Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/183

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

             улсын яллагч Г.Онон,

             хохирогч М.А,

       шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ******ын М************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр ***** аймагт гөрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт ***** аймаг, ****** сум, ***** тосгоны ** дугаар баг, **** тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод **** дүүрэг, *** дугаар хороо, **** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт *********ын М************* /РД:*************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М******* нь 2023 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч М.А*******ийн толгой хэсэгт бороохойгоор нэг удаа, нуруу хэсэгт нь 1 удаа тус тус цохиж, түүний биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М******** нь мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү..” гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.А******ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө ******** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** нзртэй шөнийн цэнгээний газарт ажлын газрын хүмүүс болох Т*****, С******, М***********, Т****** нарын хамтаар орсон. Тэгээд 1 шил пиво аваад, 0.75 литрийн хэмжээ бүхий Соёрхол нэртэй архи авч уусан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад С********* баарны хамгаалагчтай муудалцаж байсан. Би дундуур нь ороод согтуу хүн согтуурхаж байна, одоо болиорой гэж хамгаалагчид нь хэлээд дундуур нь орж салгах гэхэд миний толгой хэсэг рүу хамгаалагч залуу нь барьж байсан бороохойгоороо 1 удаа цохихоор нь би газар унасан. Тэгэхэд нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Би тэр үед ухаан балартаад хэвтэж байхад баарны хүмүүс тусламж үзүүлэхгүй, шалан дээр гойжсон цусыг л цэвэрлээд байсан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 дахь тал/,

Гэрч Ж.Т**********ийн өгсөн: “...Тухайн өдөр баарны хамгаалагч гэх залуу руу А******, М******* нар очоод яагаад хүнийг бороохойгоор цохих гээд байгаа юм, яагаад дайраад байгаа юм гэж хэлээд очиход нь шууд А********ийн толгой хэсэг рүү бороохойгоор нэг удаа цохиж газарт унагаагаад М********ын нүүр хэсэг рүү гараараа цохиж газарт унагасан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-14 дэх тал/,

Гэрч Г.С*******ын өгсөн: “...Тэгсэн манай дарга Т********** нь намайг болиулж сандал дээр дарж суулгах үед өнөөх хамгаалагч залуу нь бороохой бариад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би бороохой барьж хүрч ирээд хэнийг айлгах гээд байгаа юм гээд даргадаа хэлж байх үед А*******, М******** нарыг хамгаалагч залуу бороохойгоор цохиж унагаасан байсан. Би яг цохих үед нь хараагүй. А********ийн толгой нь хагарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/,

Гэрч А.М*********ын өгсөн: “...Баарны хамгаалагч залуу бороохой бариад гараад ирэхээр нь А****** бид хоёр очиж салгахаар хамгаалагчийн цээж рүү түлхэхэд өнөөх хамгаалагч нь барьж байсан бороохойгоороо А**********ийн толгой хэсэг рүү шууд цохиод миний дух хэсэг рүү гараараа цохиж газарт унагасан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны ** дугаар сарын **-ны өдрийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/,

Хохирогч М.А******оор 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сэжигтэн О.М***********г “Намайг цохиж гэмтээсэн хүн бол 4 дугаартай хүн байна. ...170- 180 см орчим нурууны өндөртэй, туранхай биетэй, хар бор өнгийн үстэй, давхраагүй онигор нүдтэй, гонзгойвтор царайтай, бага зэрэг шаймийсан ирүүтэй, том уруултай, сартгар хамартай, бор царайгаар нь таньж байна” гэж заасан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 47-51 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.М****** нь 2023 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***********” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч М.А*******ийн толгой хэсэгт бороохойгоор нэг удаа, нуруу хэсэгт нь 1 удаа тус тус цохиж, түүний биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хохирогч М.А********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Мөн шүүхийн шатанд гаргаж өгөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилнэ гэж байна. Гэвч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байгаа тул гэм буруугийн хурал дээр шийдвэрлэх боломжгүй байгаа тул хохирогчийн зүгээс холбогдох нотлох баримтууд бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна. Иймд шүүгдэгч Б.М************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг;

Хохирогч М.А********** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, эмчилгээний төлбөрийн баримтыг өөрийн хариуцлагагүйгээс болоод алга болгосон. Би крантай  машинаар ажилладаг. Тухайн асуудлаас болж 10 хоног ажилгүй байсан учир 4.500.000 төгрөгний ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг, дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.М********** нь хохирогч М.А*************ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоно. Мөн шүүгдэгч нь хохирогч М.А*********ийн биед үл ялих зүйлээр шалтаглан халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд “зүүн чамархайн хуйханд язарсан шарх, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх тул дээрх гэмт хэргийг үйлдэх шинжийг бүрэн хангасан гэж үзэв.   

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.М************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч О.М************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.А*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой гомдолтой гэж мэдүүлсэн боловч шүүхэд холбогдох баримт ирүүлээгүй. Иймд хохирогч М.А************ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч О.М***********н гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний  мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.А**********ийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 9-10 дахь тал), гэрч Ж.Т**********ийн мэдүүлэг (хх-ийн 13-14 дэх тал), гэрч Г.С************ын мэдүүлэг (хх-ийн 17-18 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-29 дэх тал), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (хх-ийн 47-51 дэх тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүний урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн 52 см урттай, 3.5 см өргөнтэй, хатуу резинэн бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт О**********ын М*********г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*** овогт О**********ын М*********г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч О.М*************ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.А******** ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөгийн хохирол учирсан боловч тэрээр баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн 52 см урттай, 3.5 см өргөнтэй, хатуу резинэн бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.М*********д сануулсугай. 

6.Хохирогч М.А***********ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН