Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2020/01306

 

 

 

 

 

2020         09             30                                      151/ШШ2020/01306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 07 хороо Жаргалантын 25 гудамж 584 тоотод оршин суух Долоон овгийн Э.Т

Хариуцагч: Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 05 дугаар сарын цалин 770 000 төгрөг нөхөн гаргуулах, ээлжийн амралтын олговрын зөрүү 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, хариуцагчийн төлөөлөгч Ц.Н, гэрч Г.Ц, Д.И /онлайнаар/, нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...“Миний бие 2019 оны 08 сард Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар анх ажилд орсон. Миний бие ажлаас хууль бусаар халагдах хүртлэх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргаж ажиллаж байгаагүй билээ. Гэтэл 2020 оны 06 сарын 02-ны өдрийн тушаалаар намайг ажлаас халсан тухай 2020 оны 06 сарын 18-ны өдөр фейсбүүк хаяг руу явуулснаар албан бусаар уншиж талилцсан. Захирлын №Б/13 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг зөрчин, урт хугацаагаар ажил тасалсан удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй үйлдэл, эс үлдэхүй гаргасан удаа миний хувьд байхүй бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Н хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйлдлээ далдлах гэж мөн хуульд нийцээгүй тушаал гаргасанд гомдолтой байна. Миний бие 2019 онд ажилд ороход захирал Ц.Н хөдөлмөрийн гэрээ мөн хөдөлмөрийн дотоод болон бусад журамтай танилцуулаагүй англи хэлний багшаар ажиллуулж эхэлсэн. Миний бие хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлтээ удаа дараа хандсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байсаар 2020 оны 06 сард намайг ажлаас чөлөөлсөн. Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургуулийн захирлын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн №Б/13 тоот тушаал нь хууль зөрчсөн болох нь харагдаж байна. Иймд Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн №Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож ажил албан тушаалд эгүүлэн томилж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, 2020 оны 05 сарын цалинг нөхөн гаргуулж өгөх тухай, мөн 2020 оны ээлжийн амралтын мөнгийг 48 хоногоор бодох ёстой байтал 32 хоногоор бодсон. 1 сарын цалин хөлс 770 000 төгрөг, ажлын 22 хоногт хуваахад 35 000 төгрөг бөгөөд 16 хоногт ноогдох 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие 2019 оны 08 сард Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар ажилд ороод 2020 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл ажилласан.

2020 оны 01 сард миний бие ханиад хүрч биеийн байдал маш хүнд байсан энэ талаар захиралд хэлээд 01 сарын 24-нд хот руу явсан.

Улсын онцгой комиссын шийдвэр, Болосролын сайдын тушаалаар 2020.01.27-ны өдрөөс хөл хорио тогтоож, бүх шатны сургуулийн хичээлийг танхимаар хичээллэхийг зогсоож, энэ тухай бүх мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Миний биеийн байдлыг захирал мэдэж байсан, мөн онцгой комиссын шийдвэрийн дагуу би сургууль дээрээ 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сар, 03 дугаар сар, 04 дүгээр сар, 05 дугаар сард  очоогүй.

2020 оны 04 сарын 18-ны өдөр захирал Нарантуяа над руу утсаар залгаж, 05 сарын 01-нээс ЭЕШ тад бэлтгэх, сурагчдад давтлага өгөх болсон...05 сарын 01-нд ажилдаа ир гэсэн. Миний бие эрүүл мэндийн даатгалаар даралтын эм зайлшгүй шаардлагатай тул 05 сарын 01-ний өдөр сургуульдаа очиж чадаагүй байж байтал 05 сарын 05-ны өдөр ажлаас халсан шүү утсаар мэдэгдсэн.

Гэтэл 06 сарын 02-нд ажлаас чөлөөлсөн тушаал гарч 06 сарын 18-нд мэдэж шүүхэд гомдол гаргасан.

Сургуулийн захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалд их олон хуулийн зүйлийг зааж ажлаас чөлөөлсөн нь миний сэтгэлд маш их дарамттай байна, яагаад намайг энэ их хуулиар буруутгасан нь тодорхойгүй байна.

Учир нь ажилд ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ёс зүйн дүрмийг танилцуулаагүй, ямар үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй гэдэг нь ойлгомжгүй байна.

Миний бие  багшийн хувьд сурагчдад зааж сургах бүх арга хэмжээ авч ажиллаж байсан ба энэ хугацаанд сурагчдын англи хэлний мэдлэг дээшилсэн гэж үзэж байна. Энэ нь хичээлийн жилийн эхэнд авсан түвшин тогтоох оноо ба 2019 оны 12 сард авсан онооны жагсаалтаар нотлогдоно.

 Улсын онцгой комиссын шийдвэр, Боловсролын сайдын тушаалаар бүх шатны сургуулийн хичээлийг танхимаар хичээллэхийг хориглосон тул сургууль дээр очоогүй.

Харин сургуулийн захиргаанаас намайг цахимаар хичээл заах нөхцлөөр хангаагүй  мөн би сурагчдын утасны дугаарыг мэдэхгүй тул энэ хугацаанд сурагчдад цахим болон онлайнаар хичээл заагаагүй болно.

Иймд намайг ажил тасалсан, дотоод журам зөрчсөн, үүрэг даалгавар биелүүлээгүй гэж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, Өндөрширээт сумын англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.

2020 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар сар, 04 дүгээр сарын цалин бүрэн авсан.

Гэтэл 2020 оны 05 дугаар сарын цалин өгөөгүй тул 05 дугаар сарын цалин гаргуулж өгнө үү. Нэг сарын цалин 770 000 төгрөг болно. 

Ээлжийн амралтын 16 хоногийн цалин 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Н шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа ... Тус сургуулийн англи хэлний багш М.Эг нь жирэмсний амралтаа авсан учир англи хэлний багшийн сул орон тоо уүсч ажлын байрны сонгон
шалгаруулалтын зар тавьж
2019 оны 8-р сард Э.Ттай холбогдон
"Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.3-р заалтыг" үвдэслэн 2019оны 08
:эдын 20ноос эхлэн англи хэлний багшаар авч ажиллуулсан юм. Э.Т нь өмнө нь Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан туршлагагүй боловч англи,япон хэлтэй олон жил сургалтын төвд ажиллаж элсэлтийн гоөнхий шалгалтад хүүхэд бэлтгэж амжилтгай оноо авдаг гм танилцуулга нь ^агшаар авч ажиллуулах үндэслэл болсон юм. Хөдөлмөрийн гэрээний хувьд түр ажлын байранд туршилтын хугацаагаар жкиллуулах санал тавиад 12сард хөдөлмөрийн гэрээг хийх санал тавихад өөрөө зевшөөрсөн бөгөөд одоо санахгүй гэж байгаа нь харамсалтай байна. Халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж байгаа нь ёс суртхуунгүй үйлдэл юм. Энэ хүн 2020 оны 01сарын 27ноос эхлэн хорио цээр тогтоох болсонтой олбоотойгоор 01сарын 24-ний үдээс хойш Улаанбаатар хот яваад сураггүй болсон. БСШУЯ-ны 2020.01.27ны өдөр ирсэн А/43 тушаалыг хэрэгжүүлэх тухай албан бичигт
/1.5 буюу Багш ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаар ажлын байранд ажиллаж суралцагчдад цахим сүлжээ,гар утас файл мэйл илгээх штээр зааварчилгаа өгч ,хариу мэдээлэл сурагчдаас авах,цахим хичээлийг бататгах тал ажиллагааг зохион байгуулах гм олон зөвлөмжид /заасны дагуу манай багш нар сурагчидтай эргэх холбоотойгоор цахимаар ажиллаж байсан. Гэтэл энэ бүх ажил Э.Т багшид хамаагүй мэт аашлах нь ёс суртахуунгүй зүйл бөгөөд ажлаас халагдах үндэслэл мөн гэж үзэж байна. Сургалтын ажлыг чанар үр өгөөжтэй зохион байгуулах ёстой атал 1 цагийн ч сургалт хийгээгүй нь Боловсролын тухай хууль, Багшийн ёс зүйн дүрэмийг зөрчиж байна. Цахим байдлаар үндсэн ажлаа хийхийг,ажлын байрандаа ирэхийг удаа дараа сануулж байсан. Багш бол төрийн үйлчилгээний ажилтан бөгөөд бусдаар шахаж шаардуулалгүйгээр ажлаа хийх ухамсартай,үүрэг хариуцлагаа мэдсэн байх ёстой. Гэтэл ёс зүйгүй аашилж таг чиг болсон. Утасдаад утсаа авахгүй үед нь чат бичдэг байсан. Тухайлбал : 1-р сарын 28, 30 3-р сарын 24,27 гэх мэт, утсаар холбогдож цахимаар ажиллаж байгаа тухай, хийсэн ажлын тайлан ирүүлэх тухай , З сард холбогдож 4-р сард ЭЕШ-ын давтлага өгөх тухай,4-р сард холбогдож ажилдаа ирэх тухай, ЭЕШ-ын тухай мэдэгдэж ярилцсан. 4 сард ирүүлж чадаагүй учраас 5сарын 1нээс эхлэн давтлага ирж өг, ажлын байрандаа ир гэдэг шаардлага тавихад "Би Улсын онцгой комиссийн шийдвэрийг дагна...очихгүй гэж хэлсэн. Энэ мэтчилэн ажлын байрандаа огт ирэлгүй шалтаг шалтгаан тоочдог байсан. Эхний үед бие өвдсөн,шүүх хуралд оролцож байгаа гм шалтгааныг хэлдэг й байдалд байгаа юм байна гээд 2,3,4-р сарын үндсэн цалинг нь нэг ч хоног гүйгээр өгч хүлээцтэй хандаж байсан. Гэтэл энэ хугацаанд манай бүх багш ажилчид цахимаарданхимаар ажил ргээ тасралтгүйгээр хийж cap бүрийн ажлын тайлангаа Төв аймгийн БСУГ ба Нийгмийн хэлтэс бусад байгууллагад илтгэж явуулж байсан.

Аймгийн Засаг даргын Захирамжийн дагуу 05 сарын 1 нээс эхлэн 12-р ангийн сурагчдад танхимаар сургалт явуулж эхэлсэн бөгөөд Э.Т багш нь ажлын байрандаа ирж сургалт явуулаагүй тул цалин бичих ямарч үндэслэл байхгүй бөгөөд 5-р сарын цалинг нөхөж олгохыг шаардаж байгаа нь ичгүүргүй үйлдэл юм. Олон хоногоор ажил таслаж,үндсэн ажлаа хийлгүй ,ажлын байрандаа ирэлгүй, 1 цагийн ч сургалт зохион байгуулаагүй нь халагдах зайлшгүй үндэслэл гяс бодож байна.

Э.Ты олон хоногоор ажлаа таслаж үндсэн цалингаа авч байгаа нь бусад багш ажилчдад буруу нөлөө өгч барьцах, хардах гм сөрөг сэтгэгдэл төрүүлж €айсан учраас энэ тушаалыг гаргах нь зайлшгүй шаардлагатай болсон юм гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр Э.Т багшийн ёс зүйн алдаа гаргаагүй, ажил таслаагүй гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь буруу үйдлэл юм. Тус сургуулийн захирлын тушаалаар Э.Т нь 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс англи хэлний багшаар томилж ажиллуулсан. 2020 оны 01 сард тэрээр ханиад хүрч 01 сарын 24-ний өдөр хот руу явсан” гэв.

Шүүх хуралаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Т хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан

“Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, 2020 оны 05 дугаар сарын цалинг нөхөн гаргуулах, ээлжийн амралтын зөрүү 560 000 төгрөг гаргуулах” тухай шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 05 дугаар сарын цалин 770 000 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 560 000 төгрөг гаргуулах шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 08 сарын 23-ны өдрийн Б/23 тоот тушаалаар ...Э.Тг англи хэлний багшаар 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллуулсан байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр  Э.Тгаар 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс ажил үүргийг гүйцэтгүүлэн 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд цалин хөлс олгосон байна.  

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны эрх зүйн байдалтай адил гэж үзэхээр байх тул зохигч талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэлээ. 

Ажлаас чөлөөлөх тухай Б/13 тоот тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4-д зааснаар ... сумын ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмын 12.8-д заасныг үндэслэн...сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг зөрчин, урт хугацаагаар ажил тасалсан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй ...гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

Өндөрширээт сумын дунд сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд баримтлах дотоод журмыг багш ажилчдын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан байх бөгөөд тус дотоод журмын 12.8-д Хоёр ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах ... тохиолдолд захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцална гэж заасан байна.

Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон зөрчил нь ...сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг зөрчин урт хугацаагаар ажил тасалсан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэжээ.

Тушаалд дурдсан зөрчил тус бүр нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байгаа бөгөөд урт хугацаагаар ажил тасалсан гэх зөрчлийг дүгнэвэл:

Ажилтан Э.Т 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сар, 03 дугаар сар, 04 дүгээр сар, 05 дугаар сарыг бүхий л хугацаанд ажлын байрандаа буюу сургуулийн байранд ирээгүй болох нь  талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал сургалтын үйл ажиллагааг зогсоосон тул ажлын байранд ирээгүй гэж тайлбарладаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020.01.27-ны А/43тоот тушаалд ...өмчийн бүх хэлбэрийн ...сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2020.01.27-ны өдрөөс 2020.03.02-ны өдөр хүртэл түр зогсоосон байна. 

Уг тушаалын дагуу Э.Тг 2020.01.27-ны өдрөөс 2020.03.02 хүртэл хугацаанд ажил тасалсан гэж үзэхээргүй байна.

2020.03.02-ны өдрөөс 03 дугаар сар, 04 дүгээр сарыг дуустал хугацаанд танхимаар хичээллэх сургалтын үйл ажиллагаа эхлээгүй болох нь нийтэд илэрхий баримтаар тогтоогдож байна.

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа...захирал 2020.04.18-ны өдөр утсаар 2020.05.01-ний өдрөөс элсэлтийн шалгалт өгөх сурагчдад танхимаар сургалт явуулахаар болсон, сургуульдаа ир гэж мэдэгдсэн...сар бүрийн эхээр хөнгөлөлттэй эм авдаг тул очих боломжгүй байсан...5 дугаар сард сургууль дээрээ огт очоогүй гэдэг.

Хариуцагч тайлбартаа...05 дугаар сарын 01-нээс танхимаар давтлага өгөхөөр болсон, сургууль дээр ирж төгсөх ангийн сурагчдад давтлага өгөх тухай талаар 2020.04.18-ны өдрөөс хойш утсаар удаа дараа мэдэгдсэн. 2020.01.24-ний өдрөөс хойш нэг ч удаа ажилдаа ирээгүй, хүүхдүүдэд нэг удаа ч давтлага өгөөгүй. 05 сарын 01-нээс танхимаар давтлага өгөх талаар мэдэгдсэн боловч ирээгүй тул 06 сарын 02-нд ажлаас чөлөөлсөн гэжээ.

Зохигч талуудын дээрх тайлбар, нэхэмжлэгчийн 05 дугаар сарын цалин хөлс  нэхэмжилсэн шаардлага, хариуцагчийн 05 дугаар сарын цалин хөлс олгоогүй зэрэг үйл баримтууд  ажилтны 05 дугаар сарын зөрчилд нь холбогдуулан авсан арга хэмжээ гэж үзэхээр байна.

Энэ нь зөрчил илэрснээс хойш нэг сарын хугацаанд буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор авсан арга хэмжээ гэж үзлээ.

 Ажил олгогч нь ажилтанд 2020.04.18-ны өдөр утсаар 2020.05.01-нээс танхимаар элсэлтийн шалгалт өгөх сурагчдад танхимаар давтлага өгөх тухай аймгаас шийдвэр ирсэн талаар мэдэгдсэн боловч 05 дугаар сард огт ирээгүй гэж тайлбарласан. Энэхүү тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд ирэх боломжгүй талаар мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Э.Т танхимаар хичээллэхийг хориглосон гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй харин Төв аймгийн Засаг даргын ... 2020.04.23-ны 04 тоот Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаварт

...элсэлтийн ерөнхий шалгалтын сорилыг 3-аас доошгүй удаа цахим хэлбэрээр зохион байгуулах...судлагдахуун бүрийн багш нартай эргэх холбоотой ажиллах...шалгалтын даалгаврын талаар заавар зөвлөмж хүргэх.. сурагчдаас 7 хоног бүр сорилын шалгалтыг цахим технологи ашиглан авах ... гэж тухайлан заасан.

Улмаар  Төв аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2020.05.06-ны 78 тоот бичигт ...Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын бэлтгэл хангах зорилгоор 2020.05.06-ны өдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн танхимын давтлагын үйл ажиллагааг эхлүүлэх талаар аймгийн Засаг даргын 2020.05.05-01/728 тоот чиглэлийг хэрэгжүүлнэ гэжээ.

            Дээрх тушаал, шийдвэрээр 2020.05.06-ний өдрөөс эхлэн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл хангах зорилгоор 12 дугаар анги төгсөгчдөд танхимаар давтлага өгөх болжээ.

Энэ талаар сургуулийн захиргаанаас 2020.04.18-ны өдөр мэдэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд  багш Э.Тг сургуулийн дотоод журамд заасан ажил тасалсан гэж дүгнэсэн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн зөрчлийн тухайд ...

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020.01.27-ны 4/500тоот албан бичигт...багш ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын цагаар ажлын байранд ажиллаж, суралцагчдад цахим сүлжээ, гар утас /файл, майл илгээх/ -аар зааварчилгаа өгөх, хариу мэдээлэл сурагчдаас авах /сургууль дээр интернэт ашиглах боломжийг бүрдүүлэх/

...хичээл заадаг багш үндэсний хэмжээнд телевизээр заасан хичээлийг бататгах үйл ажиллагааг зохион байгуулах

...төгсөх ангийн сурагчдад улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай хичээлээр нэмэлт давтлагыг 2020 оны 3-5 сард зохион байгуулах гэж заасан байна.

Монгол улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын дэгдэлд дэлхий улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн тухай бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Харин нэхэмжлэгч Э.Т сургалтын үйл ажиллагаа зогсоосон хугацаанаас  ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан 2020.06.02-ны өдөр хүртэл 6 сарын  хугацаанд  сурагчдад цахим сүлжээ, гар утас, файл, майл-ээр зааварчилгаа өгөх, хариу мэдээлэл авах, теле хичээл бататгах зэрэг өөр бусад аргаар англи хэлний хичээл заагаагүй,  сургалт явуулаагүй талаар хуралдаанд тайлбарласан.

Энэ нь нэхэмжлэгчийг сургалтыг үйл ажиллагаа явуулах талаар үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэл нь тогтоогдож байна.

Иймд сургуулийн дотоод журамд зааснаар захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

2020 оны 05 дугаар сарын цалин, ээлжийн амралтын олговрын зөрүү 560 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд...

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ажилтныг томилсон тушаалаар үүсэж, ажлаас чөлөөлсөн тушаалаар дуусгавар болно.

Зохигч талуудын харилцаа нь 2020.06.02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарснаар дуусгавар болох тул нэхэмжлэгч тушаал гарсан өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын цалин хөлсийг олгох  үндэслэлтэй бөгөөд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний дунджийг бодохдоо сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджийг нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг үндэслэн тооцоход 941321 төгрөг болжээ.

Мөн хариуцагч тал ээлжийн амралтын хоногийг тооцохдоо багш нэг сард 4 хоногийн амралт эдэлдэг гэх тул 5 дугаар сарын олгох цалин хөлсний дунджаас 4 хоногт ногдох ээлжийн амралтын олговор 175129 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн 1 330 000 төгрөгийн шаардлагаас 05 дугаар сарын цалин хөлс 941321 төгрөг, ээлжийн амралтын олговор 175129 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас 213550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох “Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэгч Э.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2020 оны 05 дугаар сарын цалин 941321 төгрөг, ээлжийн амралтын олговор 175129 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 213550 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар төрийн сангийн орлогоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Тд, хариуцагчаас 31 345 төгрөг гаргуулан төрийн  сангийн орлогод олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН