| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ, улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан,
шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000274 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, лаборант мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт лаборант ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт одоогоор ******* сумын 1 дүгээр баг “Мандал таун” 102-3 тоотод оршин сууж байгаа, урьд өмнө ял шийтгэлгүй,
*******,*******.
Монгол Улсын иргэн, ****** оны ******** дугаар сарын ******-ний өдөр ******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ******* сумын хаан банкинд үйлчилгээний зөвлөх ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* сумын 2 дугаар баг “*********” гэх газар оршин суух хаягтай, одоогоор ******* сумын 6 дугаар баг “***********” 107-31 тоотод оршин сууж байгаа, урьд өмнө ял шийтгэлгүй,
/РД:***********/, ******* овогт Лхасүрэнгийн .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц. нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын 8 дугаар багт байрлах “” амралтын газарт *******тэй өөрийн нөхөртэй цуг байна гэх шалтгааны улмаас харилцан зодолдож мөн түүний нүүр лүү чулуу авч шидэн эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн шүдний дотор салст, зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэ, зүүн сарвуунд цус хуралт, хамар, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, зулайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын 8 дугаар багт байрлах “” амралтын газарт*******ийг өөрийг нь цохилоо гэх шалтгааны улмаас харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, доод урууланд шарх, цээж, зүүн шуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзанд үс халцрал, хуйх зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* намайг гараараа цохисон гэж мэдүүлсэн байна. Би түүнийг гараараа цохих боломж байгаагүй.Би *******ийг алгадахад , ******* хоёр муудаад зүүн хойд талын орон дээр унаад хоорондоо зодолдоод байсан. Тэр үед манай нөхөр миний гарыг өчөөд барьчихсан байсан. Тэр хоёр муудаж дуусаад би ******* бид хоёр маргаад хоёулаа гаръя гээд гадаа гараад би шороо авч шидсэн. Тэгэхдээ би түүний шүдийг оносон эсэхийг хараагүй. Ингээд би шүд нь унасан гэхээр нь шүдний чинь хохирлыг барагдуулж өгье гэж хэлсэн. Харин шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Яг үнэндээ би энэ хүнд зодуулчихсан юм. Зөвхөн газраас шороо авч шидсэн нь миний буруу бусад гэмтлийг би учруулаагүй. ******* сандал аваад шидэхэд ын гарыг оносон юм шиг байсан. Тэгээд чи яагаад намайг цохиж байгаа юм гээд барьцалдаж аваад муудаж байсан. Би биеэ биеэ цохисон талаар хараагүй. Гэхдээ энэ хоёр зууралдаж байхдаа баруун зүүн ор луу ойчсон. Мөн ширээний хажууд ч унаж байсан. Би орж очоод нөхрийгөө алгадсан, тэгэхэд ******* хөөе чи гэсэн. Өмнө нь ******* намайг найзаа найзаа гэж дууддаг байсан байж тэр өдөр хөөе чи гэхээр нь би шууд хацрыг нь алгадсан. Гэтэл ******* чи яагаад намайг алгадаж байгаа юм гээд шууд түлхээд унагаасан. Тэгээд бид хоёр үсдэлцсэн. Тэгэхэд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгэхээр нь за хоёулаа гаръя гээд гарсан. Би эхлээд ******* шал согтуу байх шиг байна. Одоо больё гэж бодоод гарсан. Гэхдээ ******* гэрт байхад хэлэх хэлэхгүйгээр доромжилж байсан. Тэгэхээр нь би чи ер нь яагаад намайг ингэж хэлж байгаа юм гээд шороо аваад шидсэн. Тэгээд тэр шороо түүний яг хаана нь оносныг мэдээгүй, гэрийн хаалганы цаана түүний толгой цухуйж байсан. Би мэдээгүй, оносон юм шиг байна гэж бодоод хүлээн зөвшөөрсөн. Би шүдийг нь цохисноо хүлээн зөвшөөрч байгаа харин хамрын гэмтлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Би хамрыг нь цохиогүй, надад тийм цохих боломж олдоогүй. Манай нөхрийн нутгийн хүн, хаяаны айл байсан гэдэг юм. Би сайн танихгүй. Бид хоёр үснээсээ зулгаалцсан. Миний шидсэн чулуу 2 см квадрат хэмжээтэй байсан байх. Ямар ч мэдэгдэх зүйлгүй байсан. Тэгээд бид 103-т очиж үзүүлсэн. Би үзүүлчхээд сууж байхад нь эмчтэй нь очиж уулзаад “би энэ хүнд гэмтэл учруулсан юм аа, эмчээ энэ хүн ямар гэмтэлтэй байна бэ” гэхэд зөвхөн урд шүд нь унасан байна. Өөр гэмтэлгүй байна гэсэн. архи уугаагүй байсан. ******* бид хоёр муудаж байсан. Тэгэхэд ******* шууд ыг улаан сандлаар шууд цохиод авсан. Санамсаргүй цохисон юм уу? санаатай цохисон юм уу? тэрийг сайн мэдэхгүй байна. *******ийн шүдийг унагаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, би хохиролгүй болгоно. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг төлнө. Тэр үед би шинэ ажлаа хүлээж аваад байсан тул ийш тийшээ явж үзүүлэх боломж байгаагүй. Миний үс халцарсан түүнд үс суулгуулдаг гэсэн одоо өнгөрсөн хэрэг би нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Гинжний хохирлыг авсан. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдол байна...гэв.
Эрүүгийн 2330000000274 дугаартай хэргээс:
- Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ,, нарын хамт ууж сууж байхад гаднаасгийн эхнэр орж ирээд шуудг алгадаад дараа нь намайг алгадсан. Тэгэхэд нь би “чи яагаад намайг алгадаж байгаа юм” гээд бид хоёр муудаад зодолдож эхэлсэн.Тухайн үед нэг нэгнийхээ үснээс зулгаагаад зууралдсан. Тэр үед нэг нь миний нүүр рүү цохисон, маажсан. Дараа нь намайг орон дээр нүүрээ гараараа хамгаалаад хэвтэж байхад найзтайгаа хамт миний нүүр, гар руу 2 талаас гараараа цохиод байсан. Тэр үед би гараараа нүүрээ хамгаалж байсан. Яг тэр үед нэг нь намайг тэр хоёроос салгасан. Тэгээд тухайн үед намайг гэрээс аваад гарсан. Би буцаж ороод “Чи яахаараа намайг шууд орж ирээд алгаддаг юм бэ” гэхэд надад хандаж “энд угаасаа 2 эрэгтэй 2 эмэгтэй байна” гэж хэлсэн. Бараг намайг нөхөртэйгөө хардаж зодсон байх гэж би бодсон. надтай зөрөөд гэрээс гарахаар би араас нь гэрээс гарсан. Тэгтэл эргэж хараад над руу нэг хатуу зүйл шидсэн. Нөгөө шидсэн зүйл нь миний урд шүдийг оночихсон. Тухайн үед би “чи миний шүдийг оночихлоо” гэхэд гадаа надаас зугтаагаад юм дуугарахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/
- Хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: руу явж очтол манай машин зогсоол дээр нь байсан. Би ы хашаагаар ороход зүүн талын гэрүүдийн баруун талаасаа 2 дахь гэрт нь манай нөхөр, найз хоёрын инээж байгаа дуу нь сонсогдохоор нь тухайн гэр рүү явж орсон. Намайг гэр рүү ороход манай нөхөр, нөхөр, мөн , гээд хоёр эмэгтэй байсан. Тэгтэл босож ирээд миний үснээс зулгаагаад намайг ор руу түлхэж унагаасан. Би өөдөөс нь босоход намайг өмссөн хувцаснаас татаж ирээд миний нүүр рүү, гар руу, цээж рүү 2-3 удаа гараараа цохиод байсан. Тэр үед мөн намайг зуурч ирээд газар унагаагаад байсан. Тухайн үед би ийг “чи тайвшир, эсвэл хоёулаа гаръя” гэхэд гарсан. Араас нь би гарсан. Тэгтэл миний үснээс зулгаагаад тэр үедээ миний цээжин хэсэг хумсаараа маажсан. Тэгэхээр нь би зөрүүлээд ийг үсдсэн. Тэр үед манай нөхөр намайг салгасан. Харин тэр үед миний үснээс зулгаасан чигээрээ намайг чирсэн. Манай нөхөр ийг “чи манай эхнэрийн үснээс тавилдаа” гэж хэлэхэд манай нөхөрт “чи намайг эхнэрээрээ зодууллаа” гээд миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэр үед гэрт нь хамт байсан гээд охин ирээд салгасан. Би нөгөө гэр рүү нөхрийнхөө гадуур хувцсыг нь авах гээд ороход араас орж ирчхээд миний өөдөөс “найзаа чи яахаараа намайг алгаддаг юм” гэж хэлээд миний цээж рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед би т “ чи найз л юм бол яахаараа хүний нөхөртэй энд юу хийж яваа юм” гэхэд надад “чи нөхрөөсөө доод албан тушаалтай хүнтэй холбогддог биз дээ” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би т “чи хоёр нүдээрээ харсан зүйлээ яриарай, чаддаг юм бол аваад ир” гэж хэлэхэд миний хувцаснаас зулгаагаад газар унагаасан. Тэр үед бид хоёрын дундуур ороод салгах гэтэл улаан том хуванцар сандлаар толгой руу нь цохисон. Тэр үед би т “одоо чи боль” гээд босож ирэхэд бас “чи яахаараа намайг цохидог юм” гээд гараас нь барьж автал ор руу түлхэж унагаасан. Тэр үед хоёр хоорондоо маргалдаад зууралдаад байсан...Тухайн үед толгой хуйх хавдаж, үс халзарсан, уруулын доод тал дотор талдаа цус хурж хавдсан, зүүн, баруун гарын шуу хөхөрсөн, цээж хөндүүрлэж хатгуулаад байсан...гэх мэдүүлэг,/хх-ийн 10-12-р хуудас/,
- Гэрч : Тэр үед найзгийн эхнэр гэрт орж ирээд эхлээдг нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Дараа нь ийн нүүр рүү нь 1 удаа алгадаад авсан. Тэгээд, нар зодолдоод гэрт дотор байх баруун хойд талын орон дээр нь дээр нь гарчихсан нь доор нь орчихсон зодолдоод байсан харагдсан. Яг тэр үед тэр хоёр нэг нэгнийхээ хаана хаана цохиж байсныг анзаараагүй. Дараа нь манай эхнэр гэрт орж ирээд , нарын дундуур нь ороод салгасан. Тэгээд , хоёр гэрээс гарсан. Харин манай эхнэр гэрт үлдээд зүүн гарын чигчий хурууны хумс нь салчихсан байсныг надад харуулж байсан. Цагдаа нар ирсэн гэж байсан. Яг цагдаа ирсэн, мөн тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна...Харин маргааш нь тэй утсаар холбогдоход би хажууд нь байсан. Тэр үед д шүд рүү нь чулуу шидчихсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 14-15-р хуудас/,
- Гэрч ын: Би араас нь тэр гэр рүү орсон. Тэр үед гэр дотор нөхөр, хоёртой хэрэлдээд зогсож байсан. Гэнэт хажуугаас ньийг түлхээд газар унагаагаад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэр үед босож чадахгүй байсан. Би тэр хоёрыг болиулах гээд дундуур нь ороод ийн гараас нь татахад ийг өшиглөх гэж байгаад миний баруун хөл рүү санаандгүй өшиглөчихсөн. тухайн үед нэлээн согтчихсон байсан. Тэр үед намайг “чамд хамаагүй, чи илүү шүү” гээд миний үснээс зулгаасан. Тэр үед мөн над руу сандал шидсэн. Тэгэхдээ миний биед гэмтэл учруулахаар бол цохигдоогүй.******* нь ажлаасаа нөхрөө хайхаар гарсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин нэлээн согтуу над руу өшиглөх гээд гэрийн багана барьж байгаад хөлөө саваад байсан. Мөн тэр үед гэр дотор ийш тийшээ хөдөлгөөн хийхдээ ор руу 2-3 удаа унаж байгаа харагдсан. Би тухайн орой, нарыг хоорондоо зодолдоод байхаар нь салгасан. Тэр үед дундуур нь орохдоо тухайн гэмтлүүдийг авсан байх. Тэрнээс миний биед зориудаар бол гэмтэл учруулсан хүн байгаагүй. Мөн тухайн үед миний үснээс зулгаагаад би бас ийн үснээс зулгаагаад тэр үед бид хоёр ор руу цуг унасан. Тэгээд орноос босохдоо санаандгүй миний гарыг дараад боссон. Тухайн үед миний хумс урт байсан болохоор хугарчихсан. Тэр үед миний хумсыг даръя гэж дараагүй байх. Би 30-40 минутын дарааийн араас би цагдаа дээр ирж уулзахад надад “би газраас чулуу аваад рүү шидчихсэн чинь шүдийг нь оночихсон юм шиг байна” гэж хэлж байсан...мэдүүлэг/хх-ийн 20-22-р хуудас/,
- Гэрч Ч.ын: Тухайн өдрийн орой 17 цагийн үед гэдэг найз залгаад "би найзуудтайгаа ямаа боож байна, хамт агаарлах уу" гэж ярьсан. Би тай хамт явж байхдаа "хаашаа явж байгаа юм бэ?" гэж асуухад " руу явж байна" гэж хэлсэн. Намайг очиход амралтын газар гэр авчихсан,, гурав байсан. удаагүй яваад өгсөн.,, бид 4 үлдсэн. Бид нарыг сууж байхадгийн утас дуугараад байсан. Тухайн үед эхнэр залгаад байна гэж байсан. Тэгээд хэсэг суусны дараагааргийн эхнэр орж ирээд үгийн зөрүүгүй нөхрөө алгадаад, дараа нь ийг алгадсан. Тэр үед, 2-н хамраас цуг гарсан. нь "чи яагаад гэнэт орж ирээд нүүр нүдгүй алгадаж байгаа юм бэ? Бид нар юм яриад сууж байна" гэж хэлсэн. Тэр үед "хуц янхан минь, чи надтай найз найз гэж хэлчхээд манай нөхөртэй яагаад буудалд ууж идээд сууж байгаа юм бэ?" хэлээд ийн хөл хавьцаа 1 удаа өшиглөх шиг болсон. зөрүүлээдийг хөл рүү нь өшиглөсөн. Тэр үедийн найз нь гээд охин орж ирээд рүү “чи яахаараа манай найзыг өшиглөдөг юм" гээд Отгонцэцэцэгийн хөл хавьцаа нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед сандал аваад рүү шидсэн. Тэгэхдээ тэр сандлыг хүчтэй шидээгүй болохоорийг оноогүй дэргэд нь буусан. Тэгээд ,, гурав зууралдаад зүүн урд талын орон дээр орны голд толгой нь зүүн урагшаа байрлалтай доор нь орчихсон дээр нь дарчихсан хажууд нь бас зууралдаад байсан. Тэр үед хэн нь хэнийгээ яаж хаашаа хаашаа нь цохисныг нь би хараагүй. Би тухайн үед гэрийн зүүн талын багананы ойролцоо зогсож байсан. Тэгээд би ийг "одоо болио" гээд, 2-оос салгаад гэрээс авч гараад гэрийн зүүн хойно очсон. Тэр үед би т "би юуг нь уурладаг юм бэ, тэгээд хаячихалдаа, тэр хүүхний л буруу шүү дээ" гэж хэлсэн. Тэр үед "намайг тавь, би буруу юм хийгээгүй байж би алгадуулаад зодуулчихлаа, доромжлуулчихлаа" гээд байхаар нь ийг тавиад явуулчихсан. Намайг хэсэг байж байгаад гэр рүү ороход гэрийн зүүн урд талын орон дээр суучихсанд "чи бид хоёр зүгээр найзууд биз дээ. Тэгэхэд танай эхнэр чинь миний шүдийг ийм болгочихлоо, миний гоо сайханд халдчихлаа гэж хэлээд уйлаад байж байсан. Тэр үед намайг харахад ийн уруул нь цус болчихсон, дээд үүдэн 1 шүд нь уначихсан байсан. Тухайн үед би яачихсан юм гэж асуухад "Харин миний шүдийг ийм болгочихлоо" гэж хэлж байсан. Тэр үед гэрийн хаалга нээлттэй гадаа үүдэнд "миний монетон зүүлтний кулон нь алга болчихлоо гээд найзтайгаа хайгаад байсан. Тэр үед би бас гэрийн гадаа үүдэнд нь цуг хайсан. Тэр үедээ гинжээ олчихлоо кулоноо олсонгүй гээд байсан. Тэгээд гэнэт гэр рүү орж ирээд ширээн дээр байсан хутгыг гартаа бариад рүү далайгаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур ороодийн хутгатай гарыг нь бугуйнаас нь бариад "чи эмэгтэй юм байж нэг нэгэн рүүгээ хутга барилаа" гээд хэлж байхад нөхөр нь болохийн хутгатай гарыг нь цохиод хутгыг нь унагасан. Тэр үед хутга нь гэрийн үүдэнд унахаар нь би аваад зүүн урд талын орны ширдэг доогуур хийсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд тарцгаасан гэв...” /хх-ийн 27-29-р хуудас/,
- Шинжээч эмч : Хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь алгадах үед үүсэх боломжтой. Хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд урууланд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Зүүн нүдний дотор салст, зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэ, зүүн сарвуунд цус хуралт, хамар, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” /хх-ийн 40-41-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №459 дугаартай “...*******ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн шүдний дотор салст, зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэ, зүүн сарвуунд цус хуралт, хамар, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, зулайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги 5% алдагдуулна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/
- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №471 дугаартай “...1.*******ийн биед тархи доргилт, доод урууланд шарх, цээж, зүүн шуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзанд үс халцрал, хуйх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,
- Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2302368 дугаартай “ монетон гинж 388,700 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 62-72-р хуудас/
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.28-ны өдрийн 26/318 дугаартай албан бичиг, эрүүл мэндийн тусламж үзүүлсэн зардлын түүх /хх-ийн 104-105-р хуудас/,
-*******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 107-111-р хуудас/,
- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.27-ны өдрийн 26/318 дугаартай албан бичиг, *******т эрүүл мэндийн тусламж үзүүлсэн зардлын түүх /хх-ийн 116-117-р хуудас/,
- *******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 120-123-р хуудас/,
- Хохирогч *******ийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 125-р хуудас/,
- Хохирогч Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 126-р хуудас/,
- Шүүгдэгч *******ээс Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 330,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт
- Шүүгдэгч *******ээс гаргаж өгсөн 29 ширхэг хохирлын баримтууд зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* сумын 8 дугаар багт байрлах “” амралтын газарт хохирогч *******ийг “өөрийн нөхөртэй цуг байна” гэх шалтгааны улмаас түүний нүүрэнд алгадах, цохих, үстэлцэх зэргээр харилцан зодолдон, мөн түүний нүүр лүү чулуу шидэн эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн шүдний дотор салст, зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэ, зүүн сарвуунд цус хуралт, хамар, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, зулайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч ******* тухайн цаг хугацаанд хохирогч өөрийг нь нүүрэнд цохисон дээрх шалтгааны улмаас харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, доод урууланд шарх, цээж, зүүн шуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзанд үс халцрал, хуйх зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх мэдүүлсэн шүүгдэгч *******ийн “...,, нарын хамт уугаад сууж байхад гаднаасгийн эхнэр орж ирээд шуудг алгадаад дараа нь намайг алгадсан. Би “чи яагаад намайг алгадаж байгаа юм” гээд бид хоёр муудаад зодолдож эхэлсэн.Тухайн үед нэг нэгнийхээ үснээс зулгаагаад зууралдсан. Тэр үед нэг нь миний нүүр рүү цохисон, маажсан. Дараа нь намайг орон дээр нүүрээ гараараа хамгаалаад хэвтэж байхад найзтайгаа хамт миний нүүр, гар руу 2 талаас гараараа цохиод байсан. надтай зөрөөд гэрээс гарахаар нь би араас нь гарсан. Тэгтэл эргэж хараад над руу нэг хатуу зүйл шидсэн. Нөгөө шидсэн зүйл нь миний урд шүдийг оночихсон. Тухайн үед би “чи миний шүдийг оночихлоо” гэхэд гадаа надаас зугтаагаад юм дуугарахгүй байсан” гэх,
шүүгдэгч*******ийн “Намайг гэр рүү ороход манай нөхөр, нөхөр, мөн , гээд хоёр эмэгтэй байсан. Тэгтэл босож ирээд миний үснээс зулгаагаад намайг ор руу түлхэж унагаасан. Би өөдөөс нь босоход намайг хувцаснаас татаж нүүр рүү, гар руу, цээж рүү 2-3 удаа гараараа цохиод, намайг зуурч газар унагаагаад байсан. Араас нь би гарахад миний үснээс зулгаагаад тэр үедээ миний цээжин хэсэг хумсаараа маажсан. Би зөрүүлээд ийг үсдсэн. Тэр үед манай нөхөр намайг салгасан. Харин тэр үед миний үснээс зулгаасан чигээрээ намайг чирсэн. Тэгтэл манай нөхөр ийг “чи манай эхнэрийн үснээс тавилдаа” гэж хэлэхэд манай нөхөрт “чи намайг эхнэрээрээ зодууллаа” гээд миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэр үед гэрт нь хамт байсан гээд охин ирээд салгасан. Би нөгөө гэр рүү ороход араас орж ирчхээд “найзаа чи яахаараа намайг алгаддаг юм” гэж хэлээд миний цээж рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн миний хувцаснаас зулгаагаад газар унагаасан. Тэр үед бид хоёрын дундуур ороод салгах гэтэл улаан том хуванцар сандлаар толгой руу нь цохисон. Тэр үед би т “одоо чи боль” гээд босож ирэхэд бас “чи яахаараа намайг цохидог юм гээд гараас нь барьж автал ор руу түлхэж унагаасан. Тэр үед хоёр хоорондоо маргалдаад зууралдаад байсан...Тухайн үед толгой хуйх хавдаж, үс халзарсан, уруулын доод тал дотор талдаа цус хурж хавдсан, зүүн, баруун гарын шуу хөхөрсөн, цээж хөндүүрлэж хатгуулаад байсан” гэх,
гэрч Б.гийн “ Би тухайн орой 17 цаг өнгөрөөгөөд найз, , нарын хамт амралтын газар очиж гэр авч байрлан Чингис нэртэй 0.75 литрийн, Экс нэртэй 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Бид нарыг гэрт сууж байхад манай эхнэр,ын эхнэр нар орж ирсэн. Намайг сууж байхад манай эхнэр миний нүүр рүү гараараа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Тэгээд цусаа тогтоох гээд хамраа дараад доошоо тонгойгоод байж байхад манай эхнэр тэй тууцалдаад гэрээс гарах шиг болсон. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Маргааш өглөө нь ы гэрт сэрсэн” гэх,
гэрч “гийн эхнэр гэрт орж ирээд эхлээдг нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Дараа нь ийн нүүр рүү нь 1 удаа алгадаад авсан. Тэгээд, нар хооронд зодолдоод баруун хойд талын орон дээр дээр нь гарчихсан доор нь орчихсон харагдсан. Тэр хоёр нэг нэгнийхээ хаана хаана цохиж байсныг анзаараагүй. Дараа нь манай эхнэр гэрт орж ирээд , нарын дундуур нь ороод салгасан. Тэгээд , хоёр гэрээс гарсан. Харин манай эхнэр гэрт үлдээд зүүн гарын чигчий хурууны хумс нь салчихсан байсныг надад харуулж байсан. Яг цагдаа ирсэн, мөн тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Харин маргааш нь тэй утсаар холбогдоход би хажууд нь байсан. Тэр үед д шүд рүү нь чулуу шидчихсэн гэж хэлж байсан” гэх,
гэрч ын “ Би гэр рүү ороход нөхөр, хоёртой хэрэлдээд зогсож байсан. гэнэтийг түлхээд газар унагаагаад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Би дундуур нь ороод ийн гараас нь татахад ийг өшиглөх гэж байгаад миний баруун хөл рүү санаандгүй өшиглөчихсөн. Тэр үед намайг “чамд хамаагүй, чи илүү шүү” гээд миний үснээс зулгаасан, мөн над руу сандал шидсэн. нэлээн согтуу над руу өшиглөх гээд гэрийн багана барьж байгаад хөлөө саваад байсан. Мөн тэр үед гэр дотор ийш тийшээ хөдөлгөөн хийхдээ ор руу 2-3 удаа унаж байгаа харагдсан. Би тухайн орой, нарыг хоорондоо зодолдоод байхаар нь салгасан. Мөн тухайн үед миний үснээс зулгаагаад би бас ийн үснээс зулгаагаад тэр үед бид хоёр ор руу цуг унасан. орноос босохдоо санаандгүй миний гарыг дараад боссон. Тухайн үед миний хумс урт байсан болохоор хугарчихсан. Тэр үед миний хумсыг даръя гэж дараагүй байх. Би 30-40 минутын дарааийн араас би цагдаа дээр ирж уулзахад надад “би газраас чулуу аваад рүү шидчихсэн чинь шүдийг нь оночихсон юм шиг байна” гэж хэлж байсан” гэх,
гэрч Ч.ын “,, бид 4 үлдсэн.гийн эхнэр орж ирээд үгийн зөрүүгүй нөхрөө алгадаад, дараа нь ийг алгадсан,, 2-н хамраас цуг гарсан. нь ийн хөл хавьцаа 1 удаа өшиглөх шиг болсон. зөрүүлээдийг хөл рүү өшиглөсөн. Тэр үедийн найз нь гээд орж ирээд рүү “чи яахаараа манай найзыг өшиглөдөг юм" гээд Отгонцэцэцэгийн хөл хавьцаа нь 1 удаа өшиглөсөн. сандал аваад рүү шидсэн. Тэгэхдээ тэр сандлыг хүчтэй шидээгүй болохоорийг оноогүй дэргэд нь буусан. Тэгээд ,, гурав зууралдаад зүүн урд талын орон дээр орны голд толгой нь зүүн урагшаа байрлалтай доор нь орчихсон дээр нь дарчихсан хажууд нь бас зууралдаад байсан. Тэр үед хэн нь хэнийгээ яаж хаашаа хаашаа нь цохисныг нь би хараагүй. ...Намайг хэсэг байж байгаад гэр рүү ороход гэрийн зүүн урд талын орон дээр суучихсанд "чи бид хоёр зүгээр найзууд биз дээ. Тэгэхэд танай эхнэр чинь миний шүдийг ийм болгочихлоо, миний гоо сайханд халдчихлаа гэж хэлээд уйлаад байж байсан. Тэр үед намайг харахад ийн уруул нь цус болчихсон, дээд үүдэн 1 шүд нь уначихсан байсан. Тухайн үед би яачихсан юм гэж асуухад "Харин миний шүдийг ийм болгочихлоо" гэж хэлж байсан” гэх,
шинжээч эмч “Хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь алгадах үед үүсэх боломжтой. Хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд урууланд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Зүүн нүдний дотор салст, зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэ, зүүн сарвуунд цус хуралт, хамар, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 459 дугаартай “...*******ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн шүдний дотор салст, зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэ, зүүн сарвуунд цус хуралт, хамар, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, зулайнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги 5% алдагдуулна...” гэх,
шинжээчийн 471 дугаартай “...1.*******ийн биед тархи доргилт, доод урууланд шарх, цээж, зүүн шуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дагзанд үс халцрал, хуйх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******,******* нарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 459, 471 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр тэдгээрийн биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн, харин шүүгдэгч Ц. нь *******ийн биед учирсан “хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт” гэмтлийг би учруулаагүй гэж маргажээ.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******,******* нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******,******* нарын хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
өмгөөлөгч Т.Хүдэрээс “******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *******тэй маргаж зодолдсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Тэрээр “*******тэй маргалдсан. Бид хоёр хоорондоо зууралдан зодолдсон, гэрээс гараад чулуу авч шидсэн” гэж мэдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлдэг. Хохирогч *******ийн хувьд хамар ясны хугарал, үүдэн шүд хугарсан талаар мэдүүлдэг. Харин******* нь би хамар руу нь цохиогүй, хамартай холбоотой гэмтлийг би учруулаагүй гэдэг. Хохирогч хэн цохисныг хараагүй, мөн өөрөө хоёр гурван удаа ойчсон байдаг, түүнийгээ ч гэрчилдэг. Тэр ойчсоны улмаас гэмтэл гарсан эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй. Энэ хоёр хүн хоорондоо зодолдсон юм чинь бие биедээ гэмтэл учруулсан гэж ойлгож орж ирсэн. Шинжээч эмч Оюунтунгалаг гэдэг хүн энэ гэмтэл ямар шалтгааны улмаас үүссэн бэ гэдгийг тодорхойлохоос биш*******, *******ийг цохисны улмаас энэ гэмтэл учирсан гэдгийг тогтоохгүй. Шүүгдэгч энэ хүнтэй маргалдсан муудсан, гэхдээ хамрыг нь цохиогүй, харин хохирогч энэ хүнтэй муудаад доошоо хараад байж байхад нэг гар орж ирээд цохиод байсан, харин*******ийг цохисон талаар мэдэхгүй байна гэж мэдүүлдэг. Хохирогч ингэж мэдүүлэг өгч байхад*******ийг түүний хамар ясны хугарлын гэмтлийг учруулсан гэж тогтоох асуудал яригдана. Мөн шүүгдэгч эрүүл мэндийн газар ажилладаг учир *******ийг дагуулаад эмнэлэгт үзүүлсэн байдаг. Эмнэлэг гаднах байдалд үзлэг хийж шүд нь хугарсан байна гэсэн болохоос хамар яс хугарсан талаар тодорхойлоогүй. Мөн шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөрөө дамжуулан харилцсан байсан. Үүнд: Хохирогч ******* хамар хугарсан асуудлыг нэхэмжлэхгүй, би өөрөө архи уусан байсан тул ойчоод тухайн гэмтлийг авсан байх, харин шүдийг гэмтээсэн учир шүдний мөнгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Иймд өмгөөлөгчийн зүгээс бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт энэ гэмтлийг учруулаагүй гэж үзэж байна” гэх,
өмгөөлөгч Г.Амарсайханаас “******* нь *******ийг нөхөртэйгөө хардаж чулуугаар шидэж шүд болон хамарт нь учирсан гэмтлийг үүсгэсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Харин*******ийн өмгөөлөгч шүдний гэмтлийн хүлээн зөвшөөрч, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт энэ гэмтлийг учруулаагүй гэж үзэж байна. Хохирогч ******* тухайн үед хамар руу цохих үед миний хамраас цус гарсан. Мөн нүүрээ дарах гэхэд хажуугаас цохиод байсан гэж мэдүүлдэг. Харин шүдний гэмтлийг чулуу шидэж учруулсан гэж өөрийн биед учирсан гэмтлүүдийг мөрдөн байцаалтын шатнаас эхэлж тогтвортой мэдүүлдэг. Энэ нь мөн шинжээч эмчийн дүгнэлт,******* нарын мэдүүлгээс тогтоогддог. Иймд******* нь тухайн хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. *******ийн хувьд гэм буруугийн талаар маргаангүй. Харин хохирлын талаар******* нь өөрийн биед учирсан гэмтлийг нэхэмжлээгүй, өөрийн хүзүүнд зүүж явсан гинж нь тасарсаны хохирлыг нэхэмжилсэн. ******* уг хохирлыг барагдуулсан тул ******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Гэтэл******* нь *******ээс уучлалт гуйгаагүй, хохирол төлбөр төлсөн зүйлгүй байгаа тул түүнийг хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэж байна. Мөн хохирогч өөрт учирсан гэмтлээ үзүүлэх гээд Улаанбаатар хот руу байнга явж байгаа тул замын зардлын нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд өгсөн байгаа. Хохирогчийн бүх хохирлыг буруутай этгээдээр гаргуулж өгнө үү” гэх,
шүүгдэгч*******ээс “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг алгадах яг тэр үед цус гараагүй гэдгийг хэлье” гэх,
шүүгдэгч *******ээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргаж мэтгэлцэв.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шууд холбоотой, шалтгаалсан байна.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч Ц. нь хохирогч *******ийг өөрийнх нь нөхөртэй хамт байсан гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт алгадсан, шүүгдэгч ******* өөрийг нь цохисон гэх дээрх шалтгааны улмаас*******тэй харилцан зодолдон, улмаар бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдсон гэж шүүх үзэв.
7. Харин шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Т.Хүдэр нараас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “ хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт” гэх гэмтлийг учруулаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй гэж маргаж байгаа нь хэргийн дараах баримтаар няцаагдана.
Тухайлбал, тухайн үед болсон үйл явдал, түүний дараалал болон хохирогч нар хэн хэнийгээ хэрхэн яаж цохиж зодолдсон талаар мэдүүлсэн гэрч , Ч., нарын мэдүүлэгт агуулгын зөрүү байхгүй, тэдгээр нь мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар харсан зүйлээ тодорхой мэдүүлсэн хийгээд тэдгээрийн зүгээс хохирогч ******* өөрөө унаж, ойчсоноос хамартаа гэмтэл авсан, мөн гэрч Н.Сэлбэцолоос уг гэмтлийг учруулсан гэх нөхцөл байдлын талаар огт мэдүүлээгүй бөгөөд шүүгдэгч Ц. нь хохирогч *******ийг нүүр буюу хамар хэсэгт алгадсан нь тэдгээрийн болон гэрч Ч.ын “гийн эхнэр орж ирээд үгийн зөрөөгүй нөхрөө алгадаад дараа нь ийг алгадсан. Тэр үед, ******* хоёрын хамарнаас цус гарсан” гэж, гэрч “гийн эхнэр гэрт орж ирээд эхлээдг нүүр рүү нь 1 удаа цохисон, дараа нь ийн нүүр рүү нь алгадаад авсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт зөрүүгүй нотлогдсон, хохирогч ******* нь тухайн үйл явдал болсны дараа шууд 22.59 цагийн орчимд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж Яаралтай тусламжийн үйлчилгээ авсан/ №9714/, яаралтай тусламжийн төвийн их эмч Б.Алтантогосоос “ дээд доод уруулын язарсан ил шарх, үүдэн шүд унасан, хамар, хацар, зүүн зовхины зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний цус хуралт” гэсэн урьдчилсан онош тавьж Эрүү нүүрний болон Гэмтлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн, 2023 оны 10 сарын 31-ний өдөр эмч Э.Дугарсүрэн үзэж “хамар ясны шинэ хугарал” гэсэн онош тавьсан ба үүнийг үндэслэн шинжээч эмч Ш.Оюунтунгалагаас 459 дугаартай “ хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, зүүн шүдний дотор салст, зүүн дээд зовхи, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн шилбэ, зүүн сарвуунд цус хуралт, хамар, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, зулайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл ” гэх дүгнэлтийг гаргасан хийгээд хохирогч *******т учирсан дээрх “ хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт ” гэмтэл нь алгадах үйлдлийн улмаас үүсэх боломжтойг шинжээч эмч Ш.Оюунтунгалагаас " хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтэл нь алгадах үед үүсэх боломжтой ” гэж тухайн асуудлаар тусгайлсан мэдлэг, мэргэжлийн хүрээнд тайлбарлан тодорхой мэдүүлсэн, энэ дүгнэлтийг бүрэн бус эсхүл үндэслэлгүй хэмээн дүгнэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба дээр дурдсан нотлох баримтуудыг шүүгдэгч Ц., өмгөөлөгч Т.Хүдэр нараас тодорхой нотлох баримтаар няцааж, үгүйсгээгүй болно.
Мөн өмгөөлөгч Т.Хүдэрээс мэдүүлж буй “шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөрөө дамжуулан харилцсан байсан. Үүнд, хохирогч ******* хамар хугарсан асуудлыг нэхэмжлэхгүй, би өөрөө архи уусан байсан тул ойчоод тухайн гэмтлийг авсан байх, харин шүдийг гэмтээсэн учир шүдний мөнгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн” гэх үйл баримтын талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүний эх сурвалжийг зааж, тодорхойлоогүй байна.
Түүнчлэн хэрэгт *******ээс “ Тэр үед нэг нь миний нүүр рүү цохисон, маажсан. Дараа нь намайг орон дээр нүүрээ гараараа хамгаалаад хэвтэж байхад найзтайгаа хамт миний нүүр, гар руу 2 талаас гараараа цохиод байсан” гэж,*******ээс “ чи яагаад намайг цохиж байгаа юм гээд *******тэй барьцалдаж аваад муудаж байсан. Би биеэ биеэ цохисон талаар хараагүй. Гэхдээ энэ хоёр зууралдаж байхдаа баруун зүүн ор луу ойчсон. Мөн ширээний хажууд ч унаж байсан” гэж, гэрч Ч.аас “ ,, гурав зууралдаад зүүн урд талын орон дээр орны голд толгой нь зүүн урагшаа байрлалтай доор нь орчихсон дээр нь дарчихсан хажууд нь бас зууралдаад байсан. Тэр үед хэн нь хэнийгээ яаж хаашаа хаашаа нь цохисныг нь би хараагүй ” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд уг хэрэгт хувийн сонирхолтой шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал боловч тэдгээрийн дээрх мэдүүлгээр үндэслэн шүүгдэгч , хохирогч *******ийн эрүүл мэндэд “ хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт ” бүхий гэмтлийг учруулсан үйл баримтыг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, эдгээр мэдүүлгүүд “ хохирогч ******* өөрөө унаж, ойчиж хамартаа гэмтэл авсан, мөн гэрч оос уг гэмтлийг учруулсан” гэх нөхцөл байдлыг нотлохгүй бөгөөд энэ нь мөн гэрч ын “ тэр үед гэр дотор ийш тийшээ хөдөлгөөн хийхдээ ор руу 2-3 удаа унаж байгаа харагдсан. Би тухайн орой, нарыг хоорондоо зодолдоод байхаар нь салгасан. Тэр үед дундуур нь орохдоо тухайн гэмтлүүдийг авсан байх. Тэрнээс миний биед зориудаар бол гэмтэл учруулсан хүн байгаагүй. Мөн тухайн үед миний үснээс зулгаагаад би бас ийн үснээс зулгаагаад тэр үед бид хоёр ор руу цуг унасан. Тэгээд орноос босохдоо санаандгүй миний гарыг дараад боссон. Тухайн үед миний хумс урт байсан болохоор хугарчихсан. Тэр үед миний хумсыг даръя гэж дараагүй байх ” гэх мэдүүлгээр давхар нотлогдож, няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч*******ээс мэдүүлж буй хохирогч *******ийн эрүүл мэндэд “ хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт ” бүхий гэмтлийг учруулаагүйг нотлох үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.
Иймд дээр дурдагдсан хоорондоо харилцан хамаарал бүхий шинжээчийн дүгнэлт болон гэрч, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч*******ийн, хохирогч *******ийн хамарт алгадаж, цохисон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “ хамар ясны цөмөрсөн хугарал, таслагчийн мурийлт ” бүхий хөнгөн хохирол учирсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой, тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулаагүй болох нь хэргийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон болохыг дурдъя.
8. Мөн шүүгдэгч , хохирогч ******* рүү чулуу шидэснээс түүний эрүүл мэндэд “ баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал” бүхий хохирол учирсан нь хохирогч *******ийн “ гэрээс намайг аваад гарсан. Дөнгөж хаалга нээгээд гарч амжаагүй байхад над руу чулуу шидэхэд шүд минь унаад ирсэн. Гэтэл цаашаа яваад гэрийн гадаа зогсоод гэр рүү орж ирээгүй. Тэгэхээр нь би г чи эхнэрээ дууд эхнэр чинь миний шүдийг унагаачихлаа гэтэл юу ч дуугараагүй” гэх,
гэрч Ч.ын “..Намайг хэсэг байж байгаад гэр рүү ороход гэрийн зүүн урд талын орон дээр суучихсанд "чи бид хоёр зүгээр найзууд биз дээ. Тэгэхэд танай эхнэр чинь миний шүдийг ийм болгочихлоо, миний гоо сайханд халдчихлаа гэж хэлээд уйлаад байж байсан. Тэр үед намайг харахад ийн уруул нь цус болчихсон, дээд үүдэн 1 шүд нь уначихсан байсан. Тухайн үед би яачихсан юм гэж асуухад " Харин миний шүдийг ийм болгочихлоо" гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
9. Иймд прокуророос шүүгдэгч Ц., ******* нарын бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
10. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч Ц., ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тэдгээрийн харилцан бие биеэ цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
11. Шүүх шүүгдэгч Ц., ******* нарыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь Ц., ******* нарын хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн таарамжгүй харилцаа, хардалтаас шалтгаалан бие биенээ цохих, үсдэх, чулуугаар шидэх зэргээр бусдын эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулан түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Монгол Улсын иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, энэ нь Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулагдсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
2. Шүүгдэгч Ц., ******* нарын харилцан зодолдсоны улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн, монетон гинж тасарч 388,770 төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Хохирогч Ц., ******* нар дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас Ц. 330,000 төгрөгийг, хохирогч *******т 150,000 төгрөгийг тус тус зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.28-ны өдрийн 26/318, 2023.11.27-ны өдрийн 26/318 дугаартай албан бичгүүд, Ц., ******* нарт холбогдох ЭМДЕГ- цахим системийн баримт буюу эмчилгээний зардлын түүх зэргээр нотлогдоно.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд шүүгдэгч Ц.ээс 150,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 330.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно.
Шүүгдэгч ******* нь хохирогч учруулсан эдийн хохирол болох монетон гинжний 388,770 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдсон байна.
Болор үнэлгээ ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2302368 дугаартай дүгнэлтээр*******ийн монетон гинжийг 388,700 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй болно.
3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч Ц., ******* нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэлд”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Шүүх хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар буюу гоо сайхан алдагдсан, тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, тэдгээрийн гэм буруутай байдал зэргийг үндэслэн хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин, *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасны дагуу шүүгдэгч*******ээс, хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, шүүгдэгч *******ээс хохирогч*******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч*******т тус тус олгох нь зүйтэй байна.
4. Хохирогч *******ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор 29 хуудас бүхий баримтыг шүүх хуралдаанд гаргаж нэхэмжилжээ.
Шүүх дээрх баримтаас хохирогч *******ийн Индранил дент эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн/ баримт 1- 120.000 төгрөг, 8- 140.000, 14- 10,000 төгрөг, 15- 46,000 төгрөг /, эмийн сангаас эм авсан / баримт 4- 5000 төгрөг, 5- 18,600 төгрөг, 6- 63,500 төгрөг, 7- 14,700 төгрөг, 9- 67,900 төгрөг, 11- 15,000 төгрөг, 16- 10,000 төгрөг,17- 68,050 төгрөг, 18- 100,000 төгрөг, 19- 100,000 төгрөг/, Ателиэр Монгол эмнэлэгт үзүүлсэн / баримт 10- 10.000 төгрөг/ автобусаар Баруун- Урт сумаас Улаанбаатар хот явж ирсэн зардал / 21- 43,900 төгрөг, 22- 43,900 төгрөг/ зэрэг нотлох баримтаар шууд нотлогдож буй нийт 876,550 төгрөгийн хохирлыг энэ шүүх хуралдаанаар хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч *******т “ баруун дээд үүдэн 1-р шүдний бүрэн булгарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт ” бүхий гэмтэл учирсан бөгөөд тэрээр шүдний гэмтлийг Улаанбаатар хот дахь Индранил дент эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсэн, хамрын гэмтлийг Ателиэр Монгол эмнэлэгт үзүүлсэн, шүдний эмчилгээнд эм хэрэглэсэн, үзүүл, эмчлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зорчиж байсан нь холбогдох баримтуудаар нотлогдоно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 876,550 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор тогтоолоо.
Харин түүнээс “ Шинэ шүд хийхэд төлбөр нь 5,000,000 гаруй төгрөг болно гэсэн. Индранил дент эмнэлэгт шүд суулгах зориулалтаар 3,600,000 төгрөг шилжүүлсэн, Альфа зочид буудлын хөлс 302,000 төгрөг, 234,000 төгрөгийн баримт, хот хооронд явах зардалд Б. 60.000 төгрөг, Б.Суухаанд 60,000 төгрөг, Т.Зоригтсайханд 50.000 төгрөг, Б.Төгсбаатарт 50.000 төгрөг, Э.Хэрлэнчимэгт 60,000 төгрөг шилжүүлсэн” гэж мэдүүлэх бөгөөд дээрх нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Учир нь түүний зүгээс Индранил дент эмнэлэгт шүд суулгах зориулалтаар 3,600,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч тухайн шүд суулгах ажилбар одоогоор хийгдээгүй, үнэ, нэхэмжлэл тодорхойгүй, энэ талаарх тухайн байгууллагын албан ёсны баримт, нэхэмжлэл авагдаагүй ба мөн дээрх баримтад тухайн мөнгө шилжүүлгийн агуулга тодорхойгүй байна.
Мөн Альфа зочид буудлын хөлс 302,000 төгрөг, 234,000 төгрөгийн баримт / баримт 20/ нь ердийн байдлаар уншигдах боломжгүй, гаргацгүйгээс ямар зочид буудалд, ямар хүнээс төлбөр хийснийг тогтоох боломжгүй байх ба мөн иргэн Б. 60.000 төгрөг, Б.Суухаанд 60,000 төгрөг, Т.Зоригтсайханд 50.000 төгрөг,Б.Төгсбаатарт 50.000 төгрөг, Э.Хэрлэнчимэгт 60,000 төгрөг шилжүүлсэн баримтуудад шилжүүлгийн утга, агуулга бичигдээгүйгээс эдгээрийг түүний хот хооронд явсан зардал гэж шууд тооцох боломжгүй байна.
Түүнчлэн 23 дугаар баримт дахь №145873833 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарт зорчигчийн нэр, регистрийг арилгаж, дарсан байх тул энэ тасалбарыг хохирогч *******ийнх гэж шууд тодорхойлох боломжгүй хийгээд 27 дугаар баримт дахь 2023.11.13-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвд шилжүүлсэн шилжүүлэг нь 21 дүгээр баримттай давхцаж байгааг дурдъя.
5. Хохирогч ******* нь дээр дурдагдсан, энэ тогтоолоор хангаагүй нэхэмжлэл болон тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг, хохирогч Ц. тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц., ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос гаргасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******,******* нар нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч*******ээс *******ийн эм эмнэлгийн тусламж, эм тариа авсан 439,000 төгрөгийг гаргуулж *******т олгох, гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 150,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосныг шүүгдэгч******* нь төлөөгүй тул уг 150,000 төгрөгийг шүүгдэгч*******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох. Мөн хохирогч******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 330,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон шүүгдэгч ******* нь төлөөгүй тул уг 330,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс таргуулж Эрүүл, мэндийн даатгалын санд олгох. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоолгосон бөгөөд 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй ” гэх дүгнэлтийн талаар шүүгдэгч*******, ******* нар маргаагүй байна.
Шүүгдэгч Ц., ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Ц., ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа ухамсарлаж байгаа, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Харин шүүгдэгч оногдуулсан торгох ял, түүнээс гаргуулах гэм хорын хохирлын хэмжээ болон түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц., ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******, нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр,
шүүгдэгч *******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нар торгох ялыг хуулиар болон шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч*******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ээс хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, шүүгдэгч *******ээс хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч*******т тус тус олгосугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ээс 150,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 876,550 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц., ******* нар тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
11. Шүүгдэгч*******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч *******ээс хохирогч*******т учруулсан монетон гинжний хохирол 388,700 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН