Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/81

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Д.*******, Х.******* нарыг оролцан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дүгээр сарын 06ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.

 

Шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь согтуугаар бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын  9 дүгээр баг 60 дугаар байрны зүүн хойд талд иргэн Н. үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож Н. биед зүүн хөмсөгний хажуу хэсэг, урын салстад язарсан шарх, баруун дээд зовхи, зулайн хуйх, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учрсан буюу Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар нь согтуурсан үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 23 цагийн орчимд  Дорнод аймаг Хэрлэн сумын 9 дүгээр баг 60 дугаар байрны зүүн хойд талд хохирогч Н. үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож хохирогчийн биед “зүүн хөмсөгний хажуу хэсэг, урын салстад язарсан шарх, баруун дээд зовхи, зулайн хуйх, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учрсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч Х.*******, Д.******* нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н. мэдүүлэхдээ: “Би өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 23 цагийн орчимд байрныхаа гадна буюу Хэрлэн сумын 9 дүгээр баг 60 дугаар байрны зүүн талд “Хаан” караокены гадна машинаа байрлахаар зогссон. Машинаа байрлж ухрах гэтэл араас нь нэг хүн шүгэлдээд байхаар нь гайхаад яасан юм бол гэж хаалгаа онгойлготол нэг залуу хүрч ирээд “машинаа тавих гээд байгаа юм уу, явах гээд байгаа юм уу” гэж дээрэнгүй өнгөөр зандарсан. Тэгэхээр нь би гайхаад хажуудаа сууж явсан эхнэртээ хандан “миний машинаа тавих тавихгүй энэ залууд ямар хамаа байнаа” гэж хэлэхэд тэр залуу цааш буцаад явсан. Тэгээд би ухарч машинаа байрлах гэхэд нөгөө залуу өөр нэг залууг даган ирээд хаалгыг минь онгойлгож үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт гараараа цохиод авсан. Би гайхаад “чи яаж байнаа” гэхэд тэр залуу “яадаг юм, чамайг ална” гэж хэлээд нүүр рүү дахин 2-3 удаа цохисон. Би хаалгаа хаах гэхэд нэг залуу нь арын хаалгаар орж ирээд намайг араас тэвэрч, гарыг минь дарахад нөгөө залуу нь урдаас цохиод байсан. Эхнэр маань болиулах гэж хорьсон боловч дийлээгүй, цагдаа дуудсан. Цагдаа дуудчихлаа гэж хэлэхэд болиод урагш зугтсан. Нэг нь эргэж ирэхээр нь би тэврээд авсан. Тэгсэн “намайг барьчихлаа, салгаарай” гэж хэлэхэд нөгөө нэг залуу нь дахиж ирж салгах гэж намайг бас л зодсон. Эхнэрийг маань ойртвол ална шүү гэж айлгаад, эхнэрийг маань ойртахгүй байсан... Зүүн шанаа, хамар хэсэг халцарч цус гарсан, ер нь толгой нүүр хэсэг бүхэлдээ л хавдаж өвдөлтэй байна. Толгой нүүр хэсэг рүү олон удаа цохиж зодсон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй” гэжээ /хх-ийн 16-17 19 тал/

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б. мэдүүлэхдээ: Гэрийнхээ гадаа машинаа зогсоолд байрлах гээд ухраад байж байхад танихгүй залуу машины урд зогсоод байсан. ... манай нөхөр “чи яах гээд байгаа юм бэ” гэж тухайн хүнээс асуусан, тэгсэн тухайн залуу “зогсох гээд байгаа юм уу, явах гээд байгаа юм уу” гэж хариулсан. Тэгэхээр нь манай нөхөр “миний зогсох зогсохгүй чамд ямар хамаатай юм, гэртээ орж болохгүй юу” гэж хэлсэн. Тэгсэн тухайн залуу буцаж яваад эргээд ирэхдээ хоёулаа болоод ирсэн. Энэ хооронд манай нөхөр машинаа зогсоолд байрлаад зогсож байхад тухайн хоёр залуу жолооч талын хаалга онгойлгоод сүүлд ирсэн залуу нь “чамайг ална” гээд шууд манай нөхөр бээлийтэй гараараа нүүр, толгой хэсэг рүү нь цохиод байсан...” гэжээ /хх-ийн 25 тал/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 96 тоот дүгнэлтэд:

1. Н. биед зүүн хөмсөгний хажуу хэсэг, урын салстад язарсан шарх, баруун дээд зовхи, зулайн хуйх, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх  гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх зүүн хөмсөгний хажуу хэсэг, урын салстын язарсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд зовхи, зулайн хуйх, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-48 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан үндэслэл, журмын дагуу цуглж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.*******, Д.******* нарын үйлдлийн улмаас хохирогч Н. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийг энэ хийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хь зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учрсан хохирлыг нөхөн төлсөн нь хьд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нар нь хэргийг хялбаршсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хь бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгч нарт гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хьд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хь зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хь зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Х.*******ад Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хохирогчид 500,000 төгрөг төлсөн, шүүгдэгч  Х.*******, Д.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрсан гэмт хэргийг энэ хийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь шүүхээс оногдсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хьд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хохирогчид 500,000 төгрөг төлсөн, шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ