Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 00065

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж бүрэлдэхүүнд шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг
Улсын яллагч  Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Тэрбиш, Л.Цогтбаяр
Шүүгдэгч Н.Мөнхбаяр, Б.Хүрэлбаатар, Б.Пүрэв-Очир, Л.Баянмөнх, Г.Даваа нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямжавын Мөнхбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Бат-Өлзийгийн Хүрэлбаатар, Батмөнхийн Пүрэв-Очир, Лааганы Баянмөнх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбын Даваа нарт нарт холбогдох эрүүгийн 201622000545 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийнбайцаалт :
1. Монгол улсын иргэн, Дүлийнхэн овогт Нямжавын Мөнхбаяр, 1990 оны 8  дугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, 
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Регистрийн РЭ90100876 дугаартай
2. Монгол улсын иргэн, Дүлийнхэн овогт Бат-Өлзийгийн Хүрэлбаатар, 1988 оны 10 дугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, 
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Регистрийн РЕ88101271 дугаартай
3. Монгол улсын иргэн, Дүлийнхэн овогт Батмөнхийн Пүрэв-Очир, 1991 оны 7 дугаар сарын 25-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Регистрийн РЕ91072512  дугаартай
4. Монгол улсын иргэн, Дүлийнхэн овогт Лааганы Баянмөнх, 1971 оны 7 дугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Регистрийн РЕ71071294 дугаартай
5. Монгол улсын иргэн, Цагаан гэр овогт Гомбын Даваа, 1966 оны 8 дугаар сарын 25-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 1 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Регистрийн РЕ68082566 дугаартай
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг мухар харгана гэх газар иргэн Л.Баянмөнхийг "ээжийгээ дээрэлхлээ" гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь баруун дээд зовхинд шарх, баруун хацарт зөөлөн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн үед зодооныг салгах гэж ирсэн Б.Пүрэв-Очирын толгойн тус газар чулуугаар цохиж бие махбодид нь дух яс зүүн талдаа гадна дотор ялтас хамарсан цөмөрсөн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хий хуралт, хатуу хальсны урагдал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Пүрэв-Очир, Л.Баянмөнх, Б.Хүрэлбаатар нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг Мухар харгана гэх газар иргэн Н.Мөнхбаярыг "агсан тавилаа" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөмсөг, хөхлөг сэртэнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч  Г.Даваа нь 2016 оны 10 дугаар 07-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХНЬ
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг мухар харгана гэх газар иргэн Л.Баянмөнхийг "ээжийгээ дээрэлхлээ" гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь баруун дээд зовхинд шарх, баруун хацарт зөөлөн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Мөн үед зодооныг салгах гэж ирсэн Б.Пүрэв-Очирын толгойн тус газар чулуугаар цохиж бие махбодид нь дух яс зүүн талдаа гадна дотор ялтас хамарсан цөмөрсөн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хий хуралт, хатуу хальсны урагдал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг Мухар харгана гэх газар иргэн Н.Мөнхбаярыг "агсан тавилаа" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөмсөг, хөхлөг сэртэнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Баянмөнхийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн ах Батмөнхийн хүү Баасан-Очир нь гэр бүл болж хуримын ажиллагаа болсон....Тэгээд нэг харсан чинь манай нутгийн Даваа гэж эгч хурим болсон гэрийн гадаа зассан ширээний хойд талд сандал дээр бүжиглэж байгаа хүмүүсийг хараад сууж байсан. Тэгээд би Даваа эгчийг бүжиглэхгүй болохоор нь очоод хүзүүгээр нь тэврээд "та яагаад бүжиглэхгүй байгаа юм бэ, бүжиглээч" гээд хажууд нь суусан чинь Мөнхбаяр ирээд ямар ч үгийн солио байхгүй миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд миний баруун талын хөмсөг задарч, мөн хамрнаас цус гарсан. Тэгээд би нүүрээ дараад доошоо тонгойгоод суутал бүжиглэж байсан хүмүүс хөгжимөө унтраагаад Мөнхбаярыг надаас салгасан. Тэгээд манай эхнэр над дээр ирээд намайг хуримын гэрийн хажуу талд барьсан байсан гэрийн урд талд аваачиж цус нөжийг маань угаагаад тухайн гэрт оруулж унтуулсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Мөнхбаярын ээж Даваа гэгч нь намайг өөрийг нь бараг хүчиндэхийг завдсан гэх яриа гаргасан байна лээ. Би юу гэж аав, ээжийнхээ дэргэд, үр хүүхдийнхээ дэргэд гэгээн цагаан өдрөөр тийм үйлдэл гаргах вэ. Энэ бол намайг цэвэр гүтгэж өөрийн хүүхдээ хүн зодсон хэргээс салгах гэсэн арга гэж би бодож байна. Тус өдөр нь гэгээн цагаан өдөр байсан учир хүмүүс харж байсан, хүн хараагүй харанхуй өдөр байсан бол намайг шууд хүн хүчиндсэн хэрэгт хийх хүмүүс байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед 18-19 цаг болж байсан. Санагдана. Тухайн үед цаг урагшласан байсан болохоор гадаа гэгээтэй байсан...Би Мөнхбаярыг огт цохиогүй. Надад хүнд гар хүрсэн, түүнийг нууж хаагаад байх зүйл огт байхгүй. Одоо миний цохиулсан нүдний нулимс байнга гоожиж байгаа. Мөн баруун шанаа онгойж хавдсан юм шиг болчихсон. Одоо толгой өвдөнө...Мөнхбаяр нь надаас уучлалт гуйж хохирол гомдлыг минь барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/
Хохирогч Б.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сэрын 05-ны өдөр манэй төрсөн дүү Баасан-Очирын хурим болсон юм....Ингээд хуримын ажиллагаа хэвийн болж хурим тарах дөхөж байхад... гэрийн урд талд хүмүүс бужигналдаад, орилолдоод баисан...Тэгээд нэг мэдсэн чинь "Баянмөнх ахыг Мөнхбаяр нүүр лүү нь өшиглөсөн" гээд хүмүүс орилолдоод байсан. Баянмөнх ахын хувьд арай ч тийм юм хийх хүн биш байх. Тэглээ ч зодоон болох үед гадаа гэрээтэй нар уулын цаагуур ороогүй байсан. Гэгээн цагаан өдрөөр олон түмний нүдэн дээр балай л биш бол арай тийм зүйл хийхгүй байх...Тэгээд намайг яваад очиход манай аавын төрсөн дүү Баянмөнхийг Мөнхбаяр зодоод Баянмөнх ахын нүүр ам нь хавдчихсан байсан. Тэгээд Баянмөнх ах дээр эхнэр хүүхдүүдийг нь очсон байсан. харин Мөнхбаярыг Анхбаяр ах аав хоёр, хоёр талаас нь бариад авчихсан цааш нь холдуулах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд би очиж тэр хоёртой хамжиж Мөнхбаярыг гэрийн хойд талд гаргасан....Мөнхбаяр хурим болсон гэр болон илүү гэр хоерын дундуур миний урдаас гараад ирсэн. Тэгээд намайг "чи гөлөг хүрээд ир би чамайг ална" гээд занаад байсан. Тухайн үед би Мөнхбаярт "одоо чи бид хоёр юу ярих юм бэ, маргааш болъё хөгшөөн" гэж гуйсан. Тухайн үед Мөнхбаяр миний үгэнд орохгүй над руу ойртож ирээд байхаар нь би ухраад байсан. Эхэндээ би Мөнхбаярыг гартаа чулуу барьчихсан байгааг нь мэдээгүй. Тэгээд сүүлд нэлээд ойртоод ирэхэд нь гартаа чулуу барьчихсан байгаа нь хараад нэг эргэж хараад зугтах гэснээ болиод арай ч ийм том чулуугаар хүн цохихгүй байх гэж бодоод буцааж эргээд гарсан чинь Мөнхбаяр гартаа барьж байсан чулуугаар миний толгойны духны хэсэг рүү цохисон. Тэгээд би шууд газарт унасан Үүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд би сумын төв рүү явж байх замдаа ухаан орсон бөгөөд сумын эмнэлэгг хүргэгдээд маргааш орой нь аймгийн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хйисэн. Би аймгийн хүн эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд аймгийн эмч нар намайг "Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэ" гээд би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж тархины хагалгаанд орсон. Ийм л зүйл болсон... Гомдолтой байна. Зөв зүгээр байж байгаад биедээ хүнд гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон бусад холбогдох зардлыг нэхэмжлэнэ гэсэн боловч Мөнхбаяр нь надаас уучлалт гуйж, хохирол гомдлыг барагдуулсан байх тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-32-р тал/
Хохирогч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байсан. Уг өдөр намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутагт гэртээ байж байхад утсаар "хоол ид" гэж хурим болсон айлын хүн дуудсан...Хоол идчихээд гараад ирсэн миний ээж Даваа нь "Мөнхбаяраа намайг аваачээ" гэж дуудсан. Тэгээд намайг гэрийн ар талд очиход Баянмөнх гэгч нь ээжийг маань дараад хэвтчихсэн байсан. Тэгээд би очоод "хүүе та болиоч согтчихоо юу" гээд даэлийнх нь ар талаас татсан. Тэгсэн чинь Баянмөнх гэгч босож ирээд намайг цохиод авсан. Тэгээд байж байснаа орилоод "намайг аллаа" гээд орилсон. Баянмөнхийг орилсон чинь тэр хавийн залуучууд ирж намайг тархи толгойгүй нүдсэн. Тэгээд би доошоо тонгойж суугаад хоёр гараараа нүүрээ дарсан. Тэр үед чулуу, модоор цохиж байсан. Намайг тонгойгоод сууж байхад манай нутгийн бид нарын Хүрлээ гэж дууддаг залуу чулуугаар миний толгойны ар дагз руу цохьсон. Тэр үед би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд босоод ирсэн чинь намайг "хүн амьтны толгой хага цохьчихлоо" гээд хүмүүс хоорондоо шивэр авир яриад байсан. Тэгээд намайг найрын гэрт байж байсан чинь оройн 23-24 цагийн барагцаанд хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр намайг авсан. Ийм л зүйл болсон. Тухайн үед над руу Баасан-Очир, Пүрэв-Очир, Баянмөнхийн эхнэрийн төрөл болох Хүрэлбаатар, Баянмөнхийн хүүхэд Баасан-Очир, Баяагийн охин гэх хүмүүс над руу дайрч байсан. Гэхдээ миний биед учирсан гэмтлийг Хүрэлбаатар, Пүрэв-Очир нар учруулсан...Би тэр оройдоо сумын хүн эмнэлэгт ээлжийн сувилагч Цогзолмаад биеэ үзүүлж Цогзолмаа миний толгойн ар дагзанд 3 оёдол тавьсан. Энэ үйл явдлаас болж миний толгой тархи шуугиж, өглөө босоод ирэхэд нүүр ам байнга хавдаж байгаа.  Би толгойгоо бариад доошоо тонгойгоод сууж байхдаа газраас чулуу аваад шидсэн. Миний шидсэн чулуу Пүрэв-Очирын толгойг оносон байх гэж бодож байна...Би өөрийгөө болон ээжийг хамгаалж хэрүүл маргаанд оролцсон. Тэр хүмүүс ах дүү нар болохоор ахыгаа өмөөрсөн. Гомдолтой байна гэсэн боловч гэм буруутай хүмүүс нь надаас уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р тал/
Гэрч М.Содномын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
...Хурим болсон гэрийн гадаа хөгжим тавиад хүмүүсийг бүжиглүүлээд байж байсан юм. Тэгээд бүжиглээд байж байтал манай нөхрийн дүү Баянмөнхийг Мөнхбаяр гэгч нь "манай ээжийг хүзүүдэж авч хүчиндлээ" гээд гадаа тавьсан байсан хөгжмийг өшиглөж унагаагаад нэг хартал Баянмөнхийг нүдиййг нь тэс өшиглөөд цустай нь холиод хаясан...Миний хүү Пүрэв-Очир нь урдаас нь гүйж ирээд "Мөнхбаяраа миний хөгшин зүгээр байгаарай" гээд салгаж харагдсан. Би урд байшин руу явж орсон. 30 минутын дараа Пүрэв-Очир цус алдаад байна гэхээр нь гүйж гараад очсон чинь Пүрэв-Очирын толгойг боосон, цус гарсан байдалтай байсан...Пүрэв-Очирын эмчилгээний зардлыг гаргуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/
Гэрч Б.Баасан-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б Пүрэв-Очир нь миний төрсөн ах байгаа юм...2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би гэр бүл болж хуримаа хийсэн юм Ингээд хуримын үйл ажиллагаа хэвийн болж хүмүүс тарах нь тараад явцгаасан. Тэгээд би тус өдрийн 20 цагийн орчимд өөрийн эхнэр Өлзийнямын хамт Ганхуяг гэх хүнийг гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн чинь манай гэрийн гадаа зодоон болсон гээд Баянмөнх ахын нүд нь хавдчихсан хүмүүс бужигналдчихсан байсан. Тухайн үед Баянмөнх ах гэрийн өмнө сууж байсан Харин Мөнхбаяр гэрийн хойд талд зогсож байгаа харагдсан. Мөнхбаяртай хамт гэрийн хойно хэн хэн байсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд би өөрийн гэрийн өмнө эхнэрийн хамт очоод зогсож байсан чинь манай хүүхэд аавын гэрт уйлсан. Тэгээд эхнэр бид хоёр аавын гэр лүү явж байсан чинь Пүрэв-Очир ах илүү гэр лүү орж юм авна гээд илүү гэр лүү явсан Тэгсэн чинь Мөнхбаяр илүү гэр болон манай гэр хоёрын дундуур гараад ирсэн бөгөөд Пүрэв-очир ахыг хараад "би чамайг ална" гээд Пүрэв-Очир ах руу дайраад байсан. Тэгээд байж байгаад гартаа барьсан байсан чулуугаа шидээд тэр чулуу нь Пүрэв-Очир ахыг оночихсон. Тэгээд Пүрэв-Очир ах газарт унасан. Тэгээд Мөнхбаярыг аав түлхэж унагаагаад Пүрэв-очир ах дээр очиж байсан. ...Тухайн үед Пүрэв-Очир ах архи уугаагүй байсан. Харин Мөнхбаяр архи уучихсан нилээн согтуу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/
Гэрч Н.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө намайг Жаргалант суманд айлд баих үед хэсгийн төлөөлөгч Даваацэрэн над руу залгаад "Жаргалант сумын 4 дугээр багаас хүнд зодуулсан хүн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Та эмнэлэг дээр хүрээд ир 2уулаа хамт очиж зодсон гэх хүнийг нь авчиръя" гэсэн...Тэгээд бид нарыг гэмт хэрэг үилдэгдсэн гэх газарт очиход хоёр гэр байсан бөгөөд нэг гэрт нь хүмүүс унтаж амарцгааж байсан. Харин найр болсон гэрт хүн зодсон гэх Мөнхбаяр 3-4 залуүтай юм яриад сууж байсан  Нөгөө хүмүүс нь Мөнхбаярыг "боль, одоо тайвшир, нутгийн хүмүүс байж хэрүүлээ болье" гэсэн байдалтай сууж байсан. Тэгээд бид хоер Мөнхбаярыг хуримын гэрээс авч гарч ирээд машинд суулгасан Мөнхбаярын хөмсөг нь жаахан язарсан байсан. Мөн ар дагзандаа оёдол тавиулсан. Пүрэв-Очирыг уусан уугаагүйг нь мэдээгүй Мөнхбаяр халамцуу байсан. Мөнхбаяр өөрөө хэсгийн төлөөлөгч бид хоёрт ярихадаа "Баянмөнх манай ээжийг хоер сандлын дунд унагаачихсан дээрээс нь дарчихсан байсан. Тэгээд би Мөнхөөг барьж аваад цохиод маргаан болсон" гэж ярьж байсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/
Гэрч Р.Өлзийнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Харгана гэдэг газар Баянмөнх гэдэг айлынд бэр болж очоод хүү Баян-Очиртой нь хуримаа хийж байсан юм...Тэгээд бид 3 орой 8 цагийн үед гэртээ ирсэн чинь хуриманд байсан хүмүү тал талд үймэлдэж байсан...Тэгтэл хурим болсон гэрийн зүүн талд Баянмөнх ахын охин уйлаад байхаар нь очтол Баянмөнх ах эхнэртэйгээ, охинтойгоо цуг сууж байсан. Баянмөнх ахын зүүн талын нүд нь байхаа хавдаад цус гарчихсан байхаар нь юу болсныг асуутал "Мөнхбаяр өшиглөчихсөн" гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбаяр...Пүрэв-Очир ахыг хурим болсон гэр, илүү гэр хоёрын дунд зогсож байхаар нь "Пүрэв-Очироо" гээд дуудсан чинь Пүрэв-Очир ах эргээд харсан чинь чулуугаар шидээд дух руу нь оносон. Пүрэв-Очир ах газарт унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/
Гэрч Л.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр...би Пүрэв-Очирын гэрт ороод унтаж байхад Батмөнх ахын эхнэр Содном эгч намайг сэрээгээд "хүүе босооч, Баянмөнхийг хүн зодоод аллаа" гэхээр нь би босоод "яав" гээд гэрээс гараад Баасан- Очирын гэрийн хаяанд очиход манай нөхөр Баянмөнх нь Баасан-Очирын гэрийнх нь зүүн талын хатавчны хажууд сууж байсан. Тэгээд би "юу болсон юм бэ" гэсэн чинь Баянмөнх "намайг Мөнхбаяр өшиглөчихлөө" гээд нүд болон зовхиноос нь цус гарчихсан нүд нь хавдчихсан сууж байсан. Тэгээд би Баянмөнхийн цус нөжийг угааж цэвэрлээд Пүрэв-очирын гэрт оруулж унтуулаад байж байсан чинь хүмүүс гэрийн гадаа Пүрэв-Очирын толгой руу Мөнхбаяр чулуугаар цохичихлоо гэж ярьж байсан Би өөрөө Мөнхбаярыг Пүрэв-очирын толгой руу чулуугаар цохиж байхыг яг сайн хараагүй болохоор юу болсон талаар би мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь Баянмөнхийн нүд нь хөхрөөд хавдчихсан байхаар нь би Баянмөнхийг "сумын эмнэлэгт очиж үзүүлье" гээд бид хоёр сумын эмнэлэгт үзүүлээд эм тариа аваад буцаад хөдөө мал дээрээ гарсан...гэх мэдүүлэг/хх-ийн 53-54-р тал/
Гэрч М.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2016 оны 08-р сарын 05-ны өдөр...би залуучуудыг бүжиглэж байх үед хүргэн дүү Батмөнхийн гэрийн сүүдэрт сууж байсан юм. Тэгээд байж байтал хүмүүс орилолдоод унасан. Тухайн үедээ би яасныг нь ч мэдээгүй. Би зодоон болсны нь ч хараагүй. Тэгсэн чинь л "Мөнхбаяр гэх залуу Баянмөнхийн нүд рүү өшиглөчихлөө" гэх яриа гарч байсан. Тэгээд л хүмүүс бужигналдаад байсан. Миний хувьд юу болоод байгаа ч ойлгоогүй. Тэгээд нэг харсан чинь Пүрэв-Очирыг аав нь тэвэрчихсэн явж байсан. "Яасан юм бэ" гэсэн чинь Мөнхбаяр гэх залууг "толгой руу нь чулуугаар цохичихлоо" гэж байсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63-р тал/
Гэрч Л.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ингээд бүжиг хүмүүс бүжиглэж байхад гэрийн гадаа идээ зассан байсан ширээний ар талд тавьсан байсан сандал дээр Баянмөнх, Даваа хоёр нэг нэгийгээ хүзүүгээр нь тэвэрч авчихсан юм яриад сууж байгаа харагдсан....Тэгтэл Мөнхбаяр очоод Баянмөнхийн нүүр лүү өшигөж байгаа харагдсан. Тэгсэн чинь манай хамаатны хүн болох Амарзаяа Мөнхбаярыг бариад авч байгаа харагдсан. Тэгээд би өөрөө болж байгаа үйл явдлыг зохицуулах гэж очоод Мөнхбаярт "чи яаж байгаа юм бэ, миний дүү ахынхаа найран дээр ингэж болж байгаа юм уу" гэсэн чинь Мөнхбаяр миний үгэнд орохгүй байсан. Ихэнхдээ би Мөнхбаярыг аргадаж үзсэн боловч үгэнд ороогүй. Бүр сүүлдээ уурлаж үзсэн. Тэгээд Мөнхбаяр намайг тонгорч унагаагаад бид хоёрын ойролцоо байсан Дамчаадоржийн бага насны хүүхдийг өшиглөөд унагасан. Тэгсэн чинь Хүрэлбаатар хүүхдийг өмөөрч Мөнхбаяртай барилцаж аваад хөл доороос нь аваад аав ээж хоёрт нь хүргэж өгч байгаа харагдсан. Тэгээд би Мөнхбаярыг бүр хүчрэгдэхгүй болохоор нь хурим хийсэн гэрийн бүслүүрийн дунд талын бүсийг тайлж аваад Мөнхбаярыг хүлэх гээд хүчрээгүй. Мөн Мөнхбаяр "ах би дахиж ингэхгүй" гээд уйлаад байсан. Тэгээд байж байтал Мөнхбаяртай хамт явсан Анхбаяр гэх залуу ирж Мөнхбаярыг авсан. Мөнхбаяр тухайн үед ганцхан Анхбаярын үгэнд орж байсан. Тэгээд би Анхбаярыг хүрээд ирэхээр нь "ахын дүү чиний үгэнд орох юм шиг байна, ахын дүү гэрт нь аваачаад унтуулчих" гэсэн...Тэгсэн чинь хурим болсон гэр болон түүний хажууд хоол цай хийх гэж байсан хоёр гэрийн дундуур Мөнхбаяр гартаа чулуу барьчихсан гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр би өмнөөс нь очоод бариад авсан чинь Мөнхбаяр намайг хэл амаар доромжлоод намайг гартаа барьсан чулуугаараа цохих гээд байсан. Тэгээд би арай ч өөрйигөө цохиулчихгүй байж байсан чинь манай том банди Пүрэв-Очир цаанаас гараад ирсэн. Тэгсэн чинь Мөнхбаяр Пүрэв-Очирыг хараад "би чамайг ална" гээд надаас хоёр гараа шувтарч аваад гартаа барьж байсан чулуугаа манай хүүхэд Пүрэв-Очир луу шидсэн. Мөнхбаярыг Пүрэв-Очир луу чулуу шидэхэд тэр хоёрын хооронд 4-5 метрийн орчим зайтай байсан болов уу гэж би бодож байна. Тэгээд тэр шидсэн чулуу нь манай хүү Пүрэв-Очирын толгойг оноод Пүрэв-Очир тэр дороо тас гэдэргээ савж унаад ухаангүй болчихсон байсан. Намайг очих үед толгойноос нь маш их цус гарч байсан. Тэгээд Пүрэв-Очирыг ухаан алдаад унасан чинь Мөнхбаяр гол руу гүйгээд явсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй...Бид нарыг Пүрэв-Очирыг хүн эмнэлэгт үзүүлэхэд 20 цаг л өнгөрч байсан санагдана. Гадаа үзэгдэх орчин хэвийн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/
Гэрч М.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  2016 оны 08-р сарын 05-ны өдөр байсан. Би өөрийн төрсөн эмэгтэй дүүгийн бага хүү болох Баасан-Очирын хуримын үйл ажиллагаанд очсон...Тухайн үед би хурим болж байсан гэр дотор сууж байсан. Гэр дотор сууж байсан чинь хүмүүс орилолдох чимээ гарсан. "Юу болсон юм бол" гэж бодоод гэрээс гарсан чинь Батмөнхийн төрсөн дүү Баянмөнх нь цустайгаа хутгалдчихсан гэрийн хаяанд сууж байсан. "Юу болов, яав" гэсэн чинь "Мөнхбаяр ээжийгээ өмөөрөөд намайг өшиглөчихлөө" гэж байсан. Би Баянмөнхийг, Мөнхбаяр гэх хүний ээжийг яасан талаар мэдэхгүй. Тэгээд тэнд байсан хүмүүс бужигналдаад хоорондоо барилцаж аваад байх шиг байсан. Хэн нь хэнийгээ зодоод байгаа ойлгоогүй...Намайг машинд сууж байхад Мөнхбаяр гэх залуу хуримын гэр, илүү гэр хоёрын дундуур гарч ирээд Пүрэв-Очир луу чулуу шидээд тэр чулуу нь Пүрэв- Очирын толгойг оносон бөгөөд тэр үед Пүрэв-Очир тас гэдэргээ саваад уначихсан. Тэгээд би машинаас буугаад Пүрэв-Очир дээр очиход ухаангүй болчихсон байсан. Тэгээд би Пүрэв-Очирын толгойг цагаан бинтээр ороогоод машинд суулгаад сумык эмнэлэг рүү авч орсон. Сумын эмнэлэг дээр очоод Батчимэг эмчид Пүрэв-Очирын биеийг нь үзүүлэхэд дух нь цөмөрсөн байна гэсэн. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71-р тал/
Гэрч Б.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 08-р сарын 05-06-нд шилжих шөнө байсан санагдана. Намайг Хөвсгөл аимгийн Жаргалант сумын цагдаагийн хэсгийн байранд байхад Батмөнх гэх 4 дугээр багийн иргэн ирээд "манай хүүхдийн толгой руу Мөнхбаяр гэх хүн чулуугаар цохиж гэмтээсэн. Манай хүүхэд одоо миний араас сумын төв рүү орж ирж байгаа" гэсэн Тэгээд би Баянмөнх гэх хүний хамт хүн эмнэлэг дээр очиход Мөнхбаярт зодуулсан гэх хүн сумын хүн эмнэлэгт хүргэгдээд ирчихсэн биеийн байдал нь муу,, толгойн духны хэсэгт цөмөрч цус гарсан байдалтай байсан. Тэгээд Пүрэв-Очир гэх хүний биеийг эмч үзээд оёдол тавиад тариа хийсэн бөгөөд үүнии дараа хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Хадбаатар, Пүрэв-Очирын аав Батмөнх гэх хүмүүсийн хамт гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт очиж Мөнхбаярыг авчрахаар явсан Тэгээд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт очиход Мөнхбаяр нь Батмөнх гуайн хурим хийсэн гэх хүүхдийнд нь гэрт гэрийнх нь баруун талд зүс таних хоёр хүнтэй юм яриад сууж байсан....Мөнхбаярыг машинд суулгаад сумын төв рүү орж ирсэн Мөнхбаярыг машинд суулгахад Мөнхбаярын зүүн талынх нь хөмсөг бага зэрэг язарсан, толгойны ар талынх нь арьс нь жаахан язарсан байсан учир түүнд нь оёдол тавиулсан...Иргэн Мөнхбаярын өөрийнх нь ярьснаар хурим болсон гэх гэрийн гадаа хүмүүс ая тавиад бүжиглэж байсан чинь Мөнхбаярын ээжийг нь нэг согтуу хүн сандал дээр сууж байхад дараад унагасан гэсэн Тэгээд Мөнхбаяр тухайн хүн дээр очоод "та яаж байгаа юм бэ" гээд "өшиглөсөн гэл үү цохьсон гэл үү" тэгээд нөгөө хүнийх нь нүд нь хавдсан гэсэн. Мөнхбаярт өшиглүүлсэн гэх хүний нэрийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр зодооныг Мөнхбаяр эхлүүлсэн юм шиг байгаа юм...Мөнхбаяр нь тухайн үед нэлээд согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р тал/
Гэрч Г.Идэрбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Гэнэт зодоон болоод хүмүүс хашгиралдаад байхаар нь хурим болсон гэрийн тийшээ очтол манай хамгийн том хүүхэд болох Баяндалай нь хамраас нь жоохон цус гарсан байдалтай уйлаад байхаар нь "юу болсон бэ, миний хүү" гэтэл "зодолдсон хүмүүсийн хөл доогуур ороод газарт уначихлаа" гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ хамт шууд сумын төв рүү авж орьё гээд байж байтал гэнэт манай нэг эгч болох Нааяа эгч "хүн алчихлаа" гээд хашгирахаар нь очтол Пүрэв-Очир нь газарт унасан байдалтай духнаас нь цус гараад тэрийг нь Нааяа эгч гараараа дарчихсан байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/
Шүүгдэгч Г.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Ингээд бүжиг яваад намайг гэрийн гадаа сандал дээр сууж байхад манай нутгийн хүн болох Баянмөнх гэх залуу над дээр ирээд юу ч хэлэхгүй миний хүзүүнээс тэвэрч аваад сандал дээр дараад хэвтсэн Тэгээд би Баянмөнхийг "чи босооч, яах гээд байгаа юм бэ" гэсэн чинь Мөнхбаяр цаанаас хүрээд ирсэн Тэгээд Мөнхбаяр "Баянмөнхөө миний ээж янхан юм уу, чи яагаад миний ээжийг дээрэлхээд байгаа юм бэ" гэж хэлээд нүд рүү нь цохисон гэсэн. Тэгээд байж байхад манай нутгийн Хүрэлээ гэх хүн ирээд Баянмөнхийг өмөөрөөд Мөнхбаяртай барилцаж аваад Мөнхбаярыг толгойны ар руу цохиж гэмтээсэн Тухайн үед би Баянмөнхийг манай хүү Мөнхбаярын топгой руу юугаар цохиж гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Мөнхбаярын толгойноос цус гарч байсан. Тэгээд Мөнхбаяр тэнд байсан хүмүүстэй хэрэлдэж маргалдаж байгаад хаанаас явсан юм мэдэхгүй гартаа чулуу барьчихсан явж байгаад шидсэн чинь Пүрэв-Очирын толгой руу цохисон. Үүнийг би өөрөө хараад зогсож байсан. Миний хүү Пүрэв-Очирын толгой руу ононо гэж чулуу шидээгүй байх. Харанхуй шөнө шидсэн чинь Пүрэв-Очирын толгойг оночихсон...Баянмөнхийг зодчихлоо гээд л бөөнөөрөө Мөнхбаяр луу дайраад байсан...Тухайн үед Пүрэв-Очир архи уугаагүй байсан. Бусад нь тодорхой хэмжээгээр архи уусан байсан...Миний хүүгийн хувьд архи уугаагүй үедээ ааш сайтай, даруухан надаас салдаггүй хүүхэд байгаа юм. Харин архи дарс уухаараа жаахан ширүүн ааш зантай болчихдог юм шиг байгаа юм...Би өөрөө Мөнхбаярыг Пүрэв-Очирын толгой руу  чулуугаар цохиж байгааг хараагүй...2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би мэдүүлэг өгөхдөө айж сандраад буруу мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр мэдүүлэг авахдаа намайг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Хүүхдийнхээ асуудлыг бодсоор байгаад мэдрэл минь муудсан байсан...Миний хувьд хүүгүй байна гэдэг хэцүү учир хэргийг хялбараар шийдэж өгнө үү гэж хүсмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 80-84-р тал/
Гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний хувьд жаахан бүжиглэж байгаад хоол хийхээр хоол хийж байсан гэр лүү орсон. Намайг бүжиглэж байхад Баянмөнх ах, Даваа эгч хоёр хоёлуулаа нь бүжиглэж байсан. Тэгээд би гэр лүү орж хоол хийчихээд гарсан чинь гадаа хүмүүс бужигналдаад хэрүүл маргаан болчихсон байсан. Би тухайн үед байгаагүй учраас юунаас болж хэрэлдэж маргалдах болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд намайг хоол тараагаад явж байсан чинь "таг" хийх чимээ гарсан бөгөөд эргээд харсан чинь Пүрэв-Очир газарт уначихсан харин Мөнхбаяр гэх залуу чулуу шидсэн бололтой гараа буулгаж байсан. Тэгээд хүмүүс Пүрэв- Очир дээр очоод Пүрэв-Очирыг сумын төв рүү машинаар аваад явсан. Ийм л зүйл болсон. Миний мэдэж байгаа зүйл энэ...Зодоон болох үед гадаа нартай гэгээтэй байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 85-87-р тал/
Гэрч Г.Өлзийнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд оройн 18 цаг өнгөрч байхад намайг бие засчихаад хурим хийсэн гэр лүү орж явсан чинь Пүрэв-Очир ухраад "чи яах гээд байгаа юм бэ, больчих" гэж хэлж байгаа нь сонсогдож байсан. Харин Пүрэв-Очирыг Мөнхбаяр гэх залуу хөөгөөд яваад байсан. Тухайн үед гартаа нэг юм барьчихсан байсан, юу барьсан байсан гэдгийг нь мэдээгүй. Тэгээд Мөнхбаяр гартаа барьж байсан юмаа шидсэн чинь Пүрэв-Очирын толгойг оноод Пүрэв-Очир шууд газарт унасан. Пүрэв-Очирыг газарт унахаар нь би хамгийн түрүүнд очсон. Намайг очиход Пүрэв-Очир ухаангүй байсан бөгөөд толгойноос нь маш их цус гарч байсан. Тэгээд би толгойгоор нь бинт боогоод шууд машинд суулгаад сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд сумын хүн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Тэгээд би шууд гэртээ харьсан. Би тэр хүмүүсийг юунаас болж хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй…/хх-ийн 88-89-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1143 тоот: Б. Пүрэв-Очирын биед дух яс зүүн тапд гадна дотор ялтас хамарсан цөмөрсөн сэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хий хуралт, хатуу хальсны урагдал, духны зүүн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь 2016 оны 8 дугаар сарын 05-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.1, 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 93-94-р тал/ 
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 577 тоот: Н.Мөнхбаярын биед гэмтэл тогтоогдлоо. Н.Мөнхбаярын биед хөмсөг, хөхлөг сэртэнд сорви бүхий  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь сумын эмнэлгийн үзлэгээс үзэхэд 2016.08.05-нд үүсгэгдсэн байх боломжгой байна. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарахгүй болно. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 99-р тал/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 611 тоот: Лааганы Баянмөнхийн биед гэмтэл учирсан байна. Тухайн үед Лааганы Баянмөнхийн биед баруун дээд зовхинд шарх, баруун хацарт зөөлөн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Лааганы Баянмөнхийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болно. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эеэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт, эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 112-115-р тал/
Шинжээч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-р тал/
Шүүгдэгч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Тэгээд байж байтал Хүрлээ миний толгой руу чулуугаар цохиж гэмтээгээд би хэсэг зуур ухаангүй болсон. Намайг ухаан алдаад сэрсэн чинь Анхбаяр ах "чи ухаан орж байна уу" гэж асууж байсан. Тэгээд байж байтал тэнд байсан хүмүүс "чи хүний толгой хага цохичихлоо" гээд байсан...Би өөрөө хүний толгойг чулуугаар цохиж гэмтээсэн талаар сайн мэдэхгүй байгаа...Хэрүүл маргааныг Баянмөнх ах эхэлсэн. Ээжийг минь юу л гэж бодсон юм байгаа юм....Тухайн хэрэг болох үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би бусдын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч хохирогч нараас уучлалт гуйж хохирол гомдлыг нь барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р тал/
Шүүгдэгч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед гэрийн хаалга онгорхой бзйсан бөгеөд хаалганы гадаа манай нутгийн хүн болох Мөнхбаяр харагдаж байсан бегоед Мөнхбаярын хөл дор бага насны хүүхэд байсан. Тэр хүүхдийг Мөнхбаяр дэвсээд байсан. Тэгээд би гэрээс гүйж гараад Мөнхбаяр дээр очоод хөл дор нь байсан хүүхдийг аеэх гээд тонгойтол Мөнхбаяр миний толгой зүүн шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүүхэд авахуулахгүй болохоор нь би Мөнхбаярын шанаа хавь руу нь нэг удаа ешиглөсөн. Энэ үед Мөнхбаяр хойшоо унасан...Зодоон болох үед гадаа гэгээтэй байсан. Намайг гадаа байж байгаад хурим хийсэн гэр лүү орж явахад Баянмөнх ах Даваа эгчтэй зэрэгцээд суучихсан байсан. Тэр хоёр юм яриад сууж байгаа харагдсан. Гэгээн, цагаан өдөр олны нүдэн дээр юу гэж Баянмөнх ах Даваа эгчийг хүчиндэх юм бэ. Үүнийг би Даваа эгч өөрийн хүүхдээ авч гарах гэж өөрийнхөө хүүхдийн бурууг хүн рүү чихэх гэж байгаа үйлдэл гэж ойлгож байна...Би бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч Н.Мөнхбаяртай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 140-141-р тал/
Шүүгдэгч Б.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Миний хувьд Мөнхбаярыг зодож цохиогүй. Харин зодоон хийгээд аавыг маань чулуугаар цохих гээд байхаар нь очиж салгах гэж яваад чулуугаар өөрийнхөө толгой руу цохиулсан. Мөнхбаяр намайг өөрийгөө цохисон гэж гүтгэж байна. Намайг ингэж гүтгэж байгаад нь гомдолтой байна...Н.Мөнхбаяртай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р тал/
Шүүгдэгч Л.Баянмөнхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Намайг хүн зодоогүй гэдгийг түмэн мэднэ. Би өмнө нь гэрч болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Намайг яагаад ингээд худлаа гүтгээд байгааг би ойлгохгүй байна. Би бодохдоо эх хүн хүүхдээ аврах гэж бусдыг буруутгаж байна гэж бодож байна...Н.Мөнхбаяртай эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 154-155-р тал/
Шүүгдэгч Г.Даваагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих болон залруулах зүйл байхгүй. Анх хэрүүл маргааныг эхлүүлсэн Баянмөнхөд гомдолтой байна гэсэн боловч бид нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 163-164-р тал/ 
Эд зүйл үзлэг хийж хураан авсан, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-28-р тал/
Хохирогч Б.Пүрэв-Очирын эмчилгээний болон бусад зардлын баримтууд /хх-ийн 191-211-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар  зүйлийн 96.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Харин шүүгдэгч Б.Пүрэв-Очир, Л.Баянмөнх нарт Аймгийн Прокурорын газраас бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Г.Давааг мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нар нь тухан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Давааг худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр яллагдагчаар тасан боловч тогтоолын тогтоох хэсэгт чухам ямар мэдүүлгийг худал өгсөн талаар дурьдалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т заасан шаардлагыг хангаагүй, гэрч нь төрөл садны эсрэг  буюу шүүгдэгч Н.Мөнхбаярын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлаггүй, улсын яллагч нь шүүгдэгч Л.Баянмөнхийг яллахаас татгалзсан тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Б.Пүрэв-Очир, Л.Баянмөнх нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, шүүгдэгч Г.Давааг мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй байна.
Учир нь мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг хийсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 "гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр"-т заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаарх субьектив санааг тогтоож чадаагүй байна.
Эрүүгийн 201622000545 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165, 186 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь урьд нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна.  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Н.Мөнхбаяр, Б.Хүрэлбаатар нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн барзгар гадаргуутай, зах ирмэг тэгш биш 8х11 сантиметр диаметртэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, гаднаа DVD гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээх, хохирогч Б.Пүрэв-Очирын толгойны 4 ширхэг КТГ-ын зургийг хохирогч Б.Пүрэв-Очирт буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 201622000545 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ: