Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/0380

 

 

 

 

 

 

 

 

                       2021        01          29   

         101/ШШ2021/00380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э /,

 

Хариуцагч: Б.А /,

 

Хариуцагч: Ш.О / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 75,766,186.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Д.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Д.Э ийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.А , Ш.О  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн Д.Э  нь 2018 оны 08 сарын 28-ны өдөр тус банктай 3Г/RCC180824027-1 Зээлийн гэрээ, 3Б/RCC180824027-1-1, ЗБ/RCC180824027-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 320,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/RCC180824027-1 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Б.А , Ш.О  нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү   дугаарт бүртгэгдсэн дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол  байрны  тоотын м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгосон боловч зээлдэгч 2019 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон ЗГ/RCC180824027-1 тоот Зээлийн гэрээний 10.2.-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагaар цуцлах үндэслэлтэй. Зээлдэгчийн төлбөрийн чадвар буурсан талаарх асуудлыг ойлгож байгаа. Гэхдээ нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой. Зээлдэгч Д.Э  нь 2020 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 67,432,629.40 төгрөг, зээлийн үндсэн хүү 8,173,131.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,426.12 төгрөг. Зээлдэгч иргэн Д.Э ээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 75,766,186.88 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 606,981.00 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Худалдаа, хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ/RCC180824027-1 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Б.А , Ш.О  нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007670 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 5А байрны 35 тоотын 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Д.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Зээлийн эргэн төлөлтийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тохиролцсоны дагуу хугацаанд нь төлж байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь зогссон. Бизнесийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор 2019 оны 12-р сараас эхлэн 200,000 төгрөгөөс 400,000 төгрөгөөр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. 2020 оны 2-р сард онц байдал тогтоосонтой холбоотойгоор 200,000 төгрөг, 100,000 төгрөг, 50,000 төгрөг, 40,000 төгрөгөөр тодорхой хэмжээний хувьд зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Өмнө нь 340,000,000 төгрөгийн зээл авч 270,000,000 төгрөгийн үнийн дүнд өөрийн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангасан. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гараагүй бол 2019 онд зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулах боломж байсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдож, зогссонтой холбоотойгоор зээлийн гэрээний зөрчил үүссэн. 2020 оны 02 сараас хойш бодогдсон зээлийн хүүний төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь зээлд бодогдсон хүү байдаг. Уг асуудал нь зөвхөн Д.Э т тохиолдсон зүйл биш, бизнесийн буруу төлөвлөгөөнөөс үүдэн бизнес нь доголдоогүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд зөрчил гаргасан. 75,766,186.88 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,333.557 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг 8,333,557 төгрөг нь 2020 оны 02 сараас 2020 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар бодогдсон зээлийн хүүний төлбөр. Бид нарын зүгээс 67,432,629 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэх боломжтой. Банк эрх бүхий хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, төлбөр тооцооны тухай хуульд хэдий зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлийн хүү бодогдохоор зохицуулсан байдаг. Гэхдээ Д.Э т тулгарсан нөхцөл байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, Монгол улсад тогтоосон хөл хорионы улмаас үүссэн учраас зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргээ зөрчсөн. Тиймээс 2020 оны 02 сарын 15-ны өдөр төлсөн зээлийн хүүг төлөх боломжтой. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргийг Д.Э ийн буруутай болон санаатай үйл ажиллагаанаас хамаарч бизнесийн үйл ажиллагаа нь доголдоогүй. Өөрөөр хэлбэл байгаль нийгмийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтөд зөрчил гаргах болсон. Иргэний хуульд байгаль, нийгмийн давагдашгүй хүчин зүйлийн талаар дурдсан байдаг. Зээлийн гэрээнээс татгалзах эрх талуудад байсан. Зээлдэгчийн төлбөрийн чадвар буурсантай холбоотойгоор зээлийн гэрээг цуцлах эсэх нь зээлдүүлэгчид олгогдсон эрх гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Эс үйлдэхүйгээр бусдыг улам хүнд байдалд оруулж, зээлийн өрийн дарамтанд оруулах нь хууль бус үйлдэлд тооцдог. Хууль зүйн үндэслэлээр нь харвал үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх асуудал үүсэж болно. Д:Эрдэнэчимэгийн хувьд зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй гэсэн тайлбарыг өгөөгүй. Зээлийн төлбөрийг бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлсэн. “Х ” ХХК-ийн хувьд гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 8,333,557 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.А , Ш.О  нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А , Ш.О  нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Д.Э  бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2018 оны 08 сарын 28-ны өдөр 48 сарын хугацаатайгаар ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээний дагуу 320,000,000 төгрөгийн зээл авахаар Х тай гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хариуцагч Б.А , Ш.О  нарын нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5а байр, 35 тоот 30 м.кв 2 өрөө, орон сууцны зориулалттай Ү-2203007670 улсын бүргэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2018 оны 08 сарын 28-ны өдөр ЗБ/RCC180824027-1-2, ЗБ/RCC180824027-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус Х тай байгуулсан. Нэхэмжлэгч Х наас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоолол хэмээх баримтаас харвал хариуцагч Д.Э  нь 2018 оны 08 сарын 29-ний өдрөөс 2020 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 252,567,370.60 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон байна. Иймд 2018 оны 08 сарын 28-ны өдрийн ЗГ/RCC180824027-1 тоот зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө уг зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч Д.Э , Б.А , Ш.О  нарт холбогдуулан зээлдэгч Д.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 75,766,186.88 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.А , Ш.О  нарын өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч 2020 оны 02 сараас хойш бодогдсон зээлийн хүүний төлбөр 8,333,557 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлтэй гэх,  хариуцагч Б.А , Ш.О  нар нь зээлдэгч Д.Э  зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй гэх тайлбарыг тус тус гарган маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

“Х ” ХХК нь Д.Э тэй 2018 оны 08 сарын 28-ны өдөр ЗГ/RCC180824027-1 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 320,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.А , Ш.О  нартай 2018 оны 08 сарын 28-ны өдөр 3Б/RCC180824027-1-2, ЗБ/RCC180824027-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг байгуулан тэдний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү   дугаарт бүртгэгдсэн  дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  байрны тоот хаягт байршилтай  м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг 2018 оны 08 сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-12-15, 16-21/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Зээлийн гэрээний дагуу “Х ” ХХК нь 2018 оны 08 сарын 29-ний өдөр 320,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Э т олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 08 сарын 25-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч “Х ” ХХК нь гэрээний 10.2-т заасныг баримтлан зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж гэрээний үүргийг зээлдэгчээс гаргуулахаар шаардсан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлийн төлбөрийг сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч Д.Э  нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2020 оны 02 сарын 15-ны өдрийн байдлаар 252,567,370.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2020 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар 69,117,278.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 462,532.39 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны гүйлгээний хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. Эдгээр төлөлтийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 67,432,629.40 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 8,173,131.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 160,426.12 төгрөгийг хариуцагч Д.Э ээс гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Д.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь доголдож зогссоны улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн тул 2020 оны 02 сараас хойш бодогдсон зээлийн хүүний төлбөр 8,333,557 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлтэй, зээлдүүлэгч нь нийгмийн давагдашгүй хүчин зүйлийг харгалзан зээлдэгчийн төлбөрийн чадвар буурсантай холбогдуулан зээл төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс үндэслэлгүйгээр хүү хуримтлагдсан гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.

Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 оны 04 сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 10 дугаар зүйлд төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар  хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ.

Хариуцагч Д.Э ийн зээл нь дээр дурдсан хуульд заасан ипотекийн зээлд хамаарахгүй боловч хариуцагч нь коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахал гарсантай холбогдуулан зээлийн эдийн засагчтай уулзаж зээлийн хүүг зогсоолгох хүсэлтийг гаргасан гэх тайлбарыг гаргаж байх боловч зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн уулзах боломжгүй байсан, цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зогсон орлогогүй болсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Э ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 67,432,629.40 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 8,173,131.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 160,426.12 төгрөг, нийт 75,766,186.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Д.Э  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан  барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.А , Ш.О  нарын өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү   дугаартай,  дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  байрны тоот хаягт байршилтай  м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 75,766,186.88 /далан таван сая долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Э  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.А , Ш.О  нарын өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү   дугаартай,  дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  байрны тоот хаягт байршилтай  м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Э ээс 536,781 төгрөгийг, хариуцагч Б.А , Ш.О  нараас  70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР