Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 143/ШШ2021/00041

 

Ө******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Д*******гийн О*******

Зээлийн гэрээний үүрэгт 89 200 980 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн /01 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч Д.О*******, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.О******* нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр № дугаартай зээлийн гэрээний дагуу *******-с 80 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар 30 хоногийн 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0.7 хувь байхаар тохиролцож зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулах үед төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах үүднээс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж № дугаартай зээлийн гэрээний барьцаа болгож доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Үүнд:

1. Ө******* аймгийн Д******* сумын ******* баг,******* тоотод байрлах 750 м/квадрат газар,

2. Ө******* аймгийн Д******* сумын баг, тоотод байрлах 750 м/квадрат газар,

3. Ө******* аймгийн Д******* сумын баг, тоотод байрлах 64 м2 талбай бүхий хувийн сууц

Хариуцагч Д.О******* нь № дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүргийг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу Д.О*******ээс төлбөрийн үүргийг нэн даруй барагдуулах талаар мэдэгдсэн. Гэвч хариуцагчийн зүгээс төлбөрийн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр өнөөг хүрлээ. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 89 200 980 төгрөг болоод байна. 89 200 980 төгрөгийг хариуцагч Д.О*******ээс гаргуулж өгнө үү. Хариуцагч төлбөрийн үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдагдсан барьцаа хөрөнгөөр төлбөрийн үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан. 89 200 980 төгрөгийг нэхэмжилж байсан. Энэ үнийн дүн хэвээрээ байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гаргасан тайлбарт анх нэхэмжилсэн үнийн дүн хэвээрээ, харин үндэслэлийн хувьд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ агуулгын хувьд зөрчилтэй байна. Иймээс манайх нэхэмжлэлд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг О*******эд зээлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг О*******ийн хүсэлтийн дагуу 12 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 1.2 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор сайн дураар тохиролцоод 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. 40 000 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг суутгалд суутган 39 800 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Өнөөдрийн нэхэмжилж байгаа мөнгө нь тухайн өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу бодогдсон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2019 оноос хойш явж байна. 2019 оны 1 сарын 09-ний өдөр бичгээр гаргасан тайлбар байгаа. Би анх нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээнээс шаардаж байна гэж оруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад судлаад үзэхээр 2018 оны гэрээгээр ямар нэгэн төлбөр мөнгө өгөөгүй байна. Зөвхөн 2016 онд байгуулсан гэрээний төлбөрийн үлдэгдэл дээр хугацаа тохирч хэлцэл хийхдээ андуураад эрх зүйн мэдлэг дутмаг учраас ийм гэрээ хийжээ гэж ойлгоод манай байгууллагын гаргасан алдаагаа залруулаад нэхэмжлэлийн тайлбар үндэслэлээ өөрчлөөд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тодорхой тайлбар гаргасан. Хэргийн оролцогч нар бүгд танилцсан байгаа. 2016 оны гэрээгээр төлбөрийн үлдэгдэл шаардаад байгаа гэж бүр 2 жилийн өмнөөс гэж хэлээд байгаа 2018 оны гэрээг хүчинтэй, хүчингүй гэж байнга маргаж маргааны үндсэн зүйлээ анхаарахгүй яваад байна. Би 2019 оны 12 дугаар сараас хойш 2016 оны гэрээг шаардаж байна гэж хэлээгүй. 2016 оны гэрээ нь хүчин төгөлдөр, 2018 оны гэрээний үүргийн гүйцэтгэл болоогүй үүнд шаардах эрх үүсээгүй гэж хэлсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх шаардлага байхгүй. 2018 оны хэлцэл хийснээс шалтгаалаад 2016 онд хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон гэж хариуцагч тал ярьдаг. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан ба 39 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж өгсөн. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хугацааны өмнө харилцан тохиролцсон. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ байгуулагдаагүй гэсэн байдлаар өмнө 2016 онд гэрээний төлбөрийн нийт үлдэгдэл нь 73 427 277 гэрээний хүү хэтэрхий өндөр байна гэж яриад байна. Гэтэл 2016 онд гэрээ байгуулагдсанаас хойш 11 удаа төлөлт хийсэн гэрээний хүү нь яваад ийм болсноос биш манай зүгээс өгсөн мөнгө дээрээ өгөөгүй мөнгөө нэмээд бодсон зүйл байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбарыг бүтэн 2 жил уншихдаа ойлгож унших хэрэгтэй. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 35 123 206 төгрөг хүүгийн 31 920 059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 384 011 төгрөг байгаа. Энэ гэрээ нь 2016 онд байгуулагдсан гэрээ 2018 оны гэрээ гэхэд 2 дахь жил рүүгээ орж байхад хүү нь ингэж бодогдож байна. Төлөхгүй хаяхаар хүү нь нэмэгддэг болохоос биш манайхаас хууль бусаар нэмсэн зүйл байхгүй. О******* нь ойрын хугацаанд төлж чадахгүй нь хүсэлтээ гаргаад ямар нэгэн аргаар төлөлтийн хугацааг удаашруулж хойшлуулж байна гэж ярилцсан болохоор манай ажилтнууд хугацаа сунгах гэрээ байгуулах атал хэлцэл хийгдлээ гэж ойлгоод 2018 онд зээлийн гэрээ байгуулсан юм шиг хэлцэл хийсэн байгаа. 2018 онд байгуулсан хэлцэл бол агуулгын хувьд хугацаа сунгуулах шинээр бүртгэж байгаа хэлцэл байгаа. Үүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагагүй. 2016 онд байгуулсан гэрээгээ 2018 онд хугацааг нь сунгасан хэлцэл болсон. Үүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага байхгүй. 2018 онд барьцааны гэрээ хүчинтэй. *******-д О******* төлбөр төлөх үүрэгтэй. Энэ үүргийг энэ зүйлээр барьцаа хөрөнгөөр хангуулж байна гэж агуулгын хувьд байгуулагдсан учраас барьцааны гэрээ нь хүчинтэй. Зээлийн гэрээ гэж байгуулагдсан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бусад тооцуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Манайхаас ямар нэгэн байдлаар маргасан зүйл байхгүй. 89 200 980 төгрөг нь үүргийн гүйцэтгэлд хамаарахгүй гэдэг байдлаар 2019 оноос хойш хэлж тайлбарлаад байгаа зүйл юм. Хариуцагчийн зүгээс манай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй байна гэж тайлбарлалаа. Анх гаргасан 89 200 980 төгрөгийг нэхэмжлэхдээ өнөөдрийг хүртэл нэмээгүй байгаа. Тоон задаргаа хүснэгтүүдийг бүртгээд ч юм уу өнөөдрийн хурал дээр гараагүй, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргаад танилцуулсан байгаа. Хэрвээ хариуцагчийн өмгөөлөгч санал нийлэхгүй байсан бол хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлдээ гаргаж өгсөн баримтыг шалгах эрх нь байсан. Тооцооллын хувьд шинжээч томилдог ч юм уу манай материалтай тулгадаг ч юм уу энэ эрх нь байсан. Одоо өнөөдрийн шүүх хуралдаанд тооцооллыг бодож чадахгүй байна гэлээ. Яг үнэндээ манайх нотлох баримтуудаа гаргаж тооцооллыг гаргасан байгаа. Анх хэдэн төгрөгийн зээл авсан юм, зээлийн гэрээний нөхцөлүүд тодорхой байгаа. О*******ээс төлүүлэх мөнгө нь тооцооллын хүснэгтээс тодорхой болсон. О******* нь 26 сая төгрөг төлсөн нь тодорхой болсон. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний 6 хувийн хүүг ер нь бодох юм уу, бодохгүй юм уу гэдэг асуудал байгаа. Хариуцагчийн зүгээс 2016 оны гэрээг ямар нэгэн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж ярьдаг. Зээлийн гэрээний хугацаа дууссан гэж шаардах эрхгүй гэж маргаад хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж болохгүй. Хэрвээ зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ч төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдоно. Хүү бодох тарифын хувьд хэн аль нь санал нэгтэй тохиролцсон гэдгээ хариуцагч шүүх хуралдаанд хэлж байна. Миний тайлбар дээр санал нэгдсэн. 2018 онд байгуулсан гэрээ нь хэлцэл гээд маргаантай болчихоор үндсэн зээлээ төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн тайлбарыг ойлгохгүй байна. 2016 онд байгуулагдсан хүчинтэй гэрээ нь 2017 оны 11, 12 дугаар сарын төлбөр тооцог яагаад хийхгүй байна вэ? энэ талаар тайлбар хэлсэнгүй. Яагаад 2016 онд зээл авсан байхад 2016 оны сүүлийн сарууд болон 2017 оны бүтэн 12 сард яагаад хүүгийн зээлийн мөнгөн хөрөнгийг төлөөгүй. Хүү гэдэг нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариуд төлдөг. Үүнийг өгөхгүй гэж байгаа нь ямар нэгэн тайлбар өгдөггүй. Хариуцагч талыг шударга бус байна, би үүнийг ойлгохгүй, би хөдөлмөрийн чадваргүй байна гэж ярьдаг болохоос биш би үүнийг ахиад тооцоолъё, танай гэрээ энд дээрээ хүчингүй болно гэсэн зүйл байхгүй. 2018 онд хэлцэл хийсэн алдаа дээр яриад л байна. Манайх 89 200 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа. Өнгөрсөн хугацаанд хариуцагч талаас нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхийг хангалттай олгосон. Хэрвээ манайхтай санал нийлэхгүй бол шударга бус байна гэж үзэж байгаа бол энэ гэрээнд ийм алдаа гарсан байна гээд уулз гэж зөндөө хэлсэн ба ярьдаггүй бөгөөд хурал дээр өөр юм ярьдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарыг сонслоо. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хаагдсан байдаг. Банк бус санхүүгийн албан бичгээр энэ гэрээг дуусгавар болгосон. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бусд тооцуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ нь эрх зүйн хэм хэмжээг дордуулан зөрчсөн өөрсдийн эрх ашгийг бодсон гэрээ байгуулагдсан байдаг. Нэхэмжилж байгаа үнийн дүнг төлөх санхүүгийн чадамжгүй байгаа. Би үндсэн зээлийн үлдэгдэл 13 855 734 төгрөгийг төлнө гэсэн байр суурьтай байна. Хүү болон энэ хүчингүй болсон гэрээ, хүчин төгөлдөр бусаар тооцогдсон гэрээнүүдээс хэтэрсэн хэмжээгээр үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа ба үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Санхүүгийн хувьд төлөх чадваргүй байгаа. Зээлийн гэрээг хэлцэл хийгдсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийнхөө гаргасан тайлбарыг дэмжиж байна. 2018 оны гэрээ хүчин төгөлдөр бус юм. 2016 оны гэрээ гэж байна уу гэхэд Улсын бүртгэлийн газар байхгүй гэдэг. Ийм олон гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү бодох нь яаж ч бодсон юм төлөх боломжгүй гэж үзэж байгаа учраас 40 000 000 төгрөг авсан. Миний төлөлт хийсэн 17 сая төгрөгийн хугацааг нь харах юм бол О*******ээс зээл төл гэж байгаа. Харин хүү төл гэсэн зүйл байхгүй. Миний төлсөн мөнгийг хүүнд авсан ба үндсэн зээлд оруулаагүй гэж тайлбарлаж байна. Уг гэрээг харахад өөрсдийн ашиг сонирхлыг харсан гэрээ болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл болох 13 сая төгрөгийг төлнө гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин бус байгуулагдсан гэрээ гэж үзэж байгаа. Энэхүү гэрээг дагаад 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг шинээр байгуулсан. Энэ санаачилгыг өөрсдөө санаачлан хавтаст хэргийн авагдсан Ө******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн газар руу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан. Гэрээний үүрэг дуусгавар болсон албан бичгийг өгсөн байдаг. Энэ гэрээний үүрэг дууссан байхад өнөөдөр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь хууль бус юм. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд Иргэний хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан гэрээ юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан 80 000 000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулаад байгаа боловч зээлийн 80 000 000 төгрөг барьцаа олгогдоогүй гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл илт хууль бус гэрээ гэж үзсэн. Энэхүү гэрээг анхан шатын шүүх зөв дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн. Д******* ББСБ нь төлбөр тооцоог бодохдоо нэмэгдүүлсэн хүүг яаж тооцоолоод байгаа юм 2016 оноос нэхэмжлээд байгаа юм уу эсхүл 2018 оны зээлийн гэрээнээс нэхэмжилж байна гэж яриад нэхэмжлэлээ тодруулсан гэж иймэрхүү байдлаар төөрөгдүүлээд байна. Энэ 2 гэрээ нь хоёулаа шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээ нь цуцлагдсан шаардах эрхийн үндэслэл, шаардлага тодорхой бус Иргэний хуулийн 189 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөл, шаардлага нь цуцлагдаж үгүй болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага болон хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. О******* нь өнгөрсөн хугацаанд хавтаст хэрэгт авагдсан *******-ийн өөрсдийн гаргасан тооцооллоор 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичиг байгаа. Тэр албан бичгээр өөрсдөө тооцооллоо гаргаж өгсөн. Энэ тооцооллыг бид нар гаргаж өгөхөд өмнөх анхан шатны шүүх хуралдаанаар маргаж мэтгэлцэхдээ О******* нь 24 000 000 төгрөгийг төлсөн байна. Харин нэхэмжлэгч тал нь баримтаа гаргаж өгөхдөө 26 134 266 төгрөгийг О******* төлжээ гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл үндсэн агуулгыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан гэж үзэж байна. Иймд О******* өнөөдөр 13 865 734 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн төлбөрийг төлөх боломжтой. Иргэний хуулийн 45 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ 2 гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч хоёулаа хүчин төгөлдөр бус цуцлагдсан учраас шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал ярьдаг. Шүүхэд хүсэлт гарган үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхэд 105 000 000 төгрөгийн эд хөрөнгө гарч ирсэн. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хэт өндөр үнийн дүнгээр хангуулъя гэж нэхэмжлэгч шаардаж байна. Нэхэмжлэгч маань зарим хэсгээр хангуулъя гэж шаардаагүй. Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулъя гэдэг нь О******* гэж хүний эрх зүйн байдлыг хэт дордуулж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай 2018 оны гэрээтэй холбогдуулан харилцагч хариу тайлбартаа өмнөх хуралд дээр зөвшөөрдөг. Одоо маргаж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчийн шаардлагын хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын үндэслэлээр анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзэн буцаасан байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний нэмэгдүүлсэн хүү болон үндсэн хүүгийн төлбөр нь үндэслэлгүй байна. Банк бус санхүүгийн байгууллага өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас тооцоог буруу гаргасан. Хугацаа сунгах ёстой гэрээ байсан гэж ярьж байгаа боловч 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээ болон 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр танайх шаардах эрхээ алдсан байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй болсон гэсэн үг. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй

буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл ******* нь хууль мэдэхгүйгээс болоод 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасны дагуу хууль мэдэхгүй байх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Иргэний хуульд зааснаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан. Зээлдэгч буюу зээлийн гэрээг хэд хэдэн төрлөөр байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хүү, зээлийн хүүг зээлийн графикийн дагуу зээлийн хүүг өөрөө дангаараа өөрчилж татаж авсан болох нь хэрэг шинжлэн судлахад харагдаж байна. Энэ нь Иргэний хуулийн зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг алдагдуулж О******* харилцагчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хүүг төлүүлэх дарааллыг зааж өгсөн байтал ******* нь зээлийн хүүгээс эхлээд зээлийн төлөлтийг авч эхэлсэн нь хэрэгт харагдаж байна. О*******ийн хувьд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд төлөгдөх ёстой гээд байгаа 57 585 865 төгрөг төлөхгүй хариуцлага хүлээх бүрэн боломжгүй гэж харагдаж байна. Иргэний хуулийн 155, 173, 156 дугаар зүйлүүдэд заасан. Барьцааны эрхээр үргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой асуудлаар тухайн барьцааны хөрөнгө одоогийн нэхэмжилж байгаа үнийн дүнгийн тодорхой хувьд хүрэхгүй хүү, авсан үнээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломж байхгүй. Шүүхийн шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн барьцаа хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй, гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөж яригдаагүй учраас барьцаа хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах боломж байхгүй. Нэхэмжлэгчийн талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн учраас барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдол дээрээ тооцооллын хүснэгтийг гаргаж өгсөн. Тус тооцооллын хүснэгт дээр 26 сая төгрөгийн төлөлтийг хийсэн нь нотлогдож байгаа гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О*******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, О******* нь банкнаас яагаад зээл авах болсон нөхцөл байдлуудыг тодруулах үүднээс холбогдох шүүхийн баримтуудыг уншиж сонсгосон. Энэ хүн нь одоо *******-иас өөрсдийнх нь 2 жил 2 сарын хугацаанд шүүхэд хандаагүй. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2 жилийн хугацаанд нэмэгдүүлж байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь энэ хүний эрх зүйн байдлыг дордуулсан, өөрсдийн ашиг сонжоог харсны үүднээс хүүг шаардсан байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч Ж.О******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д******* " ББСБ ХХК-иас 40 000 000 төгрөгийн дугаартай Зээлийн гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан өөрийн болон бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох Ө******* аймгийн Д******* сумын Далангийн 3-р баг******* тоотод байрлах Г- дугаартай 750 мкв газар, Ө******* аймгийн Д******* сумын баг тоотод байрлах Г- дугаартай 750 мкв газар, Ө******* аймгийн Д******* сумын баг тоот байрлах Ү- дугаартай 64 м2 талбай бүхий хувийн орон сууцыг тус тус барьцаалан зээл авсан. Тус зээлийн төлбөрийн 26 301 360 төгрөгийн төлөлтийг хийсэн. Тухайн үед миний бие нь *******- иас графикийн төлөлтийн дагуу төлбөрөө хийх шаардлага өгөх бүрт тодорхойгүй байгаагаа илэрхийлж байсан.

Тус банк бус санхүүгийн байгууллагын санал тавьснаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан өөрийн болон бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгийг дахин барьцаалан гэрээ байгуулсан ч надад 80 000 000 сая төгрөг миний өмчлөлд орж ирээгүй, дээрх явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэг, мөн хуулийн 28 зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 186 дугаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмуудыг тус тус зөрчиж байгуулсан хууль бус гэрээ болсон бөгөөд тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг хуулиар шаардсан зохицуулалттай, зээлдүүлэгч нь зээлийг бодитоор олгоогүй байхдаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги төлөхийг шаардах эрхгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр тус 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр *******-д зээлийн гэрээний үүрэгт 89 200 980 төгрөг болон гэрээний үүрэг хүлээх үр дагавар үүсэх нөхцөл байдал илрэн гарч байх тул *******-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Зээлийн гэрээ болон 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн /01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь 2018 оны 09 сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай итгэмжлэл гаргаж байгаа тохиолдолд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнэ тодорхойлогддог. Үнээс хамааруулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүй байна.

Хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ нь 80000000 төгрөгийн үнийн дүнтэй тул хариуцагч 557950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх журамтай.

Мөн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан. Үүнээс үзэхэд үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан 2 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд тус бүр 70200 төгрөг буюу 140400 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нэмж төлнө.

Дээрх байдлаар улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүй тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд 2016 оны 09 сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн дагуу ******* нь хариуцагч Д.О*******эд шиймтгэлээ хасаад нийт 39.800.000 төгрөгийг мөн өдөр олгосон. Энэ тухай баримт хэргийн 59-р хуудсанд байгаа. Өнгөрсөн хугацаанд хариуцагчаас нийт 128 төгрөгийн төлбөр төлсөн.

Дээрх 24 847 128 төгрөгийн төлбөрийн 9 727 386 төгрөг нь зээлийн үндсэн 15 086 572 төгрөг нь зээлийн үндсэн төлбөр, 33 170 төгрөг нь нэмэгдүүлсэн ж аваад байгаа.

Хариуцагч Д.О******* нь 39 800 000 төгрөгийг өөрийн данаас хүлээн авчхаад 24 847 128 төгрөг эргүүлэн төлсөн байтал зээлдүүлэгчид нэг ч төгрөг төлөхгүй улмаар маргаж байгаа нь ёс зүйгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь хуулиар тогтоосон журам зөрчсөн байх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ хэлэлцэх үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 89 200 980 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 45 зүйлд заасан үүргийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байгуулсан гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа тул дээрх үүргийн дагуу 89 200 980 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгөөр хангуулах шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дурдсанчлан 2016 оны зээлийн гэрээний хүрээнд бүртгэгдээд 89 200 980 төгрөг гэж бодуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжийн хариу шүүхэд хүргүүлсэн албан бичигт нийтдээ үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 31 615 115 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 62 098 149 гэх мэтчилэн нийтдээ 105 567 370 үлдэгдэлтэй гэсэн тооцоог гаргасан байна. Хариуцагч О******* нь үндсэн зээлийн төлбөрөө хүлээн зөвшөөрдөггүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрдөггүй. Яг хэдэн төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөөд байгаа талаар тодорхой тайлбарладаггүй. Санхүүгийн хувьд төлөх чадваргүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргадаг. Хариуцагчийн өмгөөлөгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж маргадаг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нийт нэмэгдүүлсэн хүү 11 823 835 төгрөг эдгээр мөнгө нь 11 823 835 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлээгүй. 89 200 180 төгрөгийн үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бидний тооцоолж байгаагаар 11 823 835 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү болохоороо үндсэн зээлийн хүү хорин хувиар хэтэрсэн зүйл биш юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгч хүүний талаар маргадаг. Зээлийн хүүг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлсэн хүүний адилаар тодорхой хэмжээний хэмжээ хязгаарын хүрээнд бодогдсон зүйл байхгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах гэрээний эх хувь бол ямар нэгэн зөрчилгүй ба хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон гэрээ нь 2016 он гэж тодруулсан атлаа нэхэмжлэгчийн үнийн дүн хэвээрээ байна гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө боломжийг ашиглаад тухай бүрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг өнөөдрийг хүртэл нэмэгдүүлээгүй. Нэмэгдүүлэх бололцоо байгаа. Иймд хариуцагч О******* нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөх үүргийг биелүүлээгүй. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлд заасны дагуу өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу биелүүлээгүй. 2016 оны гэрээний хугацаа дууссан хэдий боловч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас хариуцагч нь зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгддөггүй. Нөгөөтээгүүр 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байгуулсан гэрээнд зээлийн гэрээ гэдэг нэртэй боловч хавтаст хэргийн хүрээнд авагдсан гомдол саналгүй гэсэн хүсэлт байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дуусаж эргэн сунгасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 89 200 980 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээгүй. 2018 оны зээлийн гэрээгээр дээрх мөнгийг тооцоонд оруулж ирүүлээгүй. Иймээс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн /01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хугацаанд 2018 оны гэрээг хулиар тогтоосон үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээг зөрчсөн зээлийн гэрээ гэх боловч зээлдэгчийн өмчлөлд зээлдүүлэгчээс хувийн шилжүүлэг ороогүй, зээлийн гэрээ биш хугацаа сунгасан хэлцэл учраас хариуцагч О*******эд хувийн шилжүүлэг ороогүй болох нь тодорхой. Мөн барьцааны гэрээг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа хөрөнгийг барьцаалуулснаар хүсэл зориг байгаагүй. 2018 оны зээлийн гэрээний хугацааг сунгахдаа дахин гэрээ байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 оны зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөг нь О*******ийн өмчлөлд шилжээгүй гэлээ. Зээлийн гэрээний хугацаа сунгах гэж байгаад хэлцэл хийсэн асуудал юм. Үүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байна. Зээлийн гэрээ гэж байгаа боловч хугацаа сунгасан хэлбэр юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь үндэслэлгүй юм. Хариуцагч талаас хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, үндсэн зээлийн төлбөрт нийт 26 сая төгрөг төлсөн. 2018 оны гэрээг хүчин төгөлдөр бус дуусгавар болсон гэрээ юм бол 2016 онд байгуулсан гэрээний төлбөрийг яагаад төлье гээд байна вэ, энэ талаар ярьдаггүй. Хариуцагч нь чадваргүй учраас төлж чадахгүй байна. Ямар үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байгаа талаар тайлбарладаггүй. Хүү төлөхгүй гэж байгаа бол үндсэн зээлийг төлөх гэж байгаа бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар тодорхой хариулт өгөх ёстой. Зөвхөн үндсэн зээлийн төлөлтэй холбоотой хүүнд хэдэг төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд хэдэн төгрөг төлөх гэж байгаа талаар баримт гаргаж өгдөггүй. Манай зүгээс 26 сая төгрөгийн төлөлт хийгдсэн дээр маргадаггүй. Үүнтэй холбоотойгоор тооцоо нийлж байна гэж бодож байна. Хэдэн төгрөгийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хангалттай нотолсон. О******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хариулахдаа тухайн өдөр гэрээ байгуулахдаа эхлээд хүүг төлж барагдуулбал үндсэн хүүг төлж барагдуулна гэж зөвшөөрч хэлцэл хийсэн юм. Хэрвээ хариуцагч нь тухайн зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлөлтийг барагдуулаад явж байсан бол ямар ч маргаан үүсэхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвшөөрсөн тайлбар гаргадаг. Шүүх хуралдааны явцад талуудын хүсэл зоригоор бий болж зээлийн гэрээний хугацаа сунгасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.О*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89 200 980 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаарджээ.

Хариуцагч Д.О******* нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн /01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.

******* нь Д.О*******эд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд төлөөлөгч Б.Э******* гарын үсэг зуржээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 61.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна. гэжээ.

*******-ийн гүйцэтгэх захирал О.Д болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд тэрээр *******-ийг төлөөлж нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг Б.Э*******ад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20/120 дугаартай итгэмжлэлээр олгосон байх бөгөөд түүний тайлбар зэргээр Б.Э******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг компанийг төлөөлөх эрхтэй төдийгүй нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхтэй этгээд гэдэг нь нотлогдож байна. /хх-ийн 234-236/

Зохигчдын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр хариуцагч Д.О******* нь *******-аас 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар авсан болох нь зээлийн гэрээ /хх-ийн 60-61/ худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-ийн 59/ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 45 зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу ******* нь 40 000 000 төгрөгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч тал уг мөнгийг авч ашигласан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул ******* нь хариуцагч Д.О*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Дээрх гэрээний дагуу 26 001 916 төгрөгийг хариуцагч Д.О******* нь *******-нд төлсөн болох нь талуудын тайлбар болон хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч тал хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байснаас үүдэн зээлийн гэрээгээр тогтоосон 12 сарын хугацаа өнгөрөөд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэхэд үндсэн зээл 35 555 556 төгрөг, хуримтлагдсан хүү 35 099 139 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 3 074 685 төгрөг, зээлийн гэрээний төлбөрийн нийт үлдэгдэл 73 729 379 төгрөг болоод байсан байна. Зээлдүүлэгч, зээлдэгч нарын эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан 80 000 000 төгрөг зээлж байгаа байдлаар гэрээ байгуулсан нь хуульд үл нийцэх хэлцэл байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж байна. ******* нь хариуцагч Д.О*******ээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн № дугаартай Зээлийн гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл болох 89 200 980 төгрөгийг шаардаж байна гэх бөгөөд энэ нь дээрх зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцсон тооцоолол гэсэн тайлбарыг гаргаж маргадаг.

Нэхэмжлэгч тал үндсэн зээлд 35 555 556 төгрөг нэхэмжилж байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 35 555 556 төгрөг үлдсэн байх ба түүнээс хойш үндсэн зээлд 3 940 440 төгрөг төлсөн болох нь зээл тооцооллын хүснэгтээр нотлогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 31 615 115 төгрөг болох нь зээл тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.5 дахь хэсэгт зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал хуримтлагдсан хүү 35 099 139 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 3 074 685 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хэтэрсэн хугацааны хүүг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх ба хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. байна.

Энэ нь үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй байхаар мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заажээ.

Иймд төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүүг тодорхойлбол:

Хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар авсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусжээ.

Гэрээгээр тохирсон үндсэн хүү нь 28 800 000 төгрөг төлөх ёстойгоос 17 581 809 төгрөгийн хүү төлсөн болох нь зээл тооцооллын хүснэгтээр нотлогдож байх тул төлөгдөөгүй үндсэн хүү нь 11 218 191 төгрөг болж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй тул үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтэрснээс хойш үүсэх нэмэлт үүрэг буюу хуримтлагдсан хүү 35 099 139 төгрөг гэж, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 3 074 685 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилж байх бөгөөд тухайн хүү нь хэдийнээс хэдний хооронд үүссэн хүү болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч тал дээрх шаардлагаа баримтаар нотлохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч Д.О*******ээс гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 42 833 307 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр №/01 дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж гэр бүлийн хэрэгцээний зориулалтай Г-, Г-, хувийн сууцны зориулалтай Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан болох нь №/01 дугаартай барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн хуульд заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль гэрээнд заасны гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй. гэжээ.

Хариуцагч Д.О******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийн хэрэгцээний зориулалтай Г- Г-, хувийн сууцны зориулалтай Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн Д.О*******эд ногдох хэсгийн үнэ болон уг хөрөнгүүдийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Д.О******* нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн /01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч тал болох *******-ийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Иргэний хуулийн 45 зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь

гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээгээр ******* нь 80 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогддог бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул /01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь бие даан хэрэгжих боломжгүй тул хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 45 зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч Д.О*******ээс зээлийн гэрээний үүрэгт 42 833 307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О******* нь 42 833 307 төгрөгийг төлөөгүй тохиолдолд гэр бүлийн хэрэгцээний зориулалтай Г- Г-, хувийн сууцны зориулалтай Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн Д.О*******эд ногдох хэсгийн үнэ болон уг хөрөнгүүдийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. *******-ийн нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 46 367 673 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №/01 дугаартай барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 955 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О*******ээс 372116.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, *******-аас 70 200 төгрөг гаргуулан Д.О*******эд олгож, түүний илүү төлсөн гэх 603 955 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан Д.О*******эд буцаан олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ