Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0135

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга:Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: М.Хэрлэнчимэг

шүүгдэгч Н.Ганбатын  өмгөөлөгч:О.Чулуунчимэг

шүүгдэгч Д.Батзаяагийн  өмгөөлөгч:Л.Бурмаа, Ч.Ганбат

иргэдийн төлөөлөгч: Ц.Энхтуяа

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхцэцэг

шүүгдэгч:Н:.Ганбат, Д.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Наранчулууны Ганбатад, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Даваадоржийн Батзаяад тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625013463 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Боржигон овогт Наранчулууны Ганбат,1995 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Дархан-уул аймгийн Шарынгол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Дархан-уул аймгийн Шарынгол сумын  3 дугаар багийн Санжинт ойчид 17 дугаар гудамжны 03 тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ТЯ95020635,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Боржигон овогт Даваадоржийн Батзаяа, 1990 оны  8 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл  аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, тогооч мэргэжилтэй, Шар угалз цайны газарт тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 1-10 тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:РФ90082871,

Холбогдсон хэргийн талаар:

           Н.Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис баарны үүдэнд Ц.Батсайханыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчин нүүрэн тус газар нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөх зэргээр зүүн чмархайн тархины эдийн дарагдал толгойн хуйх, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл, толгойгоор нь цементен зам дээр хавсарч унаган зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн  хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан,

       Д.Батзаяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис баарны үүдэнд Ц.Батсайхантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ ньь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

           Шүүгдэгч   Н.Ганбат  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18.00 цагийн үед найз Батзаяатай уулзаад БЗД-т байдаг “Чингис” бааранд орж 100 грамм архи ууцгаасан. Уг баарнаас гараад тамхи татах гэж зогсож байтал Бавуудорж гэж 20 орчим насны залуу ирээд бид хоёрын бичиг баримтыг авчихаад энэ ах өгөхгүй байна гээд талийгаачийг заасан. Бавуудорж бид хоёр харих гэсэн юм та хоёр туслаад өгөөч гэж Батзаяа найзад хэлсэн байдаг. Батзаяа нөгөө баримт бичгийг авсан хүнтэй очиж уулзсан. Тэгтэл талийгаач Батзаяаг заамдаж авахад Батзаяа талийгаачийг нэг удаа цохисон. Би салгах гээд очтол талийгаач намайг чи цаашаа яв гэж хэлэхээр нь та хүний баримт бичгийг өг танд хүний бичиг баримт хэрэггүй гэж хэлтэл талийгаач намайг зайл гэж хэлээд над руу шүлсээ хаясан. Би тэгэхээр нь талийгаачийн зүүн эрүү тус газарт 2 удаа цохиж, баруун тал руу хавсарч унагаасан. Тэгээд Батзаяа намайг салгаж зодоон дууссан гэв.

          Шүүгдэгч   Д.Батзаяа   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18.00 цагийн үед найз Ганбаттай 16 дугаар хороололд байдаг “Чингис” бааранд Ганбаттай цуг тус тус 100 грамм архи уусан. Тэгээд хамт тамхи татах гээд гадаа гартал нэг 18-20 насны залуу гүйж ирээд ахаа энэ хүн миний баримт бичиг, виза карт авчхаад өгөхгүй байна. Харих гэсэн мөнгөгүй болчихлоо талийгаачаас аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би талийгаач дээр очоод баримт бичгийг өг гэж хэлтэл талийгаач чи хэн юм бэ гэж хэлээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь салгах гээд нэг удаа гараараа зүүн шанаа тус газарт талийгаачийг цохисон. Ганбат салгах гэж ирээд талийгаачийг хэдэн удаа цохиод хавсарч унагаагаад 2 удаа өшиглөсөн. Тэгээд Би Ганбатыг салгаад цааш явсан гэв.

          Хохирогч М.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачтай 2013 оны 4 дүгээр сард танилцсан, 2014 оны 10 дугаар сарын 10 өдөр хуримаа хийж 2 жил гаран цуг амьдарч байсан. Би одоо 3 настай хүүхэдтэй, хүүхэд маань 24 цагийн цэцэрлэгт явдаг, би 7 сартай жирэмсэн үлдсэн. Сарын дараа жирэмсний амралтаа авах гэж байгаа цаашид 2 хүүхэдтэй яаж амьдрахаа мэдэхгүй байна. Миний нөхрийг алсан дээр шүүгдэгч нар болон Гэлэг, Бавуудорж гэдэг хүмүүст маш их гомдолтой байна. Ганбатын үйлдлийг улмаас талийгаач толгойдоо битүү гэмтэл авсан, энэ нөхцөл байдлын улмаас цус харвалт өгч эмнэлгийн тусламж авч чадахгүйгээр нас барсан байсан. Би оршуулгын зардал 3.200.000 төгрөг нэхэмжилсэн боловч 1 сая төгрөг шүүгдэгч нараас авсан. Цаашид 2 хүүхэдтэйгээ яаж амьдарна гэж бодож байна гэв.

           Шүүгдэгч Н.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 18.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Чингис бааранд  орж 100 граммаар нэг нэгийг Батзаяа бид хоёр захиалаад уугаад сууж байгаад бид хоёр тамхи татахаар гадагш гарсан чинь гадаа үүдэнд улаан цамцтай 20 орчим насны банди манай найз Батзаяа  дээр ирээд та тэр ахаас гээд 30 орчим насны махлагдуу ахыг заагаад манай ахын бичиг баримтыг авчихаад өгөхгүй байна та аваад өгөөч гэж гуйсан чинь Батзаяа за гээд уг залуу дээр очоод маргалдаад унахаар нь би очоод тэр залууг чамд хүний бичиг баримт авах эрх байхгүй хүний бичиг баримтыг өгчих гэж хэлсэн чинь тэр залуу зайл гөлөг минь гэхээр нь би уурандаа уг залууг 2 гараараа заамнаас нь бариад баруун талаар нь тонгороод нэлээн хүчтэй унагаасан чинь уг залуу газар уначихаад миний зүүн чихний дээд хэсэгт гараараа нэлээн хүчтэй алгадхаар нь би баруун гараа атгаж байгаад зүүн шанаа хавьцаа нь нэг удаа цохисон чинь Батзаяа ирээд намайг салгаад нөгөө залууг газар уначихсан байхад нь татаж босгосон. Энэ үед бичиг баримт аваад өг гээд гуйгаад байсан банди ирээд намайг цаашаа аваад явсан чинь Батзаяа нөгөө залуутайгаа заамдалцаад байхаар нь гүйж ирээд баруун хөл рүү нь нэг удаа өшиглөөд гараараа ганц нэг цохисон байхыг үгүйсгэхгүй. Тэгээд Батзаяа намайг аваад Чингис баар луу орсон. Нэг хөгшин ах баримт бичиг гээд байсан залуу нар цаашаа зам гараад яваад өгсөн гэжээ. /1-р хх-ийн 205/

            Шүүгдэгч Д.Батзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би өөрийн найз Ганбаттай танхайн сэдэлттэй бусадтай бүлэглэн Батсайханыг зодож алсан зүйл байхгүй. Талийгаач миний биед гэмтэл учруулаагүй. Талийгаач намайг заамдаад авсан тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гэж нэг удаа баруун гараар цохиж байтал Ганбат дундуур орж ирээд тэгээд Ганбатыг салгасан. Талийгаач дахин хэл амаар доромжлоод байсан чинь Ганбат дахин хоёр гурван удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө талын хоёр хүний хамт салгасан. Тэгтэл талийгаач нь ална зодно гээд байх шиг байсан. Нөгөө 2 залуу нь салгаад аваад явсан гэжээ. /1-р хх-ийн 201/

     Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлэээн авсан тэмдэглэл/ хх-н 12-13/

      Хэрэг учралын газарт үзлэгхийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-н 14-23/

  Камерын бичлэгт таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 24-26/

  Талийгаач Цэгмэдийн Батсайхан нас барсан эрүүгийн хэрэг дээр талийгаач Чингис баарны үүднээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 74 дүгээр байрны  2 дугаар орцны үүдэнд хүртлэх явсан чиглэлд туршилт хийсэн тухай тэмдэглэл /хх-н 27-29/

    Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 30-33/

    VIP караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 34/, хүний биед үзлэг хийх тухай тогтоолд Д.Батзаяа, Н.Ганбат нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд байна. /хх-н 35-43/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: Самсунг трэнд-3 диос маркийн хар саарал өнгийн 12 см өндөртөй, 8 сам өргөнтэй, 1 см зузаан гар утасд үзлэг хийсэн байна. /хх-н 44-45/

Хохирогч М.Энхцэцэгт талийгаач гар утас, болон бичиг баримтыг хүлээлгэж өгсөн баримт /хх-н 46/

             Хохирогч М.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаач нөхрийг маань Мянгад овогт Цэгмидийн Батсайхан гэдэг байсан. Төлөв даруу үг дуу ерөнхийдөө цөөтэй, яръя гэсэн хүнтэйгээ ярьдаг, дургүй хүнтэйгээ бол огт дуугардаггүй, хүүхэддээ маш сайн хүн байсан юм. Анх надтай сууснаас хойш гэртээ 10 хоног байж байгаад байс гээд л гараад архи уугаад алга болчихдог байсан. Ингэж уухаараа 2-3 хоног явчихна. Гэхдээ согтсон ч агсам согтуу тавиад байдаггүй, намайг унтчих гэхээр үгэнд ороод л унтаад өгдөг миний үгээр байдаг байсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагт ажилдаа явна гээд гэрээс гарсан. Гэрээс гараад 8 хоног ирээгүй. Оршуулгын зардалд 3.221.800 төгрөг гарсан. Талийгаачийн хүү Тэмүүжин одоо 2 нас 10 сартай. Хүүгээ 18 нас хүртлэх тэтгэмжийг нь нэхэмжилж байна. Би одоо 3 сартай жирэмсэн байгаа. Гомдолтой байна гэжээ. /1-р хх-ийн 47-53/

   Гэрч Ц.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манайх 8 хүүхэдтэй айл бөгөөд талийгаач Ц.Батсайхан нь миний 3 дахь төрсөн дүү юм. Талийгаач дүү бид 2 Улаанбаатар хотод амьдардаг бусад ах дүү нар маань хөдөө Завхан аймагт амьдардаг юм. Талийгаач Стандарт нэртэй цонхны үйлдвэрт ажилд ороод 3 дахь жилдээ ажиллаж байна. Уг ажил нь улирал хамааралтай учир өвөл нь гэртээ хүүхдээ хараад өнждөг юм. Эхнэр Энхцэцэг нь автобус баазад кондуктор хийдэг юм. Дүү маань надтай арай дотно байдаг хэрнээ янз бүрийн асуудалд орсон талаар ярьж байгаагүй. Зан харилцааны хувьд тайван үг дуу цөөн хүн байсан. Өнгөрсөн хавар хүнд хутгалуулсан талаар би мэдээд эмнэлэгт сахиж байсан. Хутгалуулсан талаараа надад талийгч хэлж байхдаа хамт ажилладаг эгчийх нь талын хамаатан нь талийгчтай хардаад хутгалсан гэсэн. Би тэр талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Талийгаач архи уусан талаар эхнэрээс нь хааяа сонсож байсан ч гэсэн надаас айгаад утсаар ярьдаггүй байсан. Талийгаачийн дотно найз Лувсангомбо гээд залуу 2015 оны 2 дугаар сард Солонгос улс явсан одоо ирээгүй байгаа байхаа. Өөр найз гээд байх хүмүүс ховор байх. Өнгөрсөн 7 хоногийн 1,2 дахь өдрийн аль нэг өдөр манай ажил дээр ирээд явсан. Би гар утасгүй байгаа учир хоорондоо ч яриагүй гэжээ.  /хх-н 54-55/

  Гэрч Г.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Д.Батзаяа бол миний төрсөн хүү байгаа юм. Миний дүү Батзаяа нь 1990 оны 8 дугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Даваадоржийн 2 дахь хүү болон мэндэлсэн. Хүү маань бага насаа эцэг эхийн гар дээр өсөж өнгөрөөсөн. 1998 онд манайх Эрдэнэт хотод шилжиж ирсэн тул хүү маань Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд элсэн орж суралцаж байгаад 2005 онд бүрэн бус дунд боловсролтой болж төгссөн. Дараа нь тогоочийн курссд суралцаж тогооч болсон. Мөн тогоочийн 2 дугаар зэрэгтэй. Дараа нь буюу 2010-2011 оны хооронд ЗХ-ний 029 дүгээр ангид нэг жилийн цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд одоогийн амьдарч байгаа эхнэр Тунгалаг-Өлзийтэй гэр бүл болж дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. Одоо тогоочийн ажил хийдэг. Яг хаана тогоочийн ажил хийдэг талаар сайн мэдэхгүй байна. Миний хүүгийн зан байдлын хувьд гэвэл төлөв томоотой, хүнд их тусч, архи дарс тэр болгон уугаад байдаггүй, өрөвч зантай тийм л хүү. Мөрөөрөө ажлаа хийгээд яваад байдаг хүү байгаа юм. Би хэрэгт орсон талаар нь дуулаад ирсэн. Хэргийн талаар би мэдэхгүй. Миний хүү муухай хэрцгий зан ааш гаргадаггүй юм гэжээ.  /ххн-н 56-58/

  Гэрч  Б.Эрдэнэтуяа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Чүлтэмийн Гилэг гэх хүнтэй Сүхбаатар аймагт танилцаад 1994 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Бид хоёрын дундаас хүү, охин хоёр гарсан. Одоо 21, 22-той залуучууд байна. Манай нөхөр Ч.Гилэг нь зундаа тээврийн ажилд яваад өвөл нь гэртээ байдаг юм. Хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сард Өмнө-Говь аймаг руу нүүрсний тээврийн жолоочоор хувь компанитай гэрээ хийгээд  ажиллаж байгаа юм. 2016 оны 9 дүгээр сарын сүүлчээр надтай утсаар яриад хот орж өвлийн хувцасаа авья сэрүүн болж байна гэсэн. Тэгээд хотод ирсэнийг нь мэдээгүй өнөөдөр өдөр 15.00 цагийн орчимд надтай яриад гэртээ байна гэсэн. Гэтэл орой 20.00 цагийн орчимд цагдаагийн хүмүүс ирээд манай нөхрийг аваад явсан. Би ямар хэрэг хийсэн юу болсон талаар нь мэдэх юм алга байна. Манай нөхөр сүүлийн  хэдэн жил хөдөө ажилд явдаг болсон цагаасаа архи уудаг болоод байгаа. Архи уугаад согтоод тэр дороо л унтаад өгдөг юм. Хүнтэй хэрүүл маргаан ерөөсөө хийдэггүй.Манай нөхөр янз бүрийн хүнтэй нөхөрлөөд байдаггүй юм. Ажилд явж ирээд гэртээ л байдаг. Тэр гээд хэлчих найз нөхөд байхгүй. Би ч хамаагүй хүнтэй битгий нөхөрлө гэдэг юм. Нөхөр маань хөдөө ажилд явдаг болсон цагаасаа л Батсайхан, Сэргэлэн, Туяа, Бат-Эрдэнэ, Лхагваа зэрэг найзуудтай болсон байх.  Би нөхөртэйгээ 22 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд дээрх хүмүүсийн талаар мэдэхгүй юм байна. Анх удаа л сонсож байна. Манай нөхөр хүнийхээ хувьд их томоотой, хүний өөдөөс муудаж маргалдаад байдаггүй, намайг үг хэлж байхад чимээгүй дуугүй л сууж байдаг юм гэжээ. /хх-н 58-59/

  Гэрч С.Бямбадорж  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Наранчулууны Ганбат бол миний төрсөн эгч Хишигсүрэнгийн төрсөн хүү нь байгаа юм. Наранчулууны Ганбат нь 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд Наранчулууны 2 дахь хүү болон мэндэлсэн. Н.Ганбат нь бага насаа эцэг эхийн гар дээр өсөж бойжсон. Шарын голын 2 дугаар 10 жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад 8 жилийн боловсролтой болж төгссөн. Дараа нь Дархан-Уул аймагт гагнуурчны сургалтанд сурч гагнуурчин мэргэжилтэй болсон. Тэгээд  хэрэг хийхээс өмнө Улаанбаатар хотод хувийн машин засварын газарт гагнуурчин хийж байгаад хэрэгт холбогдсон. Миний дүү Ганбат нь багаасаа над дээр байсан. Би хөдөө малтай байсан болохоор зун манайд ирж морь мал унаж надад тусалдаг байсан. Хүнийхээ хувьд хүнд их тусч, эелдэг зөөлөн зантай ба ерөнхийдөө хүүхдээрээ зантай хүн байгаа юм.  Хүний  хэлсэнийг цаг тухайд нь хийчихдэг зантай. Бие бялдарын хувьд зөв тэгш хүүхэд. Машин техникт их дуртай. Н.Ганбатын аав, ээж нь Шарын гол суманд байдаг юм. Ганбат  архи дарс ууж байгаа нь миний нүдэнд харагдаж байгаагүй. Тухайн өдөр яагаад архи уусан талаар нь мэдэх юм алга. Яагаад хүн амьтан зодож алчихсан юм мэдэх юм алга байна гэжээ. /хх-н 60-61/

 Гэрч М.Нандинцэцэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би талийгаачийн хадам эгч нь байгаа юм. Миний төрсөн дүү М.Энхцэцэгтэй талийгаач Ц.Батсайхан гэр бүл болоод 3 жил болж байна. 3 настай эрэгтэй хүүхэдтэй. Зан харилцааны хувьд үг дуу цөөн, хааяа архи уудаг гэхдээ тааруулаад уудаг байсан. Талийгаач Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах вакум цонхны үйлдвэрт ажиллаж байсан. Гэр бүлийн маргаан гэх онц сүртэй маргаан мэдэхгүй байна. Талийгаач өнгөрсөн жил ганц хоёр хоног гадуур яваад байдаг болсон. Энэ жил мөн л сардаа 1-2 хоног гадуур хоноод байдаг байсан. Би энэ талаар асууж байгаагүй. Өнгөрсөн хавар буюу 2016 оны 2 дугаар сард хамт ажилладаг Мөөгий гэх эгчийнхээ гэрээс согтуу гарч явж байгаад хутгалуулсан байсан. Тэр хэрэг нь шалгагдаад хутгалсан хүн нь шоронд явсан гэсэн. Талийгаач сүүлийн нэг жил эхнэртэйгээ харилцаа нь жаахан хөндий болсон байгаа нь ажиглагдсан. Хааяа тусдаа орон дээр унтаж байгаа харагддаг юм. Би тухайн үед нь өөрийнхөө дүүг буруутгаж загнаад өнгөрдөг байсан. Манай дүү жаахан хэнэггүй, хардах энэ тэр зүйлд жаахан тааруухан. Талийгаач дүү маань  Лувсанжамц гээд нутгийхаа нэг залуутай найзалдаг юм. Өөр найз нарых нь талаар мэдэхгүй. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө билүү 23-ны өглөө билүү ажилдаа явлаа гээд надтай хамт автобусны буудал ороод салсан. Түүнээс хойш уулзаагүй. Бид нар нэг хашаанд 3 айл амьдардаг юм. Бид нар эвтэй  байцгаадаг. Нэг удаа гэрээсээ 8 хоногоор явж байсан. Бие өвдлөө гэж байгаагүй гэжээ.хх-н 61-62/

            Гэрч Н.Төгсжаргал   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны 20.00 цаг өнгөрч байх үед 2 хүүхдээ ээжийнхээсээ аваад гэртээ ирэх үед манай 74 дүгээр байрны  2 дугаар орцны үүдэнд хүн хэвтэж байсан. Би гадаа хүйтэн байна гэж бодоод хөлнөөс нь татаж үзэх үед ямар нэгэн хөдөлгөөн байхгүй хариу өгөхгүй байсан гэжээ. /1-р хх-ийн 64/

Гэрч Т.Мөнхнасан   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2016 оны 10 дугаар сарын 02-ний оройн 23.00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байрны 2 дугаар орцны үүдэнд хүн хэвтэж байсан. Би гадаа хүйтэн байна гэж бодоод хөлнөөс нь татаж үзэх үед ямар нэгэн хөдөлгөөн байхгүй хариу өгөхгүй болохоор нь найзруугаа залгасан чинь найз маань утсаа авахгүй байсан. Би энэ хүний талаар хааш нь мэдэгдэх бэ гэж л асуух гэсэн юм. Тэгээд зургийг нь аваад явуулсан чинь 109-д ч билүү хэлдэг байх ямар ч байсан цагдаа дууд гэхээр нь би 101-рүү залгасан чинь намайг 102-т мэдэгд гэсэн. Тэгээд 102-т залгаж цагдаад хэлсэн. Тэгээд би гэртээ ороод цонхоор харж байгаад дахин цагдаад хэлэхэд манай хүмүүс байж байгаа гэсэн. Тухайн хүнийг би ерөөсөө танихгүй. Шороо тоос болсон хувцастай туранхайдуу гэмээр хэдэн настайг нь гаднаас хараад хэлэх боломжгүй байсан. Би ер нь их анзаараагүй, гадаа хүйтэн байсан болохоор л дуудсан юм гэжээ.  /хх-н 64-65/

         Гэрч Ч.Үнэнзаяа   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би хамгийн сүүлд 10 дугаар сарын 01-ний өдөр 1-р хороололд манай гэрт ажлын шугамаар нэг айлд цонх хийж байгаад орой 21.00 цаг өнгөрч  байхад салсан. Талийгаач сүүлийн 5-6 хоног эхнэртэйгээ хэрэлдчихсэн гээд ажил дээрээ л хоноод байсан юм. Батсайхан ажилсаг зантай, мөнгөтэй болохоороо л архи уучихдаг юм гэжээ. /1-р хх-ийн 66/

Гэрч З.Баянжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би одоогоор мал эмнэлэгийн хүрээлэнд найз Пүрэвжав, Амараа, Мөөгий, Чука, Ганаа нартай засал хийж байгаа. Өчигдөр би өглөө 10.00 цагийн орчим мал эмнэлэгийн хүрээлэнд ажил дээрээ очоод орой 20.00 цаг болтол ажлаа хийж байгаад тараад гэртээ ирчихээд байж байхад манай дүү Төгсөө ирээд 22.00 цагийн орчим Баянбүрдэд очиж дүү Амаржаргалынд хоносон. Би талийгаач Батсайхантай 2011 онд 5-н компортод хамт ажилладаг байсан юм. Үүнээс хойш бие биенээ мэдэх болсон. Би хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өглөө Батсайханы ажил дээр очиход машинтай айлд цонх суулгана гээд байж байсан. Үүнээс хойш уулзаагүй.  Харин уг өдөр 21.00 цагийн орчим Батсайхантай ярихад ажлаасаа буух гэж байна гэж байсан. Согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг байсан. Тэгэхдээ унтаад л өгдөг байсан гэжээ.  /хх-н 68-70/

            Гэрч Т.Төгсгариг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:16.00 цагийн орчимд Улаанхуаранд буугаад Батсайханыг хаана байна гэж асуухад Агоро гэдэг нэртэй бааранд байна гэхээр нь БХИС-ийн баруун талд байдаг бааранд очоод ирлээ гээд залгахад уг баарнаас ганцаараа бага зэрэг архи уучихсан гарч ирээд надтай мэндэлчихээд машины түлхүүрийг надад өгчихөөд эргээд орсон. Миний харснаар Батсайхан ахын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй санагдаж байна гэжээ. /1-р хх-ийн 70/ 

Гэрч Ч.Ганзориг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүтэн сайн өдөр байсан юм. Би тэр өдөр бүтэн гэртээ байсан. Өдөр нь манай гэр бүлийн хүн Алимаа зээ хүүгийнхээ хамт хадмыхруу явсан байсан. Ингээд орой  би гал тогооны өрөөнд хоол хийгээд байж байгаад эхнэр, зээ хоёрыгоо ирж байна уу гээд цонхоор хартал манай байрны хойд машин зам дагуу буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нилээн согтуу байрын залуу зам дээр зогсож байгаа машинуудыг налаад урагшаа хойшоо болоод байсан. Тэгээд манай цонхны харалдаа зогссон байсан хөх өнгийн машины копут дээр нь хойшоо хэвтсэн байдалтай байж байсан. Тэгээд би тэр залууг нилээн больсон залуу байна даа гэж л дотроо бодож байсан. Дараа нь би том өрөөнд орчихоод буцаад гал тогооны өрөөнд орж  ирээд цонхоор харсан чинь нөгөө залуу чинь машин замын хашлага дээр тонгойсон байдалтай сууж байсан. Тэгээд би санаанд ороогүй харанхуй ч болсон байсан. Хөшгөө хаачихсан. Түүнээс хойш дахин хараагүй. Тэр залуу намайг харахад ганцаараа байсан. Тэр залуугийн явж байгаа газар ямар нэгэн зодоон болоогүй. Хэрэв зодоон болвол манайд дуу нь сонсогддог юм. Тэр залуугийн нүүрийг сайн хараагүй. Ер нь харанхуй болох гэж байсан. Насны хувьд сайн мэдэхгүй байна. Дунд зэргийн нуруутай залуу байсан гэжээ.  /хх-н 73-75/

Гэрч Г.Эрдэнэтуяа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Батсайхан бол манай нөхөр Бадамсэрээжидийн найз нь байгаа юм. Тэнгэр өргөө СӨХ-д хамт ажиллаж байсан юм. Эхнэр нь Энхээ гэдэг хүүхэн байдаг юм. Тэд хүүгийнхээ хамт Улиастайд уулын энгэрт хадам ахыхтайгаа хамт амьдардаг байсан. Хүнд тусархуу, муу зан байхгүй, ийш тийш гүйгээд л явж байдаг тийм залуу байсан. Сүүлийн үед архи уухаараа хэтрүүлээд уугаад байдаг болчихсон байсан. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 00 тоотод намайг юм угааж байхад ажлынхаа хувцастай орж ирэхээр нь би юм хэзээ зөөж өгөх юм бэ гэхэд найз нь завтай үедээ зөөгөөд өгий гэж байсан. Тэгээд хүүгээ маш их санаж байна гэж байсан. Талийгаач сүүлийн үед ажлаасаа болоод уугаад байгаа юм уу гэхээр үгүй байхаа. Бид нар нэг удаа найз нараараа караокед суухад талийгаач согтчихоод хадмыхан намайг мөнгөтэй болохоороо наашаа гээд мөнгөгүй болохоор хөөдөг, ганц хүүхдээ би хаана ч аваад явчихна гээд орилоод байсан гэжээ.  /хх-н 80-81/

Гэрч Ж.Жавзмаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Наранчулууны Ганбаттай би 2012 оноос хойш танилцаж бид хоёрын дундаас нэг хүү төрсөн болохоор бид хоёр нэг гэр бүлийн гишүүд гэж явдаг юм. Яг албан ёсны баталгаа байхгүй. Би Н.Ганбаттай 2012 онд Дархан-Уул аймагт танилцаж найзалж байгаад 2013 онд бид хоёрын дундаас нэг хүү төрсөн. Миний хүү одоо 3 настай. Миний хувьд 2012 оноос өмнөх амьдралыг нь сайн мэдэхгүй. Ганбат бол төлөв даруу зантай, нөхдийнхөө дунд нэр хүндтэй, ерөнхийдөө их хөгжилтэй зантай цэвэрч нямбай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Архи дарс нэг их уугаад байдаггүй юм. Машин техникт их сонирхолтой. Тэр болгон хүнтэй муудалцаад байдаггүй юм. Ямар учраас хүнтэй муудалцсан талаар мэдэхгүй байна гэжээ.  /хх-н 82/

            Гэрч Л.Бавуудорж   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өндөр нам хоёр залуу байсан. Эхлээд талийгаачтай өндөр биетэй залуу муудалцсан. Тэрээр талийгаачийн нүүрэн тус газар цохисон. Тэгтэл нөгөө намхан биетэй залуу шууд ирээд талийгаачийг нүдэн тус газар нь цохитол газар унасан. Тэгээд талийгаач газраас босч ирээд та хоёрыг ална гэж дайрсан. Нөгөө өндөр биетэй залуу талийгаачийг барьж авсан. Тэгээд талийгаач нь дайраад хэл амаар доромжлоод байтал нөгөө намхан биетэй залуу ирээд талийгаачийг хэд хэд цохисон. Нөгөө хоёр залуу Гилэг ах бид хоёр луу дайрахгүй байсан. Харин талийгаач руу дайраад байсан. Тэгээд зодооныг салгаад талийгаачийг аваад явах гэсэн чинь талийгаач явахгүй муу хоёрыг ална гээд суусан. Тэгэхээр нь би явлаа гээд яваад өгсөн. Талийгаачийн толгой болон нүүр амнаас нь цус гараагүй болохоор санаанд ороогүй яваад өгсөн. Талийгаачийн нүдэнд өндөр биетэй залуу нь цохиж гэмтэл учруулсан. Тэр өндөр залуу нь малгайгүй байсан. Харин намхан нь малгайтай байсан. Намхан биетэй малгайтай залуу нь талийгаачийг цохиж толгой хэсгээр нь газартай хавсарсан. Тэгээд тэр малгайтай залуу нь Приус машины хажууд дахин зодож байгаад наадахаа аваад зайл гэж хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 88/

  Гэрч Ө.Тунгалаг-Өлзий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Даваадоржийн  Батзаяа бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2007 онд танилцаад гэр бүл болсон. Манай нөхөр Даваадоржийн Батзаяа нь 1990 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Даваадоржийн 2 дахь хүү болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 1998 онд Эрдэнэт хотын сургуульд элсэн орж суралцаж байгаад 2006 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшин төгссөн. Дараа нь тогоочийн курссд сураад тогооч мэргэжилтэй болсон. Хэрэгт холбогдох тэр өдрийг хүртэл тогооч хийж байсан. Нөхөр бид хоёр 2007 оны 12 дугаар сард анх танилцсан. Бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. Манай нөхөр зан аашийн хувьд бол төлөв даруухан зантай, хүнд их тусч, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Архийг хааяа л уудаг юм. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Би Ганбатын талаар сайн мэдэхгүй. Манай нөхөртэй хэрэг болохоос 1 сарын өмнө танилцсан юм гэсэн. Манай нөхөр бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй гэжээ. /хх-н 89-90/

  Гэрч Ч.Гилэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Батсайхан хоёр залуутай муудалцаад байсан. Нэг залуу нь цохиж газар хавсарч унагасан. Нэг залуу нь муудалцаад байсан. Тэр Батсайханыг цохиж унагаасан залуу нь юүдэнтэй малгайтай цамц болон саравчтай малгайтай байсан. Тэр залуу та нар юу гэж хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлээд цохисон. Тэгтэл Батсайхан нь та нарыг дээрлхсэн бол яах юм гэж хэлсэн. Тэгтэл нөгөө юүдэнтэй малгайтай цамцтай саравчтай малгайтай залуу дахин ирж хэд хэд цохисон. Батсайханы зүүн нүд овойж хавдсан байсан өөр зүйл харагдаагүй. Батсайхан нь архи уусан үедээ жаахан ширүүн зантай болчихдог юм байна лээ.  Ерөнхийдөө агсам дуу болчихдог юм. Зодоон болох үед нэлээн согтолттой байсан шүү би хувьдаа нэлээн согтож байгаа юм байна даа гэж бодож байсан. Батсайхан нь ерөнхийдөө хүмүүстэй муудалцаад та нар юу юм гээд л байсан. Зодоон болсны дараа талийгаач нь өөрөө агсараад байсан. Тэгээд хамт явъя гэхээр явахгүй ална гээд орилоод байсан гэжээ. /1-р хх-ийн 91-94/

          Гэрч Гэлэгдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тэр үед 18.00 цагийн үе байсан тухайн үед ямар ч байсан бүрий болоогүй байсан. Тэгээд цонхоор хараад зогсож байхад манай байрны хойд машин зам дагуу буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нэлээн согтуу байрын залуу зам дээр зогсож байсан машинуудыг налаад урагшаа хойшоо болоод байсан. Тэгээд манай цонхны харалдаа зогссон хөх өнгийн машины копут дээр нь хойшоо хэвтсэн байдалтай байж байсан. Тэгээд би тэр залууг нилээн больсон залуу байна даа гэж дотроо бодож байсан. Тэгээд би том өрөөнд орчихоод буцаад гал тогоонд орж ирээд цонхоор харсан чинь нөгөө залуу чинь машин замын хашлага дээр тонгойсон байдалтай сууж байсан. Тэр залуу ганцаараа байсан. Орой тэр залуугийн байсан газар ямар нэгэн зодоон болоогүй миний харахад тэр залуугийн нүүр амнаас цус нөж гарсан байдал харагдаагүй.     Тэр үед тийм ч их харанхуй болоогүй байсан гэжээ. /1-р хх-ийн 73/ 

   Гэрч Н.Ганболд   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Наранчулууны Ганбатын төрсөн ах нь байгаа юм. Миний дүү Н.Ганбат нь 1995 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эмнэлэгт Наранчулууны 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Н.Ганбат бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 2010 онд 8 дугаар ангиа төгсөөд дараа нь гагнуурчны мэргэжлээр сургууль төгссөн. Хувийн газруудаад гагнуурын ажил хийдэг байсан. Миний дүү төлөв даруу зантай, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Тэр болгон хүнтэй муудалцаад байдаггүй юм. Миний хувьд хүнтэй муудалцаад хүн цохиж алсан гэхэд итгэхгүй л байна гэжээ.  /хх-н 95/

    Гэрч Л.Дондогмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Батсайхан манай охин Энхцэцэгтэй 2013 оноос  хойш гэр бүл болж амьдарч байгаа. Дундаасаа нэг хүүхэдтэй. Одоо хүүхэд нь 3 настай. Батсайхан манайд анх хүргэн болж орж ирэхдээ вакум цонхны үйлдвэрт ажилладаг байсан. Энэ ажлаа саяханыг хүртэл хийж байсан. Аав, ээж нь гэж хүн байхгүй, эцэг эхээс 8-уулаа юм байна лээ. Манай хүргэн хааяа найз нөхөдтэйгээ уулзана гээд гарч явж байгаа харагддаг юм. Тэгэхдээ ууж ирж байгааг нь би хараагүй. 2016 оны 2 дугаар сард ажлынхандаа очиж золгоно гэж яваад ирэхдээ хутгалуулсан ирсэн. Юу болсон талаар нь би сайн мэдээгүй. Ер нь жоохон түргэн зантай гэжээ.  /хх-н 96/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 97/

      Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 1817 тоот акт  дүгнэлтэд:

            1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа,/120 гр/ зүүн чамархайн тархины эдийн дарагдал, толгойн хуйх, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нүүрний хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар хамрах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            3.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

            4.Талийгаачийн цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна.

            5.Талийгаачийн цус нь О/I/ бүлэг байна.

            6.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

            7.Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломж байсныг үгүйсгэхгүй.

            8.Талийгаачийн биед зүүн уушгины наалдацад архаг үрэвсэл тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно.

            9.Талийгаач нь 2016 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө 11.20 цагаас 12.20 цагийн хооронд нас барсан байх боломжтой /жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр гэжээ. /1-р хх-ийн 100/

            Шинжээч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаачийн зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа /120 гр/ зүүн чамархайн тархины эдийн дарагдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд гэмтэлд хамаарна. Талийгаач нь дээрх гэмтлийг аваад тодорхой хугацаанд амьд явах боломжтой яг хэдэн цаг амьд явахыг тогтоох боломжгүй. Талийгаачийн тархины гэмтэл нь 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачийн тархины гэмтлийг хүний дан гараар цохих үед үүсэхгүй гэжээ. /1-р хх-ийн 105/

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 8560 дугаартай шинжээчийн дүгнэлт:

     1.Шинжилгээнд ирүүлсэн “А-1817 Цэгмидийн Батсайхан 51 н/эр 2016.10.03, ш/э Т.Сэлэнгэ” гэсэн хаягтай цусанд 3.1 промилли, шээсэнд 3.2 промилли, ходоодны шингэнд 3.6 промилли спиртийн агууламж илэрч байна гэжээ. /хх-н 101/

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 8561 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт:

1.Ц.Батсайханы гэх шингэн цус О /I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-ийн 102/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 108/

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн13784 тоот  шинжилгээ:

1.Ганбатын  биед зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.  /хх-н 109/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 110/

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6036 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн 8104V маркийн 201111220089 серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн САМО4 тэмдэглэгээтэй камерын 2016-10-02 18:50:00 цагаас 2016-10-02 19:20:00 цагийн дүрс нь нарны гэрлийн эсрэг тусгалаас хар цагааны ялгарал ихтэй, дүрсний үйл хөдлөлийн зарим хэсгүүд нь сурталчилгааны самбараар халхлагдсан байх тул дээрх хүмүүсийн дүр төрх, хувийн онцлог шинж, үйл хөдлөлийг тодорхойлох боломжгүй байна.

2.Шинжилгээнд  ирүүлсэн 8104V маркийн 201111220089 серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь 1 сувгийн дуу бичих боломжтой бөгөөд САМО4 тэмдэглэгээтэй дүрс бичлэгт дуу авиа бичигдээгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан дүрс бичлэгүүдийг боломжит байдлаар тодруулан DVD дискэнд бичиж хавсаргав гэжээ. /хх-н 111-112/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 115/

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6035 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн МРEG4/H.264, DVR  төхөөрөмжид 2016-10-02 15:00:00 цагаас 2016-10-02 17:00:00 цаг хүртэл цаг хугацааны 14 камерын дүрс бичлэг байх бөгөөд дээрх дүрс бичлэгүүдэд 73 удаагийн хүмүүсийн орсон болон гарсан үйлдэл, 11 автомашины хөдөлгөөн дүрслэгдсэн байх ба дээрх хүмүүсийн дотор таниулах гэрэл зургуудад дүрслэгдсэн хүнтэй ижил өнгө загварын хувцастай хүн байхгүй байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн МРЕG4/Н.264 DVR төхөөрөмжийн 2016-10-02 15:00:00 цагаас 2016-10-02 17:00:00 цаг хүртлэх хугацааны 14 камерын дүрс бичлэгүүдийг боломжит байдлаар тодруулан DVD дискэнд бичиж хавсаргав.

3.Шинжилгээнд ирүүлсэнМРЕG4/Н.264 DVR төхөөрөмж нь дууны 16 сувгийн оролттой бөгөөд дээрх төхөөрөмжид бичигдсэн дүрс бичлэгүүдэд дуу авиа бичигдээгүй байна гэжээ.  ./хх-н 116-126/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 127/

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6000 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Шинжээч а/д Г.Цагаанбарсын бэхжүүлж авсан Цэгмид овогтой Батсайханы гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангана.

2..Шинжилгээний  шаардлага хангах гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд МN000310009183 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. /Хавсралтаас үзнэ үү/ Гарын хээний нэгдсэн сан дахь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй.

Жич:Шинжилгээнд ирүүлсэн зүйлс 6000 тоот шинжээчийн дүгнэлт түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг бүрэн хүлээлгэн өгөв гэжээ. /хх-н 125-126/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 132/

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6001 дугаартай шинжээчийн дүгнэлт1.Шинжилгээнд  ирүүлсэн хувцасанд уранхай гарсан байна.

-Хар хөх хүрмэнд гарсан 30 мм, 47 мм, 34 мм, 60 мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзарсан уранхайнууд байна. Харин хэрэг гарах үед гарсан уранхай эсэхийг тогтоох боломжгүй

-Хар хөх хүрмэнд гарсан 157 мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна.

-Ногоон футболконд гарсан 4 мм, 2 мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин уранхайнууд байна.

-Хөх жинсэн өмдөнд гарсан 2х2 мм, хар хөх дотоожинд гарсан 2х2 мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ цоорхойнууд байна. Харин хэрэг гарах үед гарсан цоорхой эсэхийг тогтоох боломжгүй.

2.Бусад хувцас уранхайгүй.

Жич:Шинжилгээнд ирүүлсэн объектыг 6001 тоот дүгнэлт болон зургийн үзүүлэлтийн хамт бүрэн хүлээлгэн өгөв гэжээ. /хх-н 132-138/

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8611 дугаартай шинжээчийн дүгнэлт

      1.Захгүй хөх өнгийн богино куртик дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2.Захгүй хөх өнгийн богино куртик дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн женсэн өмд, гурвалжин захтай ногоон өнгийн фудволк, саарал өнгийн хос оймс, цэнхэр саарал алаг өнгийн хос пүүзэн гутал, хөх өнгийн дотоож, ЗАМайк сервисиз ХХК гэсэн бичигтэй цаасан хоосон тугтуйн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ./хх-н 138/

   Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 139/

2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7052 дугаартай шинжээчийн дүгнэлт

        1.Шинжилгээнд ирүүлсэн бор саарал өнгийн өмдөнд товчны бэхэлгээний нүх, саарал өмдөнд ханзарсан уранхай, түлэгдсэн цоорхой, саарал өмдөнд ханзарсан уранхай, уранхай, хар өнгийн хүрмэнд уранхай, ханзарсан уранхай хуучин эдэлгээний явцад гарсан байна. Бусад хувцас уранхайгүй байна.

2.Хэрэг үйлдэгдэх үед гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ. /хх-н 140-144/

  2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10326 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн оруулгатай хар өнгийн лидринэн куртик, хар өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн бэлтгэлийн  өмд, хар саарал өнгийн даавуун өмд, гурвалжин захтай ногоон өнгийн цамц, цагаан өнгийн майк, шар өнгийн хос гутал, бор өнгийн тэлээн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ. /хх-н 145/

 Шинжилгээ хийх шинжээчтомилох тухай тогтоол /хх-н 146/

 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7053 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд зүсэгдсэн уранхай, уранхай шинээр гарсан байна.

2.Зүсэгдсэн уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна.

3.Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Зүсэгдсэн уранхай, уранхай хэрэг үйлдэгдэх үед гарсан эсэхийг тогтоох боломжгүй гэжээ. /хх-н 147-148/

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10325 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хэрээстэй богино куртик, юүдэнтэй ногоон өнгийн цамц, саравчтай хар өнгийн малгай, бор өнгийн хос пүүзэн гутал дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ. /хх-н 149/

Шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг сэжигтэн, яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нарт таницуулсан тэмдэглэл/хх-н 150-153/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 154/

Шүүх сэтгэц эмгэг судлалын  1144 дүгнэлтэд:

            1.Н.Ганбат нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Ганбат нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. Н.Ганбат нь үйлдсэн хэргийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2.Н.Ганбат нь сэтгэцийн эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Ганбат нь цаашид эмнэлгийн байнгын хяналтанд байх шаардлагагүй байна.

            3.Н.Ганбат нь одоо сэтгэцийн өвчингүй байна.

            4.Н.Ганбат нь хэрэг хариуцах чадвартай байна. /1-р хх-ийн 156/

    Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 158/

    Шүүх сэтгэц эмгэг судлалын 1141 тоот дүгнэлт:

  1.Д.Батзаяа нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

  2.Д.Батзаяа нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Батзаяа нь цаашид сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байх шаардлагагүй байна.

  3.Д.Батзаяа нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

  4.Д.Батзаяа нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-н 159-160/

 Оршуулгын зардлын талаарх баримт: нийт 3.221.800 төгрөг нэхэмжилсэн байна./ хх-н 236-239/, талийгаачийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 241-246/

Н.Ганбатыг сэжитгнээр, яллагдагчаар  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал,/хх-н 161-174/

 Д.Батзаяаг сэжитгнээр, яллагдагчаар  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал, өөрчилж бусдын батлан даалтад өгөх санал /хх-н 175-191/

 Д.Батзаяаг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-192-204/

 Н.Ганбатыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-205-216/

       Д.Батзаяагийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 219/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 220/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 218/,

       Н.Ганбатын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 225/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 227/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 228-230/ зэрэг болно.

          Б.Батзаяа нь  2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис баарны үүдэнд Ц.Батсайхантай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулан  танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд.

         Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  актад: Нүүрний хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар хамрах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт

          Гэрч Л.Бавуудоржийн мөрдөн байцаалтад  өгсөн  ..Эхлээд талийгаачтай өндөр биетэй залуу муудалцсан. Тэрээр талийгаачийн нүүрэн тус газар цохисон. …Тэгээд зодооныг салгаад талийгаачийг аваад явах гэсэн чинь талийгаач явахгүй муу хоёрыг ална гээд суусан. Тэгэхээр нь би явлаа гээд яваад өгсөн. Талийгаачийн толгой болон нүүр амнаас нь цус гараагүй болохоор санаанд ороогүй яваад өгсөн. Талийгаачийн нүдэнд өндөр биетэй залуу нь цохиж гэмтэл учруулсан. Тэр өндөр залуу нь малгайгүй байсан гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88/ /

          Гэрч Ч.Гилэгийн  мөрдөн байцаалтад  өгсөн … Батсайхан хоёр залуутай муудалцаад байсан. Нэг залуу нь муудалцаад байсан. Тэр Батсайханыг цохиж унагаасан залуу нь юүдэнтэй малгайтай цамц болон саравчтай малгайтай байсан. Тэр залуу та нар юу гэж хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлээд цохисон. Тэгтэл Батсайхан нь та нарыг дээрлхсэн бол яах юм гэж хэлсэн. Батсайханы зүүн нүд овойж хавдсан байсан өөр зүйл харагдаагүй. Батсайхан нь архи уусан үедээ жаахан ширүүн зантай болчихдог юм байна лээ.  Ерөнхийдөө агсам дуу болчихдог юм. Зодоон болох үед нэлээн согтолттой байсан шүү би хувьдаа нэлээн согтож байгаа юм байна даа гэж бодож байсан. Батсайхан нь ерөнхийдөө хүмүүстэй муудалцаад та нар юу юм гээд л байсан. Зодоон болсны дараа талийгаач нь өөрөө агсараад байсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 91-94/

         Шүүгдэгч Н.Ганбатын  мөрдөн байцаалтад  өгсөн … би уурандаа уг залууг 2 гараараа заамнаас нь бариад баруун талаар нь тонгороод нэлээн хүчтэй унагаасан чинь уг залуу газар уначихаад миний зүүн чихний дээд хэсэгт гараараа нэлээн хүчтэй алгадхаар нь би баруун гараа атгаж байгаад зүүн шанаа хавьцаа нь нэг удаа цохисон чинь Батзаяа ирээд намайг салгаад нөгөө залууг газар уначихсан байхад нь татаж босгосон. Энэ үед бичиг баримт аваад өг гээд гуйгаад байсан банди ирээд намайг цаашаа аваад явсан чинь Батзаяа нөгөө залуутайгаа заамдалцаад байхаар нь гүйж ирээд баруун хөл рүү нь нэг удаа өшиглөөд гараараа ганц нэг цохисон байхыг үгүйсгэхгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 205/

            Шүүгдэгч Д.Батзаяагийн мэдүүлсэн… би талийгаач дээр очоод баримт бичгийг өг гэж хэлтэл талийгаач чи хэн юм бэ гэж хэлээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь салгах гээд нэг удаа гараараа зүүн шанаа тус газарт талийгаачийг цохисон. Ганбат салгах гэж ирээд талийгаачийг хэдэн удаа цохиод хавсарч унаган 2 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Д.Батзаяагийн дээрх үйлдлийг прокуророос үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  Иймд Д.Батзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг  догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

          Д.Батзаяа нь оршуулгын зардалд 1.200.000 төгрөг төлсөнг дурьдах нь зүйтэй

          Н.Ганбат нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис баарны үүдэнд Ц.Батсайханыг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчин хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөх зэргээр зүүн чамархайн тархины эдийн дарагдал толгойн хуйх, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл, толгойгоор нь цементен зам дээр хавсарч унаган зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн  хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулан танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр зүүн чамархайн чулуулаг хэсгээс урагш гавлын суурь ясны зүүн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа,/120 гр/ зүүн чамархайн тархины эдийн дарагдал, толгойн хуйх, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нүүрний хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар хамрах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            3.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

            4.Талийгаачийн цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна.

            5.Талийгаачийн цус нь О/I/ бүлэг байна.

            6.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

            7.Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломж байсныг үгүйсгэхгүй.

            8.Талийгаачийн биед зүүн уушгины наалдацад архаг үрэвсэл тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно.

            9.Талийгаач нь 2016 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 10 дугаар сарын 03-нд шилжих шөнө 11.20 цагаас 12.20 цагийн хооронд нас барсан байх боломжтой /жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 100/

             Хохирогч М.Энхцэцэгийн  мөрдөн байцаалтад өгсөн … Талийгаач нөхрийг маань Мянгад овогт Цэгмидийн Батсайхан гэдэг байсан. Төлөв даруу үг дуу ерөнхийдөө цөөтэй, яръя гэсэн хүнтэйгээ ярьдаг, дургүй хүнтэйгээ бол огт дуугардаггүй, хүүхэддээ маш сайн хүн байсан юм. Анх надтай сууснаас хойш гэртээ 10 хоног байж байгаад байс гээд л гараад архи уугаад алга болчихдог байсан. Ингэж уухаараа 2-3 хоног явчихна. Гэхдээ согтсон ч агсам согтуу тавиад байдаггүй, намайг унтчих гэхээр үгэнд ороод л унтаад өгдөг миний үгээр байдаг байсан юм. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагт ажилдаа явна гээд гэрээс гарсан. Гэрээс гараад 8 хоног ирээгүй. Оршуулгын зардалд 3.221.800 төгрөг гарсан. Талийгаачийн хүү Тэмүүжин одоо 2 нас 10 сартай. Хүүгээ 18 нас хүртлэх тэтгэмжийг нь нэхэмжилж байна. Би одоо 3 сартай жирэмсэн байгаа. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 47-53/

                 Гэрч Л.Бавуудоржийн мөрдөн байцаалтад  өгсөн  Өндөр нам хоёр залуу байсан. Эхлээд талийгаачтай өндөр биетэй залуу муудалцсан. Тэрээр талийгаачийн нүүрэн тус газар цохисон. Тэгтэл нөгөө намхан биетэй залуу шууд ирээд талийгаачийг нүдэн тус газар нь цохитол газар унасан. Тэгээд талийгаач газраас босч ирээд та хоёрыг ална гэж дайрсан. Нөгөө өндөр биетэй залуу талийгаачийг барьж авсан. Тэгээд талийгаач нь дайраад хэл амаар доромжлоод байтал нөгөө намхан биетэй залуу ирээд талийгаачийг хэд хэд цохисон. Нөгөө хоёр залуу Гилэг ах бид хоёр луу дайрахгүй байсан. Харин талийгаач руу дайраад байсан. Тэгээд зодооныг салгаад талийгаачийг аваад явах гэсэн чинь талийгаач явахгүй муу хоёрыг ална гээд суусан. Тэгэхээр нь би явлаа гээд яваад өгсөн. Талийгаачийн толгой болон нүүр амнаас нь цус гараагүй болохоор санаанд ороогүй яваад өгсөн. Талийгаачийн нүдэнд өндөр биетэй залуу нь цохиж гэмтэл учруулсан. Тэр өндөр залуу нь малгайгүй байсан. Харин намхан нь малгайтай байсан. Намхан биетэй малгайтай залуу нь талийгаачийг цохиж толгой хэсгээр нь газартай хавсарсан. Тэгээд тэр малгайтай залуу нь Приус машины хажууд дахин зодож байгаад наадахаа аваад зайл гэж хэлсэн гэжээ. /1-р хх-ийн 88/ /хх-н 83-88/

Гэрч Ч.Гилэгийн  мөрдөн байцаалтад  өгсөн … Батсайхан хоёр залуутай муудалцаад байсан. Нэг залуу нь цохиж газар хавсарч унагасан. Нэг залуу нь муудалцаад байсан. Тэр Батсайханыг цохиж унагаасан залуу нь юүдэнтэй малгайтай цамц болон саравчтай малгайтай байсан. Тэр залуу та нар юу гэж хүн дээрэлхээд байгаа юм гэж хэлээд цохисон. Тэгтэл Батсайхан нь та нарыг дээрлхсэн бол яах юм гэж хэлсэн. Тэгтэл нөгөө юүдэнтэй малгайтай цамцтай саравчтай малгайтай залуу дахин ирж хэд хэд цохисон. Батсайханы зүүн нүд овойж хавдсан байсан өөр зүйл харагдаагүй. Батсайхан нь архи уусан үедээ жаахан ширүүн зантай болчихдог юм байна лээ.  Ерөнхийдөө агсам дуу болчихдог юм. Зодоон болох үед нэлээн согтолттой байсан шүү би хувьдаа нэлээн согтож байгаа юм байна даа гэж бодож байсан. Батсайхан нь ерөнхийдөө хүмүүстэй муудалцаад та нар юу юм гээд л байсан. Зодоон болсны дараа талийгаач нь өөрөө агсараад байсан. Тэгээд хамт явъя гэхээр явахгүй ална гээд орилоод байсан гэжээ. /1-р хх-ийн 91-94/ /хх-н 91-94/

          Гэрч Гэлэгдоржийн  мөрдөн байцаалтад  өгсөн …. Тэр үед 18.00 цагийн үе байсан тухайн үед ямар ч байсан бүрий болоогүй байсан. Тэгээд цонхоор хараад зогсож байхад манай байрны хойд машин зам дагуу буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нэлээн согтуу байрын залуу зам дээр зогсож байсан машинуудыг налаад урагшаа хойшоо болоод байсан. Тэгээд манай цонхны харалдаа зогссон хөх өнгийн машины копут дээр нь хойшоо хэвтсэн байдалтай байж байсан. Тэгээд би тэр залууг нилээн больсон залуу байна даа гэж дотроо бодож байсан. Тэгээд би том өрөөнд орчихоод буцаад гал тогоонд орж ирээд цонхоор харсан чинь нөгөө залуу чинь машин замын хашлага дээр тонгойсон байдалтай сууж байсан. Тэр залуу ганцаараа байсан. Орой тэр залуугийн байсан газар ямар нэгэн зодоон болоогүй миний харахад тэр залуугийн нүүр амнаас цус нөж гарсан байдал харагдаагүй.     Тэр үед тийм ч их харанхуй болоогүй байсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 73/ 

         Гэрч Ч.Ганзоригийн   мөрдөн байцаалтад  өгсөн … орой  би гал тогооны өрөөнд хоол хийгээд байж байгаад эхнэр, зээ хоёрыгоо ирж байна уу гээд цонхоор хартал манай байрны хойд машин зам дагуу буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нилээн согтуу байрын залуу зам дээр зогсож байгаа машинуудыг налаад урагшаа хойшоо болоод байсан. Тэгээд манай цонхны харалдаа зогссон байсан хөх өнгийн машины копут дээр нь хойшоо хэвтсэн байдалтай байж байсан. Тэгээд би тэр залууг нилээн больсон залуу байна даа гэж л дотроо бодож байсан. Дараа нь би том өрөөнд орчихоод буцаад гал тогооны өрөөнд орж  ирээд цонхоор харсан чинь нөгөө залуу чинь машин замын хашлага дээр тонгойсон байдалтай сууж байсан. Тэгээд би санаанд ороогүй харанхуй ч болсон байсан. Хөшгөө хаачихсан. Түүнээс хойш дахин хараагүй. Тэр залуу намайг харахад ганцаараа байсан. Тэр залуугийн явж байгаа газар ямар нэгэн зодоон болоогүй. Хэрэв зодоон болвол манайд дуу нь сонсогддог юм. Тэр залуугийн нүүрийг сайн хараагүй. гэсэн мэдүүлэг

Гэрч Т.Мөнхнасангийн    мөрдөн байцаалтад  өгсөн ….Би 2016 оны 10 дугаар сарын 02-ний оройн 23.00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байрны 2 дугаар орцны үүдэнд хүн хэвтэж байсан. Би гадаа хүйтэн байна гэж бодоод хөлнөөс нь татаж үзэх үед ямар нэгэн хөдөлгөөн байхгүй хариу өгөхгүй болохоор нь найзруугаа залгасан чинь найз маань утсаа авахгүй байсан. Би энэ хүний талаар хааш нь мэдэгдэх бэ гэж л асуух гэсэн юм. Тэгээд зургийг нь аваад явуулсан чинь 109-д ч билүү хэлдэг байх ямар ч байсан цагдаа дууд гэхээр нь би 101-рүү залгасан чинь намайг 102-т мэдэгд гэсэн. Тэгээд 102-т залгаж цагдаад хэлсэн. Тэгээд би гэртээ ороод цонхоор харж байгаад дахин цагдаад хэлэхэд манай хүмүүс байж байгаа гэсэн. Тухайн хүнийг би ерөөсөө танихгүй. Шороо тоос болсон хувцастай туранхайдуу гэмээр хэдэн настайг нь гаднаас хараад хэлэх боломжгүй байсан. Би ер нь их анзаараагүй, гадаа хүйтэн байсан болохоор л дуудсан юм гэсэн мэдүүлэг .  /хх-н 64-65/

          Шүүгдэгч Д.Батзаяагийн мэдүүлсэн ….би талийгаач дээр очоод баримт бичгийг өг гэж хэлтэл талийгаач чи хэн юм бэ гэж хэлээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь салгах гээд нэг удаа гараараа зүүн шанаа тус газарт талийгаачийг цохисон. Ганбат салгах гэж  ирээд талийгаачийг хэдэн удаа цохиод хавсарч унаган 2 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг,

           Шүүгдэгч Н.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн … тэр залууг чамд хүний бичиг баримт авах эрх байхгүй хүний бичиг баримтыг өгчих гэж хэлсэн чинь тэр залуу зайл гөлөг минь гэхээр нь би уурандаа уг залууг 2 гараараа заамнаас нь бариад баруун талаар нь тонгороод нэлээн хүчтэй унагаасан чинь уг залуу газар уначихаад миний зүүн чихний дээд хэсэгт гараараа нэлээн хүчтэй алгадхаар нь би баруун гараа атгаж байгаад зүүн шанаа хавьцаа нь нэг удаа цохисон чинь Батзаяа ирээд намайг салгаад нөгөө залууг газар уначихсан байхад нь татаж босгосон. Энэ үед бичиг баримт аваад өг гээд гуйгаад байсан банди ирээд намайг цаашаа аваад явсан чинь Батзаяа нөгөө залуутайгаа заамдалцаад байхаар нь гүйж ирээд баруун хөл рүү нь нэг удаа өшиглөөд гараараа ганц нэг цохисон байхыг үгүйсгэхгүй гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Прокуророос Д.Батзаяаг эхлээд талийгаач Ц.Батсайхантай маргалдаад өөрийг нь заамдаж авахад нь зөрүүлээд нэг удаа нүүр орчимд нь гараараа цохиж байх үед нь Н.Ганбат хажуунаас ирээд талийгаачийг цохиж унаган газартай хавсарч цохисоноос гавал  тархины битүү гэмтэл авч нас барсан гэж үзэж шүүгдэгч нарын үйлдлийг  үйлдэл тус бүр дээр нь зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Тухайлбал Д.Батзаяаг талийгаачтай үл ялих зүйлээр шалтаглан танхайрч нүүрэн тус газар нь цохисоноос нүүрний хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт болон бусад гэрч нарын мэдүүлэг зэрэгээр тогтоогдож байна.

         Шүүгдэгч Н.Ганбатыг талийгаачийг газартай хавсарч унагаж, газартай хавсарч өшиглөсөнөөс гавал тархины битүү гэмтэл авсанаас хохирогч нас барсан гэж үзэж Н.Ганбатын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь  Н.Ганбатын үйлдээс болсон гэж үзсэн нь үндэслэлтэй, Д.Батзаяагийн цохилтоос хохирогчид үхэлд хүргэх гэмтэл учраагүй байна, хохирогчийн  нас барсан үйлдэлд нь шүүгдэгч нарыг бүлэглээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Иймд Н.Ганбатыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв.

           Шүүгдэгч Н.Ганбатын өмгөөлөгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан боловч  ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой санал гаргаагүй учир шүүх бүрэлдэхүүн саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

          Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхцэцэг оршуулгын зардалд 3.221.800  төгрөг нэхэмжилсэнээс Д.Батзаяа нь 1.200.000 төгрөг төлсөн тул үлдэх 2.021.800 төгрөгийг Н.Ганбатаас гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хохирогч бага насны хоёр хүүхэдтэй үлдсэн байгаа боловч одоогоор тогтоогдсон  тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх талаар баримт бүрдүүлээгүй байх тул нотлох баримтыг зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдав.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганбатын цагдан хоригдсон 153 хоногийг, Д.Батзаяагийн цагдан хоригдсон 90 хоногийг тус тус хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Наранчулууны Ганбатыг танхайн сэдэлтээр бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овогт Даваадоржийн Батзаяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Н.Ганбатыг 15 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Батзаяаг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Н.Ганбатад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дах хэсэгт зааснаар  Д.Батзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганбатын цагдан хоригдсон 153 хоногийг, Д.Батзаяагийн цагдан хоригдсон 90 хоногийг тус тус хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүйг дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Ганбатаас 2.021.800 төгрөгийг гаргуулж М.Энхцэцэгт олгох, Д.Батзаяа нь төлөх төлбөргүй, хохирогч тэтгэмжтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ганбат, Д.Батзаяа нарт цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                    Э.ЧИНГИС

 

                                                                      Б.АРИУНХИШИГ