Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/00525

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө гудамж 16а Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Хонхор, 11 хороонд байрлах “Төгс наран ундарга констракшн” ХХК /РД:5625602/,
Хариуцагч Баянзүрх дүүрэг, 26 хороо, парксайд резиденс 822-р байр, 803 тоотод оршин суух, Балдангийн Эрдэнэчулуун /РД:ШБ70091517/,
Хариуцагч Баянзүрх дүүрэг, 26 хороо, Парксайд резиденс, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822 байр, 803 тоотод оршин суух, Эрдэнэчулууны Уянга, /РД:УК95011002/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 хороо, арцат 13 гудамж, 4886 тоотод оршин суух, Шаравнямбуугийн Маяа /РД:ЧО53040420/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 хороо, 19-р хороолол, 31 байр, 69 тоотод оршин суух, Өлзийгийн Мөнх-Эрдэнэ /РД:УЖ67080913/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1-р хэсэг гудамж, 7 тоотод оршин суух, Дуламсүрэнгийн Дэлгэрмаа /РД:ЛЮ73071662/ нарт холбогдох 
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 476,746,404 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, прокурор К.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь хэсэг /Монгол Улсын засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр журам-ын 65.5 дахь заалт/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний А-62 дугаар тушаалыг тус тус үндэслэн зээлдэгч “Төгс наран ундарга ХХК, түүнийг төлөөлж захирал Ш.Цогтбаяр нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 06-р сарын 14-ний өдөр 2017/3-195 тоот зээл болон 2017 оны 06-р сарын 14-ний өдөр 2017/Б-195 тоот барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Сав баглаа боодлын үйлдвэр” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд
1. Э.Уянга, Б.Эрдэнэчулуун нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Парксайд резиденс хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822-р байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 000411246 гэрчилгээний дугаартай, 102,5 мкв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
2. Ш. Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6- р хороо, 13-р хороолол, /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24-р байр, зоорийн давхрын 14 тоотод байрлах, Ү-2204059008 улсын бүртгэлийн дугаартай, 000308040 гэрчилгээний дугаартай, 18 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. Ш. Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын 13-р гудамж, 4886 тоотод байрлах, Г-2206005560 улсын бүртгэлийн дугаартай, 000070110 гэрчилгээний дугаартай, 18636306907195 нэгж талбарын дугаартай, 405 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
4. Ш. Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын 13-р гудамж, 488Б тоотод байрлах, Ү-2206017381 улсын бүртгэлийн дугаартай, 000137192 гэрчилгээний дугаартай, 60 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
5. 3. Уянга, Б.Эрдэнэчулуун нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Парксайд резиденс хотхон, /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822-р байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 000411246 гэрчилгээний дугаартай, 102,5 мкв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
6. Ш.Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 6-р хороо, 13-р хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж24- р байр, 1-р орц, 41 тоотод байрлах, Ү-2204059013 улсын бүртгэлийн дугаартай, 000308045 гэрчилгээний дугаартай, 93 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
7. Ө.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол хд-59/1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 000302433 гэрчилгээний дугаартай, 16 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
8. Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1-р хэсэг гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 000477776 гэрчилгээний дугаартай, 18 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
9. Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1-р хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 000477777 гэрчилгээний дугаартай, 18 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 95,420,888 төгрөг, хүүгийн төлбөрт 29,634,673 төгрөг төлж нийт 125,055,561 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 804 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2017/3-195 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах.
2. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах
а. Үндсэн зээлийн 404,579,111 төгрөг,
б.Зээлийн хүүгийн төлбөрт 5,037,359 төгрөг,
в. Зээлийн алданги 26,861,933 төгрөг, г.Нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 436,484,403 төгрөгийг гаргуулах.
3. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох дээр дурдсан 9 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.
Зээлдэгч нар 2017.08.20-нд 658,000 төгрөг, 2017.09.17-нд 1,233,000 төгрөг, 2017.10.19-нд 1,273,973 төгрөг, 2017.11.20-нд 1,232,900 төгрөг, 2018.01.16-нд 1,275,000 төгрөг, 2018.02.21-нд 1,150,700 төгрөг, 2018.03.20-нд 1,274,000 төгрөг, 2018.04.23-нд 1,233,000 төгрөг,2018.07.19-нд 1,300,000 төгрөг, 2018.09.07-нд 2,600,000 төгрөг, 2019.09.04-нд 111,824,989 төгрөг, нийт 125,055,562 төгрөг төлсөн, үүний 95,420,888 төгрөгийг үндсэн зээлд, 29,634,673 төгрөгийг хүүд тооцож авсан. 2018.12.31-нээр тооцоо нийлсэн.. Дотоод аудит шалгаад нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу гэсэн, санхүүгийн программаас алданги буюу хөшүүрэг тооцсон тооцооллыг хэрэгт өгсөн. 2020.03.01-нээс 2020.07.01 хүртэл алданги тооцоогүй. 2020.03.25-ны өдрөөс өмнө утсаар 2-3 удаа ярьсан, зөрчигдсөн төлбөрийн 50 хувийг төлөх боломжтой эсэхийг асуухад хариу өгөөгүй, нэг ч төгрөг төлөөгүй учир 2020 оны 3 сарын 25-ны байдлаар гэрээг цуцалж, тооцооллыг гаргаж шүүхэд хандсан. 2019 оны 01 сарын 01-нээс хойш алданги тооцсон, 49,295,669.55 төгрөгөөс 0.1 хувиар алданги тооцсон...” гэв.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүүгийн төлбөрийг 6,339,646 төгрөгөөр нэмэгдүүлж 11,377,005 төгрөг, алдангийн төлбөрийг 33,922,355 төгрөгөөр нэмэгдүүлж 60,784,288 төгрөг, нийт 40,262,001 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн шаардлагыг 476,746,404 төгрөг болгон нэмэгдүүлж байна. 2021 оны 1 сарын 1-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа...” гэжээ.
Хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК-ийн захирал Ш.Цогтбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, үндсэн зээл төлбөрт 404,579,111 төгрөг, зээлийн хүү 5,037,359 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагуудыг зөвшөөрч байна.
Харин зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, гэрээний алданги 26,861,933 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани зээлийн мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авсан бөгөөд зээлийн барьцаанд байгаа барьцааны хөрөнгийг чөлөөлж оронд нь тоног төхөөрөмжийг барьцаалуулна гэж зээлдэгч талтай тохиролцсон , мөн бидний хооронд байгуулсан гэрээний 3.3-д алданги тооцно гэж заасан боловч манай компани нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө импортоор оруулж ирээд сав баглаа үйлдвэрлэх процессын туршилт тохируулга хийж байтал дэлхийн хэмжээнд цар тахал Ковид-19 дэлгэрч улсын хэмжээнд онц байдал бий 9 болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүрэн зогсож компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болж , давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний алданги 26.861.933 төгрөгийг төлөх боломжгүй болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн болон миний зөвшөөрч буй хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ш.Маяа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай ямар нэг зээлийн гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд гэрээгээр үүрэг хүлээгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, үндсэн зээл төлбөрт 404,579,111 төгрөг, зээлийн хүү 5,037,359 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлагуудыг зөвшөөрч байна. Харин зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, гэрээний алданги 26,861,933 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн болон миний зөвшөөрч буй хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай компани үндсэн зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 11 сараас эхлэн нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаас шалтгаалж МУ-ын Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж улс орон даяар бүх нийтийг хамарсан онцгой дэглэмд шилжсэн учир манай үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон. Ийм учраас зээл болон зээлийн хүүг төлөх боломжгүй болсон. ЗГ-ын тогтоолоор зээлийн хүүг хойшлуулж алданги тооцохгүй гэж зарласан.Иймд алданги нь үндэслэлгүй байна. Гэрээнд заасан давтагдашгүй хүчин зүйлд гэсэн заалтыг үндэслэн гэрээг дагаж мөрдөх боломжгүй байна. Иймд шүүх хэргийн үнэн зөвийг олж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай гэрээ байгуулж 500,000,000 төгрөг жилийн 3 хувийн хүүтэй зээлээр авч сав баглаа боодлын үйлдвэр байгуулсан боловч үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа. Гэрээний 8 дугаар зүйлд гэрээг цуцлах үндэслэл, 10 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан байдаг. Гэрээнд зааснаар 3-с дээш удаа график зөрчвөл гэрээг цуцална гэж заасан тул гэрээг цуцлах саналыг хүлээн авч байна. Үндсэн зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 08 сард зээл авснаас хойш Хятад улсаас сав баглаа боодлын үйлдвэр худалдан авахаар төлбөрөө Хятад улс уруу шилжүүлсэн боловч худалдан авсан үйлдвэр нь Хятад улсад гарсан Корона вирусийн улмаас Хятад улс хилээ хаасан тул Монгол улсад ачаа тээвэр ирэхгүй байсаар 1 жилийн дараа тоног төхөөрөмж орж ирсэн. Өөрсдөөс шалтгаалахгүй гадны нөлөөллөөс болж үйлдвэрээ угсарч чадаагүй тул зээлийн хүү, алдангийг графикийн дагуу төлж чадаагүй. Хятад улсын хил хаалттай тул үйлдвэр орж ирэхгүй байна гэдэг үндэслэлээр зээл болон зээлийн хүү төлөлтийн хугацааг хойшлуулж өгнө үү гэж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захиргаанд 2 удаа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. 2019 оны 09 сарын 20-ны өдөр барьцаа хөрөнгөөс нэг хөрөнгийг худалдан борлуулж зээл төлөлтийг хэвийн горимд оруулсан боловч цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй онцгой дэглэм тогтоосноос шалтгаалан үйл ажиллагаа явуулахгүй бүгд хаагдсан. Бидний хувьд 2020 оны 03 сарын 27-ны өдөр үндсэн зээл 404,579,111 төгрөг, хүүгийн төлбөрт 5,037,359 төгрөг, алданги 702,000 төгрөг байгааг Жижиг дунд үйлдвэрийн сантай тооцоо тулгасан байгаа. Хамгийн сүүлд алдангийн тооцоо 2020 оны 02 сарын 05-ны өдөр 702,576 төгрөг байсан. Түүнээс хойш гэнэт 22 сая төгрөг болж нэмэгдсэн байна, энэ нь үндэслэлгүй. 2019-09-04-ний өдөр 111,824,989 төгрөг төлсөн. Үүнээс 95,420,888 төгрөг нь үндсэн зээл, 16,404,101 төгрөгийг зээлийн хүүд төлөөд зээлийг хэвийн байдалд оруулсан. Үүнээс хойш дотоод аудитын шалгалт хийсэн гэж алданги алдангийг 60 сая төгрөг болгон нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хугацаа хэтэрсэн шалтгаан бол зээл авсан зээлдэгч нараас шалтгаалаагүй. Улс орон даяар тархсан Ковид-19 вирустэй хамааралтай онцгой дэглэм тогтоосноос шалтгаалж бүх үйл ажиллагаа зогссон. Хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй тул алдангийн тухайд үүсээд буй нөхцөл байдлыг шүүх онцгой анхаарч үзнэ үү. Зээл, хүү, 702,576 төгрөгийн алдангийг зөвшөөрч байна. 2017-06-14-ний өдөр зээл болон барьцааны гэрээгээр 9 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээ болон хэрэгт авагдсан итгэмжлэлийг харахад Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарагдах хэлцэл байна гэж үзэж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017-06-14-ний өдөр хийсэн гэрээ хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 2017-07-02, 2017-07-01, 2017-08-02-ны өдрүүдэд олгогдсон итгэмжлэлийн дагуу нөхөж хийгдсэн. Тухайн итгэмжлэлүүдээр нөхөж батлан даалтын гэрээ хийх эрх зүйн үндэслэлгүй. Итгэмжлэл хийгдсэн цагаасаа хойш хүчин төгөлдөр байдаг. Иймд Ш.Маяагийн өмчлөлийн газар, Э.Уянгын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо Парксайд резиденс хотхон Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 822-р байр 803 тоотод байрлах Ү-2024071037 улсын бүртгэлийн дугаартай, 102,5м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, 59/1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 16м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1-р хэсэг гудамж, 7 тоотод байрлах Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 18м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4 дүгээр бүс, 1-р хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 18м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас чөлөөлж өгнө үү. Бусад барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахад татгалзах зүйлгүй...” гэв.
 
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар нь үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэх ёстой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелэгдээгүй тохиолдолд үүргийг зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагч нараас 476,746,404 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна...” гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК,  Б.Эрдэнэчулуун,  Э.Уянга, Ш.Маяа, Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Дэлгэрмаа нарт холбогдуулан “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 436,484,403 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн эрх залгамжлагчаар “Жижиг дунд үйлдвэрийн газар”-ыг сольсон ба нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нэхэмжлэлийн шаардлагаа 40,262,001 төгрөгөөр нэмэгдүүлж, “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 404,579,111 төгрөг, зээлийн хүүд 11,377,005 төгрөг, алдангид 60,784,288 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 476,746,404 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар нэхэмжилж  байна.
Хариуцагч тал “Ковид-19 цар тахлын улмаас үйлдвэрээ ашиглалтад оруулж чадаагүй, итгэмжлэл олгоогүй байхад барьцааны гэрээг байгуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 60,081,712 төгрөгийг төлөхгүй, зарим барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 500,000,000 төгрөгийг хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК,  Б.Эрдэнэчулуун нарт 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор зээлж, Э.Уянга, Б.Эрдэнэчулуун нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822-р байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 102,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24-р байр, зоорийн давхрын 14 тоотод байрлах, Ү-2204059008 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш. Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Г-2206005560 улсын бүртгэлийн дугаартай, 18636306907195 нэгж талбарын дугаартай, 405 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ш.Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Ү-2206017381 улсын бүртгэлийн дугаартай, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 24-р байр, 41 тоотод байрлах Ү-2204059013 улсын бүртгэлийн дугаартай, 93 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2-р хороолол хд-59/1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 16 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Буяндэлгэрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 24-р байр, 02 тоотод байрлах Ү-2204059012 улсын бүртгэлийн дугаартай, 106.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал “Төгс наран ундарга констракшн” ХХК,  Б.Эрдэнэчулуун нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК,  Б.Эрдэнэчулуун нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.
“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Зээлдэгч нар 2017.08.20-нд 658,000 төгрөг, 2017.09.17-нд 1,233,000 төгрөг, 2017.10.19-нд 1,273,973 төгрөг, 2017.11.20-нд 1,232,900 төгрөг, 2018.01.16-нд 1,275,000 төгрөг, 2018.02.21-нд 1,150,700 төгрөг, 2018.03.20-нд 1,274,000 төгрөг, 2018.04.23-нд 1,233,000 төгрөг,2018.07.19-нд 1,300,000 төгрөг, 2018.09.07-нд 2,600,000 төгрөг, 2019.09.04-нд 111,824,989 төгрөг, нийт 125,055,562 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.
Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байх боловч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2017.12.20, 2018.05.20, 2018.06.20-нд тус тус 3 удаа, 2018.09.07-ны өдрөөс 2019.05.21-ний өдрийг хүртэл 250 гаруй хоног үүргээ биелүүлээгүйн улмаас “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК-ийн захирал Ш.Цогтбаярт “зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах” талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн 2019.05.21-ний өдрийн 1/596 тоот мэдэгдлээр тогтоогдож байна.
Дээрх мэдэгдлийг өгснөөс хойш зээлдэгч нар 2019.09.04-нд төлбөр төлсөн байх боловч 2019.09.04-ний өдрөөс хойш 210 орчим хоногийн хугацаанд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2020 оны 4 сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцэж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 1.1-д “зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн” бол гэрээний 10.2.1-д зааснаар “сан нэг талын санаачлан гэрээг цуцална” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгааг буруутгах боломжгүй ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал 2020 оны 3 сарын 25-ны байдлаар гэрээг цуцалж, шүүхэд 2020.04.03-нд хандсан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг уг хугацаагаар тооцож цуцлах нь хууль болон гэрээнд нийцэж байна гэж үзэв.
Нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн 2020.03.25-ны өдрөөс хойших хугацаанд хүү, алданги тооцох үндэслэлгүй.
Зээлдэгч нар хуваарь зөрчиж төлбөрөө төлсөн, хугацаанаас өмнө гэрээ цуцлагдаж байгаа тул зээлдэгч нарын төлөх төлбөрийг дараах байдлаар тооцов.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2017.08.20-ноос 2018.12.20-ныг дуусталх хугацаанд 69,719,565 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2017.08.20-нд 658,000 төгрөг, 2017.09.17-нд 1,233,000 төгрөг, 2017.10.19-нд 1,273,973 төгрөг, 2017.11.20-нд 1,232,900 төгрөг, 2018.01.16-нд 1,275,000 төгрөг, 2018.02.21-нд 1,150,700 төгрөг, 2018.03.20-нд 1,274,000 төгрөг, 2018.04.23-нд 1,233,000 төгрөг,2018.07.19-нд 1,300,000 төгрөг, 2018.09.07-нд 2,600,000 төгрөг, нийт 13,230,573 төгрөг төлснийг хасвал 2018.12.20-ны өдрийн байдлаар 56,488,992 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгч талын 2019.01.01-нд 49,295,669.55 төгрөгөөс алданги тооцсон тооцоолол тодорхойгүй.
2017.08.20-ноос 2018.12.20-ныг дуусталх хугацаанд 13,230,573 төгрөг төлснийг хүүд тооцож, алданги тооцохгүйгээр талууд тооцоо нийлсэн /хх-8/ байх тул 2019.01.01-нээс алданги тооцох үндэслэлтэй.
Дээрх үүрэг 56,488,992 төгрөгийг хоногт 0.1%-иар тооцоход 56,489 төгрөг, 2019.01.01-нээс 2019.09.04 хүртэлх 246 хоногт 13,896,294 төгрөгийн алданги тооцогдоно.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2019.01.20-ноос 2019.08.20-ныг дуусталх хугацаанд 88,537,600 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлөлт хийгдээгүй.
2018.12.20-ны байдлаарх үүрэг 56,488,992 төгрөг дээр 2019.01.20-ноос 2019.08.20-ны хоорондох үүрэг 88,537,600 төгрөгийг нэмэхэд 145,026,592 төгрөг болно, үүнээс 2019.09.04-нд төлсөн 111,824,989 төгрөгийг хасвал 2019.09.04-ний өдрийн байдлаар 2019.08.20-ны өдрийг дуусталх үүргийн үлдэгдэл 33,201,603 төгрөг байна.
Уг 33,201,603 төгрөгийг 0.1%-иар алданги тооцоход хоногт 33,202 төгрөг, 2019.09.05-наас 2020.03.25 хүртэлх 203 хоногт 6,740,006 төгрөгийн алданги тооцогдоно.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019.08.20-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 370,464,039 төгрөг байна.
2019.01.20-ноос 2019.08.20-ны хооронд 8 удаагийн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй тул алдангийг дараах байдлаар тооцов.
2019.01.20-нд 11,067,200*0.1%*225 хоног/2019.01.21-2019.09.04/=2,490,075 төгрөг
 2019.02.20-нд 11,067,200*0.1%*195 хоног/2019.02.21-2019.09.04/=2,158,065 төгрөг
2019.03.20-нд 11,067,200*0.1%*167 хоног/2019.03.21-2019.09.04/=1,848,189 төгрөг
 2019.04.20-нд 11,067,200*0.1%*136 хоног/2019.04.21-2019.09.04/=1,505,112 төгрөг
2019.05.20-нд 11,067,200*0.1%*106 хоног/2019.05.21-2019.09.04/=1,173,102 төгрөг
 2019.06.20-нд 11,067,200*0.1%*75 хоног/2019.06.21-2019.09.04/=830,025 төгрөг
2019.07.20-нд 11,067,200*0.1%*45 хоног/2019.07.21-2019.09.04/=498,015 төгрөг
 2019.08.20-нд 11,067,200*0.1%*14 хоног/2019.08.21-2019.09.04/=154,938 төгрөг, Нийт 10,657,521 төгрөг.
Нэхэмжлэгч тал Д.Буяндэлгэрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 24-р байр, 02 тоотод байрлах Ү-2204059012 улсын бүртгэлийн дугаартай, 106.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019.08.29-ний өдрийн 1/1344 дугаартай албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүлээлгэн өгсөн акт зэргээр тогтоогдож байх тул барьцаанд байгаа 8 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч тал барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ ...итгэмжлэл олгосон өдрөөс өмнө барьцааны гэрээ байгуулсан... гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд барьцааны гэрээ 2017 оны 6 сарын 14-ний өдөр байгуулагдсан хэдий ч өмчлөгч нараас итгэмжлэл олгосон 2017.08.02-ны өдрөөс хойш буюу 2017 оны 8 сарын 3-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, хуульд нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч талын ...Ковид 19 цар тахлын улмаас үйлдвэр баригдаагүй, Хятад Улсаас тоног төхөөрөмж ирээгүй... гэх тайлбарыг үндэслэн алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байх ба жилийн 3 хувийн хүүтэй, 0.1 хувийн алданги тооцсон тооцооллыг хэт өндөр гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Э.Уянга, Б.Эрдэнэчулуун нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822-р байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 102,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулж бичсэн байгааг дурдав.
Нэхэмжлэл гаргаж буй хэн боловч нэхэмжлэл, түүнд хавсаргах нотлох баримтаа өөрөө шүүхэд бүрдүүлж өгөхөөр хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахдаа 6,000 төгрөг төлснийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байна.
Дээр дурдсанаас дүгнэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК, Б.Эрдэнэчулуун нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 370,464,039 төгрөг, зээл, хүүгийн 2019.08.20-ны өдрийн байдлаарх үлдэгдэлд 33,201,603 төгрөг, алдангид 31,293,821 төгрөг, нийт 434,959,463 /дөрвөн зуун гучин дөрвөн сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардалд нэхэмжилсэн 41,786,941 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Э.Уянга, Б.Эрдэнэчулуун нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822-р байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 102,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24-р байр, зоорийн давхрын 14 тоотод байрлах, Ү-2204059008 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш. Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Г-2206005560 улсын бүртгэлийн дугаартай, 18636306907195 нэгж талбарын дугаартай, 405 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ш.Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Ү-2206017381 улсын бүртгэлийн дугаартай, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 24-р байр, 41 тоотод байрлах Ү-2204059013 улсын бүртгэлийн дугаартай, 93 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2-р хороолол хд-59/1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 16 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 434,959,463 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал Э.Уянгыг хариуцагчаар татахаас татгалзсан тул шүүгчийн захирамжаар баталсан ба хэргийг шийдвэрлэж байгаа тул Э.Уянгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК, Б.Эрдэнэчулуун нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,402,947 төгрөгийг /434,959,463 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 2,332,747 төгрөг, барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад төлөх 70,200 төгрөг/ гаргуулж, Баянзүрх дүүргийн Ттатварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК, Б.Эрдэнэчулуун нараас 434,959,463 /дөрвөн зуун гучин дөрвөн сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 41,786,941 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч “Төгс наран ундарга констракшн” ХХК, Б.Эрдэнэчулуун нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Э.Уянга, Б.Эрдэнэчулуун нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Парксайд резиденс хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 822-р байр, 803 тоотод байрлах, Ү-2204071037 улсын бүртгэлийн дугаартай, 102,5 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж 24-р байр, зоорийн давхрын 14 тоотод байрлах, Ү-2204059008 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш. Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Г-2206005560 улсын бүртгэлийн дугаартай, 18636306907195 нэгж талбарын дугаартай, 405 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ш.Маяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамж, 488Б тоотод байрлах, Ү-2206017381 улсын бүртгэлийн дугаартай, 60 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ш.Цогтбаярын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Манлайбаатар дамдинсүрэнгийн гудамж, 24-р байр, 41 тоотод байрлах Ү-2204059013 улсын бүртгэлийн дугаартай, 93 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ө.Мөнх-Эрдэнийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2-р хороолол хд-59/1 байр, зоорийн давхрын 7 тоотод байрлах, Ү-2205036623 улсын бүртгэлийн дугаартай, 16 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201047080 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Авто худалдааны цогцолбор 4-р бүс, 1 дүгээр хэсэг гудамж, 6 тоотод байрлах, Ү-2201047082 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 434,959,463 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Хариуцагч Э.Уянгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Төгс наран ундарга констракшн” ХХК, Б.Эрдэнэчулуун нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,402,947 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
 

ДАРГАЛАГЧ     Д.БАТЦЭЦЭГ