Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35  

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,                          

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч М.Отгончулуун, өмгөөлөгч Б.Дугармаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даш овгийн Мөнхөөгийн Отгончулуунд холбогдох ........... тоот эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...........,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Отгончулуун нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Ивээл" худалдааны төвийн үүдэнд байх АТМ машинаас иргэн Ё.Уламцэнгэлийн "Хаан банк"-ны картыг уншуулж 300.000 төгрөгийг бэлнээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Отгончулууныг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Отгончулуун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэг хүн таксинд явъя гээд суусан. Тэгээд “Ивээл” худалдааны төв ороод АТМ-ээс мөнгө аваад өгчих гэхээр нь данснаас нь 300.000 төгрөг авсан гэв.  

Хохирогч Ё.Уламцэнгэлийн мэдүүлэгт: Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 10 дугаар баг Нисэх хороолол 8-9 тоотод байх гэрээсээ цагаан сарын бэлтгэлээ хийхээр ганцаараа гарсан тэгээд замаас цагаан өнгийн такси бариад Ивээл худалдааны төв орсон. Тухайн таксины жолоочийг би танихгүй надтай хамт буугаад Ивээл худалдааны төв орсон. 1 давхраас нь гэртээ дрож /хивс/ авсан мөнгө нь 600.000 төгрөг болсон надад бэлэн 200.000 төгрөг байсан Хаан банкны картад 400.000 төгрөг байсан тэгэхээр нь би картнаас мөнгө авч чадахгүй учир таксины жолооч хүүг картнаас мөнгө аваад өгөөч гээд гуйсан тэгсэн тэр залуу за гээд явсан. Ирэхгүй 5-10 минут болохоор нь би ардаас нь очиход таны картнаас 100.000 төгрөг гарч байна гээд надад өгсөн тухайн үед нь би ямар хачин юм гэж бодоод хүүхдээсээ асуух гээд гэр рүүгээ тухайн таксины жолооч хүүгээр хүргүүлсэн тэгээд гэртээ орж хүүхдээсээ асуусан чинь 400.000 төгрөг байсан гэсэн тэгээд буцаад гартал тухайн таксины жолооч явчихсан байсан. Би дэлгүүр хамт орохоор нь буцааж хүргэж өгөх гэж байгаа юм байна гэж бодсон юм. Би тухайн өдрийн дансны хуулгыг гаргаж өгнө гэжээ. /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Уламцэнгэлийн мэдүүлэгт: М.Отгончулуун нь миний Хаан банкны виза картнаас авсан 300.000 төгрөгийн хохирлыг надад бүрэн төлж барагдуулсан учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 15 дахь тал/

Шүүгдэгч М.Отгончулуун мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  Би өдрийг нь хэлж мэдэхгүй байна. 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр таксинд явж байхдаа Эко төвийн баруун талын засмал зам дээрээс 50 гаруй насны эрэгтэй хүн суулгаад Ивээл худалдааны төв рүү хүргэж өгөхөд тухайн хүн намайг хамт орооч гэхээр нь хамт ороход дэвсгэр авна гээд надад Хаан банкны виза картаа өгөөд АТМ-аас мөнгө аваад ир гэхээр нь би АТМ-нд картыг нь уншуулаад мөнгө аваад байж байхад нөгөө хүн ирсэн. Тэгэхээр нь би 300.000 төгрөгийг нь аваад 100.000 төгрөгийг нь тухайн хүнд нь өгсөн чинь миний дансанд 400.000 төгрөг байх ёстой яагаад 100.000 төгрөг байдаг билээ гээд за за гэртээ хүргүүлье гээд Нисэх гэр хороололд хүргүүлээд таксиныхаа мөнгийг өгөөд буусан. Тэгэхээр нь би хөдлөөд явсан. Тухайн хүний Хаан банкны виза картнаас авсан мөнгөөрөө хүнсний зүйл аваад дуусгасан гэжээ. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/

Ё.Уламцэнгэлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 29 дэх тал/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “үгүй” гэжээ /хавтаст хэргийн 31 дэх тал/

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа иргэн өмнө өмчилж байсан /хавтаст хэргийн 34 дэх тал/

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа иргэн одоо өмчилж байгаа /хавтаст хэргийн 35 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/

М.Отгончулууны хяналтын картны хуулбар /хавтаст хэргийн 41-55 дахь тал/

Хохирогч Ё.Уламцэнгэлийн “Гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч М.Отгончулуун нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 57 дахь тал/, уг хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаартай тогтоол /хавтаст хэргийн 65 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Отгончулуунд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч М.Отгончулууны нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч М.Отгончулуунд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч М.Отгончулуун нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах "Ивээл" худалдааны төвийн үүдэнд байх АТМ машинаас иргэн Ё.Уламцэнгэлийн "Хаан банк"-ны картыг уншуулж 300.000 төгрөгийг бэлнээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Уламцэнгэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12,15 дахь тал/, шүүгдэгч М.Отгончулуун мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,  Ё.Уламцэнгэлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 29 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30 дахь тал/, хохирогч Ё.Уламцэнгэлийн “Гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/, шүүгдэгч М.Отгончулууны хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Отгончулууны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Уламцэнгэлд 300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Уламцэнгэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 15 дахь тал/, шүүгдэгч М.Отгончулуун мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,  Ё.Уламцэнгэлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 29 дэх тал/-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч М.Отгончулуун үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугийн асуудал дээр маргахгүй тул хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/-ээр шүүгдэгч М.Отгончулууныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч М.Отгончулуун нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан "зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, мөн зүйл, хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч М.Отгончулуун танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч М.Отгончулуун нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Уламцэнгэлийн ”...М.Отгончулуун нь миний Хаан банкны виза картнаас авсан 300.000 төгрөгийн хохирлыг надад бүрэн төлж барагдуулсан учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/, хохирогч Ё.Уламцэнгэлийн “Гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Отгончулууны үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Отгончулууны хувийн байдлын тухайд ..................... зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Отгончулууныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Отгончулуун нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хүлээн авч хянахад М.Отгончулууны хувийн байдал, эрүүл мэндийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн зүйл хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахыг зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Уламцэнгэлд 300.000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатанд дээрх 300.000 төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан. Одоо бусдад төлөх хохирол төлбөргүй. Шүүгдэгчид баривчлагдсан, цагдан хоригдсон хоног байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө орлого байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаагаас улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирсэн. Үүн дээр М.Отгончулуун болоод түүний өмгөөлөгч миний  зүгээс ямар нэгэн маргах зүйл байхгүй. М.Отгончулуун нь гэрчээр мэдүүлэг өгсөн цаг хугацаанаасаа эхлээд өөрийнхөө үйлдлийг  хүлээн зөвшөөрч буруугаа хүлээж ирсэн. Хэдийгээр тухайн нөхцөлд түргэн шийдвэр гаргаж, зөв ухамсарлалгүйгээр амар хялбар аргаар өөртөө мөнгө хулгайлж зөвшөөрөлгүйгээр нь авсан үйлдэл гаргасан хэдий ч  цагдаад ирсэн цаг хугацаанаасаа буруу зүйл хийсэн гэдгээ өөрөө ухамсарлаж ойлгож  хүлээж авсан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.Отгончулуун өмнө нь ямар нэгэн эрүүгийн хэрэгт хариуцлага хүлээж байгаагүй. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан, өвчтэй байдал болоод бага насны хүүхдээ өөрөө ганцаараа хардаг хувийн байдал,  300.000 төгрөгийн хохирлыг хохирогчид тэр даруй төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудаас хамаараад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан.

Үүний дагуу улсын яллагчаас нэг жилийн хугацаанд тэнсэж хянан харгалзах болоод албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан. Энэ саналтай  шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд санал нэг байна гэх,

Шүүгдэгч М.Отгончулуунаас Энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Буруу зүйл хийсэнд уучлаарай гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баясгалан нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Отгончулуун нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Уламцэнгэлд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Отгончулуунд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даш овгийн Мөнхөөгийн Отгончулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч М.Отгончулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч М.Отгончулуунд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баясгалан нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Отгончулуун нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Уламцэнгэлд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.Отгончулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Отгончулуунд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч М.Отгончулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ