Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам

  Улсын яллагч: Б.Байгаль

  Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Мөнхтуул

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314001190252 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* *******ийн 1-35 тоотод хохирогч *******ыг цээж хэсэг рүү өшиглөж, улмаар зууралдаж хамт зуухны дээр унасны улмаас түүний биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

   Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...2023 оны 5 дугаар сарын 17-ны орой өөрийн төрсөн дүүгийн гэрт байсан. Утас дуугарахаар нь авахад гадаа байна гэхээр нь гарахад нэлээн согтуу, нөгөө 2 нь эрүүл байсан. Тэгээд Баянаа ахаа таньтай золгох гэж ирсэн гээд 1 шил архи гаргаж ирэхээр нь нялх хүүхэдтэй айлд ууж болохгүй гэж хэлээд манай гэрт очсон. Манай хашаанд байдаг айл аймаг явсан байсан. Тэгээд нойл орчихоод ирэхэд ******* багштай ярихад хүрээд ир гэсэн гээд ******* багшийн гэрт очсон. 1 шил архи гаргаж өгөөд ******* бид гурав хувааж уусан. Тэгээд н.Ууганаа ирээд бид 5 тоглохоор болж унтсан. Бид 5 цаг өнгөрч байхад тоглоомоо дуусгаад н.Ууганаа, н. нар явсан. Бид хууч хөөрч нэлээн суусан, багш надад архи авч өгмөөр байвч мөнгөгүй байна гэхээр нь би д мөнгө өгч гаргаад архи, ундаа авахуулсан. , ******* бид гурав архиа хувааж уугаад дуусах гэж байхад н. 1 шил архи авч ирсэн байсан. Тэр архийг уучихаад спортын тухай яриад сууж байхад ******* гэнэт “...чи манай эхнэрийг ажилгүй болгосон...” гээд намайг цохих гэхээр нь гарыг нь бариад авсан. Гэтэл нөгөө гараа цохих гэхээр нь нөгөө гарыг нь барихад хойшоо татаад хойшоо бөгсөөрөө эргэж миний цээж рүү богино түрүүтэй бор шаргал гутлаараа 2 өшиглөсөн. Тэгээд босож ирээд бид хоёрыг салгасан. ******* дахин хэрүүл гуйгаад байхаар нь спорт яръя гэж хэлэхэд битгий хуц гээд миний куртикийн 2 захаас бариад намайг боох гээд байхаар нь гарыг нь дээрээс нь барьж доош нь дараад тавиулсан. Гэтэл миний зүүн талын гуянаас хазсан. Тэгээд хазсан газар нь хорсоод байхаар нь харах гээд тонгойход зүүн талын куртикийн захаас татаж зуухны хажуугийн цемент руу давхралдаад унасан. намайг татаж босгохоор нь өмдөө тайлаад үзэхэд хөхөрсөн байсан. ******* намайг хазсан гээд д үзүүлсэн. Гэтэл ******* ёолоод байхаар нь орон дээр өргөөд тавьсан. Тэгээд би дүүгийнхээ эхнэр лүү залгаад *******ын гэр лүү тусламж явуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд удаагүй н.Гүнжидмаа орж ирэхэд ******* орилоод аналгин, демидрол хийсэн гэв

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө , бид 3 Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багт байх ын гэрт 2 шил 0,5  граммын архи хувааж ууж сууж байгаад ******* бид 2 хоорондоо спорт ярьж байгаад цочир уурлаад чи даргын менежер хийгээд сонгуулиар даргыг гаргаж ирээд миний эхнэрийг ажилгүй болгосон гээд агсам тавиад байхаар нь би од хандаж чи бид хоёр өнгөрсөн баларсан юм яриад яах вэ гэж хэлсэн чинь ******* миний зүүн талд сууж байгаад миний чих рүү гараараа хальт цохисон. Тухайн үед ******* сууж байсан би *******ын гарыг бариад авсан чинь ******* орон дээрээ бөгсөөрөө эргээд миний цээж рүү гутлынхаа өсгийгөөр 2 удаа өшиглөсөн. Тухайн үед ******* бор шаргал өнгийн зөөлөн ултай гутал өмссөн байсан. босож ирээд бид хоёрыг салгасан. Би ын гарыг барьчихсан байсан. Тэгээд ******* бид нар байр байрандаа суусан. Би *******од хандаж хоёулаа улс төр яриад яах вэ спортоо яръя гэсэн чинь ******* хуцаад бай пизда минь гэж хэлээд орон дээрээсээ босож ирээд хоёр гараараа намайг боох маягтай заамдаад авахаар нь би *******ын 2 гарын дээрээс нь дараад гарыг нь тавиулсан чинь ******* доошоо тонгойгоод миний зүүн талын гуянаас хазсан. *******ын хазсан хэсгийг харах гээд өмднийхөө уяаг тайлах гээд доошоо тонгойсон чинь ******* миний гадуур хувцасны зүүн талын захнаас татахад нь би хөл алдаад ******* бид хоёр давхралдаад зуухны хажуугийн цементэн хашлага руу давхралдаад унасан. та хоёр юу болж байна гээд намайг татаж  боссоны дараа ******* зүүн тийшээ эргээд 4 хөллөчихөөд ёолоод байсан чинь өргөөд орон дээр нь хэвтүүлсэн. Тухайн үед эмчийн утас мэдэхгүй байсан учир төрсөн дүүгийнхээ эхнэр рүү нь залгаад *******ын гэр рүү эмч явуулаадах гэж хэлсэн. Удалгүй эмч орж ирэхээр нь *******ыг үзээдэх ******* намайг 2 өшиглөчихсөн тэгээд намайг татаад бид 2 давхралдаад унасан юм гэж хэлсэн би өөр юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/,

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тухайн өдөр нэлээн орой болсон байсан. Манай сургуулийн н. гэх залуу над руу залгаад хүмүүс тоглоё гээд байна гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. нэлээн согтуу байсан. Бид муушиг тоглохын тулд 5 хүн бүрдүүлэхээр н. гэх хүн рүү залгаж дуудахад хүрээд ирсэн. нэлээн согтуу архи авч ирээд архиа уугаад тасарсан. Тоглож байхад ******* ах бид хоёр архиа уусан. Өглөө нь үргэлжлүүлээд ******* ахад 1 шил архи авч өгье гэхэд ******* ах д мөнгө өгч явуулаад архи авахуулсан. Тэгээд архиа ууж дуусаад дараагийн архийг би өөрөө нярав руугаа залгаад авахуулсан. Тэгээд би согтсон юм шиг байна. Нэг мэдэхэд л нэлээн орой болсон байсан. Босоод ирэхэд дэвсгэр даавуу цус болсон байхаар нь гайхаад харахад шанаа халзарсан байсан. Тэгээд манай төрсөн ах, эгч нар ирсэн байсан. Би өглөө болсон байна гэж бодоод ажилдаа явах гэтэл ах, эгч маань загнасан. г ирж тариа хийснийг мэдээгүй. Тэгээд эмчид үзүүлэхэд хавирга хугарсан байна гээд аймаг руу хүргүүлж ирсэн. Миний арьс, махны хооронд шингэн, хий хуралдсан байсан гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

Тухайн өдөр би ажлаа тарж ирээд гэртээ ганцаараа байж байтал манай ажлын залуу болох над руу залгаад  *******, , , нар танайд очиж муушиг тоглоё гэж байна гэхээр нь би зөвшөөрч гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд тэр 5 манай гэрт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед ирсэн. Тэр таваас нь ганцаараа согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай бусад нь эрүүл орж ирсэн. нь гаднаас орж ирэхдээ 0.5 граммын шилтэй архитай орж ирсэн. нь манайд орж ирээд шууд унтаад өгсөн. Харин *******, , , бид 5 хөзөр тоглож эхэлсэн ба тоглох зуураа гийн  авч ирсэн 0.5 граммтай архийг ******* бид 2 хувааж уусан. Харин , , нар тус архинаас уугаагүй. Тэгээд бид шөнийн 04 цаг хүртэл тоглоод дууссан ба   яваад өгсөн тэгээд , , , ******* бид 5 үлдээд байж байтал *******  нь надаас ганц шил юм уучихмаар байна гээд нэхээд байсан.  ******* нь чамайг авч өгч чадахгүй бол би өөрөө авлаа гээд д мөнгө өгөөд архинд явуулсан. Тэгээд нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05 цагийн үед 0.5 граммтай “Хараа” нэртэй архи нэг ундаатай авчирсан. нь архи авч ирж өгчихөөд тай яваад өгсөн. Манай гэрт *******, нар үлдээд Гантулгын авч ирсэн архийг бид 3 хувааж уусан. Бид 3 тус архийг ууж дуусаад цаг хартал өглөөний 08 цаг болж байхаар нь би руу залгаад ажилдаа явах замдаа манай гэрт нэг шил юм аваад ирээрэй гэж хэлсэн удалгүй нь 0.5 граммтай хараа нэртэй архи авчирч өгчихөөд яваад өгсөн. Тэгээд бид 3 тус архийг ууж байгаад би уусан архиндаа согтоод тасарсан ба тухайн өдрийнхөө орой 18 цагийн үед гэрийнхээ орон дээр сэрсэн. Намайг сэрэх үед манай гэрт төрсөн ах  , эхнэр 2 миний хажууд байсан. Тэгээд ах чамайг хүнд зодуулаад ухаангүй байна гэхээр нь бид 2 ирээд байж байна гэж хэлсэн. Би тухайн өдрөө босох гэсэн чинь миний цээжний хэсэг хөндүүрлэж өвдөөд зүүн талын цээжний хэсэг болон бөөрний ар хэсгийн нуруу нь хөхөрсөн байсан. Тэгээд толинд өөрийгөө хартал миний хүзүү хөхөрч зуун талын шанааны хэсэг шалбарсан байсан. Мөн намайг ухаангүй хэвтэж байхад эмнэлгийн сувилагч Гүнжидмаа ирж тариа хийсэн гэж надад хэлсэн. Тэгээд намайг сэрсний дараа ах сумын гэх эмчийг дуудаад намайг үзүүлсэн  хавирга нь хугарсан байна аймаг яв гэж Отгонбилэг эмчийг дуудаад намайг эмнэлгийн машинаар аймаг явуулсан. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талын 3 хавирга хугарсан байна уушги гэмтээх магадлалтай гээд надад гуурсны хагалгаа хийсэн. Тэгээд эмнэлэгт байж байтал эгч  надтай уулзсан ба тухайн хэрэг болдог өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр танай гэрт яваад орсон чинь чиний нүүр амнаас цус гарсан байдалтай ухаангүй орон дээрээ хэвтэж байсан чиний хажууд гэгч согтуу байдалтай байхаар нь танайхаас гаргаж явуулаад ахад хэл өгсөн гэж надад хэлсэн өөр зүйл болоогүй. ******* нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр намайг аймгийн эмнэлэгт байж байтал над дээр бие нь яаж байна гээд асуусан ба чамайг уур хүргэх юм яриад байхаар нь чинь ах өшиглөсөн юмаа уучлаарай гэж хэлсэн. Би эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна. Өөрөөр ямар нэгэн гомдол санал байхгүй..

...*******, бид 3 архи их уусан, би согтсон байсан учир юу ч санахгүй байна. Сумын эмч нар ирээд намайг аймаг авч явах гээд байж байхад нь би ухаан орсон тэрнээс хойших зүйлийг би санаж байна. Тэгээд дараа нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж байхад 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* надтай ирж уулзаад бие нь яаж байна чи өөрөө нам улс төр яриад тэрнээс болж маргалдаад би чамайг 2 удаа өшиглөчихсөн чинь ийм юм болчихлоо гэж хэлээд явсан. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэж байхад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний данс руу 500.000 төгрөгийг *******ын дүү эмчилгээндээ хэрэглээрэй гээд хийсэн байсан Тэгээд дараа намайг Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* миний данс руу эмчилгээндээ хэрэглээрэй гээд 2,000,000 төгрөгийг хийсэн тэрнээс өөрөөр надтай утсаар ярьж ирж уулзаагүй. Миний хугарсан хавираг хаяа өвдөөд байгаа сайн идгээгүй байх шиг байна. Миний эмчилгээний зардалд 4,800,000 төгрөгийн зардал гарсан. Мөн би гэмтсэнээсээ болоод ажлаа хийж чадаагүй миний цалин 5,6 дугаар сарын цалин ээлжийн амралтын мөнгө нийт 1,500,000 төгрөгөөр хохироод байна. Энэ хохирлоо *******аас гаргуулж авчих юм бол надад гомдол байхгүй,...манай ах надад Ж. ******* би *******ыг зодчихлоо гэж  манай ах, эгч хоёрт хэлсэн байсныг манай ах надад хэлсэн. Одоо ******* намайг зодоогүй чи бид 2 улс төр ярьж байгаад муудалцаад зуухны хажуу руу давхраараа унасан би чамайг зодоогүй гээд хийсэн хэргээ хүлээхгүй байгаа. Тухайн үед , ******* бид 3 согтуу байсан. Ж. ******* намайг зодсон. Би зодуулснаас болоод 4 удаа хагалгаанд орсон. Би одоо *******аас сэтгэл санааны хохирол ажилгүй байх хугацааны цалин, эмчилгээний зардал нийт 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 43-44,  46/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр , , ******* бид дөрөв *******ын гэрт очоод гэх хүнийг дуудаад муушиг тоглосон. Тухайн үед би архи аяглаж байгаад согтоод унтсан. Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад сэрэхэд тэр 5 тоглоомоо тоглоод дууссан гэх хүн нь явчихсан байсан. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад 07 цагийн үед дэлүүр явж 1 шил 0,75 литртэй архи авч ирээд тухайн архийг *******, ******* бид гурав хувааж ууж байхад *******, ******* хоёр нам яриад хоорондоо маргалдаад ******* нь ******* руу чи миний эхнэрийг ажилгүй болгосон гээд дайраад нэг нэгнийгээ заамдаад авсан. Тэгээд ******* нь *******ыг орон дээр дараад авсан чинь ******* түлхэхэд Л. нь *******ын цээж рүү 2 удаа өшиглөсөн  би дундуур нь ороод больцгоо гээд салгасан. Тэгээд удалгүй тэр 2 ахиж маргалдаад барилцаж аваад ******* нь *******ын зүүн гуяа хэсгээс хазсан чинь ******* уурлаад босож ирээд *******ыг түлхсэн чинь тэр 2 давхраараа зуух руу унасан. Тухайн үед тэр 2 зуух руу унахад ******* нь Л. ын дээрээс дараад унахаар нь би очоод *******ыг боль гээд татаад авсан чинь ******* ёолоод хэвтээд байхаар нь өргөөд орон дээр нь гаргаад хэвтүүлэхэд ухаан алдсан чинь ******* нь Мөнхцэцэг гэх хүн рүү утсаар яриад түргэн дуудаад өг гэж хэлсэн. Удалгүй сумын эмч орж ирээд *******ыг үзэж байхад ******* гэр рүүгээ явсан. эмч ыг үзчихээд явахад Л., , гэх хүн орж ирээд намайг гэр рүүгээ яв гэж хэлэхээр нь би явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-57/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би тухайн өдөр ойрын дуудлагын ээлжтэй эмнэлэг дээр ажлаа хийгээд байж байсан чинь дуудлага ирсэн. Тэгээд ******* багшийн гэрт очсон чинь *******, *******, гэх хүмүүс согтуу сууж байсан. Тэгээд ******* ахыг үзэх гэсэн чинь би зүгээрээ чи наад *******ыг үзээдэх уур хүргээд байхаар нь би 2 удаа өшиглөчихсөн гэж хэлэхээр нь би ******* ахыг үзэх гэсэн чинь би зүгээр гээд үзүүлэхгүй байхаар нь гуйж байгаад даралтыг нь үзээд өвчин намдаах тариа хийчихээд ажил руугаа явсан. Тэгээд орой ******* ахын гэрт очиход архи нь гарсан байсан.Тэгээд биеийг нь үзэхэд ******* ах миний хавирга өвдөөд байна гэж хэлэхээр нь үзсэн чинь хавирга нь хугарсан байхаар нь би сумын эмч Отгонбилэгийг дуудаж үзүүлээд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхээр аймгийн төв рүү аваад явсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Гэрч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...******* сумын эмч над руу утсаар залгаад *******, ******* ах нар уугаад зодоон хийсэн байна одоо согтуу байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт *******ын гэрт яваад очсон чинь ******* орон дээрээ унтаж байсан хажууд нь согтуу байсан. Л. ыг дуудахад сэрэхгүй байсан. Тухайн үед *******ын уруул нь цус болсон зүүн шанаа шалбарч хавдсан байсан. Тэгээд би *******ын гэрт байж байсан чинь *******ын эхнэрийн эгч орж ирээд та нар яахлаараа архи уудаг юм гээд г хөөгөөд гэр рүү нь явуулсан. Тэгээд 3 цагийн дараа ******* ухаан орсон би юу болсон талаар асуухад  өглөө болж байна уу би одоо хичээлтэй ажилдаа явах ёстой гэж хэлэхээр нь би *******од хандаж одоо орой болж байна юу болсон гэсэн чинь бид нар архи ууж байгаад маргалдаад *******тай барилцаж авсан тэгээд юу болсныг санахгүй байна гэж хэлээд цээж өвдөөд байна гэсэн. Тэгээд *******ын бие нь муу байхаар нь би сумын эмнэлэг рүү ярьж эмч дуудсан чинь эмч ирээд үзээд хавирга чинь гэмтсэн гэж хэлээд дахиад нэг эмч дуудаад тэр эмч ирж үзээд хавирга чинь хугарсан байна яаралтай аймаг яв гэж хэлсэн .Тэгээд дахиад эмч дуудаад Отгонбилэг гэх эмч ирж үзээд ыг аймаг руу авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/,

Гэрч А.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр аав *******ыг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг хүргэгдээд биеийн байдал нь муу уушги нь устсан талаар ээж гаас сонсоод Солонгос улсаас 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад ирээд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн орой Баянхонгор аймагт ирсэн. Тухайн үед намайг ирэхэд эмнэлгээс гарсан байсан. Тэгээд би аавтай уулзахад аав амьсгаа авч чадахгүй байсан,  би биеийн үзэхэд цээжний зүүн тал болон өвчүүг хамарсан том хөхрөлттэй, хүзүүний зүүн тал, нурууны зүүн ар талаар хөхрөлт шарх ихтэй, цээжин дээр гутлын мөрний хээгээр хөхөрсөн байсан. Тэгээд би аавыгаа аваад Өвөрхангай аймгийн компьютер томографикт үзүүлэхээр явсан. Тэгээд үзүүлэхэд эмч нь зүүн талын 3 хавирга зөрсөн хугаралтай, зүүн уушги нь унасан, цээжний хөндийд шингэн хуралттай байна гэж хэлсэн. Тэгээд аймагт буцаж ирээд Баянхонгор аймгийн амбулаторит үзүүлэхэд эмч нь Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн тул 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. 2023 оны 5 дугаар сарын 30-ны Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтээд цээжний хөндийд гуурс тавиулсан. Тэгээд би 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Солонгос улс руу буцсан...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 /,

Иргэний нэхэмжлэгч ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 3,147,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 50-51/

.Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******ын биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримтаар хамт дүгнэлт гаргасан. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай гэмтлүүд байсан. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Дээрх гэмтлүүд нь хавирга хугарснаас болж үүсэж байгаа цээжний хөндий болон плеврийн хөндийд хий, шингэн хуралдалт юм. Дээрх гэмтлүүд нь нэг нэгэнд харилцан нөлөөтэй гэмтлүүд байх ба эдгээр гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн

1. *******ын биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.3  Дээрх учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн  115-120/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 49-54/, хохирогч *******ын өвчний түүх /хх-ийн 23-36, 99-114/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67/, депозит дансны хуулгууд /хх-ийн 69-72/,  шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* *******ийн 1-35 тоотод хохирогч *******ыг цээж хэсэг рүү өшиглөж, улмаар зууралдаж хамт зуухны дээр унасны улмаас түүний биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .... ******* миний куртикийн 2 захаас бариад намайг боох гээд байхаар нь гарыг нь дээрээс нь барьж доош нь дараад тавиулсан. Гэтэл миний зүүн талын гуянаас хазсан,...би харах гээд тонгойход зүүн талын куртикийн захаас татаж зуухны хажуугийн цемент руу давхралдаад унасан .. гэх мэдүүлэг

Шүүгдэгч *******ын ....******* орон дээрээсээ босож ирээд хоёр гараараа намайг боох маягтай заамдаад авахаар нь би *******ын 2 гарын дээрээс нь дараад гарыг нь тавиулсан чинь ******* доошоо тонгойгоод миний зүүн талын гуянаас хазсан. *******ын хазсан хэсгийг харах гээд өмднийхөө уяаг тайлах гээд доошоо тонгойсон чинь ******* миний гадуур хувцасны зүүн талын захнаас татахад нь би хөл алдаад ******* бид хоёр давхралдаад зуухны хажуугийн цементэн хашлага руу давхралдаад унасан,... эмч орж ирэхээр нь *******ыг үзээдэх ******* намайг 2 өшиглөчихсөн тэгээд намайг татаад бид 2 давхралдаад унасан юм гэж хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би бсоод ирэхэд дэвсгэр даавуу цус болсон байхаар нь гайхаад харахад шанаа халзарсан байсан,...эмчид үзүүлэхэд хавирга хугарсан байна гээд аймаг руу хүргүүлж ирсэн. Миний арьс, махны хооронд шингэн, хий хуралдсан байсан... гэх мэдүүлэг

Хохирогч *******ын ...Би тухайн өдрөө босох гэсэн чинь миний цээжний хэсэг хөндүүрлэж өвдөөд зүүн талын цээжний хэсэг болон бөөрний ар хэсгийн нуруу нь хөхөрсөн байсан. Тэгээд толинд өөрийгөө хартал миний хүзүү хөхөрч зуун талын шанааны хэсэг шалбарсан байсан,....******* нь чамайг уур хүргэх юм яриад байхаар нь чинь ах өшиглөсөн юмаа уучлаарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, ,

Гэрч гийн...тэр 2 дахиж маргалдаад барилцаж аваад ******* нь *******ын зүүн гуяа хэсгээс хазсан чинь Ж. ******* уурлаад босож ирээд *******ыг түлхсэн чинь тэр 2 давхраараа зуух руу унасан. Тухайн үед тэр 2 зуух руу унахад ******* нь Л. ын дээрээс дараад унасан ...гэх мэдүүлэг/хх-ийн 53-57/,

Гэрч гийн ...******* ахыг үзэх гэсэн чинь би зүгээрээ чи наад *******ыг үзээдэх уур хүргээд байхаар нь би 2 удаа өшиглөчихсөн гэж хэлсэн,....*******ыг үзсэн чинь хавирга нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Гэрч Л.гийн ...Л.Ариунблд нь *******тай барилцаж авсан тэгээд юу болсныг санахгүй байна гэж хэлээд цээж өвдөөд байна гэсэн,.. *******ын хавирга нь хугарсан байна яаралтай аймаг яв гэж хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/,

Гэрч А.Энхзаяагийн...би аавын биеийн үзэхэд цээжний зүүн тал болон өвчүүг хамарсан том хөхрөлттэй, хүзүүний зүүн тал, нурууны зүүн ар талаар хөхрөлт шарх ихтэй, цээжин дээр гутлын мөрний хээгээр хөхөрсөн байсан,...Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтээд цээжний хөндийд гуурс тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 /,

Иргэний нэхэмжлэгч ын ... *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 3,147,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 50-51/

Шинжээч ын ..*******ын биед учирсан үедээ амь насанд аюултай гэмтлүүд, шинэ гэмтэл байсан,...дээрх гэмтлүүд нь нэг нэгэнд харилцан нөлөөтэй гэмтлүүд байх ба эдгээр гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай...*******ын биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн  115-120/ болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч *******ын  эрүүл мэндэд учирсан цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.11 дэх хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 115-120/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нараас гэ шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэг өөрчилж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн, гэрчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зардал нийт 8828080 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгдэгч *******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2500000  төгрөгийг төлсөн,  мөн шүүх хуралдааны явцад хохирлоо нөхөн төлөхөөр завсарлага авч хохирогчид 6,329,000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа сэтгэл санааны хохирол учруулсан нэхэмжлэлээсээ татгалзсан, нэхэмжлэхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.

Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Хохирогч *******  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 3147000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 3147000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... *******д холбогдох эрүүгийн хэрэг гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хохирогч *******ын биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь амь насанд аюултай,  гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарах ба шүүгдэгч ******* нь хохирогч *******ын цээж рүү хөлөөрөө өшиглөсөн үйлдэл буюу хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... ,....******* нь чамайг уур хүргэх юм яриад байхаар нь чинь ах өшиглөсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч гийн ...******* ах уур хүргээд байхаар нь би *******ыг 2 удаа өшиглөчихсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,гэрч А.Энхзаяагийн...би аавын биеийн үзэхэд цээжний зүүн тал болон өвчүүг хамарсан том хөхрөлттэй, хүзүүний зүүн тал, нурууны зүүн ар талаар хөхрөлт шарх ихтэй, цээжин дээр гутлын мөрний хээгээр хөхөрсөн байсан гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...2 жилийн  хугацаагаар хорих ял” оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү... гэсэн саналыг тус тус  гаргажээ.

 Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нь тусгайлан санал гаргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлага оногдуулахад тусгайлан гаргах саналгүй гэжээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн,  хувийн байдал / насны болон эрүүл мэнд, тэтгэвэр байдаг/ болон шүүгдэгчийн  ХААН банкны дансны хуулга,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч *******ийнхөн овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 3,147,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5.Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.БАЙГАЛМАА