Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00062

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч Т.Өсөхжаргал нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Өсөхжаргалд холбогдох эрүүгийн 201722000098 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Цогнууд овогт Танягийн Өсөхжаргал, 1975 оны 9 дүгээр сарын 19-нд Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 11-12 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Регистрийн РХ75091928 дугаартай,
Шүүгдэгч Т.Өсөхжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Тэгшжаргалын гээгдүүлсэн Нөүт-2 маркийн гар утсыг авч ашиглан 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Т.Өсөхжаргал нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Тэгшжаргалын гээгдүүлсэн Нөүт-2 маркийн гар утсыг авч ашиглан 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
    Хохирогч Б.Тэгшжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр самсунг Нөүт-2 маркийн гар утсаа гээгдүүлсэн юм. Тэгээд дотор нь байсан 88773399 сим картаа сэргээлгээд авахад дансанд байсан 3000 нэгж байхгүй болцон байхаар нь хэрэглээний дэлгэрэнгүй хуулгаа гаргуулж үзсэн чинь 88955494, 88504725  гэсэн 2 дугаар луу нэгжийг нь шилжүүлээд авцан байсан тэгэхээр нь тэр 2 дугаарын эзэмшигчтэй холбоотой байж магадгүй гээд цагдаагийн газарт өргөдөл өгсөн юм. /хх-ийн 31-р тал/
    Эд зүйл хураан авах тухай тогтоол /хх-ийн 26-р тал/,
    Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27-р тал/,
    Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-р тал/,
    Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 34-р тал/, 
    Шүүгдэгч Т.Өсөхжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөрө 11 цагийн орчим аймгийн захиргааны зүүн урд Чингүнжавын талбайн машины зогсоол дээр Нөүт-2 маркийн цагаан өнгийн хуучин гар утас байхаар нь аваад үзэхэд нүүр нь хагарсан байхаар нь шууд халаасандаа хийгээд гадуур ажил хөөцөлдөж яваад гэртээ хариад утсыг нээхэд ямар нэгэн хамгаалалтын түгжээгүй шууд дэлгэц нээгдэж байсан. Тэгээд нэгжийг нь шалгаж үзэхэд 3000 төгрөгийн нэгжтэй байхаар нь нөхөр Амармөрөнгийн эзэмшлийн 88955494 дугаар луу 3 удаа 1000 нэгжээр 2 удаа 500 гаар нэг удаа нийт 2.500 нэгж ээжийнхээ дугаар луу 1 удаа 500 нэгж шилжүүлээд авчихсан юм. Олсон утсандаа 89386535 дугаартай сим карт хийж барьж байгаа. Утасны эзэн Тэгшжаргалд би утсыг нь өгчихсөн. Бид 2 эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.Өсөхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар санамсаргүй олсон эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201722000098 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Өсөхжаргал нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 201722000098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ: