

 

 

                   2021         01          21  

              101/ШШ2021/00224

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас оролцогчдыг цахимаар оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: “Х ” Сөх   нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М

          Сөх ны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 326 564 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагч Э.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай “Х ” Сөх  нь анх 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тус байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хамгаалах зорилгоор байгуулагдсан. Тус байрны 54 тоотод оршин суугч нь бүх гишүүдийн хурлаас хэлэлцэн баталсан дүрмээр тогтоосон сар бүр тогтмол төлөх Сөх ны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс үүдэн авлага үүсээд байна. Э.М  нь 2016 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэлх нийт 812 292 төгрөгийн төлбөрийн төлбөр үүссэн байснаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 485 728 төгрөгийг тушаасан. Үлдэгдэл 326 564 төгрөгийн өр үүссэн. Төлбөрийн үлдэгдлийг төлөхийг түүнд удаа дараа сануулж. Шаардсан боловч тэрээр өдийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шаардлага тавьсан Сөх ны ажилчдыг хэл амаар доромжлох, заналхийлэх зэргээр зохисгүй үйлдэл гаргаж байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас 2016 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын Сөх ны ашиглалт, үйлчилгээний зардлын үлдэгдэл төлбөр 326 564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 50 дугаар байрны 54 тоотод амьдардаг бөгөөд тус байранд 2018 оны 09 сарын 21-ний өдөр албан ёсоор худалдан авч амьдарч байгаа билээ. Тус байрны “Х ” Сөх  2020 оны 09 дүгээр сард 812 292 төгрөгийн мэдэгдэл ирүүлсэн болно. Тус байрны Сөх ны үйл ажиллагаанд, лифт зэрэг байнга гацдаг зэрэг үйл ажиллагаанд нь сэтгэл хангалуун бус явдаг. Би амьдарч буй хугацааны өрийг барагдуулсан ба өмнөх амьдарч байсан хүмүүсийн төлбөрийг барагдуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байна. Миний бие Э.М  нь өөрийн амьдарсан 2018 оны 09 сараас 2020 оны 09 сар хүртэлх төлбөрийг барагдуулсан. Энэ нэхээд байгаа үлдэгдэл төлбөрийг барагдуулах үндэслэл байхгүй тул энэхүү шүүхийн нэхэмжлэлийг татаж авна уу. Тус байранд өөрийн амьдарч байсан хугацааны төлбөр болох 2 жилийн 485 728 төгрөгийг 2020 оны 09 сарын 21-ний өдөр тушаасан ба одоогоор 2020 оны төлбөрүүд хэвийн явагдаж байна Сөх нд хэл амаар доромжлон, заналхийлсэн зүйл огт байхгүй. Би ийм үйлдэл огт хийгээгүй би амьдарсан хугацааны төлбөрөө л төлнө гэсэн байр сууриа бат зогсож байгаа. Өмнөх мөнгийг надаас нэхэмжилж байгаа нь зүй зохисгүй үйлдэл гэж үзэж байна. Энэ хугацаанаас өмнөх Сөх ны төлбөрийг өмнө нь амьдарч байсан Э.М сүрэнгээс нэхэмжлэх хэрэгтэй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Х ” Сөх  нь Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хороолол, дугаар байр, тоотод оршин суугч Э.М г хариуцагчаар татан 2016 оны 10 сараас 2020 оны 05 сарын хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солин, тус орон сууцны өмчлөгч Э.М ыг хариуцагчаар татан төлбөрийн үлдэгдэл 326 564 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Э.М  нь орон сууцыг худалдан авсан хугацаанаас хойших   төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өмнөх хугацааны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Улаанбаатар хот, дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол,  дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоолоор “Х ” Сөх г байгуулж, Баянзүрх дүүргийн Сөх ны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2016 онд 250 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-5/

 

            Хариуцагч Э.М  нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204058123 дугаартай, Улаанбаатар хот, дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол,  дугаар байрны  тоот, м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгчийн асуудлаар маргаагүй. /хх-15/

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сөх нд төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 сараас 2020 оны 05 сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлын үлдэгдэл 326 564 төгрөгийг хариуцагч Э.М аас гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204058123 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 50 дугаар байрны 54 тоот, 43,08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч Э.М сүрэн нь 2018 оны 08 сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Э.М т орон сууцаа худалдаж,  2018 оны 09 сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Э.М т олгогдсон болох нь тогтоогдож байна.

 

Сөх ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан.

 

Хариуцагч Э.М  нь орон сууцны өмчлөгчийн хувьд хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлд дурдсан хугацааны засвар үйлчилгээний зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Э.М  болон 50 дугаар байрны 54 тоотод оршин суугчид нь нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй, холбогдох үйлчилгээг аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Сөх  ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөхөөс татгалзах үндэслэлгүй юм.

 

“Х ” Сөх ны Удирдах зөвлөлийн 2016 оны 10 сарын 01-ний өдрийн хурлаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлын хуримтлалд өрх бүрийн ашиглаж байгаа талбайн хэмжээгээр тооцож 1 м.кв талбайн зардалд 150 төгрөг, хог тээвэрлэлтийн зардал 2000 төгрөг, цахилгаан шат ашиглалтын зардал 5200 төгрөг, орцны цэвэрлэгээний зардал 4000 төгрөг, орцны жижүүрийн зардал 2000 төгрөг, баримтны мөнгө 150 төгрөгөөр тогтоосон нь Сөх ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.9-д зааснаар Удирдах зөвлөлд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийгджээ.

 

Хариуцагч нь сард нийт 19,812 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд 2016 оны 10 сараас 2020 оны 05 сарыг хүртэлх хугацааны 41 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 812 292 төгрөгийн тооцоотойгоос хариуцагч Э.М  485 728 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч уг мөнгийг төлсөн талаар маргаагүй, төлбөрийн үлдэгдэл 326 564 төгрөг байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.М аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2016 оны 10 сараас 2020 оны 05 сарын зардалд 326 564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” Сөх нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сөх ны эрх зүйн байдал, нийтийн зориулалтттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг баримтлан хариуцагч Э.М аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2016 оны 10 сараас 2020 оны 05 сарын зардалд 326 564 /гурван зуун хорин зургаан мянга таван зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” Сөх нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 10 447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” Сөх нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР