Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга:  Н.Бүжинлхам,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: М.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 241400000004 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******ын *******, / РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны орой 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ви” нэртэй баарны орчимд тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******ын түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас биед хамрын таславчийн цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 05-ны орой 00 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр багт байдаг “Ви” гэх баар луу Бямбасүрэн, Төмөрсүх, Эрхэмбаяр нарын хамт орсон. Орохоосоо өмнө “Нэгдэлчин” буудалд 1 шил архи уусан бид 4 уусан байсан. Тэгээд баар руу ороод ширээнд суугаад 1 шил “Эдэн” гэх нэртэй 0,75 хэмжээтэй архи бид 4 хамт хувааж уусан тэгээд архиа уугаад бүжиглэж байсан тэр үед хэн нэгэнтэй маргалдсан зүйл огт болоогүй. Тэгээд баар хаах цаг болоод баарнаас гарч ирсэн. Тэгээд гарч ирээд “Соёмбо” буудлын ард талын завсраар гарах гээд алхаж байтал танихгүй залуучууд араас гарч ирээд нөгөөдүүл чинь мөн байна гээд нэг хүний нэр хэлээд намайг нүдээд байсан. Тэр үед миний хамар руу хэн нэг нь цохичихсон юм гэхдээ би ямар хүн миний хамар руу цохисон бэ гэдгийг мэдэхгүй байгаа би царайг нь хараагүй тэнд баахан хүмүүс л бужигнаад байсан тэгээд босоод ирсэн чинь ямар ч хүн байхгүй бүгд алга болчихсон байсан. Тэгээд би зам гараад гэртээ очоод толинд харсан чинь хамар гэмтсэн байсан тэгээд манай эхнэр хараад надтай хамт явсан залуучууд руу ярьсан чинь цагдаа дээр ирсэн байна гэсэн тэгээд цагдаа дээр ирсэн ийм л зүйл болсон. Миний хамраас өөр газарт ямар нэгэн гэмтэл учраагүй, унтах үед миний толгой өвдөөд байгаа. Хамар руу хэдэн удаа цохисон гэдгийг би мэдэхгүй байна би тоолоогүй ээ. Би гомдолтой байна.. гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15 / ,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:  2023 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 12 цагийн орчим “Ви” бааранд найзуудтайгаа архи уучихаад явж байсан. Гэтэл М.******* гэх хүн 5-6 хүнтэй араас ирж намайг зодсон гэж санаж байна. Намайг зодчихоод ажлын манай газрын залууг араас нь хөөж зодсон. Тэгээд манай найз цагдаагийн газарт очиж хэлсэн. Одоо М.*******оос баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид эмчлүүлсэн төлбөрөө нэхэмжилнэ гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 145.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 145.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 76  /,

6. Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байх “Ви” гэх нэртэй баар руу Бат-Эрдэнийн хамт орсон юм. Тэгээд ороод *******, , Энхтүвшин нартай таарсан. Тэгээд тухайн баар дотор 2 шил архи авч тавуулаа хувааж уусан тэгээд архиа уугаад бүжиглээд тэгээд баар хаах цаг болоод гарч ирсэн. Тэгээд бид 5 баарнаас гарч ирсэн тэгээд надтай хамт явж байсан *******, хоёр хамраа хугалуулсан гэх *******тай Соёмбо буудлын ард талын харанхуй газарт ноцолдож зодолдож байсан. Тэгээд түүнээс хойш санахгүй байна, тэгээд байж байтал манай найз ын гар утас нь алга болчихлоо гээд байсан тэгсэн чинь Төмөрсүх гэж хүн манай найзын гар утсыг барьчихсан байсан. Тэгснээ манай найзын гар утсыг газарт үлдээчхээд гүйчихсэн юм тэгээд би араас нь гүйгээд гүйцээгүй. Миний харснаар бол *******, нар хамраа хугалуулсан залуутай зодолдож байсан. Тэгээд хамар хэсэг рүү нь ******* цохичихсон юм тэнд өөр ямар нэгэн зодоон болсон эсэх талаар би мэдэхгүй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 17/, 

7. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 12 сарын 05-ны өдөр бид хоёр 23 цагийн үед Баянхонгор сумын 1-р багт байх Ви баар руу орсон тэгээд ороод *******, Энхтүвшин нартай таарсан тэгээд бааран дотор бид 5 нийлээд Эликс гэх нэртэй 0.75 литр хэмжээтэй 1 шил архи, адилхан нэртэй 0,5 литр хэмжээтэй архи нийт 2 шил архи хувааж уусан. Тэгээд архи уугаад бүжиглээд баар хаах цаг болсон. Тэгээд баар хаах гээд 01 цаг өнгөрч байх үед тухайн баарнаас бид 5 хамт гарч ирсэн. Гарч ирээд гадаа зогсож байтал нэг мэдсэн чинь ******* Анхболд нар нэг танихгүй хүнтэй ноцолдоод байж байсан тэгээд би салгах гээд дундуур э ортол нэг хүн намайг татаад холдуулчихсан ******* нарын ноцолдож байсан хүний царайг би хараагүй, танихгүй хүн байсан хамраа хугалуулчихсан х н мөн үү биш үү гэдгийг би одоо сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд байж байтал Бямбадорж хоёр Төмөрсүх гэж залууг араас нь хөөгөөд гүйгээд Соёмбо буудлын хажуугаар гараад юнителийн төвийн урд хүртэл хөөсөн би араас гүйгээд очсон тэгээд очтол Төмөрсүх Бямба-Очир 3 хоорондоо зууралдсан байдалтай байсан би тэгээд очоод боль гээд дундуур нь орсон тэгээд салцгаасан. ******* нар нэг хүнтэй ноцолдож л байсан яг тэр хамар нь хугарсан ******* гэж хүн мөн байсан уу биш байсан уу гэдгийг би хэлж мэдэхгүй байна би согтуу манарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 25 /,

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байдаг “Ви” нэртэй баар руу 23 цагийн үед Энхтүвшин, ******* нарын хамт орсон юм. Тэгээд ороод *******, ийг дуудсан гэтэл Бат-Эрдэнэ гэгчийн хамт ирсэн. Тэгээд бид 5 хамт нэг ширээнд суугаад 2 билүү 3 шил “Эликс” нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд архи уугаад бүжиглэж байгаад баар хаах цаг болоод баарнаас бөөнөөрөө хамт гарсан. Гэхдээ ******* бид 2 арай түрүүнд нь гарсан цувраад л баарнаас гарсан. Баар дотор бол ямар нэгэн хэрүүл маргаан зодоон хүмүүстэй ам зөрсөн зүйл болоогүй ээ. Тэгээд баарнаас гарч ирээд ******* бид 2 “Соёмбо” буудлын ар талд нэг булан шиг газарт зогсож байтал нэг танихгүй залуу ******* бид хоёрыг мөрлөчхөөд явчихсан юм тэгээд араас нь хартал цагаан куртиктэй залуу байсан араас хөөгөөд бид 2 гүйцээгүй юм тэгээд эргээд баарны гадна ирсэн бөгөөд би согтуу байсан болохоор яг сайн тодорхой санахгүй байна. Нэг харсан чинь ******* нь хамраа хугалуулсан гэх ******* гэх залуутай зодолдож байсан тэгэхээр нь би салгах гээд *******, ******* нартай ноцолдсон тэгээд бужигнаж байгаад салсан. Тэгээд нэг мэдсэн чинь миний гар утас байхгүй байсан тэгсэн чинь Төмөрсүх гэж залуу миний гар утсыг газарт унасан байх үед нь андуураад авчихсан байсан байна гэж хэлээд газарт тавьж өгчхөөд гүйгээд явчихсан. Тэгэхээр нь араас нь ******* гүйсэн араас нь би , Бат-Эрдэнэ бид нар Юнителийн байрны тэнд очсон тэгээд очоод ямар нэгэн зодоон болоогүй харин хэрэлдэж маргалдсан зүйл болсон тэгээд байж байтал Энхтүвшин ирсэн бас цагдаа нар ирсэн ийм зүйл болсон. Хамар нь гэмтсэн гэх ******* гэх залуутай ******* зодолдсон би тэр үед нь салгах гэж ноцолдсон зүйл л болсон би бол хамар нь гэмтсэн гэх ******* гэж хүнийг цохиж биед нь халдаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 226-27/,

9. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....М.*******ыг танина. Би *******ын ойрын хамаатны дүү *******тай би гэрлэсэн юм. М.******* нь найзалж нөхөрлөөд явахад шударга, элдэв төрлийн буруу зан байхгүй, хэлсэндээ хүрдэг залуу. Сургуулиа төгсөөд мал дээр гарсан тэгээд мал маллаж амьдардаг, бүрэн дунд боловсролтой, ахуй амьдралын хувьд боломжийн дундын амьдралтай...гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

10. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... М.*******ыг танина. М.******* бид хоёр төрсөн ах дүү нарын хүүхдүүд байгаа юм. М.******* дуугүй төрлийн, танихгүй хүмүүстэй дуугүй юм шиг мөртлөө дотносоод ирэхээрээ их хөгжилтэй байдаг. Шударга зантай. Ихэвчлэн хөдөө мал дээрээ байдаг юм. 12 дугаар ангиа төгсөөд хөдөө мал дээрээ гарсан тэгээд хөдөө л байдаг хүн, өнгөрсөн жил хотод очиж 4 сар орчим гагнуурын ажил хийсэн өөр ажил хийж байгаагүй. Хүний хамар цохичихсон талаар надад хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед хамрын таславчийн цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

6. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 35-36 / болон Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн засаг дарын албан бичиг /хх-ийн 31/, шүүгдэгч М.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 56/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн  албан бичиг /хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын “...2023 оны 12 дугаар сарын 05-ны орой 00 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр багт байдаг “Ви” гэх баар луу Бямбасүрэн, Төмөрсүх, Эрхэмбаяр нарын хамт орсон. Орохоосоо өмнө “Нэгдэлчин” буудалд 1 шил архи уусан бид 4 уусан байсан. Тэгээд баар руу ороод ширээнд суугаад 1 шил “Эдэн” гэх нэртэй 0,75 хэмжээтэй архи бид 4 хамт хувааж уусан тэгээд архиа уугаад бүжиглэж байсан тэр үед хэн нэгэнтэй маргалдсан зүйл огт болоогүй. Тэгээд баар хаах цаг болоод баарнаас гарч ирсэн. Тэгээд гарч ирээд “Соёмбо” буудлын ард талын завсраар гарах гээд алхаж байтал танихгүй залуучууд араас гарч ирээд нөгөөдүүл чинь мөн байна гээд нэг хүний нэр хэлээд намайг нүдээд байсан. Тэр үед миний хамар руу хэн нэг нь цохичихсон юм гэхдээ би ямар хүн миний хамар руу цохисон бэ гэдгийг мэдэхгүй байгаа би царайг нь хараагүй тэнд баахан хүмүүс л бужигнаад байсан тэгээд босоод ирсэн чинь ямар ч хүн байхгүй бүгд алга болчихсон байсан. Тэгээд би зам гараад гэртээ очоод толинд харсан чинь хамар гэмтсэн байсан тэгээд манай эхнэр хараад надтай хамт явсан залуучууд руу ярьсан чинь цагдаа дээр ирсэн байна гэсэн тэгээд цагдаа дээр ирсэн....” гэх мэдүүлэг шүүх эмнэлгийн 23 дугаартай шинжээчийн “*******ын биед хамрын таславчийн цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны орой 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ви” нэртэй баарны орчимд тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******ын түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас биед хамрын таславчийн цөмөрсөн хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч М.******* нь архидан согтуурсны улмаас улмаар хохирогч *******тай үл ялиг шалтгаанаар маргалдаж түүнийг зодож хамрын таславчийн цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь цаашид гарах зардлаа нэхэмжлэх талаар  илэрхийлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Харин хохирогч ******* нь эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсний төлбөр145.000 төгрөгийг нэхэмжлэх талаар илэрхийлсэн тул шүүгдэгч М.*******оос 145000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг таван зуун   / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун  мянган / 500.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.*******оос 145.000 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гарах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ