| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2016/9194/И |
| Дугаар | 151/ШШ2020/01088 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2020/01088
2020 08 04 151/ШШ2020/01088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух, ......... овгийн Х.О
Хариуцагч: ......... тоотод оршин суух, .........овгийн Ц.Э
Хариуцагч: .............. тоотод оршин суух, ......... овгийн Д.У нарт холбогдох,
-Ц.Этой байгуулсан 2012.04.18-ны 463, 2013.05.13-ны 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах,
Ц.Э, Д.У нараас 2 284 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,
-2014.01.28-ны “Өр барагдуулах харилцан тохиролцоо”-ны дагуу зээлийн өр, төлбөр 1 770 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Х.О, өмгөөлөгч С.Т,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Р.Б, Б.Б,
Гэрч Ц.Б, Л.Э нар оролцож,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Эоос 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу 11 сар 25 хоног буюу ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Миний зүгээс зээлсэн мөнгийг хугацаанд нь буюу 2006 оны 11 дүгээр сарын 01-нд өгч чадаагүй бөгөөд үүнээс хойш гэрээний дагуу алданги тооцогдож эхэлсэн. Мөн гэрээнд хүү, алданги тооцохоор зааж Иргэний хуулийн 282.1-д заасны дагуу 1 жилийн 4.2 хувийн хүүтэй 64 000 000 төгрөгийг зээлснээс зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. 2012 онд Ц.Э, эхнэр Д.У нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн, намайг очиход нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ авчихаарай гэсэн. Дараа нь очоод гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1 200 000 000 төгрөг гэж бичсэн байсан, яагаад ийм их хэмжээний мөнгө болсон тухай асуухад 2005 оны гэрээ чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэж хэлэхэд нь би ийм их мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлсэн. Хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зуруулчихаад дараа нь намайг явсны дараа гараараа нэмж бичнэ гэж бодоогүй, олон жил нөхөрлөсөн болохоор арай ч ийм зүйл хийхгүй байх гэж бодож явсан. Тэр гэрээний 3 дахь заалтаар надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг, бодит байдал дээр ийм мөнгө бидний хооронд шилжээгүй, ямар ч мөнгө өгч авалцаагүй.
Үүний дараа 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин намайг дуудаж 2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана гэсэн. Ингээд 2012 оны 1 200 000 000 төгрөгийн гэрээний хүү, алданги нэмж 1 560 000 000 төгрөг болгож, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний 2 дахь заалтаар 2012 онд байгуулсан 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3 дахь заалтаар мөн л 1 560 000 000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1 560 000 000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан, тэр гэрээгээ надад харуулаагүй болохоор хэд гэж бичсэнийг мэдэхгүй. Хэрвээ тухайн гэрээ гарч ирвэл уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1 560 000 000 гаруй төгрөг, 1 200 000 000 тэрбум төгрөгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд гэж үзэж байна.
Тухайн үед 2012 оны гэрээнд заасанчлан 1 200 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад, гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн байсан. 2013 оны гэрээнд 1 200 000 000 төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1 560 000 000 төгрөг шаардаж, 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь шууд хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий ойлгомжтой. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан Иргэний хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчиин эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан гэрээнүүд байна.
Иймд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Эын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
/1хх1-2/
Нэхэмжлэгч Х.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 дугаар гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхомжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөгийг Ц.Э болон түүний эхнэр Д.У нарт бэлнээр өгсөн, тухайн үед Ц.Э, Д.У бид нар олон жил хамтран ажилласан, найз нөхөд байсны хувьд би итгэж зээлдүүлсэн болно. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх зээлдүүлсэн нийт 2 284 000 000 төгрөгийг надад буцаан өгөхгүй байна.
2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 11 сар 25 хоног, ойролцоогоор 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1 дэх хэсэгт 64 000 000 төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр байгуулж, хүү, алданги тооцохоор заасны дагуу 64 000 000 төгрөгийн зээлийн хүү 2 688 000 төгрөг, алданги 32 000 000 төгрөг нийт 98 688 000 төгрөг болсон. Энэхүү 98 688 000 төгрөгийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 2 284 000 000 төгрөгөөс хасвал 2 185 000 000 төгрөг болж байна. Иймээс Ц.Эоос 2 185 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /1хх39/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.О нь Ц.Этой 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэхүү зээлж авсан мөнгөө хугацаандаа төлөхгүй байсан тул Х.О нь үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тохиролцон тооцоолж 1 500 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Х.О нь энэхүү мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй хуурч, мэхэлж залилсаар байсан тул Ц.Эын зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт хандан эрүүгийн журмаар шалгуулж байгаа болно. Гэтэл Х.О нь зээлж авсан мөнгөө огт аваагүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байгаа нь анхнаасаа тухайн зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг илтэд агуулж, бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар Ц.Эоос мөнгө авсан болох нь илэрхий гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах ёстой. Гэтэл Х.О нь хариуцагчийн оршин сууддаггүй газрын шүүх буюу Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д заасан шүүхийн харьяалал зөрчсөн, 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
/1хх82/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Х.О нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Х.О нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа "2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1 600 000 000 төгрөгийг Ц.Э болон түүний эхнэр Д.У нарт бэлнээр өгч зээлдүүлсэн" гэсэн байна. Ц.Э миний хувьд санхүүгийн хувьд бусдаас зээл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой бөгөөд Х.Ооос аливаа байдлаар зээл авч байгаагүй болно. Миний хувьд Х.Отой хамтран худалдаж авсан "Уянган" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсантай холбоотойгоор Х.Ооос авах авлагын асуудлын маргаан байдаг бөгөөд энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг Х.О нь өөрөө надад мөнгө өгсөн гэж, мөн үүнийгээ зээлдүүлсэн мэтээр бичсэн нь үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Х.Ооос гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
/1хх130/
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ц.Э би Х.Отой 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн байдаг. Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөж, авалцаж шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин туслаж ирсэн. 2009-2013 оны хооронд Х.О нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд Ц.Э би Х.Оод өөрийн боломжоор туслаж дэмжихээс гадна 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрэгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Х.О нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1 560 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1 200 000 000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч Х.О нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1 770 000 000 төгрөгийг иргэн Ц.Э надад төлөхөөр болсон. Мөн надаас дахин 113 514 000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд өмнөх 463 тоот зээлийн үлдэгдлийн хамт нийт 1 883 514 500 төгрөгийг буцаан төлнө гэж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц. Энхболд намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна. Х.О нь энэхүү өр төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд зээлиин гэрээний дагуу мөнгө огт аваагүй, Ц.Э нь надад мөнгө өгөөгүй, харин 2005 онд 64 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний өр төлбөрийг ихэсгэж 2012 оны зээлийн гэрээнд 1 200 000 000 төгрөг гэж Ц.Э өөрөө нөхөж бичсэн гэж баримт нотолгоогүй худал ярьж 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаа болно.
Иймд Х.Ооос 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний өр, төлбөр, хүү, алдангийг гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Х.Оын хувьд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар үндсэн нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн зүгээс эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, эдгээр гэрээний дагуу авсан зээлийн өр төлбөрийг гаргуулах нь харилцан тооцох боломжтой, үндэслэлтэй шаардлага гэж үзэж байгаа болно. Х.О нь 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:
1.үндсэн зээл 1 200 000 000 төгрөг
2.2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуртэл 18 сарын хугацаанд хүү 540 000 000 төгрөг
3.алданги 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1309 хоногийн алданги 0.2 хувиар тооцоход хоногийн 2 400 000 төгрөг нийт 3 141 600 000 төгрөг, алданги нь Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 600 000 000 төгрөг нийт 2 340 000,000 төгрөг болж байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, хариуцагч Х.Ооос үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг нийт 2 340 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
/1хх149-151/
Нэхэмжлэгч Х.О хариуцагч Ц.Э, Д.У нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Нэхэмжлэгчийн зүгээс Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд дурдсан асуудлуудыг дараах байдлаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлов. Нэгдүгээрт: “...Х.О, Ц.Э нарын хоорондын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эдгээр хоёр гэрээнд өгөөгүй мөнгийг өгсөн болгож бичиж оруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2185000000 төгрөгийг гаргуулах..." нэхэмжлэл гаргасан. Иргэн Х.О миний бие Ц.Эоос 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр 64,000,000сая төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаар зээлдүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу гэрээ байгуулагдаж бодитоор 64,000,000 сая төгрөгийг Х.О Ц.Эоос хүлээн авсан. Энэхүү төлбөрийг Ц.Эод миний бие тухайн үедээ төлсөн. Энэхүү зээлийг Ц.Э төлсөн болохыг ч хүлээн Үүнтэй холбогдуулж Улсын дээд шүүхийн 2020 оны 207 дугаар тогтоолд 2005.11.26-ны өдөр зөвшөөрдөг.
Ц.Эоос 64 сая төгрөг зээлж уг зээл төлөгдсөн болохыг нэгэнт дүгнэсэн. Иймд миний бие хариуцагч Ц.Э, Д.У нарт 2014.11.07-ны өдөр 684,000,000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 төгрөг нийт 2,284,000,000 төгрөгөөс 98688000 төгрөгийг хасалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 2284000000 / хоёр тэр бум хоёр зуун наян дөрвөн сая/ төгрөгөөр тооцон гаргаж байна.
Миний бие өөрт байсан 684,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нарт өгөхөд чамд зээлсэн мөнгөнүүд болон хүнс, машин, эд хөрөнгөнүүдийн зээлийн хүү ийм өндөр болсон мэтээр ойлгуулж байсан бөгөөд 2012 онд 1,200,000,000 сая төгрөгөөр, 2013 онд 1,560,000,000 төгрөгийн зээлийн гэгдэх гэрээнүүдийг мөнгөний хэмжээ бичээгүй бэлэн хэвлэмэл Бланка дээр гарын үсэг зуруулсан атлаа, мөнгөний хэмжээг нөхөж нотариатчоор гэрчлүүлсэн байдаг.
Ц.Э, Д.У нар нь хэрвээ надад бодитоор 1,2 тэрбум төгрөгийг зээлсэн бол Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...", мөн хуулийн 282.4-д “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэж заасанчлан зээлсэн гэх мөнгийг 2012 онд 463 дугаартай зээлийн гэрээгээр 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг Х.О надад өгсөн байхыг шаардаж, баримтаар нотлогдох, мөн 2013 онд 808 дугаартай зээлийн гэрээний дагуу 1,560,000,000 /нэг тэрбум таван зуун жаран сая/ төгрөгийг бэлнээр болон дансаар зээлдүүлсэн болохыг ойлгохоор байна.
Гэтэл Ц.Э 2012 онд 463 дугаартай зээлийн гэрээгээр 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг, 2013 онд 808 дугаартай зээлийн гэрээний дагуу 1,560,000,000 /нэг тэрбум таван зуун жаран сая/ төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй, ийм баримт байхгүй, энэхүү зээлийн гэрээнүүдийг чухам ямар учир шалтгааны улмаас байгуулж, ямар үүсвэрээс зээлдүүлсэн, ямар мөнгөн дэвсгэртүүд байсан болохоо нотлоогүй. Би хариуцагч нараас дээрх хэмжээний мөнгийг огт зээлж аваагүй болно.
Иймд Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан 1,200,000,000, 1,500,000,000 төгрөгийг хариуцагч нар нь надад бодитоор өгсөн байхыг нотолсны эцэст энэхүү гэрээнүүд хүчин төгөлдөр байхаар байна. Гэтэл Ц.Э, Д.У нар нь эдгээр мөнгийг өгсөн болохыг нотолсон баримт өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, хууль ёсны шаардлага хангасан баримт байхгүй болохоо ч мэдэж байгаа тул тэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүйд хүрээд байгаа, Миний тухайн үед нойр булчирхайн хурц үрэвслийн улмаас биеийн эрүүл мэндийн байдал хүндээр өвчилж, удаан хугацаагаар хэвтрийн дэглэмд хэвтэн эмчлүүлж байсан үед гэрт маань өмгөөлөгч Сүхбаатар гэх хүнтэй ирж эхнэр бид хоёрыг дарамтлан хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, хурууны хээ дарахыг тулган шаардан байж үйлдүүлсэн баримтаа шүүхэд гарган өгч их хэмжээний мөнгийг зээлсэн болгож нэхэмжлэл гаргаад яваад байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна.
Хоёрдугаарт: Хариуцагч Д.У нь хавтаст хэргийн 109-111, 137-149 дүгээр талд авагдсан гар бичмэл баримтуудыг үйлдсэн байдаг бөгөөд энэхүү баримтуудаас үзэхэд 2005 оноос хойш зээлдүүлсэн гэх мөнгөнүүдэд хүү, алданги, хүүгийн хүүгийн хүүг тооцож жил бүр тооцоо нийлсэн акт хэлбэрээр үйлдсэн байдаг. Энэхүү гар бичмэл бүхий дэвтрийн баримтуудыг Д.У нь бичиж, Х.Оод чиний төлөх төлбөр хүү, алданги, хүүгийн хүүтэйгээ нийлээд есөн нэмэгдэж байгааг танилцуулан, гарын үсэг зуруулан авсан байдаг. Жишээ нь: Хавтаст хэргийн 1 10 дүгээр хуудсанд байх баримтаар 2010.08.21-ний өдөр ******* 499,000,000 төгрөгийн тооцоотой гээд “...Урана..." гэж гарын үсэг зурсан. Мөн 2012.01.02-ны өдөр гээд ******* тооцоо гээд 1,085,435,000 төгрөгийн тооцоог хийв гээд "...Д. Урана..." гээд гарын үсэг зурсан байдаг. Эдгээр тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр зурсан баримтуудыг Д.У зурсан болохыг тодруулахаар шүүхэд хандсан боловч хүлээн аваагүй, мөн Д.Уийг гэрчээр асуулгахаар хүсэлтийг хүлээн авсан боловч гэрчийн мэдүүлгийг хуульд заасан байдлаар аваагүй. Улмаар хариуцагчаар татуулсан боловч шүүх тайлбар гаргуулан авах ажиллагааг огт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг Дээд шүүх дүгнэсэн тул Үүнийг хариуцагч Д.Уээс шаардаж тайлбар гаргуулах шаардлагатай байна.
Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Д.У нь Х.Оод зээлдүүлсэн мөнгөө жил бүр тооцоо гэдэг байдлаар хийхдээ зээлүүлсэн гэх мөнгийг хүү, хүүгийн хүү, алданги гэх байдлаар нэмэгдүүлж явсаар 2012 оны 1,200,000,000 сая төгрөг болгож хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан. Улмаар түүнээсээ хүү, алданги өсөж нэмэгдсэн гэж итгүүлж, мөн Х.Оын биеийн эрүүл мэндийн байдлыг нь далимдуулж 2013 онд 1,560,000,000 төгрөгийн хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүдийг байгуулсан байдаг. Шүүх зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгийг шилжүүлсэн байхыг шаардах хуулийн зохицуулалтыг хэрэг шийдвэрлэхдээ зайлшгүй баримтлах ёстой гэж үзэж байна.
Гуравдугаарт: Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.." гээд 42 дугаар зүйлийн 42.1-д "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийн..." гэж заасны дагуу хариуцагч Ц.Э, Д.У нар нь Х.О надаас 2014.11.7 өдөр 684,000,000 / зургаан зуун наян дөрвөн сая/ төгрөгийг алт худалдан авч тушаачхаад буцаагаад өгнө гэж , мөн Ц.Э нь 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа маш их мөнгөний хэрэгцээ гараад байна гээд эхнэр Д.Уийн хамт буцааж өгөх нөхцөлтэйгөөр аваад одоог хүртэл өгөөгүй. Би эдгээр мөнгөнүүдийг тухайн үед Ц.Этой найз нөхдийн харилцаатай байсныхаа хувьд итгэж өгсөн, эцэс сүүлд нь ийм маргаан дагуулна гэж огт бодоогүй. Энэ мөнгөнүүд нь миний эзэмшлийн“Уян Ган” ХХК-ийн хувьцаа зарсан эх үүсвэрээс олсон хувийн мөнгө байсан юм.
Ц.Э тухайн үед Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгогдон 36 тоот үнэмлэх гардан авсан баримтыг тэрээр хэрэгт гаргаж өгч байсан.
Би 2014.11.07 өдөр 684,000,000 төгрөгийг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 /нэг тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг хариуцагч Ц.Э, Д.У нарт бэлнээр тус тус өгч байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогддог. Үүнд:
Ц.Э нь 2014.11.07-ны өдөр 684000000 төгрөгийг бэлнээр өөрийн эхнэр Д. Уранчимэгийн хамт авсан, мөн 2016.09.12-ны өдөр 1 тэрбум 600 сая төгрөгийг Ц.Эын Эхнэр нь дүү нар нь хамт Сүхбаатар дүүргийн 6 хороонд байрлах Метро бизнес төвд очиж бэлнээр тоолж авсан тухайгаа цагдаагийн газарт удаа дараалан өгсөн тогтвортой мэдүүлэг болон Улсын Дээд шүүхийн хуралдааны явцад Ц.Эын хэлсэн тайлбараар хангалттай тогтоогдож байна..
Ц.Э ….Х.Ооос 2014.11.07-ны өдөр 684000000 төгрөгийг, мөн 2016.09.12- ны өдөр 1 тэрбум 600 сая төгрөг нийтдээ 2 тэрбум 284000000 төгрөгийг авсан гэдгээ өөрийн биеэр хариуцагчаар оролцсон шүүх хуралдаан бүртээ буюу 2018.09.07-ны өдрийн, 2018.11.21-ний өдрийн 2019 оны 02.01-ний өдрийн 2019.04.10-ны өдрийн шүүх хуралдаан дээр тус тус мэдүүлж байсан. Энэхүү тайлбар нь ИХШХШТХ-ийн 37.2-т зааснаар нотолгооны хэрэгсэлд тооцогдож, нотлох баримтаар үнэлэгдэх ёстой гэж үзэж байна.
Хавтаст хэргийн /цаашид “XX” гэх/-181-182 талд 2016.01.25-ны өдөр Чингэлтэй, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ Ц.Э нь... 2005 онд 65 сая төгрөг Х.О өгсөн. “Заамарт миний бие ажлаар явж байхад 2016.09.12-ны өдөр 1.6 тэрбум төгрөгийг эхнэр Д.У, дүү Байгальмаагийн хамт бэлнээр Х.Ооос очиж авсан гээд Ц. Энхболд нь 4.3 тэрбум төгрөгөөр лиценз зарсан. 1.6 тэрбум төгрөгийг авсан.." 44 гэж мэдүүлсэн байдаг. /хх-ийн 95-97 дугаар талд/ Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э өгсөн мэдүүлэгт... Х.О “...Батбаатараас 1,6 тэрбум төгрөгийг авч надад өгсөн... зөвшөөрсөн. 2016.11.23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э өгсөн мэдүүлэгт... “Уянган” ХХК-ийн 50 хувь нь минийх Х.О тус компанийн нэр дээр байсан лицензийг зарсан. Тэгээд 50 хувийг нь надад өгөхгүй байгаа гэх мэдүүлэг өгч байжээ. Хариуцагч Ц.Эын эхнэр Д.У нь ХХ-т авагдсан цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүддээ: /1 дүгээр хх-ийн 92-94 дүгээр/ талд 2016.11.10-нд Д.У нь Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ: Х.О нөхөр бид хоёроос мөнгө зээлж үйл ажиллагаандаа ашигладаг байсан. Бид хоёроос хоёр хуваарь мөнгө зээлдэг байсан. Мөнгөний тоог нарийн сайн мэдэхгүй байна. 2016.09 сард Х.Ооос бэлнээр 1 тэрбум 600 сая төгрөгийг авсан гэж мэдүүлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 175-178 дугаар талд байх 2016.01.29-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Миний бие дүү Байгалмаагийн хамт тооцоо хийж 1.6 тэрбум төгрөгийг бэлнээр очиж авсан. Лицензийг манай хоёр гэр бүл хамтарч худалдаж авсан. Тийм учраас уг газрыг борлуулахад нөхөр бид 2 тодорхой хувийг авах ёстой байсан учраас дээрх мөнгийг авсан гэх зэрэг тайлбар мэдүүлгүүдийг өгсөн. Дээр дурдсан Ц.Э, түүний эхнэр Д.У нарын мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан.
Уг баримтуудаас үзэхэд Ц.Э, Д.У нар нь Х.Ооос цаг үеийн шаардлагаар хувийн хэрэгцээндээ нийт 2 тэрбум 284,000,000 төгрөгийг харилцан тохиролцон буцаж төлөх нөхцөлтэйгөөр аваад одоог хүртэл өгөөгүй болох нь хангалттай нотлогддог.
Ц.Э ч шат, шатны таван удаагийн шүүх хуралдаан дээр асууж тодруулсан шүүгчдийн асуулт бүрд уг мөнгийг авсан тухайгаа хэлж илэрхийлдэг тул шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагч нарын өөрсдийнх нь хариу тайлбараар хангалттай нотлогддог болно. Иймд дээрх нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэх нь зайлшгүй бөгөөд шүүх хуралдаан мөнгийг авсан болохыг тодорхой тайлбарлан дээр гаргасан хариуцагч нарын тайлбарт ч эдгээр бичиж ирсэн байдаг.
Үүнийг ч анхан шатны шүүхийн шийдвэрт дурдахдаа Ц.Э Х.Ооос нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгө нь “Уянган” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох баримт гэж үзэх үндэслэлтэй гэж хэрэгсэхгүй болгож Дээрх хэрэгт авагдсан мэдүүлэг баримтуудад Ц.Э нь “Уянган” ХХК-ийн нэр дээр шийдвэрлэсэн байдаг. байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан гэж нэг бус тайлбарлаж мэдүүлэг өгсөн, шүүх түүнийг үндэслэн тайлбарладаг.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн "Уянган" ХХК-ийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаанд Ц.Э нь хэзээ ч тус компанийн хувьцаа эзэмшигчээр байгаагүй болох нь нотлогдож байхад хувьцаа эзэмшигчийн хуваарь ногдох хувиа авсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар болно.
Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан, тодруулах шаардлагатай гэсэн бидний хооронд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын нэг ч гэрээ байхгүй ийм харилцаа үүсээгүй болно.
Дөрөвдүгээрт: Шүүхээр нэхэмжлэл гаргах замаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болохуйц хэлцэлд ИХ-ийн 58-60 дугаар зүйлд заасан хэлцэл хамаарч байна. Өөрөөр хэлбэл Ц.Э, Д.У нар нь Х.О намайг хууран мэхлэх замаар гэрээ хэлцэл байгуулсан болно. Нэхэмжлэгч Х.Оод Ц.Э, Д.У нар нь 2012 онд 463, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар гэрээнд дурьдагсан мөнгийг өгч байгаагүй, мөнгө ercентэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй, уг мөнгийг чухам ямар мөнгөн дэвсгэртээр ямар байдлаар, хэзээ хаана өгсөн гэдгээ тайлбарлаж, баримтаар нотолдоггүй учир шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа болно.
Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан асуудлуудын зарим нь шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт гаргах, зарим асуудлууд нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр холбогдох баримтыг бүрдүүлж, цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай болохыг тодорхойлсон байна.
Иймд Ц.Этой байгуулсан гэх 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээнүүдэд өгөөгүй мөнгийг өгсөн болгон бичиж оруулсан хууль бус үйлдэл нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Ц.Э, Д.У нараас нийт 2,284,000,000/ хоёр тэр бум хоёр зуун наян дөрвөн сая / төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье.
/4хх/
Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Иргэн Ц.Э би Х.Отой 2000 оноос хамтран ажиллаж, найзалж ирсэн байдаг.
Тийм ч учраас түүнд маш их итгэж мөнгө, төгрөгийг баримттай, баримтгүйгээр өгөлцөн, авалцаж, шаардлагатай тохиолдолд санхүүгийн хувьд дэмжин тусалж ирсэн. 2009-2013 оны хооронд Х.О нь өөрийн эрүүл мэндийн байдлаас болж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэдэг болсон. Энэхүү хугацаанд Ц.Э би Х.Оод өөрийн боломжоор тусалж дэмжихээс гадна 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1,200,000,000.00 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр, 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно.
Х.О нь 2012.04.18 өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу авсан өр, төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2013 оны 05 дугаар сарын 13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1,560,000,000.00 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, хугацааг 2012.04.18-ны өдрөөс 2013.10.18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, анх зээлдүүлсэн үнийн дүн болох 1,200,000,000,00 төгрөгөөс сарын 2,5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан.
Гэвч Х.О нь зээлж авсан мөнгөө, хүү, алдангийн хамт эргүүлж төлөлгүй удаасаар байсан тул Талууд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлэх замаар өр, төлбөрөө баталгаажуулан 1,770,000,000.00 төгрөгийг иргэн Ц.Э надад төлөхөөр болсон. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нийт зээлийн өр төлбөрөө хүүгийн хамт төлж барагдуулахаар болж нийт 1,883,514.500 төгрөгийг буцаан төлнө гэж баталж баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахгүй иргэн Ц.Э намайг залилан хуурч мэхэлж, хохироосоор байна.
Х.О нь энэхүү өр төлбөрөө төлөхөөс зайлсхийхийн тулд зээлийн гэрээний дагуу мөнгө огт аваагүй, Ц.Э нь надад мөнгө өгөөгүй, харин 2005 онд 64 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, түүний өр төлбөрийг ихэсгэж 2012 оны зээлийн гэрээнд 1 200,000,000.00 төгрөг гэж Ц.Э өөрөө нөхөж бичсэн гэж баримт нотолгоогүй худал ярьж 2012 оны 463 тоот болон 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасанд харамсаж байгаа болно.
Иргэн Ц.Э, Х.О бид нар нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээний дагуу анх зээлдүүлсэн үндсэн зээл болох 1,200,000,000.00 төгрөг, түүний хүү, мөн шинэчлэн байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний дагуу тооцогдох хүү, алдангийн талаар харилцан тохиролцож 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Өр барагдуулах харилцан тохиролцоо”-г баталгаажуулан байгуулснаар Х.О нь зээлийн өр, төлбөрт нийт 1,770,000,000.00 төгрөгийг Ц.Э надад төлөхөөр болсон юм. Энэхүү зээлийн өр, төлбөр барагдуулах тохиролцоогоор 1,770,000,000.00 төгрөгөөс хүү, алданги тооцохгүй гэж харилцан тохиролцсон байдаг тул анх гаргаж байсан 2,340,000,000 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 570,000,000.00 сая төгрөгөөр багасгаж 1,770,000,000 төгрөг болгож байна.
Мөн Талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагын тухайд үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарын үндэслэл болгон маргаж байгаа тул хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж, өөрчилж байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1. Зээлдэгч Х.Ооос Талуудын харилцан тохиролцож баталгаажуулсан зээлийн өр, төлбөр болох 1,770,000,000 төгрөгийг гаргуулах гэжээ.
/4хх/
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа...Хариуцагч Ц.Эоос 2020 оны 06 сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсаныг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна:
Ц.Э нь 2012 оны 04 сарын 18-ны өдрийн 436 тоот зээлийн гэрээний дагуу анх зээлдүүлсэн үндсэн зээл болох 1 200 000 000 төгрөг, түүний хүү, мөн шинэчлэн байгуулсан 2013 оны 05 сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээний дагуу тооцогдох хүү, алдангийн талаар харилцан тохиролцож 2014 оны 01 сарын 28-ны өдөр "Өр барагдуулах харилцан тохиролцоо"-г баталгаажуулан байгуулснаар Х.О нь зээлийн өр, төлбөрт нийт 1 770 000 000 /нэг тэрбум долоон зуун далан сая/ төгрөгийг надад төлөхөөр болсныг гаргуулах гэжээ. Ц.Э нь 1 200 000 000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөг, 1 560 000 000 / нэг тэрбум таван зуун жаран сая / төгрөг нийт 1 770 000 000 /нэг тэрбум долоон зуун далан сая/ төгрөгтэй холбоотой гэрээний асуудлаар үүссэн талуудын хоорондын маргаан эхэлсэнээс хойш 4 жил шахам хугацаа өнгөрч байхад дээрх их хэмжээний мөнгөнүүдийг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн баримтуудаа хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд одоо хүртэл гаргаж ирүүлээгүй нь ийм баримт байхгүй болохыг хангалттай нотолж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжпэлийн үндэслэл болж буй 2012 оны 04 сарын 18-ны өдрийн 436, 2013 оны 808 дугаар зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196.1.1, 281.1,282.4-т...тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөнгө зээлдүүлсэн тохиолдолд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэсэн хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, дээрхи гэрээнүүдийг хийгдээгүй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд Ц.Эоос гаргасан сөрөг нэхэмжлэлийг дурдсан үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О хариуцагч Ц.Эод холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд:
1. 2012 оны 463, 2013 оны 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Эын үйлдлийг хууль бус болохыг тогтоох гэж,
/1хх1-2,3,18, тэмдэгтийн хураамж 7 957 950 төгрөг төлсөн,
2016.11.23-ны өдрийн 101/ШЗ2016/32146 тоот захирамжаар 6000 000 төгрөгийг хойшлуулсан байна. /
2. Хариуцагч Ц.Эод холбогдуулан 2014.11.07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 1 600 000 000 төгрөг зээлсэн. Үүнээс 98 688 000 төгрөгийг хасаж 2 185 000 000 төгрөг гаргуулна гэж,
/1хх39, тэмдэгтийн хураамж 11 083 000 төгрөг төлсөн/.
3.Хариуцагч Ц.Э, Д.У нарт холбогдуулан ... 2012 оны 463, 2013 оны 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 2014.11.07-ны өдөр 684 000 000 төгрөг, 2016.09.12-ны өдөр 1 600 000 000 төгрөг зээлсэн нийт 2 284 000 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, шаардлагаа ихэсгэсэн байна.
/4хх, тэмдэгтийн хураамж 652 000 төгрөг төлсөн/
Энэхүү шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.
/Шүүх хуралдааны тэмдэглэл/
Хариуцагч Ц.Э нэхэмжлэгч Х.Оод холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Үүнд:
1. 2012 оны 463, 2013 оны 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, хүү 540 000 000 төгрөг, алданги 600 000 000 төгрөг, нийт 2 340 000 000 төгрөг гаргуулах гэж,
/1хх149-152, тэмдэгтийн хураамж 11 857 950 төгрөг төлсөн/
2. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Өр барагдуулах харилцан тохиролцоо”-г баталгаажуулан байгуулснаар Х.Ооос зээлийн өр, төлбөрт нийт 1 770 000 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, энэхүү шаардлагаа дэмжиж оролцсон болно.
/4хх, шүүх хуралдааны тэмдэглэл/
Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар бүхэлд нь маргаж байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ...Ц.Эоос 2005 онд зээлсэн 65 сая төгрөгийг төлж дуусгасан. 2012 онд байгуулсан гэрээгээр би огт мөнгө аваагүй. Ц.Этой найз нөхдийн харилцаатай байсны үндсэн дээр эд зүйл бараа, түлш шатахуун зээлээр авч байсан бөгөөд тухай бүрд төлж тооцоо дуусгасан харин эхнэр Д.У нь өөрөө энэ бүхнийг нэмж үржүүлээд улмаар зээлийн гэрээ үзүүлээд мөнгөний тоо бичилгүй гарын үсэг зуруулсан. Дараа нь намайг өвчтэй байхад 2013 онд өмнөх гэрээний мөнгө, хүү алданги гэж нэмж бичээд гарын үсэг зуруулсан.
Миний бие нойр булчирхайн хүнд өвчтэй байсан...гарын үсгээ зур гэхээр нь зурсан...хэрэв энэ их тоо анхнаасаа бичигдсэн бол гарын үсэг зурахгүй байсан гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Х.О нь 2012.04.18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1 200 000 000 төгрөгийг зээлж авсан. Энэхүү зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тул 2013.05.13-ны өдөр үндсэн зээл, хүү, алданги нэмж 1 560 000 000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Гэрээ тус бүр дээр өөрөө гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн.
2012 онд 1 200 000 000 төгрөгийг манай ББСБ дээр ганцаараа ирээд бэлнээр авч явсан, мөнгө хорьтын дэвсгэртээр 60 гаран боодол болж, 3 хар цүнхэнд багтсан гэж маргажээ.
Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
2012.04.18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээнд зээлдүүлэгч Ц.Э зээлдэгч Х.О нарын хооронд 1 200 000 000 төгрөгийг, 2012.04.18-наас 2012.11.18 хүртэл 7 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй, хүүг үндсэн мөнгөө хамт төлөхдөө төлнө...зээлдүүлэгч Ц.Э 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Эод 2012.04.18-ны дотор шилжүүлэх үүрэгтэй. Зээлдэгч гэрээний 1-д заасан мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцно...Зээлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж,
/1хх5/
Улмаар 2013.05.13-ны өдөр 808 тоот зээлийн гэрээнд зээлдүүлэгч Ц.Э зээлдэгч Х.О нарын хооронд 1 560 000 000 төгрөгийг 2012.04.18-наас 2013.10.18 хүртэл 18 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэй, 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцож бодно...зээлдүүлэгч Ц.Э нь 2012.04.18-нд 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч Х.Оод шилжүүлэх үүрэгтэй. Зээлдэгч гэрээний 1-д заасан мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцно...зээлдэгч нь тогтоосон хугацаанд 1 560 000 000 төгрөгийг гэрээний 1-д заасан хугацаанд буцаан өгөх үүрэгтэй гэж оролцогч талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлжээ.
/1хх6/
Талууд 2012 оны 463 тоот зээлийн гэрээгээр 1 200 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, хариуцагч бүрэн шилжүүлсэн гэж маргаж байна.
Харин 2013 оны 808 тоот гэрээгээр 1 560 000 000 төгрөгийг хүлээн аваагүй тус гэрээгээр зээлдүүлэгч хүлээлгэн өгөөгүй гэж маргаагүй байх тул 2012 оны 463 тоот гэрээ байгуулагдсан эсэх тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Хэлцэл нь оролцож буй этгээдийн хувьд өөртөө аливаа эрх, бусдын өмнө үүрэг хүлээхээр илэрхийлэгддэг бөгөөд агуулга нь хууль зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай этгээд хуульд заасан хэлбэрээр хийгдсэн мөн оролцогч талуудын бодит хүсэл зоригт нийцсэн байна.
Дээрх шинжүүд хангагдаагүй тохиолдолд хэлцэлд оролцогч талууд Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлийн талаар маргадаг.
Зохигч талын зээлдэгч Х.О нь 2012 оны 463 тоот гэрээ байгуулах үед өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй буюу гэрээний үнэ 1 200 000 000 төгрөг гэсэн мөнгөн дүн бичигдээгүй байсан, хэрэв 1 200 000 000 төгрөгийг бичигдсэн бол гарын үсэг зурахгүй, гэрээнд бичигдээгүй мөнгөн дүнг нөхөж бичсэн нь 463 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсан байна.
Хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцлийн үндэслэлийг Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд ...хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж тодорхойлжээ.
Хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл нь хэлцлийн талуудын хүсэл зоригийн шинж илүү холбоотой байх бөгөөд өөрөөр хэлбэл эрх зүйн үр дагавар үүсгэх бодит хүсэл зориггүй байснаар тодорхойлогдоно.
Хэлцэл хийх нөхцөл байдалд үнэхээр төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн, хүч хэрэглэсэн байдал нь баримтаар нотлогдохоор хуульд заасан байна.
Харин талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 463, 2013 оны 808 тоот гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх хэдий ч хэрэгт авагдсан үйл баримтаар Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.
Иймд 2013 оны 463, 2013 оны 808 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Уян ган ХХК-ийг үүсгэн байгуулсан, компаний хувьцааг З.Батбаатарт худалдахаар гэрээ байгуулсан, 2014.11.07-ны өдөр хувьцааны үнэ 1 200 000 000 төгрөгийг хүлээн аваад үүнээс 684 000 000 төгрөгийг Ц.Э авсан. Мөн 2016.09.01-ний өдөр хувьцаа зарсан 1 600 000 000 төгрөгийг Ц.Эын эхнэр Д.У, түүний дүү Ц.Байгалмаа нар авсан. Эдгээр мөнгө нь миний компани хувьцаа худалдан борлуулсаны хөрөнгө тул Ц.Э, Д.У нараас шаардах эрхтэй гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ... Уянган ХХК-ийг бид хамтран байгуулж үйл ажиллагаа явуулж байсан. Х.Ооос 2014.11.07-ны өдөр 684000 000 төгрөгийг аваагүй, харин компаний хувьцаа худалдах гэрээнд зааснаар 1 600 000 000 төгрөгийг хүлээн авсан. 2 284000 000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэгт дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.О нь Уян ган ХХК-ийг 2007.03.05-ны өдрөөс үүсгэн байгуулж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн мөн уг хуулийн этгээд нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг 2007.01.25-ны өдөр бүртгүүлсэн байна.
/1хх203-204, 3хх48-49/
2014.11.07-ны өдрийн 01 тоот гэрээгээр Х.О болон З.Батбаатар нарын хооронд Уянган ХХК-ийн 012763А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг худалдах, худалдан авахаар тохиролцжээ.
Тус гэрээний хавсралтын 1-т гэрээний 2.2-т Б талаас 2015, 2016 онуудад төлөх 4 удаагийн төлбөрийн хүлээн авагч нь А талыг төлөөлж иргэн Ц.Э хүлээж авна. Энэ 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар А талыг төлөөлж оролцох эрхийг Х.Ооос Ц.Эод итгэмжилж байна. Гэрээний хавсралтыг зөвшөөрсөн А талыг төлөөлж Х.О, Ц.Э, Б талыг төлөөлж З.Батбаатар гарын үсэг зуржээ.
/2хх 23-26/.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл 2 талын хүсэл сонирхлыг илэрхийлж, А тал нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох эрхийг шилжүүлэх Б тал нь уг хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна.
А талд Х.О болон Ц.Э нар оролцсон бөгөөд тэдгээр нь төлбөр хүлээн авах нэгдмэл хүсэл зорилготой байсан гэж үзэхээр байна.
Дээрх гэрээгээр З.Батбаатараас 2016.09.01-ний өдөр хариуцагч Д.У 1 600 000 000 төгрөгийг хүлээн авсан, хариуцагч Ц.Э энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй болох нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн Д.У, Ц.Э нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
/1хх95, 175-186/,
Иймд нэхэмжлэгч Х.О, хариуцагч Ц.Э, Д.У нарын хооронд 2014.11.07-ны өдрийн 684 000 000 төгрөг, 2016.09.01-ний өдрийн 1 600 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин Хариуцагч тал Уян ган ХХК-ийг үүсгэн байгуулж хамтран ажиллаж байсан, тусгай зөвшөөрлийг төлж байсан, хөрөнгө оруулж байсан гэх боловч энэ нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч тал 2016.09.01-ний өдрийн 1600 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг Х.О, З.Батбаатар нартай байгуулсан гэрээний хавсралтад заасан эрхийн дагуу хүлээн авсан гэж тайлбарлаж буй тул түүнд олгосон эрхийн тухайд эрх зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй.
2014.11.07-ны өдрийн 01 тоот гэрээний хавсралтад “ 2015, 2016 онуудад төлөх 4 удаагийн төлбөрийн хүлээн авагч нь А талыг төлөөлж иргэн Ц.Э хүлээж авна. Энэ 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар А талыг төлөөлж оролцох эрхийг Х.Ооос Ц.Эод итгэмжилж байна” гэжээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Итгэмжлэлээр төлөөлөгчид ямар хэмжээний бүрэн эрх олгох нь итгэмжлэл олгож буй төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд тухайн төлөөлөгчийн хийж болох үйлдлийн хүрээ, эрхийн талаар тодорхой заажээ.
Нэхэмжлэгч Х.О нь 2014.11.07-ны өдрийн 01 тоот гэрээний хавсралтад зааснаар хариуцагч Ц.Эод “ 2015, 2016 онуудад төлөх 4 удаагийн төлбөрийн хүлээн авагч нь А талыг төлөөлж иргэн Ц.Э хүлээж авна. Энэ 4 удаагийн төлбөр тооцоотой холбоотой асуудлаар А талыг төлөөлж оролцох эрхийг Х.Ооос Ц.Эод итгэмжилж байна” гэж зааснаар 2016.09.01-ний өдөр гэрээний зүйл 1 600 000 000 төгрөгийг хүлээн авах эрхийг олгосон гэж үзэхээр байна.
Харин энэхүү итгэмжлэлээр тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгоогүй бөгөөд тодорхой нэг үйлдэл хийх эрх буюу төлбөр хүлээн авах нэг удаагийн тусгай эрх олгожээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Иймд хариуцагч Ц.Э, Д.У нарын дээрх итгэмжлэлээр олж авсан эд хөрөнгө нь Х.О, З.Батбаатар нарын гэрээний үүрэгт мөн Х.О, Ц.Э нарын итгэмжлэлээр үүсэх үүргийн аль ч талд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Ц.Э, Д.У нараас бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэсэн үндэслэлээр 1 600 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага болох дээрх хөрөнгө хариуцагч талын хөрөнгө мөн эсэх нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул эзэмшигчид төлөх үүрэгтэй байна.
Харин 2014.11.07-ны өдрийн 684 000 000 төгрөгийн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагаас 1 600 000 000 төгрөгийг хангаж, 684 000 000 төгрөгийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч У.Энхболд нэхэмжлэгч Х.Оод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 770 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...2012 оны 463 тоот гэрээний дагуу Х.Оод 1 200 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэрээний хугацаа дуусан боловч үүргээ гүйцэтгээгүй тул 2013 онд 808 тоот гэрээгээр 1 200 000 000 төгрөгийн хүү алданги тооцож 1 560 000 000 төгрөг гэж шинэчлэн байгуулсан. 2014.01.28-ны өдөр Өр барагдуулах тухай тохиролцсон баримтаар уг мөнгөн дүнг 1 770 000 000 төгрөг болгож зөвшөөрч гарын үсэг зурсан. 2014 оны баримт дээр Х.Оын эхнэр Д.Дунгаамаа мөн гарын үсэг зурсан боловч энэ мөнгийг Х.Ооос нэхнэ гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Ц.Эоос эд зүйл шатахуун зэргийг зээлээр авч байсан бөгөөд мөнгөний тоо бичээгүй зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, тухайн үед би өвчтэй байсан. Дараа нь бас зээлийн гэрээ үзүүлээд өмнөх гэрээний хүү алданги нийлээд гарын үсэг зур гэсэн...намайг цагдаа, шүүхэд өгнө гэж дарамталсан тул би гарын үсэг зурсан. 2014 онд эмнэлэгт хэвтэж байхад ирээд ...чамайг үхчихвэл хэн хариуцах юм гээд миний эхнэр Д.Дунгаамаагаар гарын үсэг зуруулсан. Би 2012 оны гэрээгээр 1200 000 000 төгрөгийг огт аваагүй гэж маргасан.
Хэрэгт дараахь баримт авагдсан байна.
-2012.04.18-ны өдөр байгуулсан 463 тоот зээлийн гэрээнд зээлдүүлэгч Ц.Э зээлдэгч Х.О нарын хооронд 1 200 000 000 төгрөгийг, 2012.04.18-наас 2012.11.18 хүртэл 7 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй, хүүг үндсэн мөнгөө хамт төлөхдөө төлнө...Зээлдүүлэгч Ц.Э 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Эод 2012.04.18-ны дотор шилжүүлэх үүрэгтэй. Зээлдэгч гэрээний 1-д заасан мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцно...Зээлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж
/1хх5/
-Улмаар 2012 оны 463 тоот гэрээний харилцаанд үндэслэж 2013.05.13-ны өдөр 808 тоот гэрээнд зээлдүүлэгч Ц.Э зээлдэгч Х.О нарын хооронд 1 560 000 000 төгрөгийг 2012.04.18-наас 2013.10.18 хүртэл 18 сарын хугацаатай,2,5 хувийн хүүтэй, зээлдүүлэх, 1 200 000 000 төгрөгөөс хүү тооцож бодно...Зээлдүүлэгч У.Энхболд нь 2012.04.18-нд 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч Х.Оод шилжүүлэх үүрэгтэй. Зээлдэгч гэрээний 1-д заасан мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцно...зээлдэгч нь тогтоосон хугацаанд 1 560 000 000 төгрөгийг гэрээний 1-д заасан хугацаанд буцаан өгөх үүрэгтэй гэж оролцогч талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
/1хх154/
-2014.01.23-ны өдөр Өр барагдуулах тухай харилцан тохиролцоонд: 2012.04.18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013.05.13-ны өдрийн 808 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Х.О, Д.Дунгаамаа, зээлдүүлэгч Ц.Э нар хоорондоо тохиролцоны дагуу 2014.11.01 өдөр нэг тэрбум долоон зуун далан сая төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцов. Уг мөнгөнд хүү болон алданги тооцохгүйгээр тохиролцов гэжээ. /2хх113/
Ц.Э 2014.01.28-ны өдөр байгуулсан Өр барагдуулах тухай харилцан тохиролцсон тухай баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгож 1 770 000 000 төгрөгийг Х.Ооос шаардсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд 2012 оны 463 тоот гэрээний дагуу зээлдүүлэгч Ц.Эоос 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч Х.Оын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
2012 оны 463 тоот гэрээний 4 талд Зээлдүүлэгч Ц.Э 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч Ц.Эод 2012.04.18-ны дотор шилжүүлэх үүрэгтэй. Зээлдэгч гэрээний 1-д заасан мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцно.
2013 оны 808 тоот гэрээний 3 талд Зээлдүүлэгч У.Энхболд нь 2012.04.18-нд 1 200 000 000 төгрөгийг зээлдэгч Х.Оод шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байна.
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан 2012 оны 463, 2013 оны 808 тоот гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, бичгээр гэрээ хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 2012 оны 463, 2013 оны 808 тоот гэрээгээр мөн 2014 оны өр барагдуулах тохиролцооны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл нь зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал гараагүй тул энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.Байгалмаа, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна.
Мөн хавтаст хэргийн /2хх/ 108-110 талд авагдсан “*******ын тооцоо” гэж гараар бичсэн 2010.08.21, 2011.08.04, 2012.01.02-ний хүртэл бүх тооцоо хийв гэх баримт нь Х.Оын шүүхэд удаа дараа гаргасан Ц.Эоос эд зүйл зээлээр худалдан авдаг байсан, үүний тооцоог Д.У нэмж хасаж, үржүүлээд гаргасан дүн гэж тайлбар нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулагддаг бөгөөд гэрээний зүйл мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тэмдэгтийн хураамжийн тухайд:
-Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр,
-Мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож, тэмдэгтийн хураамж төлөхөөр хуульд заасан байна.
Нэхэмжлэгч 1200 000 000 төгрөгийн гэрээ, 1 560 000 000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагад 13 957 950 төгрөг төлөхөөс 7 957 950 төгрөг төлж, 6 000 000 төгрөгийг хойшлуулсан байна. Иймд хойшлуулсан 6000 000 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй.
2 284 000 000 төгрөг гаргуулах шаарлагад 11 577 950 төгрөг төлөхөөс 11 083 000 төгрөг+652 000 төгрөг 11 735 000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 157 050 төгрөгийг буцаан олгоно.
Хариуцагч 2 340 000 000 төгрөг гаргуулах шаардлагад 11 857950 төгрөг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгасан нь илүү төлсөн хураамжийг буцаан олгох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийг 2016.11.16-ны өдөр шүүхэд гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 5 хавтаст хэрэг болжээ. Энэ хугацаанд зохигч талуудаас гаргасан нотлох баримт нь
-1 дүгээр хавтаст хэрэгт зээлийн гэрээ 5-7, 10, 154-155, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн талуудын мэдүүлэг 92-97, 167-186, хуулийн этгээдийн лавлагаа 203-204,
-2 дугаар хавтаст хэрэгт бичмэл баримт 108-110, өр барагдуулах тохиролцоо 113-115, худалдах худалдан авах гэрээ 224-226,
-3 дугаар хавтаст хэрэгт худалдах худалдан авах гэрээ 23-26, хуулийн этгээдийн лавлагаа 48-49 талд тус тус авагдсан бөгөөд хэргийн бусад баримтууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжилэх тухай шүүгчийн 2018.02.05-ны 151/ШЗ2018/00351 дугаар захирамж, Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх тухай шүүгчийн 2018.05.28-ны 151/ШЗ2018/01896 дугаар захирамж тус тус гарсан бөгөөд хуульд зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байна.
/2хх98, 3хх30/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Э, Д.У нараас 1 600 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Оод олгож,
хариуцагч Ц.Этой байгуулсан 2012.04.18-ны өдрийн 463 тоот, 2013.05.13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,
хариуцагч Ц.Э, Д.У нарт холбогдох 684 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Х.Ооос 1 770 000 000 төгрөг гаргуулах тухай Ц.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 19 692 950 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 11 857 950 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж,
Нэхэмжлэгч Х.Ооос тэмдэгтийн хураамж 6 000 000 нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, төрийн сангаас 157 050 төгрөг гаргуулж буцаан олгож,
Хариуцагч Ц.Э, Д.У нараас тэмдэгтийн хураамж 8 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Оод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 151/ШЗ2018/00351 дугаар, 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 151/ШЗ2018/01896 дугаар захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН