Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Г.Ганхөлөг

Хохирогч Э.До*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

 Шүүгдэгч Х.М*******н нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хүрэлчулуугийн М*******нд холбогдох Эрүүгийн 201622000572 тоот хэргийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Х.М*******н нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Аяны жолоо ХХК-ний борлуулалтын цэгийн орчимд иргэн Э.До*******г мотоциклоор мөргөж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, хохирогч Э.До*******д яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч Х.М*******н нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Аяны жолоо ХХК-ний борлуулалтын цэгийн орчимд иргэн Э.До*******г мотоциклоор мөргөж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, хохирогч Э.До*******д яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Хохирогч Э.До*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим би Мөрөн сумын 5-р багт байрлах Цагаан-Уул захын Аяны жолоо ХХК-ны борлуулалтын цэгийн орчим явж байтал миний баруун ар талаас мотоцикль ирээд миний баруун ар талаас мотцикль ирээд миний баруун хөлийг мөргөхөд би газар сөхрөөд хагас суухад өнөө мотоцикль дахин миний нурууны араас дугуйгаараа хүчтэй түлхсэн. Би өвдсөндөө чангаар хашгираад хэсэг ухаан балартах шиг болсон. Мотоцикль намайг мөргөөд баруун тийшээ унахад мотоциклийн жолооч залуу хугарсан хавиргаа дахиад гэмтээчихлээ шүү гэж хэлж байсан. Би арайхийн газар тулаад боссон ба амьсгаа авах гэхэд хүндрэлтэй байсан. Би босоод наана сууж байсан 2 хүн дээр очоод та нар туслах боломж байна уу гээд өвдгийг нь түшихэд дургүй байдалтай байсан. Намайг мотоциклоороо мөргөж унагаасан залуу явах гэхээр нь чи зогсооч гээд зууралдахад мотоцикль дахин унасан. Би чи явахгүй шүү, цагдаа дээр хамтдаа очъё гэхэд тэгье миний араар сундалдаад суучих гэхээр нь яаж би суудаг юм түргэн дуудаж өг гэхэд чи өөрөө дуудахгүй юу гэж байсан. Нэг эрэгтэй хүн ирээд яав, юу болов наад хүний чинь бие хаа нь зүгээр юмуу гээд намайг мөргөж унагаасан залуугаас асуухад чи зүгээр л эндээс яваад холдооч гэж хэлэхэд өнөө залуу яваад өгсөн. Нэг хүнд намайг мотоциклоор мөргөсөн залуу хандаад наад мотоциклийг аваад яваадхаач гэхэд өнөө хүн аваад явсан. Тэр нь хэд орчим насны ямар зүс царайтай хүн байгааг анзаараагүй. Тэр нь хэд орчим насны ямар зүс царайтай хүн байгааг анзаараагүй. Цагаан цайвардуу цамцтай залуу Оргил бөөний худалдаа үйлчилгээний төв чиглээд мотоцилийг түрээд аваад явж байсан. Би, чи бас миний нүдний шилийг хагалсан байна шүү дээ гэхэд би төлөөд өгье хамтдаа нүдний шилний газар очъё тэгээд цаашаа эмнэлэг явъя гэхээр гэхээр нь дараад нүдний шил зардаг газар очоод аль шил үзэх юм гэснээ зугатаад яваад өгсөн. Ингээд би буцаад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал/,

Гэрч Ж.Алтанцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тус өдрийн тухайн цаг үед би Цагаан-Уул захын узелийн өрөөндөө сууж байтал Цагаан-Уул захын хойд буланд сүүлд надтай ирж уулзаад камерийн бичлэг үзсэн эмэгтэй /До*******/ нэг эрэгтэй хүнтэй барьцалдаад чангаар хашгираад байхаар нь би өрөөнөөсөө гарсан. Намайг гарахад эрэгтэй нь доош суугаад хэвлийгээ тэвэрчихсэн ёо ёо гээд байхаар нь би эмэгтэй нь гайгүй юм байна мотоциклийн жолооч болохоо байждээ гэсэн юм бодоод яваад орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

Гэрч С.Сүнжидмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Хүн хашгирах чимээнээр гарахад Аяны жолоо ХХК-ны борлуулалтын цэгийн урд талд нэг эмэгтэй газар уначихсан ёо ёо гээд чангаар хашгираад хажууд нь мотоцикльтой 2 эрэгтэй хүн мөн уначихсан байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/, Гэрч А.Эрдэнэтунгалагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тухайн өдөр би бараагаа зараад гадаа лангуун дээрээ зогсож байтал хүмүүс чангаар хашгиралдах чимээ гарахаар нь чимээ гарсан зүг рүү хартал Цагаан-Уул захын узелийн ар талд мотоцикльтой хүн нэг эмэгтэйг очоод мөргөчихсөн. Мөргүүлсэн эмэгтэй газар унаад, мотоцикльтой хүн ч газар унасан. Мөргүүлсэн эмэгтэй ёо ёо гэж хашгираад мотоцикльтой хүн явах гээд байсан. Эмэгтэй очоод зууралдаад байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/, Гэрч Г.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би М*******нгийн хамт М*******нгийн мотоциклоор Цагаан-Уул зах руу орсон. М*******н Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикльтой би араар нь сундалдаж сууж явсан юм. Ингээд явж байтал гэнэт мотоциклийн урдуур нэг эмэгтэй хөндөлдөөд ороод ирсэн. Өнөө эмэгтэй мотоцикльд мөргүүлж газар унаад М*******н бид 2 ч мотоцикльтойоо газар унасан. Өнөө эмэгтэй ёо ёо гэж хашгичаад М*******н хугарсан хавирга гэмтээчихлээ гэж хашгирсан. Нөгөө эмэгтэй хүрч ирээд М*******нтай зууралдаад хашгираад гартаа нэг нүдний шил барьчихсан төлүүлнэ гээд байсан. Цаанаас Энхбат ирээд мотоциклоос түрээд явсан ба М*******н өнөө эмэгтэйн хамт нүдний шилийг нь авч өгье гээд баруун тийшээ явсан. 30- аад минутын дараа М*******нтай захын гадна таараад, яасан өнөө эмэгтэй чинь гэхэд зүгээр юм шиг байна, өөрөө зүгээр яваад байна лээ. Өөрөө зүгээр яваад байна лээ. Надад мөнгө байгаагүй нүдний шилийг нь авч өгч чадсангүй гэж хэлж байсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/, Гэрч Б.Энхбатын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 494 дугаартай "....Энэбишийн До*******гийн бүсэлхийн нурууны 3-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, 2-р нугаламын хөндлөн сэртэнгийн цууралт, ууц, зүүн гуя, шилбэ, баруун тохой, шуунд цус хуралт, баруун тохойд цууралт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 38-р тал/, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай "....2016 оны 8 дугаар сарын 30- ны өдөр 13 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн Цагаан-Уул зах дотор марк, улсын дугаар тодорхойгүй мөн зам тээврийн осол үүсгэсэн, тухайн үедээ үүргээ биелүүлээгүй ..., 2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал би болгохгүйгээр зорчино" гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэв гэх дүгнэлт, Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 50-р тал/, Шүүгдэгч Х.М*******нгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын сүүлчээр байхаа би тухайн өдөр самранд Тариалан сум руу бусадтай хамт явсан өдөр юм. Би самранд явах гээд зах руу орж, хүнээс хүнсний юм зээлж авъя гээд өөрийн эзэмшлийн Мустанг 5 маркийн, улсын дугааргүй мотоциклоор Цагаан-Уул орсон. Миний ард Баасандалай сундалдаж явсан юм. Аяны жолоочийн орчим явж байтал нэг эмэгтэй урдуур хөндөлдөөд ороод ирсэн. Миний мотоцикль уг эмэгтэйг мөргөсөн ба уг эмэгтэй газар унаж би ч мотоциклийн хамт газарт унасан. Ингээд тэр эмэгтэй ёо гээд хашгирч, миний хугарсан байсан хавирга өвдөж би өвдсөндөө болж хашгирсан. Ингээд байж байтал мотоцикльд мөргүүлсэн эмэгтэй босож ирээд надаас зууралцаад авсан. Эгчээ эмнэлэг явахуу таны бие яаж байна яах вэ гэж асуухад, чи миний нүдний шилийг авч өг миний шил хугарсан байна, миний шил үнэтэй шил байгаа юм гэхээр нь хамтдаа нүдний шилийг нь авч өгөх гээд нүдний шил зардаг хүн рүү явсан. Би мөнгөгүй явсан тул мөн самранд явах гээд хүмүүс хүлээгээд байсан тул шууд гүйгээд зугтаагаад явчихсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Х.М*******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Харин хохирол, төлбөрийн тухайд хохирогчийн нотлох баримтаар гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гарын үсэггүй, банкны хуулбар байна. Мөн Э.До******* нь 13.587.000 төгрөг хохирол гэж нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан өмд, нүдний шилний хохирол 52.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн байх тул нийт хохирлоос хасч шүүгдэгчээс эмчилгээний зардал, бензин зэрэг хохиролын 13.535.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа. Шүүгдэгч Х.М*******н нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 68, 71-77-р тал тал/, зэргээр тогтоогдож байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхэгийг хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн 201622000572 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Мөнхотов овогт Хүрэлчулуугийн М*******нг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар 5 /тав/ хоногийн баривчлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар 5 /тав/ хоногийн баривчлах ялыг нэмж нэгтгэж нийт 2 /хоёр/ сар 10 /арав/ хоног баривчлах ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2-т зааснаар тусгай дэглэм бүхий байранд ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн газарт хүргүүлсүгэй. 6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь 13.535.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М*******нд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ