| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0065/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/65 |
| Огноо | 2017-02-20 |
| Зүйл хэсэг | 096.1., 099.1., 099.2., 254.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж бүрэлдэхүүнд шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Тэрбиш, Л.Цогтбаяр
Шүүгдэгч Н.М*******р, Б.Х*******р, Б.П*******р, Л.Б*******х, Г.Д******* нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*******ын М*******р, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******н Х*******р, Батмөнхийн П*******р, Л*******Б*******х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г*******н Д******* нарт нарт холбогдох эрүүгийн 201622000545 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
3. Монгол улсын иргэн,
4. Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Н.М*******р нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг мухар харгана гэх газар иргэн Л.Б*******хийг "ээжийгээ дээрэлхлээ" гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь баруун дээд зовхинд шарх, баруун хацарт зөөлөн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн үед зодооныг салгах гэж ирсэн Б.П*******рын толгойн тус газар чулуугаар цохиж бие махбодид нь дух яс зүүн талдаа гадна дотор ялтас хамарсан цөмөрсөн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хий хуралт, хатуу хальсны урагдал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.П*******р, Л.Б*******х, Б.Х*******р нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг Мухар харгана гэх газар иргэн Н.М*******рыг "агсан тавилаа" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөмсөг, хөхлөг сэртэнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Д******* нь 2016 оны 10 дугаар 07-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Н.М*******р нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг мухар харгана гэх газар иргэн Л.Б*******хийг "ээжийгээ дээрэлхлээ" гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь баруун дээд зовхинд шарх, баруун хацарт зөөлөн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн үед зодооныг салгах гэж ирсэн Б.П*******рын толгойн тус газар чулуугаар цохиж бие махбодид нь дух яс зүүн талдаа гадна дотор ялтас хамарсан цөмөрсөн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хий хуралт, хатуу хальсны урагдал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Х*******р нь 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг Мухар харгана гэх газар иргэн Н.М*******рыг "агсан тавилаа" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөмсөг, хөхлөг сэртэнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Б*******хийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн ах Батмөнхийн хүү Баасан-Очир нь гэр бүл болж хуримын ажиллагаа болсон....Тэгээд нэг харсан чинь манай нутгийн Д******* гэж эгч хурим болсон гэрийн гадаа зассан ширээний хойд талд сандал дээр бүжиглэж байгаа хүмүүсийг хараад сууж байсан. Тэгээд би Д******* эгчийг бүжиглэхгүй болохоор нь очоод хүзүүгээр нь тэврээд "та яагаад бүжиглэхгүй байгаа юм бэ, бүжиглээч" гээд хажууд нь суусан чинь М*******р ирээд ямар ч үгийн солио байхгүй миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд миний баруун талын хөмсөг задарч, мөн хамрнаас цус гарсан. Тэгээд би нүүрээ дараад доошоо тонгойгоод суутал бүжиглэж байсан хүмүүс хөгжимөө унтраагаад М*******рыг надаас салгасан. Тэгээд манай эхнэр над дээр ирээд намайг хуримын гэрийн хажуу талд барьсан байсан гэрийн урд талд *******чиж цус нөжийг маань угаагаад тухайн гэрт оруулж унтуулсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. М*******рын ээж Д******* гэгч нь намайг өөрийг нь бараг хүчиндэхийг завдсан гэх яриа гаргасан байна лээ. Би юу гэж аав, ээжийнхээ дэргэд, үр хүүхдийнхээ дэргэд гэгээн цагаан өдрөөр тийм үйлдэл гаргах вэ. Энэ бол намайг цэвэр гүтгэж өөрийн хүүхдээ хүн зодсон хэргээс салгах гэсэн арга гэж би бодож байна. Тус өдөр нь гэгээн цагаан өдөр байсан учир хүмүүс харж байсан, хүн хараагүй харанхуй өдөр байсан бол намайг шууд хүн хүчиндсэн хэрэгт хийх хүмүүс байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед 18-19 цаг болж байсан. Санагдана. Тухайн үед цаг урагшласан байсан болохоор гадаа гэгээтэй байсан...Би М*******рыг огт цохиогүй. Надад хүнд гар хүрсэн, түүнийг нууж хаагаад байх зүйл огт байхгүй. Одоо миний цохиулсан нүдний нулимс байнга гоожиж байгаа. Мөн баруун шанаа онгойж хавдсан юм шиг болчихсон. Одоо толгой өвдөнө...М*******р нь надаас уучлалт гуйж хохирол гомдлыг минь барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
Хохирогч Б.П*******рын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сэрын 05-ны өдөр манэй төрсөн дүү Баасан-Очирын хурим болсон юм....Ингээд хуримын ажиллагаа хэвийн болж хурим тарах дөхөж байхад... гэрийн урд талд хүмүүс бужигналдаад, орилолдоод баисан...Тэгээд нэг мэдсэн чинь "Б*******х ахыг М*******р нүүр лүү нь өшиглөсөн" гээд хүмүүс орилолдоод байсан. Б*******х ахын хувьд арай ч тийм юм хийх хүн биш байх. Тэглээ ч зодоон болох үед гадаа гэрээтэй нар уулын цаагуур ороогүй байсан. Гэгээн цагаан өдрөөр олон түмний нүдэн дээр балай л биш бол арай тийм зүйл хийхгүй байх...Тэгээд намайг яваад очиход манай аавын төрсөн дүү Б*******хийг М*******р зодоод Б*******х ахын нүүр ам нь хавдчихсан байсан. Тэгээд Б*******х ах дээр эхнэр хүүхдүүдийг нь очсон байсан. харин М*******рыг Анхбаяр ах аав хоёр, хоёр талаас нь бариад авчихсан цааш нь холдуулах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд би очиж тэр хоёртой хамжиж М*******рыг гэрийн хойд талд гаргасан....М*******р хурим болсон гэр болон илүү гэр хоерын дундуур миний урдаас гараад ирсэн. Тэгээд намайг "чи гөлөг хүрээд ир би чамайг ална" гээд занаад байсан. Тухайн үед би М*******рт "одоо чи бид хоёр юу ярих юм бэ, маргааш болъё хөгшөөн" гэж гуйсан. Тухайн үед М*******р миний үгэнд орохгүй над руу ойртож ирээд байхаар нь би ухраад байсан. Эхэндээ би М*******рыг гартаа чулуу барьчихсан байгааг нь мэдээгүй. Тэгээд сүүлд нэлээд ойртоод ирэхэд нь гартаа чулуу барьчихсан байгаа нь хараад нэг эргэж хараад зугтах гэснээ болиод арай ч ийм том чулуугаар хүн цохихгүй байх гэж бодоод буцааж эргээд гарсан чинь М*******р гартаа барьж байсан чулуугаар миний толгойны духны хэсэг рүү цохисон. Тэгээд би шууд газарт унасан Үүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд би сумын төв рүү явж байх замдаа ухаан орсон бөгөөд сумын эмнэлэгг хүргэгдээд маргааш орой нь аймгийн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хйисэн. Би аймгийн хүн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд аймгийн эмч нар намайг "Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэ" гээд би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж тархины хагалгаанд орсон. Ийм л зүйл болсон... Гомдолтой байна. Зөв зүгээр байж байгаад биедээ хүнд гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон бусад холбогдох зардлыг нэхэмжлэнэ гэсэн боловч М*******р нь надаас уучлалт гуйж, хохирол гомдлыг барагдуулсан байх тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-32-р тал/
Хохирогч Н.М*******рын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байсан. Уг өдөр намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутагт гэртээ байж байхад утсаар "хоол ид" гэж хурим болсон айлын хүн дуудсан...Хоол идчихээд гараад ирсэн миний ээж Д******* нь "М*******раа намайг *******чээ" гэж дуудсан. Тэгээд намайг гэрийн ар талд очиход Б*******х гэгч нь ээжийг маань дараад хэвтчихсэн байсан. Тэгээд би очоод "хүүе та болиоч согтчихоо юу" гээд даэлийнх нь ар талаас татсан. Тэгсэн чинь Б*******х гэгч босож ирээд намайг цохиод авсан. Тэгээд байж байснаа орилоод "намайг аллаа" гээд орилсон. Б*******хийг орилсон чинь тэр хавийн залуучууд ирж намайг тархи толгойгүй нүдсэн. Тэгээд би доошоо тонгойж суугаад хоёр гараараа нүүрээ дарсан. Тэр үед чулуу, модоор цохиж байсан. Намайг тонгойгоод сууж байхад манай нутгийн бид нарын Хүрлээ гэж дууддаг залуу чулуугаар миний толгойны ар дагз руу цохьсон. Тэр үед би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд босоод ирсэн чинь намайг "хүн амьтны толгой хага цохьчихлоо" гээд хүмүүс хоорондоо шивэр авир яриад байсан. Тэгээд намайг найрын гэрт байж байсан чинь оройн 23-24 цагийн барагцаанд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр намайг авсан. Ийм л зүйл болсон. Тухайн үед над руу Баасан-Очир, П*******р, Б*******хийн эхнэрийн төрөл болох Х*******р, Б*******хийн хүүхэд Баасан-Очир, Баяагийн охин гэх хүмүүс над руу дайрч байсан. Гэхдээ миний биед учирсан гэмтлийг Х*******р, П*******р нар учруулсан...Би тэр оройдоо сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагч Цогзолмаад биеэ үзүүлж Цогзолмаа миний толгойн ар дагзанд 3 оёдол тавьсан. Энэ үйл явдлаас болж миний толгой тархи шуугиж, өглөө босоод ирэхэд нүүр ам байнга хавдаж байгаа. Би толгойгоо бариад доошоо тонгойгоод сууж байхдаа газраас чулуу *******д шидсэн. Миний шидсэн чулуу П*******рын толгойг оносон байх гэж бодож байна...Би өөрийгөө болон ээжийг хамгаалж хэрүүл маргаанд оролцсон. Тэр хүмүүс ах дүү нар болохоор ахыгаа өмөөрсөн. Гомдолтой байна гэсэн боловч гэм буруутай хүмүүс нь надаас уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р тал/
Гэрч М.Содномын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хурим болсон гэрийн гадаа хөгжим тавиад хүмүүсийг бүжиглүүлээд байж байсан юм. Тэгээд бүжиглээд байж байтал манай нөхрийн дүү Б*******хийг М*******р гэгч нь "манай ээжийг хүзүүдэж авч хүчиндлээ" гээд гадаа тавьсан байсан хөгжмийг өшиглөж унагаагаад нэг хартал Б*******хийг нүдиййг нь тэс өшиглөөд цустай нь холиод хаясан...Миний хүү П*******р нь урдаас нь гүйж ирээд "М*******раа миний хөгшин зүгээр байгаарай" гээд салгаж харагдсан. Би урд байшин руу явж орсон. 30 минутын дараа П*******р цус алдаад байна гэхээр нь гүйж гараад очсон чинь П*******рын толгойг боосон, цус гарсан байдалтай байсан...П*******рын эмчилгээний зардлыг гаргуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/
Гэрч Б.Баасан-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б П*******р нь миний төрсөн ах байгаа юм...2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би гэр бүл болж хуримаа хийсэн юм Ингээд хуримын үйл ажиллагаа хэвийн болж хүмүүс тарах нь тараад явцгаасан. Тэгээд би тус өдрийн 20 цагийн орчимд өөрийн эхнэр Өлзийнямын хамт Ганхуяг гэх хүнийг гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн чинь манай гэрийн гадаа зодоон болсон гээд Б*******х ахын нүд нь хавдчихсан хүмүүс бужигналдчихсан байсан. Тухайн үед Б*******х ах гэрийн өмнө сууж байсан Харин М*******р гэрийн хойд талд зогсож байгаа харагдсан. М*******ртай хамт гэрийн хойно хэн хэн байсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд би өөрийн гэрийн өмнө эхнэрийн хамт очоод зогсож байсан чинь манай хүүхэд аавын гэрт уйлсан. Тэгээд эхнэр бид хоёр аавын гэр лүү явж байсан чинь П*******р ах илүү гэр лүү орж юм авна гээд илүү гэр лүү явсан Тэгсэн чинь М*******р илүү гэр болон манай гэр хоёрын дундуур гараад ирсэн бөгөөд П*******р ахыг хараад "би чамайг ална" гээд П*******р ах руу дайраад байсан. Тэгээд байж байгаад гартаа барьсан байсан чулуугаа шидээд тэр чулуу нь П*******р ахыг оночихсон. Тэгээд П*******р ах газарт унасан. Тэгээд М*******рыг аав түлхэж унагаагаад П*******р ах дээр очиж байсан. ...Тухайн үед П*******р ах архи уугаагүй байсан. Харин М*******р архи уучихсан нилээн согтуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/
Гэрч Н.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө намайг Жаргалант суманд айлд баих үед хэсгийн төлөөлөгч Д*******цэрэн над руу залгаад "Жаргалант сумын 4 дугээр багаас хүнд зодуулсан хүн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Та эмнэлэг дээр хүрээд ир 2уулаа хамт очиж зодсон гэх хүнийг нь авчиръя" гэсэн...Тэгээд бид нарыг гэмт хэрэг үилдэгдсэн гэх газарт очиход хоёр гэр байсан бөгөөд нэг гэрт нь хүмүүс унтаж амарцгааж байсан. Харин найр болсон гэрт хүн зодсон гэх М*******р 3-4 залуүтай юм яриад сууж байсан Нөгөө хүмүүс нь М*******рыг "боль, одоо тайвшир, нутгийн хүмүүс байж хэрүүлээ болье" гэсэн байдалтай сууж байсан. Тэгээд бид хоер М*******рыг хуримын гэрээс авч гарч ирээд машинд суулгасан М*******рын хөмсөг нь жаахан язарсан байсан. Мөн ар дагзандаа оёдол тавиулсан. П*******рыг уусан уугаагүйг нь мэдээгүй М*******р халамцуу байсан. М*******р өөрөө хэсгийн төлөөлөгч бид хоёрт ярихадаа "Б*******х манай ээжийг хоер сандлын дунд унагаачихсан дээрээс нь дарчихсан байсан. Тэгээд би Мөнхөөг барьж *******д цохиод маргаан болсон" гэж ярьж байсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/
Гэрч Р.Өлзийнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Харгана гэдэг газар Б*******х гэдэг айлынд бэр болж очоод хүү Баян-Очиртой нь хуримаа хийж байсан юм...Тэгээд бид 3 орой 8 цагийн үед гэртээ ирсэн чинь хуриманд байсан хүмүү тал талд үймэлдэж байсан...Тэгтэл хурим болсон гэрийн зүүн талд Б*******х ахын охин уйлаад байхаар нь очтол Б*******х ах эхнэртэйгээ, охинтойгоо цуг сууж байсан. Б*******х ахын зүүн талын нүд нь байхаа хавдаад цус гарчихсан байхаар нь юу болсныг асуутал "М*******р өшиглөчихсөн" гэж хэлсэн. Тэгтэл М*******р...П*******р ахыг хурим болсон гэр, илүү гэр хоёрын дунд зогсож байхаар нь "П*******роо" гээд дуудсан чинь П*******р ах эргээд харсан чинь чулуугаар шидээд дух руу нь оносон. П*******р ах газарт унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/
Гэрч Л.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр...би П*******рын гэрт ороод унтаж байхад Батмөнх ахын эхнэр Содном эгч намайг сэрээгээд "хүүе босооч, Б*******хийг хүн зодоод аллаа" гэхээр нь би босоод "яав" гээд гэрээс гараад Баасан- Очирын гэрийн хаяанд очиход манай нөхөр Б*******х нь Баасан-Очирын гэрийнх нь зүүн талын хатавчны хажууд сууж байсан. Тэгээд би "юу болсон юм бэ" гэсэн чинь Б*******х "намайг М*******р өшиглөчихлөө" гээд нүд болон зовхиноос нь цус гарчихсан нүд нь хавдчихсан сууж байсан. Тэгээд би Б*******хийн цус нөжийг угааж цэвэрлээд П*******рын гэрт оруулж унтуулаад байж байсан чинь хүмүүс гэрийн гадаа П*******рын толгой руу М*******р чулуугаар цохичихлоо гэж ярьж байсан Би өөрөө М*******рыг П*******рын толгой руу чулуугаар цохиж байхыг яг сайн хараагүй болохоор юу болсон талаар би мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь Б*******хийн нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь би Б*******хийг "сумын эмнэлэгт очиж үзүүлье" гээд бид хоёр сумын эмнэлэгт үзүүлээд эм тариа *******д буцаад хөдөө мал дээрээ гарсан...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54-р тал/
Гэрч М.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08-р сарын 05-ны өдөр...би залуучуудыг бүжиглэж байх үед хүргэн дүү Батмөнхийн гэрийн сүүдэрт сууж байсан юм. Тэгээд байж байтал хүмүүс орилолдоод унасан. Тухайн үедээ би яасныг нь ч мэдээгүй. Би зодоон болсны нь ч хараагүй. Тэгсэн чинь л "М*******р гэх залуу Б*******хийн нүд рүү өшиглөчихлөө" гэх яриа гарч байсан. Тэгээд л хүмүүс бужигналдаад байсан. Миний хувьд юу болоод байгаа ч ойлгоогүй. Тэгээд нэг харсан чинь П*******рыг аав нь тэвэрчихсэн явж байсан. "Яасан юм бэ" гэсэн чинь М*******р гэх залууг "толгой руу нь чулуугаар цохичихлоо" гэж байсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63-р тал/
Гэрч Л.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ингээд бүжиг хүмүүс бүжиглэж байхад гэрийн гадаа идээ зассан байсан ширээний ар талд тавьсан байсан сандал дээр Б*******х, Д******* хоёр нэг нэгийгээ хүзүүгээр нь тэвэрч авчихсан юм яриад сууж байгаа харагдсан....Тэгтэл М*******р очоод Б*******хийн нүүр лүү өшигөж байгаа харагдсан. Тэгсэн чинь манай хамаатны хүн болох Амарзаяа М*******рыг бариад авч байгаа харагдсан. Тэгээд би өөрөө болж байгаа үйл явдлыг зохицуулах гэж очоод М*******рт "чи яаж байгаа юм бэ, миний дүү ахынхаа найран дээр ингэж болж байгаа юм уу" гэсэн чинь М*******р миний үгэнд орохгүй байсан. Ихэнхдээ би М*******рыг аргадаж үзсэн боловч үгэнд ороогүй. Бүр сүүлдээ уурлаж үзсэн. Тэгээд М*******р намайг тонгорч унагаагаад бид хоёрын ойролцоо байсан Дамчаадоржийн бага насны хүүхдийг өшиглөөд унагасан. Тэгсэн чинь Х*******р хүүхдийг өмөөрч М*******ртай барилцаж *******д хөл доороос нь *******д аав ээж хоёрт нь хүргэж өгч байгаа харагдсан. Тэгээд би М*******рыг бүр хүчрэгдэхгүй болохоор нь хурим хийсэн гэрийн бүслүүрийн дунд талын бүсийг тайлж *******д М*******рыг хүлэх гээд хүчрээгүй. Мөн М*******р "ах би дахиж ингэхгүй" гээд уйлаад байсан. Тэгээд байж байтал М*******ртай хамт явсан Анхбаяр гэх залуу ирж М*******рыг авсан. М*******р тухайн үед ганцхан Анхбаярын үгэнд орж байсан. Тэгээд би Анхбаярыг хүрээд ирэхээр нь "ахын дүү чиний үгэнд орох юм шиг байна, ахын дүү гэрт нь *******чаад унтуулчих" гэсэн...Тэгсэн чинь хурим болсон гэр болон түүний хажууд хоол цай хийх гэж байсан хоёр гэрийн дундуур М*******р гартаа чулуу барьчихсан гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр би өмнөөс нь очоод бариад авсан чинь М*******р намайг хэл амаар доромжлоод намайг гартаа барьсан чулуугаараа цохих гээд байсан. Тэгээд би арай ч өөрйигөө цохиулчихгүй байж байсан чинь манай том банди П*******р цаанаас гараад ирсэн. Тэгсэн чинь М*******р П*******рыг хараад "би чамайг ална" гээд надаас хоёр гараа шувтарч *******д гартаа барьж байсан чулуугаа манай хүүхэд П*******р луу шидсэн. М*******рыг П*******р луу чулуу шидэхэд тэр хоёрын хооронд 4-5 метрийн орчим зайтай байсан болов уу гэж би бодож байна. Тэгээд тэр шидсэн чулуу нь манай хүү П*******рын толгойг оноод П*******р тэр дороо тас гэдэргээ савж унаад ухаангүй болчихсон байсан. Намайг очих үед толгойноос нь маш их цус гарч байсан. Тэгээд П*******рыг ухаан алдаад унасан чинь М*******р гол руу гүйгээд явсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй...Бид нарыг П*******рыг хүн эмнэлэгт үзүүлэхэд 20 цаг л өнгөрч байсан санагдана. Гадаа үзэгдэх орчин хэвийн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/
Гэрч М.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08-р сарын 05-ны өдөр байсан. Би өөрийн төрсөн эмэгтэй дүүгийн бага хүү болох Баасан-Очирын хуримын үйл ажиллагаанд очсон...Тухайн үед би хурим болж байсан гэр дотор сууж байсан. Гэр дотор сууж байсан чинь хүмүүс орилолдох чимээ гарсан. "Юу болсон юм бол" гэж бодоод гэрээс гарсан чинь Батмөнхийн төрсөн дүү Б*******х нь цустайгаа хутгалдчихсан гэрийн хаяанд сууж байсан. "Юу болов, яав" гэсэн чинь "М*******р ээжийгээ өмөөрөөд намайг өшиглөчихлөө" гэж байсан. Би Б*******хийг, М*******р гэх хүний ээжийг яасан талаар мэдэхгүй. Тэгээд тэнд байсан хүмүүс бужигналдаад хоорондоо барилцаж *******д байх шиг байсан. Хэн нь хэнийгээ зодоод байгаа ойлгоогүй...Намайг машинд сууж байхад М*******р гэх залуу хуримын гэр, илүү гэр хоёрын дундуур гарч ирээд П*******р луу чулуу шидээд тэр чулуу нь Пүрэв- Очирын толгойг оносон бөгөөд тэр үед П*******р тас гэдэргээ с*******д уначихсан. Тэгээд би машинаас буугаад П*******р дээр очиход ухаангүй болчихсон байсан. Тэгээд би П*******рын толгойг цагаан бинтээр ороогоод машинд суулгаад сумык эмнэлэг рүү авч орсон. Сумын эмнэлэг дээр очоод Батчимэг эмчид П*******рын биеийг нь үзүүлэхэд дух нь цөмөрсөн байна гэсэн. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71-р тал/
Гэрч Б.Д*******цэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08-р сарын 05-06-нд шилжих шөнө байсан санагдана. Намайг Хөвсгөл аимгийн Жаргалант сумын цагдаагийн хэсгийн байранд байхад Батмөнх гэх 4 дугээр багийн иргэн ирээд "манай хүүхдийн толгой руу М*******р гэх хүн чулуугаар цохиж гэмтээсэн. Манай хүүхэд одоо миний араас сумын төв рүү орж ирж байгаа" гэсэн Тэгээд би Б*******х гэх хүний хамт хүн эмнэлэг дээр очиход М*******рт зодуулсан гэх хүн сумын хүн эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн биеийн байдал нь муу,, толгойн духны хэсэгт цөмөрч цус гарсан байдалтай байсан. Тэгээд П*******р гэх хүний биеийг эмч үзээд оёдол тавиад тариа хийсэн бөгөөд үүнии дараа хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Хадбаатар, П*******рын аав Батмөнх гэх хүмүүсийн хамт гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт очиж М*******рыг авчрахаар явсан Тэгээд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт очиход М*******р нь Батмөнх гуайн хурим хийсэн гэх хүүхдийнд нь гэрт гэрийнх нь баруун талд зүс таних хоёр хүнтэй юм яриад сууж байсан....М*******рыг машинд суулгаад сумын төв рүү орж ирсэн М*******рыг машинд суулгахад М*******рын зүүн талынх нь хөмсөг бага зэрэг язарсан, толгойны ар талынх нь арьс нь жаахан язарсан байсан учир түүнд нь оёдол тавиулсан...Иргэн М*******рын өөрийнх нь ярьснаар хурим болсон гэх гэрийн гадаа хүмүүс ая тавиад бүжиглэж байсан чинь М*******рын ээжийг нь нэг согтуу хүн сандал дээр сууж байхад дараад унагасан гэсэн Тэгээд М*******р тухайн хүн дээр очоод "та яаж байгаа юм бэ" гээд "өшиглөсөн гэл үү цохьсон гэл үү" тэгээд нөгөө хүнийх нь нүд нь хавдсан гэсэн. М*******рт өшиглүүлсэн гэх хүний нэрийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр зодооныг М*******р эхлүүлсэн юм шиг байгаа юм...М*******р нь тухайн үед нэлээд согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р тал/
Гэрч Г.Идэрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Гэнэт зодоон болоод хүмүүс хашгиралдаад байхаар нь хурим болсон гэрийн тийшээ очтол манай хамгийн том хүүхэд болох Баяндалай нь хамраас нь жоохон цус гарсан байдалтай уйлаад байхаар нь "юу болсон бэ, миний хүү" гэтэл "зодолдсон хүмүүсийн хөл доогуур ороод газарт уначихлаа" гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ хамт шууд сумын төв рүү авж орьё гээд байж байтал гэнэт манай нэг эгч болох Нааяа эгч "хүн алчихлаа" гээд хашгирахаар нь очтол П*******р нь газарт унасан байдалтай духнаас нь цус гараад тэрийг нь Нааяа эгч гараараа дарчихсан байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/
Шүүгдэгч Г.Д*******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Ингээд бүжиг яваад намайг гэрийн гадаа сандал дээр сууж байхад манай нутгийн хүн болох Б*******х гэх залуу над дээр ирээд юу ч хэлэхгүй миний хүзүүнээс тэвэрч *******д сандал дээр дараад хэвтсэн Тэгээд би Б*******хийг "чи босооч, яах гээд байгаа юм бэ" гэсэн чинь М*******р цаанаас хүрээд ирсэн Тэгээд М*******р "Б*******хөө миний ээж янхан юм уу, чи яагаад миний ээжийг дээрэлхээд байгаа юм бэ" гэж хэлээд нүд рүү нь цохисон гэсэн. Тэгээд байж байхад манай нутгийн Хүрэлээ гэх хүн ирээд Б*******хийг өмөөрөөд М*******ртай барилцаж *******д М*******рыг толгойны ар руу цохиж гэмтээсэн Тухайн үед би Б*******хийг манай хүү М*******рын топгой руу юугаар цохиж гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан М*******рын толгойноос цус гарч байсан. Тэгээд М*******р тэнд байсан хүмүүстэй хэрэлдэж маргалдаж байгаад хаанаас явсан юм мэдэхгүй гартаа чулуу барьчихсан явж байгаад шидсэн чинь П*******рын толгой руу цохисон. Үүнийг би өөрөө хараад зогсож байсан. Миний хүү П*******рын толгой руу ононо гэж чулуу шидээгүй байх. Харанхуй шөнө шидсэн чинь П*******рын толгойг оночихсон...Б*******хийг зодчихлоо гээд л бөөнөөрөө М*******р луу дайраад байсан...Тухайн үед П*******р архи уугаагүй байсан. Бусад нь тодорхой хэмжээгээр архи уусан байсан...Миний хүүгийн хувьд архи уугаагүй үедээ ааш сайтай, даруухан надаас салдаггүй хүүхэд байгаа юм. Харин архи дарс уухаараа жаахан ширүүн ааш зантай болчихдог юм шиг байгаа юм...Би өөрөө М*******рыг П*******рын толгой руу чулуугаар цохиж байгааг хараагүй...2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би мэдүүлэг өгөхдөө айж сандраад буруу мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр мэдүүлэг авахдаа намайг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Хүүхдийнхээ асуудлыг бодсоор байгаад мэдрэл минь муудсан байсан...Миний хувьд хүүгүй байна гэдэг хэцүү учир хэргийг хялбараар шийдэж өгнө үү гэж хүсмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 80-84-р тал/
Гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний хувьд жаахан бүжиглэж байгаад хоол хийхээр хоол хийж байсан гэр лүү орсон. Намайг бүжиглэж байхад Б*******х ах, Д******* эгч хоёр хоёлуулаа нь бүжиглэж байсан. Тэгээд би гэр лүү орж хоол хийчихээд гарсан чинь гадаа хүмүүс бужигналдаад хэрүүл маргаан болчихсон байсан. Би тухайн үед байгаагүй учраас юунаас болж хэрэлдэж маргалдах болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд намайг хоол тараагаад явж байсан чинь "таг" хийх чимээ гарсан бөгөөд эргээд харсан чинь П*******р газарт уначихсан харин М*******р гэх залуу чулуу шидсэн бололтой гараа буулгаж байсан. Тэгээд хүмүүс Пүрэв- Очир дээр очоод П*******рыг сумын төв рүү машинаар *******д явсан. Ийм л зүйл болсон. Миний мэдэж байгаа зүйл энэ...Зодоон болох үед гадаа нартай гэгээтэй байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 85-87-р тал/
Гэрч Г.Өлзийнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд оройн 18 цаг өнгөрч байхад намайг бие засчихаад хурим хийсэн гэр лүү орж явсан чинь П*******р ухраад "чи яах гээд байгаа юм бэ, больчих" гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Харин П*******рыг М*******р гэх залуу хөөгөөд яваад байсан. Тухайн үед гартаа нэг юм барьчихсан байсан, юу барьсан байсан гэдгийг нь мэдээгүй. Тэгээд М*******р гартаа барьж байсан юмаа шидсэн чинь П*******рын толгойг оноод П*******р шууд газарт унасан. П*******рыг газарт унахаар нь би хамгийн түрүүнд очсон. Намайг очиход П*******р ухаангүй байсан бөгөөд толгойноос нь маш их цус гарч байсан. Тэгээд би толгойгоор нь бинт боогоод шууд машинд суулгаад сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд сумын хүн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Тэгээд би шууд гэртээ харьсан. Би тэр хүмүүсийг юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй…/хх-ийн 88-89-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1143 тоот: Б. П*******рын биед дух яс зүүн тапд гадна дотор ялтас хамарсан цөмөрсөн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хий хуралт, хатуу хальсны урагдал, духны зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь 2016 оны 8 дугаар сарын 05-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.1, 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 93-94-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 577 тоот: Н.М*******рын биед гэмтэл тогтоогдлоо. Н.М*******рын биед хөмсөг, хөхлөг сэртэнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь сумын эмнэлгийн үзлэгээс үзэхэд 2016.08.05-нд үүсгэгдсэн байх боломжгой байна. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 99-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 611 тоот: Л*******Б*******хийн биед гэмтэл учирсан байна. Тухайн үед Л*******Б*******хийн биед баруун дээд зовхинд шарх, баруун хацарт зөөлөн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л*******Б*******хийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эеэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт, эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112-115-р тал/
Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-р тал/
Шүүгдэгч Н.М*******рын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Тэгээд байж байтал Хүрлээ миний толгой руу чулуугаар цохиж гэмтээгээд би хэсэг зуур ухаангүй болсон. Намайг ухаан алдаад сэрсэн чинь Анхбаяр ах "чи ухаан орж байна уу" гэж асууж байсан. Тэгээд байж байтал тэнд байсан хүмүүс "чи хүний толгой хага цохичихлоо" гээд байсан...Би өөрөө хүний толгойг чулуугаар цохиж гэмтээсэн талаар сайн мэдэхгүй байгаа...Хэрүүл маргааныг Б*******х ах эхэлсэн. Ээжийг минь юу л гэж бодсон юм байгаа юм....Тухайн хэрэг болох үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би бусдын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч хохирогч нараас уучлалт гуйж хохирол гомдлыг нь барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р тал/
Шүүгдэгч Б.Х*******рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед гэрийн хаалга онгорхой бзйсан бөгеөд хаалганы гадаа манай нутгийн хүн болох М*******р харагдаж байсан бегоед М*******рын хөл дор бага насны хүүхэд байсан. Тэр хүүхдийг М*******р дэвсээд байсан. Тэгээд би гэрээс гүйж гараад М*******р дээр очоод хөл дор нь байсан хүүхдийг аеэх гээд тонгойтол М*******р миний толгой зүүн шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүүхэд авахуулахгүй болохоор нь би М*******рын шанаа хавь руу нь нэг удаа ешиглөсөн. Энэ үед М*******р хойшоо унасан...Зодоон болох үед гадаа гэгээтэй байсан. Намайг гадаа байж байгаад хурим хийсэн гэр лүү орж явахад Б*******х ах Д******* эгчтэй зэрэгцээд суучихсан байсан. Тэр хоёр юм яриад сууж байгаа харагдсан. Гэгээн, цагаан өдөр олны нүдэн дээр юу гэж Б*******х ах Д******* эгчийг хүчиндэх юм бэ. Үүнийг би Д******* эгч өөрийн хүүхдээ авч гарах гэж өөрийнхөө хүүхдийн бурууг хүн рүү чихэх гэж байгаа үйлдэл гэж ойлгож байна...Би бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч Н.М*******ртай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 140-141-р тал/
Шүүгдэгч Б.П*******рын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Миний хувьд М*******рыг зодож цохиогүй. Харин зодоон хийгээд аавыг маань чулуугаар цохих гээд байхаар нь очиж салгах гэж яваад чулуугаар өөрийнхөө толгой руу цохиулсан. М*******р намайг өөрийгөө цохисон гэж гүтгэж байна. Намайг ингэж гүтгэж байгаад нь гомдолтой байна...Н.М*******ртай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р тал/
Шүүгдэгч Л.Б*******хийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Намайг хүн зодоогүй гэдгийг түмэн мэднэ. Би өмнө нь гэрч болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Намайг яагаад ингээд худлаа гүтгээд байгааг би ойлгохгүй байна. Би бодохдоо эх хүн хүүхдээ аврах гэж бусдыг буруутгаж байна гэж бодож байна...Н.М*******ртай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 154-155-р тал/
Шүүгдэгч Г.Д*******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих болон залруулах зүйл байхгүй. Анх хэрүүл маргааныг эхлүүлсэн Б*******хөд гомдолтой байна гэсэн боловч бид нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 163-164-р тал/
Эд зүйл үзлэг хийж хураан авсан, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-28-р тал/
Хохирогч Б.П*******рын эмчилгээний болон бусад зардлын баримтууд /хх-ийн 191-211-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.М*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Х*******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.П*******р, Л.Б*******х нарт Аймгийн Прокурорын газраас бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Г.Д*******г мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нар нь тухан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Д*******г худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр яллагдагчаар тасан боловч тогтоолын тогтоох хэсэгт чухам ямар мэдүүлгийг худал өгсөн талаар дурьдалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т заасан шаардлагыг хангаагүй, гэрч нь төрөл садны эсрэг буюу шүүгдэгч Н.М*******рын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлаггүй, улсын яллагч нь шүүгдэгч Л.Б*******хийг яллахаас татгалзсан тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Б.П*******р, Л.Б*******х нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, шүүгдэгч Г.Д*******г мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг хийсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 "гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр"-т заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаарх субьектив санааг тогтоож чадаагүй байна.
Эрүүгийн 201622000545 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Х*******р нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165, 186 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.М*******р нь урьд нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна. Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М*******р, Б.Х*******р нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн барзгар гадаргуутай, зах ирмэг тэгш биш 8х11 сантиметр диаметртэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, гаднаа DVD гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээх, хохирогч Б.П*******рын толгойны 4 ширхэг КТГ-ын зургийг хохирогч Б.П*******рт буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 201622000545 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Дүлийнхэн овогт Батмөнхийн П*******р, Дүлийнхэн овогт Л*******Б*******х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, шүүгдэгч Цагаан гэр овогт Г*******н Д*******г 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай
2. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Бат-Өлзийн Х*******рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Дүлийнхэн овогт Н*******ын М*******рыг бусдын бие махбодид хөнгөн, хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч, Дүлийнхэн овогт Б*******н Х*******рыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Н.М*******р, Б.Х*******р нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч Н.М*******рыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг журамлан шүүгдэгч Н.М*******рт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялын заримыг буюу 7 /долоо/ сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Н.М*******рт оногдуулсан 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн барзгар гадаргуутай, зах ирмэг тэгш биш 8х11 сантиметр диаметртэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгаж, гаднаа DVD гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Б.П*******рын толгойны 4 ширхэг КТГ-ын зургийг хохирогч Б.П*******рт буцаан олгосугай.
9. Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М*******рт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.НЯМСҮРЭН
М.ЭРДЭНЭ-ОЧИР