Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох  эрүүгийн 2330002000268  дугаартай  хэргийг  2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмж механикч, ******* хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд шийтгэлгүй,  *******,*******.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Засаг даргын тамгын газрын захиалгаар Жавхлан хүслэн ХХК-ийн 4 дүгээр баг Баясгалан гэх газарт гүйцэтгэж буй барилгад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ерөнхий инженерээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27 дугаар зүйлийн 27.3.5-д заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим тус барилгад угсралтын ажил үүрэг гүйцэтгэж байсан нь барилгын 2 давхраас 1 давхар руу буух үед унаж амь нас нь хохирсон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Амь хохирогчийн ар гэрийнхэнд баримттай 53,000,000 төгрөг өгсөн гэв.

 

 Эрүүгийн 2330002000268 дугаартай хэргээс:   

 

Шүүгдэгч *******ын “...Би “Жавхлан хүслэн” ХХК-ны хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженерээр сүүлийн 2 дахь жилдээ хийж байна... Би уг хэрэгт буруутгагдаж байгаа асуудал нь давтан ажил хийгдэж байсан учраас хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа дээр уншиж танилцахгүйгээр шууд гарын үсэг зуруулсан, миний гол буруудаад байгаа асуудал нь хуванцар савыг тавьсан байсныг мэдсэн мөрт лөө засаж солих ажлаа хийгээгүйн улмаас буруутаж байна. Мөн эрсдэлийн үнэлгээ гаргаагүй. бригадын ажилчдыг хөдөлмөр хамгааллын сургалтад хамрагдуулаагүй гээд олон зүйл дээр буруутгагдаж байна. Би өөрийн гаргасан алдаа дутагдлаа ойлгож ухаарч байна. Хэрэг гардаг өглөө талийгаач хамгаалалтынхаа хувцсаа бүрэн өмсөж гарсан учраас ажилд нь гаргасан. Ажлаас буугаад ажлынхаа багажийг хураахдаа юм уу тэрнээс өмнө нь хувцсаа хагас дутуу өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 136-138-р хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-15-р хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 16-19-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Би ах ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Учир нь нь эхнэр, хүүхэд байхгүй. Манай ээж маань одоо амьд байгаа ч гэсэн өндөр настай учраас уг хэрэгт оролцож чадахгүй. Ах нь эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд эхнэрээсээ салаад 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байсан, хүүхэд нь нас бараад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иймд манай төрсөн ах маань суманд ирж барилгын ажил хийхээс өмнө нь суманд ээжийнд амьдардаг байсан, барилгын туслах ажилтан, мужаан гэх ажил хийж амьдралаа залгуулдаг. Ер нь бол хаана барилгын туслахын ажил олдоно тэр газарт хамаагүй ажил хийдэг байсан. Өчигдөр буюу 2023.04.16-ны өдрийн оройны 19 цагийн орчимд эгч нь надад хэлэхдээ ах ыг барьж байсан барилгынхаа 2 давхраас унаад нас барсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би эгчийн хэлсэн үгэнд итгэхгүй байсан учраас уг асуудлын талаар сумын хэсгийн төлөөлөгч гэх хүний утасны дугаарыг нь олж аваад тухайн хүнээс асууж тодруулахад уг асуудал болохын хувьд болсон, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна гэж хэлэхээр нь эгчийн хэлсэн үгэнд итгэсэн. Тэгээд би эгч , нарын хамт УБ хотоос суманд ирээд ахын унаж нас барсан гэх барилгыг өөрийн нүдээр харахад тухайн барилга нь гадна талдаа ямар нэгэн хамгаалалт байхгүй харагдаж байсан бөгөөд ахыг ажилд авч явсан гэх гэх хүнтэй уулзаад юу болсон талаар асуухад гэх хүн надад хэлж тайлбарлахдаа тус баригдаж байгаа барилгын дээврээс 2 давхар руу буухдаа хөл алдаад газар унасны улмаас нас барсан гэдгийг нь хэлсэн. Иймд миний зүгээс болон манай ар гэрийн зүгээс ахыг нас барсан асуудалд гаргах гомдол байхгүй. Харин амь хохирогчийн оршуулгын зардлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. Ах маань ямар нэгэн хууч өвчтэй байгаагүй. Эрүүл чийрэг бие хаатай хүн байсан. Оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар нас барсан асуудалд гомдол байхгүй. Хамгийн гол асуудал нь ах маань гэх хүний шууд удирдлага нь дээр ажиллаж байсан бөгөөд тухайн нь ямар байгууллагын захиалгаар тус барилгын ажлыг хийж байсан, тус байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэн нь хуульд заасан эрх үүргээ биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоолгуулмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 42-43-р хуудас/,

 

Иргэний хариуцагч “...Манай байгууллага тус байрыг барих гэрээг 2022 оны 04 дүгээр сард байгуулж барилгын ажил 2022 оны 06 дугаар сард эхэлж байсан. Манай байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлыг манай төрсөн дүү ******* нь хариуцан ажилладаг. Ямар ч байсан бригадын ажилтан нь нас барсан учраас ад нийт 20 сая төгрөгийг дансаар нь өгөөд байна. Цаашаа хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна... Талийгаачийн ар гэрийн хүмүүсээс мөнгө нэхэмжлэх юм бол өгнө...” гэх мэдүүлэг /хэргийн 49-50-р хуудас/,

 

Гэрч Н. “..., нар нь манай төрсөн дүү нар, , нар нь миний цэргийн найзууд,тэйгээр дамжуулан танилцаж байсан. олон жилийн өмнөөс эхэлж мэдэх бөгөөд бид нар бөөндөө барилгын угсралтын ажил хийж гүйцэтгэдэг хүмүүс байна. Нэг үгээр хэлэхийн бол би тухайн хүмүүсийн бригадын ахлагч нь байна. Мөн нь миний 10 жилийн найз учраас би маш сайн танина. Би дээрх хүмүүсийн хамт хаана ажил олдоно тэр газарт барилгын угсралтын ажил хийж гүйцэтгэдэг. Одоогоор засаг даргын тамгын газрын шинэ барилгын ажлын угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Би төрсөн дүү ,,,,, нарын хамт "Жавхлант Хүслэн" ХХК-ийн захиалгаар тус сумын Засаг даргын тамгын газрын барилгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө нь Жавхлант Хүслэн" ХХК-тай бичгээр гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээ маань УБ хотод байгаа. Харин үндсэн эх хувь нь "Жавхлант Хүслэн" ХХК-д байгаа. Би өөрийн болон бригадын хүмүүсийн эрүүл аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг бөгөөд бид нарт "Жавхлант Хүслэн" ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан хяналт тавьж аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж танилцуулж гарын үсэг зуруулдаг. Уржигдар, өчигдрийн хувьд "Жавхлант Хүслэн" ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан аюулгүй ажиллагааны зааварчилга дээр уншиж танилцуулахгүй гарын үсэг зуруулсан. Өчигдрийн хувьд манай ажилчид өглөө эрт ажилдаа гарахдаа "Жавхлант Хүслэн" ХХК-с өгдөг аюулгүй ажиллагааны зааварчилга дээр өөрсдөө шууд гарын үсэг зураад ажилдаа гарсан. Өчигдөр орой 18 цаг дөнгөж өнгөрч байхад ажил маань дууссан. Яг цаг 18 цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нар жаргаагүй байхад ажлаа дуусгаад ажлаасаа буух гээд тус баригдаж байгаа барилгын дээврээс эхлээд буугаад араас амь хохирогч буусан. нь тус барилгын дээвэр дээрээс буухдаа хэрхэн яаж буусныг нь мэдэхгүй байна. Манай бригадын ажилчид ыг дээвэр дээрээс 2 давхрын шат руу буухдаа үсэрч буугаад хий гишгээд халтирч хөл алдаад газар унасны улмаас нас барсан гээд байгаа. Би ыг буух үед нь ард нь байгаагүй учраас би мэдэхгүй байна. Миний бодлоор нь дээвэр дээрээс 2 давхар руу буухдаа санамсар болгоомжгүй байдлаасаа болоод газар унасны улмаас нас барсан гэж бодож байна. Тэрнээс бид нар тухайн хүнийг түлхэж унагаасан юм уу, тухайн хүний бие нь гэнэт өвдөөд толгой нь эргээд юм уу?, газар унасан зүйл огт байхгүй. Амь хохирогч өнөөдрийн хувьд огт хамгаалах хувцас өмсөж хэрэглээгүй байсан. Ер нь бол ямар нэгэн хамгаалалтын хувцас хэрэглээгүй байсан. Учир нь хийж байгаа ажилд нь хамгаалалтын хувцас шаардлага байхгүй байсан учраас өглөө ажилдаа гарахдаа хамгаалах хувцсаа хэрэглээгүй байсан. Өдөр тутамдаа бээлий, каск, ажлын гутлыг хэрэглэдэг. Угсралт, хуулалтын үед хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэдэг. Өчигдөр өглөө бид нар ажилдаа гарахдаа яараад гарсан учир нь цас орно гэсэн учраас манай бригадын ихэнх хүмүүс каск малгайгаа үлдээгээд гараад явсан байна лээ. Манай бригадын бүх хүмүүс тус барилгын дээвэр дээр ажиллаж байсан. Манай бригад угсралт, партет-н ажлыг аль алийг хийж гүйцэтгэдэг. Жишээлбэл нэг нь угсралт хийгээд, нөгөөдөх нь бетон дүүргэлт хийж дууссаны дараа хуулалтын ажил хийдэг гэхэд болно. "Жавхлант Хүслэн" ХХК-тай хийсэн гэрээ *******од байгаа. Эх хувь тухайн байгууллагад байгаа. Тус барилгын явц байдалтай Мөнххаан сумаас хэд хэдэн хүмүүс ирж танилцаж байсан бөгөөд тухайн сумын удирдлагууд "Жавхлант Хүслэн" ХХК-ийн ажилчидтай уулзаад л явдаг. Тус барилгын үндсэн захиалагч нь Мөнххаан сумын засаг даргын тамгын газар юм. "Жавхлант Хүслэн" ХХК-с манай бригадын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаад үүрэг чиглэл өгдөг. Бусад хүн, хуулийн этгээд нь манай байгууллагад ажлын чиглэл өгч байгаагүй бөгөөд манай бригадтай харьцдаггүй... Бүс, ажлын бээлий, ажлын гутал, малгай \каск\, аврын урт богино дэгээ гэх мэт зүйлс багтдаг. Манай бригадын хүмүүс бригадын ахлагчид биеийн байдал нь жаахан эвгүй байх юм бол шууд хэлж мэдэгдэж амардаг...” гэх мэдүүлэг /хэргийн 54-56-р хуудас/,

 

Гэрчгийн “...Өнөөдрийн хувьд өглөөний 08 цаг өнгөрч байхад манай бригадын хүмүүс ажилдаа гарцгаасан. Оройны 18 цаг дөнгөж өнгөрч байхад манай бригадын хүмүүс нэг нэгээрээ тус барилгын 2 давхрын дээвэр дээрээс 2 давхар руу буухдаа би түрүүлээд буусан, миний араас бууж байгаа харагдсан тэгэхэд хүн орилох шиг чимээ гараад түс тас гэх шиг болохоор нь харахад миний араас бууж байсан байсан бөгөөд тус барилгын 2 давхраас унаж тус барилгын урд талд байх хөгжлийн бэрхшээл иргэдийн замын хэв нь дээр цээжнийхээ зүүн талаар унаад гараараа тулаад буцаад босоод үүдний довжооны хажуу талд суухаар нь би зүгээр үү гээд 2 давхраас 1 давхарт буугаад очиход араас ирсэн. унасны дараа тус газарт ажил хийж байсан ковшийн жолооч хажууд ирсэн байсан бөгөөд яаралтай эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж байсан бөгөөд хэн нь эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан эмч маш түргэн хугацаанд ирээд тухайн хүнийг үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн. Мөн тус барилгын дээвэр дээрээс газар унахдаа төмөр шат нь дээр байршуулж тавьсан байсан 200 литрийн багтаамжтай усны савны тайрсан тал пошкыг газар унахдаа хамт унагаасан. Тэгэхээр нь би тус барилгын дээвэрт үлдсэн байсан ,, нарыг буулгах гээд газарт унасан байсан пошкыг буцааж төмөр шат нь дээр байрлуулж тавиад тухайн хүмүүсийг буулгасан. газар унахдаа тухайн тал пошикны хамт унасан болохоор миний бодлоор тэр пошик дээр хальт гишгээд газар унасан гэж бодож байна... ХАБ-н ажилтан эхний хэдэн өдөр уншиж танилцуулж байгаад сүүлийн хэдэн өдрөөс огт танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулдаг болсон. Үүнээс гадна цаг агаарын нөхцөл байдлаас болоод ажилдаа өглөө эрт гарах үе гардаг учраас бид нар хөдөлмөр аюулгүй байдлаа хангах бүртгэл дээр гарын үсгээ зураад гардаг. Төмөр шат нь дээр байх пошик нь тус төмөр шатыг өндөрсгөж байгаа нэг хэлбэр юмаа. Тухайн төмөр шат нь ямар нэгэн хөдөлгөөнгүй, бэхэлгээ сайтай. Би төмөр шатны бэхэлгээний стандарт нь ямар байдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор нь намхан нуруутай учраас тухайн төмөр шат нь дээр байх пошик дээр хальт гишгээд унасан... Бид нар ажлын байрандаа огт архи уудаггүй. Бид нар хоорондоо огт маргалдаж муудсан зүйл байхгүй. Өчигдөр манай ажил нар шингэх гэж байхад дуусаад манай бригад буусан бөгөөд би ажлаа дуусаад хамгийн түрүүлээд буусан. Манай бригадын хүмүүс бригадын ахлагчид биеийн байдал нь жаахан эвгүй байхын бол шууд хэлж мэдэгдэж амардаг...” гэх мэдүүлэг /хэргийн 58-60-р хуудас/,

 

Гэрч “...Би Засаг даргын тамгын даргаар 2018 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. "Жавхлант Хүслэн" ХХК нь тус барилгын ажлын тендерт шалгарч уг барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна. Уг барилгын ажил нь улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа учраас "Жавхлант Хүслэн” ХХК нь тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэстэй гэрээ байгуулан уг барилгын ажлыг эхэлж байсан. Тус барилгын ажилд манай сумын бүх удирдлагууд уг барилгын явц байдалд тухай бүр нь хяналт тавьж ажилладаг. Манай суманд надаар ахлуулсан хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөл ажилладаг бөгөөд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тухайн хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөл нь сумын төсөвт байгууллагуудын аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Харин "Жавхлант Хүслэн" ХХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа болохоор аймгаас тус байгууллагатай хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа гэж бодсон учраас тухайн байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Манай сумын хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөл сумын засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/21 тоот захирамжаар байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Манай зөвлөл хэвийн үйл ажиллагаа тогтмол явуулдаг...” гэх мэдүүлэг /хэргийн 62-63-р хуудас/,

 

Гэрч “...Би иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2022 оны 11 дүгээр сараас одоог хүртэл ажиллаж байна. Тус шинээр баригдаж байгаа Иргэдэд үйлчлэх төвийн барилга нь 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тус барилгын ажлыг "Жавхлант Хүслэн" ХХК нь тендерт шалгарч аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэстэй гэрээ байгуулан уг барилгын ажил эхэлсэн. Би сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамт 2 удаа, аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын хамт нэг удаа, сумын тамгын даргатай 3 удаа очиж барилгын явц байдалтай очиж танилцаж байсан. Тухайн үед "Жавхлан Хүслэн" ХХК-ийн ажилчид хөдөлмөр аюулгүй байдлыг хангах талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байсан. Хамгийн сүүлд хэлэхэд "Жавхлан Хүслэн” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар албажуулж албан бичиг өгч байгаагүй. Гол үндэслэл нь манай суманд хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн байдаггүй. Тэгэхдээ амаараа тухайн байгууллагад аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгодог. Манай суманд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл сумын тамгын даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайн хөдөлмөр аюулгүй байдал хэзээ үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдэг цаг хугацааг сайн мэдэхгүй байна. Сумын хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөлтэй “Жавхлан хүслэн” ХХК-тай огт гэрээ байгуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 65-66-р хуудас/, 

 

Гэрчн “...Тухайн өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. нь өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Миний ажиллаж байгаа барилгыг нь "Жавхлант Хүслэн" ХХК нь барьж байгаа. Тухай өдөр бид нар багажийнхаа бүсийг зүүгээд гарсан. Өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл болон хамгаалах малгай, аваарын бүс хэрэглээгүй байсан. Тухайн өдөр ******* нь нэг цагаан өнгийн дэвтэр авчраад гарын үсгээ зураарай гэж байсан. Тэрнээс бидэнд өөр ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй. Тухайн өдөр ын биеийн байдал хэвийн байсан. Ямар нэгэн хууч өвчтэй эсэх талаар би мэдэхгүй байна. Тухайн үед гурвалжин нүхээр буухдаа хоёр гараараа тулж байгаад гараа тавиад доошоо буусан. Тухайн үед тэнд байсан хүмүүс ыг буухад ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 69-70-р хуудас/,

 

Гэрч ын “...орой 17 цаг өнгөрөөгөөд салхи салхилаад байхаар нь ажлаа дуусгаад буух гээд би багажаа хурааж авах гээд дээвэр дээр дээгүүр явж байхад буух гээд дээврийн нүхээр доошоо тонгойж байхыг би харсан юм. Тэгсэн ах уначихлаа шүү дээ гээд тэр хэд доошоо буусан. Тэгээд би багажаа хурааж дуусгаад багажааэд багажаа дамжуулчхаад би доошоо буугаад очиход ах ыг толгойг нь түшсэн үүдний шатны хажуу талд сууж байсан... Эмч цээжин дээр хоёр гараараа дарж байгаад өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд манай инженер нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Миний ажиллаж байгаа барилгыг “Жавхлант хүслэн” ХХК нь барьж байгаа. Тухайн өдөр бид нар багажийнхаа бүсийг зүүгээд гарсан. Өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл болон хамгаалах малгай, аваарын бүс хэрэглээгүй байсан. Тухайн өдөр ******* нь нэг цагаан өнгийн дэвтэр авчраад гарын үсгээ зураарай гэж байсан. Тэрнээс бидэнд өөр ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 73-74-р хуудас/,

 

Гэрчийн “...Бид нар 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 09-н цагийн үед ,,,, нарын хамт ажилдаа гарсан. Тухайн өдөр Мөнххаан сумын засаг даргын тамгын газрын барилгын дээд давхарт нь цутгалтын ажил хийсэн. Тэгээд орой 17 цаг өнгөрөөгөөд салхи салхилаад байхаар нь ажлаа дуусгаад буух гээд багажаа доошоо дамжуулдаг байсан учраас би багажаа хураагаад байж байхад гэнэт нэг нь бархирсан. Тэгээд бид хэд багажаа буулгачхаад доошоо нэг давхар руу буугаад очиход нь газар унасан толгойг нь түшээд сууж байсан. Тэгээд би гэр рүү ороод сууж байгаад гараад ирэхэд эмч, цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн өдөр нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. нь өөр хүнтэй маргалдаж, муудсан зүйл байхгүй. Миний ажиллаж байгаа барилгыг нь "Жавхлант Хүслэн" ХХК-нь барьж байгаа. "Жавхлант Хүслэн" ХХК-ийн захиалагч нь Мөнххаан сумын засаг даргын тамгын газар гэж байсан. Тухайн өдөр бид нар багажийнхаа бүсийг зүүгээд гарсан. Өөр ямар нэг хамгаалах хэрэгсэл болон хамгаалах малгай, аваарын бүс хэрэглээгүй байсан. Тухайн өдөр ******* нь нэг цагаан өнгийн дэвтэр авчраад гарын үсгээ зураарай гэж байсан. Тэрнээс бидэнд өөр ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй. Тухайн өдөр биеийн байдал хэвийн байсан. Ямар нэгэн хууч өвчтэй эсэх талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 77-78-р хуудас/,

 

Гэрч “...Би багажаа хураагаад байж байхад гэнэт нэг хүн бахираад хүн уначихлаа гэхээр нь би тонгойгоод харахад нь газар шатны хажууд унаад хойд талынхаа ханыг налаад сууж байсан. Тэгэхэд буугаад очиж байсан. Тэгээд бид хэд багажаа буулгачхаад доошоо нэг давхар руу буугаад очиход нь газар унасан толгойг түшээд сууж байсан. Тэгээд төд удалгүй эмч ирээд тариа хийгээд цээжин дээр нь хоёр гараараа дарж байснаа энэ хүн өнгөрсөн байна гэж байсан. Тухайн өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. нь өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй. Миний ажиллаж байгаа барилгыг нь "Жавхлант Хүслэн" ХХК нь барьж байгаа."Жавхлант Хүслэн" ХХК-ийн захиалагч нь Мөнххаан сумын засаг даргын тамгын газар гэж байсан. Тухай өдөр бид нар багажийнхаа бүсийг зүүгээд гарсан. Өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл болон хамгаалах малгай, аваарын бүс хэрэглээгүй байсан. Тухайн өдөр ******* нь нэг цагаан өнгийн дэвтэр авчраад гарын үсгээ зураарай гэж байсан. Тэрнээс бидэнд өөр ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй. Тухайн өдөр ын биеийн байдал хэвийн байсан. Ямар нэгэн хууч өвчтэй эсэх талаар би мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /хэргийн 81-82-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаартай “... 1.Талийгаачид цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүд болон зүүн талын олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, уушгины няцрал, задрал, цус хуралт, доргилт, элэг, дэлүүний эдийн урагдал, задрал, мөгөөрсөн хоолой, цуллаг эрхтнүүдийн хальсанд цус хуралт, цээж хэвлийн хөндийн 2.500 мл цус хуралдалт, цээж хэвлий мөчдөд зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх цээж хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтлүүд өндрөөс унах үед тухайлбал мохоо зүйлд цохих үед үүссэн нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 2. Цээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтлүүдийн улмаас хоёр уушги эрс авчиж, цээж хэвлийн хөндийд цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан байна. 3. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. О/1/ бүлгийн цустай байна. 5. Цусанд спиртийн зүйл илрээгүй, нас барах үедээ эрүүл байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 89-92-р хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч “... 1. Жавхлан хүслэн ХХК нь болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар тусгаарлаагүй нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна.  2. Жавхлан хүслэн ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ******* нь барилгын талбайн хүн унаж болзошгүй хэсэгт хаалт, хашилт, хамгаалалт, зориулалтын шат тавцан дээр зориулалтын бус эд зүйл байрлуулсан зэрэг эрсдэлтэй ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдсан эсэхэд байнгын үзлэг шалгалт хийгээгүй, хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 28.1.8-д заасныг тус тус зөрчсөн байна. 3. Хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүд, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийн эх хувиас харахад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн гэх нотлох баримт болохгүй байна. 4. Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын 4.1.8-д “барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор, саравч/ угсарч байрлуулах, гадна шатыг бат бэх тороор битүүлэх, 4.1.9-д “аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт, хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавих”-ыг тус тус зөрчсөн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 102-108-р хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хэргийн-140-р хуудас/

 

Нас барсны бүртгэлийн лавлагаа  /хэргийн-145-р хуудас/

 

Хохирлын баримтууд /хэргийн-147-193-р хуудас/

 

Хохирол төлсөн баримтууд /хэргийн-195-197-р хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч хохиролд 40,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, баримт зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Засаг даргын тамгын газрын захиалгаар Жавхлан хүслэн ХХК-ийн 4 дүгээр баг Баясгалан гэх газарт гүйцэтгэж буй барилгад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ерөнхий инженерээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27 дугаар зүйлийн 27.3.5-д заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим тус барилгад угсралтын ажил үүрэг гүйцэтгэж байсан нь барилгын 2 давхраас 1 давхар руу буух үед унаж амь нас нь хохирсон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,, гэрч ,,,,н, ,,, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...******* нь Засаг даргын тамгын газрын захиалгаар Жавхлан хүслэн ХХК-ийн 4 дүгээр баг Баясгалан гэх газарт гүйцэтгэж буй барилгад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ерөнхий инженерээр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27 дугаар зүйлийн 27.3.5-д заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн орчим тус барилгад угсралтын ажил үүрэг гүйцэтгэж байсан нь барилгын 2 давхраас 1 давхар руу буух үед унаж амь нас нь хохирсон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 10,964,665 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба нь 53,000,000 төгрөгийг нөхөн төлсөн...”  гэх дүгнэлтийг гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан 2023 оны 6 дугаар сарын 23-ны №07/28-02/135/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар  “Жавхлан хүслэн” ХХК нь болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар тусгаарлаагүй нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна.  2. Жавхлан хүслэн ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ******* нь барилгын талбайн хүн унаж болзошгүй хэсэгт хаалт, хашилт, хамгаалалт, зориулалтын шат тавцан дээр зориулалтын бус эд зүйл байрлуулсан зэрэг эрсдэлтэй ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдсан эсэхэд байнгын үзлэг шалгалт хийгээгүй, хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 28.1.8-д заасныг тус тус зөрчсөн байна. 3. Хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгүүд, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтрийн эх хувиас харахад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн гэх нотлох баримт болохгүй байна. 4. Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын 4.1.8-д “барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор, саравч/ угсарч байрлуулах, гадна шатыг бат бэх тороор битүүлэх, 4.1.9-д “аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт, хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавих”-ыг тус тус зөрчсөн байна.

 

Шүүгдэгч ******* нь Жавхлан хүслэн” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүн болох нь тус компанийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/14 дугаартай тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны гэрчилгээ, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл энэ хэргийн тухайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын 4.1.8-д “барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор, саравч/ угсарч байрлуулах, гадна шатыг бат бэх тороор битүүлэх, 4.1.9-д “аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт, хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавьж хууль, дүрмийг биелүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан бол хүн шатны хөндий рүү унаж, гэмтэл авсан, гэмтэл авсны улмаас нас барахгүй байсан гэж шүүх үзэв.

Иймд хохирогчийн амь нас “Жавхлан хүслэн” ХХК буюу шүүгдэгчийн хариуцлагагүй байдалтай шалтгаант холбоотой, амь хохирогчийн үхлийн шалтгаан нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна.

Улсын яллагч шүүгдэгч *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий ба энэ гэмт хэргийн объектив шинж нь “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний амь нас хохироосон” гэсэн хоёр диспозиц хэм хэмжээнээс бүрддэг байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог бөгөөд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч нарыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хүний амь насыг хохироосон” гэж үйл баримтаа дүгнэснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 10,964,665 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба нь 53,000,000 төгрөгийг нөхөн төлсөн. Гэмт хэргийн улмаас гарсан, цаашид гарах зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх....”  саналыг гаргав.

 

Шүүгдэгч *******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохирол нөхөн төлсөн байдал, бага насны хүүхдүүдтэй зэрэг бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд 10,964,665 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нь 13,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 195-197-р хуудас/, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3405151354 тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар шилжүүлгийн баримтыг шүүх хуралдааны үеэр шүүгдэгч гаргаж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эй 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 99152157 дугаартай утсаар “Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохиролд 40,000,000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэхгүй зүйл байхгүй” /шүүхийн мэдэгдэх хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг /CD/ бичлэгийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цэвээн овогт Чоёнгийн ыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг /CD/ бичлэгийг хэрэгт хавсаргах, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 53,000,000 төгрөг төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР