Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Иргэний нэхэмжлэгч *******,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2330001470223  дугаартай  хэргийг  2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, *******, “Жаргалант” 6 дугаар гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, *******,*******.

 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Шижир дөл” ХХК-нд механикч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, *******, “Жаргалант” 6 дугаар гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй,,.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарын сум дахь шатахуун түгээх станцад ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа өөрийн нөхөр болох *******тай бүлэглэн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 37,770,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарын сум дахь шатахуун түгээх станцад операторчин болон ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа өөрийн эхнэр болох *******тэй бүлэглэн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 37,770,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох    баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруутай, өөрийн буруутай үйлдлээс болж төлбөрт орсон нь үнэн” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Тус компанид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Компанийн орлогын мөнгөнүүдийг өөрийн хэрэгцээнд ашигладаг байсан” гэв.

 

Эрүүгийн 2330001470223 дугаартай хэргээс:

 

Иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн “...”НИК” ХХК-ийн Сүхбаатар салбарын сумын ШТС салбарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр санхүүгийн хяналт тооллого явуулахад тус салбарын борлуулалтын орлогоос 30,765,500 төгрөг дутсан юм. Тэгээд тухайн салбарын ахлах операторчин *******, операторчин ******* нараас яагаад дутсан болохыг асуухад бид нар өөрсдөө аваад хэрэглэсэн юм гээд дутаасан уг мөнгийг 01 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулна, гээд өөрсдөө байгууллагад бичиж өгсөн юм. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахиж очиж хяналтын тооллого хийхэд өмнөх дутаасан мөнгөн дээрээсээ нэмээд 1,400,000 төгрөг орлогоос дутсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахиж хяналтын тооллого хийхэд мөн 4,217,067 төгрөг орлогоос дутаасан байсан. Мөн уг салбар дээр 2022 оны жилийн эцсийн тайлангаар 1,388,581 төгрөгийн шатахууны дутагдал үүссэн дээр төлбөр болгон акт тавигдсан. Ингээд нийт 37,770,000 төгрөг дутаасан юм. Уг *******, ******* нар нь гэр бүлийн эхнэр нөхөр хүмүүс юм. 2023 оны 02 дугаар сард 1,530,797 төгрөгийг төлсөн ба одоо компанид нийт 36,240,000 төгрөг барагдуулах ёстой байгаа юм...*******, ******* нар нь тус сумын ШТС-ийн салбарт 2021 оноос хойш хамт ажиллаж байгаа юм...Өөрсдөө өргөдөл бичиж өгөхдөө хувьдаа хэрэглэсэн гэж байсан, эхнэр Мөнх-Эрдэнэ нь хэлэхдээ Койнд оролцсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн “...Сүхбаатар нефть хангамжийн салбарын харьяа ШТС-ын ахлах операторчин, /эрхлэгч/ *******, операторчин /түгээгч/ ******* нар нь хариуцан ажиллуулдаг юм. Тухайн салбарыг 2022 оны 11 дүгээр сард хяналтын тооллого хийхэд ямар нэг савны дутагдал гаргаагүй байсан ба 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шатахуун хадгалдаг савны хэмжилтийг компаниас шалгахад АИ-92 бензин 21895 литр шатахууны үлдэгдэлтэй байх ёстойгоос хэмжиж үзэхэд 15502 литр буюу 6393 литр дутаасан ба мөнгөн дүнгээр 17,133,240 төгрөг болж байгаа юм. Мөн А-80 бинзийн савны үлдэгдэл 23987 литр байх ёстойгоос хэмжиж үзэхэд 16592 литр буюу 7395 литрийг дутаасан ба мөнгөн дүнгээр 19,671,450 төгрөг болж байгаа юм. Мөн Дизель түлшний савны үлдэгдэл нь 20283 литр байхаас 19974 литрийн үлдэгдэлтэй буюу 309 литрийг дутааж 965,310 төгрөгийг хувьдаа авсан байсан юм. Нийт 37,770,000 төгрөгийн үнийн дүнтэй бензин болон дизель түлшний дутагдал үүсгээд байгаа юм. Уг 37,770,000 төгрөгөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар *******, ******* нар нь 7,887,320 төгрөгийг манай компанид төлж барагдуулсан байна одоо 29,882,680 төгрөг үлдээд байна...Компаниас савны хэмжилтийг сар болгон хийх ёстой байдаг тухайн салбарт өмнө нь савны тооллого хийхэд шатахуун дутаж байгаагүй юм. Тухайн салбарын бензин, түлшний милл /заалт/-ийг нь гараар өөрчилж байсан тухайгаа Батжаргал, Мөнх-Эрдэнэ нар ярьдаг. Өөрчилнө гэдэг нь зарж борлуулсан заалтыг нь бууруулж а хэмжээтэй зарсан болгож байгаа гэсэн үг юм. Жишээ нь бодитоор зарагдсан литр нь 5000 л байхад асгаад 1000 литр зарагдсанаар өөрчилж тохируулж өгч байсан гэсэн үг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р хуудас/,

 

Гэрч өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 03, 04-ний үед санаж байна тус салбарын ахлах нягтлан бодогч Алтанзул, инженер Энхболд нарын хамт сумын Нефть хангамжийн салбарт хяналтын тооллого хийсэн. Тухайн тооллогоор *******, оператор ******* нар нь саван дахь АИ-92, А-80 бензин, дизель түлшнээс дутаасан байсан ба нийт 30,765,500 төгрөг дутсан. Тухайн үед *******, Батжаргал нар нь савны хэмжилтийг дарж өгч байсан мөн миллийг асгаж буруу өгч байсан талаараа хэлсэн. Үүнээс хойш 1 дүгээр сард 2 удаа дахин тооллого хийсэн ба тухайн тооллогуудад миний бие яваагүй юм...*******, ******* нар нь өөрсдөө хэрэглэж зарцуулж байсан талаараа хэлсэн. Яг юунд хэрхэн зарцуулсан болохоо хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №2302240 дугаартай “...нийт дутагдсан шатахууны өр төлбөрийг 38,000,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-60-р хуудас/,

 

2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 104-132-р хуудас/,

 

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас /

 

Шүүгдэгч Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуудас /

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 83-85-р хуудас/

 

Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 86-87-р хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаартай “ажилд авах тухай” тушаал /хх-ийн 95-р хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал /хх-ийн 96-р хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаартай “ажилд авах тухай” тушаал /хх-ийн 97-р хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал /хх-ийн 98-р хуудас/

 

Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 100-101, 105-109-р хуудас/

 

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 102-104-р /

 

Петровис ойл ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай “Дутагдал шийдвэрлэх тухай” тушаал /хх*ийн 121-р хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын техникийн комиссын акт №3 /хх-ийн 122-р хуудас/

 

Шүүгдэгч *******ын Хаан банкны дансны хуулга /хэргийн 124-165 хуудас /

 

Шүүгдэгч Хаан банкны дансны хуулга /хэргийн 166-186 хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарын сум дахь шатахуун түгээх станцад ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа өөрийн нөхөр болох *******тай бүлэглэн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 37,770,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарын сум дахь шатахуун түгээх станцад операторчин болон ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа өөрийн эхнэр болох *******тэй бүлэглэн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 37,770,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч *******, гэрч нарын мэдүүлэг, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №2302240 дугаартай “...нийт дутагдсан шатахууны өр төлбөрийг 38,000,000 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаартай “ажилд авах тухай” тушаал, Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал, Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаартай “ажилд авах тухай” тушаал, Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Петровис ойл ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай “Дутагдал шийдвэрлэх тухай” тушаал, Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын техникийн комиссын акт №3, шүүгдэгч *******ын Хаан банкны дансны хуулга, шүүгдэгч Хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарын сум дахь шатахуун түгээх станцад ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа өөрийн нөхөр болох *******тай бүлэглэн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарын сум дахь шатахуун түгээх станцад операторчин болон ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа өөрийн эхнэр болох *******тэй бүлэглэн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 38,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарт иргэний нэхэмжлэгчийн гаргасан хэмжээгээр 37,770,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь 8,320,000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо 29,450,000 төгрөгийн үлдэгдэл хохирлыг төлөөгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нар “Ник” ХХК-ийн Сүхбаатар нефть хангамжийн салбарын харьяа Сүхбаатар аймгийн сум дахь нефть хангамжийн салбарт ахлах операторчин болон операторчноор ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 37,770,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь бусдын тухайн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу “Ник” ХХК-ийн Сүхбаатар нефть хангамжийн салбарт хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эд хөрөнгийг завшиж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон үйлдлээр илэрдэг болно. Шүүгдэгч нар нь итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.Шүүгдэгч *******, ******* нар нь хоорондоо үгсэн тохирч санаатай нэгдэн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө борлуулсны мөнгийг хувьдаа буюу гэр бүлийн хэрэгцээндээ захиран зарцуулж завшсан гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцох...”  гэх дүгнэлтийг гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

“ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч *******, ******* нар тухайн цаг хугацаанд “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд тэдгээрийн хувьд Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг бусдад худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ. 

 

Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нар, хохирогч “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас тухайн байгууллагад нийт 37,770,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас а хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2." үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын үйлдлээс бусдад 37,770,000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан үлэмж хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******, ******* нар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

Шүүгдэгч *******, ******* нар дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч *******, ******* нар бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хохирогч НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох АИ-92, АИ-80, дизель түлш зэргийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсан нь хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Улсын яллагчаас *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Шүүгдэгч нар нь хохирогчоос уучлалт гуйсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирлын тодорхой хэсгийг төлсөн мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай. Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Гэмт хэргийн улмаас “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарт учирсан хохирлыг  шүүгдэгч нараас гаргуулан НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарт төлүүлэх саналт. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн...”  саналыг гаргав.

 

Шүүгдэгч *******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч Ц.Батжаргал, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд шүүгдэгч Ц.Батжаргал, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч Ц.Батжаргал, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрхэд хамаарах хийгээд хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзнэ.

 

Иймд шүүх прокурорын гаргасан саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргал, ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Шүүгдэгч Ц.Батжаргал, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарын эд хөрөнгөд 37,770,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Ц.Батжаргал, ******* нар 8,387,321 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 29,382,673 төгрөгийн хохирлыг төлсөн нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь Ц.Батжаргал, *******, нарын “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарт гаргасан өргөдлөөр /хавтаст хэргийн 111-112-р хуудас/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Батжаргал, ******* нараас 29,382,673 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч “НИК” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Бусад:

 

Шүүгдэгч Ц.Батжаргал, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд ялтан *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч , нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.             

 

3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан *******, ******* нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 29,382,673 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч “НИК” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарт олгосугай.

 

7. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, “НИК” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь нефть хангамжийн салбарт 8,387,321 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР