Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

                

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Б.Жамъяндорж /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330003260226 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын *****ны өдөр ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ******* сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй,******* регистрийн дугаартай,

*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ******* хамт согтууруулах ундаа уух үедээ таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдах явцдаа түүнийг доош нь суулгах зорилгоор угзарч, татсаны улмаас хохирогч ******* нь машины обуд төмөр мөргөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд адууны эрэлд явж байгаад замд 4 хүн сууж байхаар нь очиж уулзахад ******* байсан. Мэнд ус мэдээд явах гэтэл “байж бай миний дүү” гээд нэг шил 0,5 граммтай архи задлаад хувааж уусан. Дахин нэг 0,5 граммтай архи нэмж уусан. Тэгээд архиндаа согтсон юм шиг агсраад эхэлсэн. гэдэг хүнд хандив өгсөн байсан, чамайг ална шүү гэсэн. Тэгэхээр нь би “яах гэсэн юм бэ, та суу” гээд доошоо суулгах гээд татсан чинь ойчоод дух нь халцарчихсан юм...гэв.

 

2330003260226 дугаартай хэргээс:   

 

- Яллагдагч *******ын: Би тухайн өдөр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Асгат сумын төвөөс гараад баруун урд зүгт байх гэх газар руу мотоциклтойгоо явж байхад замын хажууд жижиг тэрэгний хажууд *******,,, нар сууцгааж байсан. Би ******* ахыг байхаар очиж мэндэлчхээд явах гэтэл намайг ******* ах "байж бай дүү жоохон сууж байгаад яв" гэсэн. Би сууж байгаад тэд нарын задалсан байсан архийг хамт уусан. Би өвөрт байсан 0.5 литрийн Хараа нэртэй архийг гаргаж өгсөн. Яг тэр үед ньыг сумын төв рүү хүргэж өгнө гээд жижиг тэрэгтэйгээ явсан. Явсных нь дараагаар *******, нарын хамтаар би нөгөө архиа уусан. Архи ууж дуусах гэж байхад ганцаараа ирсэн. Архиа дууссахаар нь би ахиж 0.75 литрийн Экс нэртэй архийг гаргаж өгсөн. Тэр архинаасаа дээрээс нь 3 хуруу л уусан байх. Тэр үед ******* ах "чи ад мөнгө өгсөн, чиний мөнгөөр тэр амьдарч байгаа” гэх зэргээр үг хаяад байсан. Би “хүнд мөнгө өгдөггүй” гэж хэлэхэд ******* ах намайг "чи босоод ир чамайг алаад хаячихъя” гээд босоод зогсоод байсан. Би хэсэг сууж байгаад босоод "та яах гэж тэгдэг юм" гээд ******* ахыг мөрнөөс бариад доош нь "суу" гээд татахад ******* ах хажуудаа байсан машины дугуйны обудыг мөргөөд ойчсон. ******* ах босож ирээдаа харж байна уу? "энэ намайг зодчихлоо" гээд орилоод байсан. Биыг "******* ахыг гэрт нь хүргээд өгчхөөрэй, би явлаа” гээд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 89-91-р хуудас/

 

- Хохирогч *******ийн: Би 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төв рүү машин засуулахаар орж ирээд хадам ээжийн хашаанд найзээр машинаа засуулсан. Энэ хооронд бид 2 нэг шил 0.75 литрийн хараа архи нэгийг хувааж уусан. Дараа нь дэлгүүрээс дахиж 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи аваад гараад иртэл хөдөө манайхтай саахалт байдаг , хоёр таарч гээрийн машиныг жолоодуулаад бид 4 сумын төвөөс баруун урд зүгт 2 орчим км зайнд гарч, авсан архиа бид 2 уухаар суусан. , 2 архи уугаагүй., , бид дөрвийг сууж байхад 21 цагийн орчимд сумын төвөөс нэг мотоциклтой хүн баруун тийшээ явж байснаа буцаж бид дөрөв рүү ирээд зогсохоор нь харсан чинь нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу байсан. Тэгээд, бид 3 авсан архиа хувааж уусан. Би гэдэг хүнийг танихгүй. Өмнө нь 2023 оны 07 дугаар сард хөдөө манайхаар адууны эрэлд явж байна мотоцикл бензингүй болсон гээд надаас 5 литр бензин авч явж байсан болохоор зүс танина нэрийг нь мэдэхгүй. Энэ оны хавар Өмнөговь аймгаас олон адуутай манай Асгат суманд ирсэн гэж сонсож байсан. Би “өгсөн 5 литр бензинээ авъя” гэж хэлсэн.Надад “танай руу очих зав гарахгүй байна” гээд худлаа хэлээд өгөхгүй болохоор нь “ахын дүү хүний нутагт ингэж худлаа ярьж явж болохгүй дээ” гэж хэлээд сууж байтал босоод миний урдуур гарахдаа үзүүртэй зүйлээр миний толгой руу зүсэх шиг болсон. Би духаа бариад үзтэл их цус гарсан. Тэгэхээр нь би шууд сумын төв рүү хадам ээжийнд очиход хадам ээж түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Би тухайн үед манарсан байсан. хажуугаас хараад ямар үйл явдал болсныг үнэнээр нь мэдэж байгаа, үнэнийг хэлэх байх. Биын үгэнд итгэж байна. Яагаад гэвэл тэр архи уугаагүй эрүүл байсан юм...гэх мэдүүлэг /хэргийн 7-9, 43-44-р хуудас/,

- Гэрч : Маргааш өглөө манай эхнэр чамтай хамт архи уусан найз ******* чинь хүнд зодуулаад эмнэлэгт ирсэн байна гэж хэлэхээр нь мэдээд очиж уулзахад ******* “чи мэдэж байна уу, би нөгөө од чинь зодуулчихлаа, сууж байхад хажуугаар гарахдаа юмаар толгой руу цохичих шиг болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/,

 

- Гэрч : Жаахан сууж байтал ах “намайг хүргээд өг” гээд би сумын төв рүү хүргэж өгөөд буцаад очиход *******, Шонх хоёр муудаад байж байсан. Би “боль” гэж хэлсэн боловч үгэнд ороогүй. Шонх, ******* хоёр зууралдаж байгаад Шонх ташаад унагаасан чинь ******* ах толгойгоороо газар ойчсон. Газар унаад босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэр чигтээ жаахан сууж байснаа сумын төв рүү явган алхаад явсан. Намайг хүргэж өгье гэхэд хүргүүлээгүй. Би, Шонх хоёрыг машинд суулгаадийг гэрт нь, Шонхыг гэдэг айлд буулгаж өгөөд явсан. Шонх нь *******ийг зодож цохисон зүйл байхгүй, ташихад нь ойчихдоо толгойгоороо газар унасан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хэргийн 18-19-р хуудас/,

 

- Гэрч : ******* нь зодуулсан хүнийхээ нэрийг мэдэхгүй байсан ба манай сумын иргэн биш Өмнөговь аймгийн хүн гэж хэлсэн. Өөрөө бол таньж байсан. Амин үзүүлэлт хэвийн толгой өвдөнө духан дээрээ 5-6 см орчим зүсэгдсэн шархтай, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байна гэсэн зовуурьтай байсан. Эмнэлэгт ирэхдээ архи уусан согтуу байсан...гэх мэдүүлэг /хэргийн 28-29-р хуудас/,

 

- Гэрч нүүрэлдүүлж авсан: нь согтоод газар дээрээ тасарсан. ******* нь арай гайгүй, ******* нь их согтсон өөрийнхөө үйлдэл, биеийг хянах чадваргүй байсан. ******* *******ийг цохиж зодсон зүйл байхгүй, суу гэж татсаны улмаас ******* толгойгоороо унахдаа машины обудыг мөргөж унасан, босож ирэхдээ толгойноос цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хэргийн 43-44-р хуудас/,

 

- Эмчийн тодорхойлолт /хэргийн 70-р хуудас/,

 

- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн эмчийн үзлэгийн хуулбар /хэргийн 57-68-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 343 дугаартай “... 1. *******ийн биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 71-72-р хуудас/

 

- Шинжээч “...*******ийн духанд үүссэн гэмтэл, шарх нь мохоо ирмэгтэй зүйл дээр унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хэргийн 77-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 26/283 дугаартай “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,752,000 төгрөгийн зардал гарсан...” гэх албан бичиг /хэргийн 105-106-р хуудас/,

 

- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 93-р хуудас/,

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хэргийн 102-103-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.10.11-ний өдрийн 26/283 дугаартай албан бичиг, *******т эрүүл мэндийн тусламж үзүүлсэн зардлын түүх /хх-ийн 105-106-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутагт иргэн ******* хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ тухайн үед үүссэн хоорондын таарамжгүй харилцаа, маргаанаас шалтгаалан түүнийг суулгахаар доош нь угзарч, татсаны улмаас хохирогч *******ийг машины обуд мөргүүлж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан хохирогч *******ийн “, бид 3 архиа хувааж уусан. өмнө нь 2023 оны 07 дугаар сард хөдөө манайхаар адууны эрэлд явж байна мотоцикл бензингүй болсон гээд надаас 5 литр бензин авч явж байсан. Би “өгсөн бензинээ авъя” гэж хэлсэн. Надад “танай руу очих зав гарахгүй байна” гээд худлаа хэлэхээр нь “ахын дүү хүний нутагт ингэж худлаа ярьж явж болохгүй дээ” гэж хэлээд сууж байтал босоод миний урдуур гарахдаа үзүүртэй зүйлээр миний толгой руу зүсэх шиг болсон би духаа бариад үзтэл их цус гарсан. Би шууд сумын төв рүү хадам ээжийнд очиход хадам ээж түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Би тухайн үед манарсан байсан. хажуугаас хараад ямар үйл явдал болсныг үнэнээр нь мэдэж байгаа, үнэнийг хэлэх байх. Биын үгэнд итгэж байна. Яагаад гэвэл тэр архи уугаагүй эрүүл байсан юм...” гэх,

гэрч “ Жаахан сууж байтал ах “намайг хүргээд өг” гээд би сумын төв рүү хүргэж өгөөд буцаад очиход *******, Шонх хоёр муудаад байж байсан. Шонх, ******* хоёр зууралдаж байгаад Шонх ташаад унагаасан чинь ******* ах толгойгоороо газар ойчсон. Газар унаад босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэр чигтээ жаахан сууж байснаа сумын төв рүү явган алхаад явсан. Намайг хүргэж өгье гэхэд хүргүүлээгүй. Шонх нь *******ийг зодож цохисон зүйл байхгүй, ташихад нь ойчихдоо толгойгоороо газар унасан юм шиг байна лээ...гэх,

гэрч “...Маргааш нь уулзахад ******* “чи мэдэж байна уу” би нөгөө од чинь зодуулчихлаа, сууж байхад хажуугаар гарахдаа юмаар толгой руу цохичих шиг болсон гэж хэлсэн” гэх,

гэрч “ ******* нь зодуулсан хүнийхээ нэрийг мэдэхгүй байсан ба манай сумын иргэн биш Өмнөговь аймгийн хүн гэж хэлсэн өөрөө бол таньж байсан. Амин үзүүлэлт хэвийн толгой өвдөнө духан дээрээ 5-6 см орчим зүсэгдсэн шархтай, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байна гэсэн зовуурьтай байсан. Эмнэлэгт ирэхдээ архи уусан согтуу байсан ” гэх,

*******ын яллагдагчаар өгсөн “ Би 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Асгат сумын төвөөс гэх газар руу мотоциклтойгоо явж байхад замын хажууд *******,,, нар сууцгааж байсан. Би ******* ахыг байхаар очиж мэндэлчхээд явах гэтэл намайг ******* ах "байж бай дүү жоохон сууж байгаад яв" гэсэн. Би сууж тэд нарын задалсан архийг хамт уусан. Өвөрт байсан 0.5 литрийн Хараа нэртэй архийг гаргаж өгсөн. Тэр үед,ыг сумын төв рүү хүргэж өгнө гээд жижиг тэрэгтэйгээ явсан. Архи ууж дуусах гэж байхад ганцаараа ирсэн. Би ахиж 0.75 литрийн Экс нэртэй архийг гаргаж өгсөн. Тэр үед ******* ах "чи ад мөнгө өгсөн, чиний мөнгөөр тэр амьдарч байгаа” гэх зэргээр үг хаяад, "чи босоод ир чамайг алаад хаячихъя” гээд босоод зогсоод байсан. Би босоод "та яах гэж тэгдэг юм" гээд ******* ахыг мөрнөөс бариад доош нь "суу" гээд татахад ******* ах хажуудаа байсан машины дугуйны обудыг мөргөөд ойчсон. ******* ах босож ирээдаа харж байна уу? "энэ намайг зодчихлоо" гээд тэрүүгээр орилоод байсан. Тэр үед нь биыг "******* ахыг гэрт нь хүргээд өгчхөөрэй, би явлаа” гээд явсан  мэдүүлгүүд,

шинжээчийн 343 дугаартай “1. *******ийн биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн болно.

 

2. Шүүгдэгч ******* нь дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч үгүйсгээгүй бөгөөд харин хохирогч *******ийн зүгээс “ босоод миний урдуур гарахдаа үзүүртэй зүйлээр миний толгой руу зүсэх шиг болсон” гэж шүүгдэгч *******ын өөрт хохирол учруулсан үйлдлийн талаар зөрүүтэй мэдүүлэх боловч энэ нь шүүгдэгч *******ын мэдүүлэг болон тэдгээрийн маргааныг харж, хамт байсан, тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэрч “ Шонх *******ийг зодож цохисон зүйл байхгүй, ташихад нь ойчихдоо толгойгоороо газар унасан юм шиг байна лээ” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэх бөгөөд өөр бусад баримтаар хэрэгт нотлогдоогүй болно.

 

Тодруулбал, хохирогч *******ийн хувьд тухайн орой гэрч Б.Чулуунсүхтэй 0.75 литрийн 1 шил архи, *******ыг очсоноос 0.5 л 1 шил, 0.75 л 2 шил  архийг уусан, гэрч мэдүүлсэн түүний согтуурсан байдлыг үндэслэвэл, түүнийг тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг бодитой тусгаж, мэдэж байсан гэж нөхцөл байдал үгүйсгэгдэнэ.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 343 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой,  шалтгаалсан байна.

 

Шүүгдэгч *******ын хувьд тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг татаж дугтарснаар эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ үүссэн таарамжгүй харилцаанаас улбаалан хохирогч *******ийг татаж дугтран дугуйн обуд мөргүүлж биед нь хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Энэ хэргийн хувьд хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг доош татаж дугтарсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас хохирогч ******* машины дугуйн обуд мөргөж духандаа шарх бүхий гэмтэл авсан байна.

 

5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь хохирогч ******* таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, түүнийг доош татаж машины обуд мөргүүлж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх гэмтэл”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон  улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

 

            Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Хохирогч *******ийн зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан шууд хохирол, гэм хорын асуудалтай холбоотой нотлох баримт, нэхэмжлэлийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаагүй бөгөөд тэрээр шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлээс учирсан гэмтлийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

            2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч ******* тухайн гэмт хэргээс учирсан гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,752,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.10.11-ний өдрийн 26/283 дугаартай албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх зэргээр нотлогдоно.

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

Иймд шүүгдэгч *******оос 1,752,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, анх удаа гэмт хэрэгт  холбогдож байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Хохирогч ******* өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,752,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тул дээрх төлбөрийг шүүгдэгч *******оос гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгуулах саналтай гэх дүгнэлтийн талаар шүүгдэгч ******* маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа ухамсарлаж, гэм буруугийн талаар маргаагүй, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч *******ийн хэт согтуурсан үедээ гаргасан зүй бус үйлдлээс шалтгаалсан, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч буй, мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”. гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлсон болохыг дурдья.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь тухайн хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 194 дугаартай яллах дүгнэлт үйлдсэний дараа прокурорын шатнаас оргон зайлсан, түүнийг Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумаас Улаанбаатар хотруу явж ирүүлэхэд улсын дугаартай Киа Рио загварын тээврийн хэрэгсэлд А-92 маркийн 100.8 литр шатахуун зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11-1/591,  2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11-1/61 дугаартай албан бичиг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Шатахуун олгох баримт зэргээр хэрэгт нотлогдоно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардал”, 1.5 “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-ыг тус тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.3. “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах, ....сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, хүргэх, ....холбогдон гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан байр, хоол, тээврийн зардлыг энэхүү журмын 2.3 дахь хэсэгт заасны дагуу”, 2.3.2. тээврийн зардлыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифаар....тооцож олгох, оор тус тус заажээ.

 

Харин Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас яллагдагч *******ыг өөрийн автомашинаар явж авчирсан байх тул тухайн хэргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг уг газарт нь явж, очиж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад гарсан шууд зардлын хэмжээгээр тооцох нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасны дагуу тухайн хэргийн шүүгдэгч *******оос хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 259,056 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1,752,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч *******од энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт   битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 259,056 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 100120012001 дансанд оруулсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН