2021 о 01 с 28ө Дугаар 101/ШШ2021/00356 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ф нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, “” ХХК /РД:5018676/-д холбогдох,
150,719,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Шинэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ф ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талтай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №Г-19/02 тоот “Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” гэхийг байгуулсан бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талд М250 маркийн 6000 м.куб нийт 936,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийлүүлсэн ба гэрээний 3 дугаар зүйл 3.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн 40%-ийг бэлэн мөнгөөр зуурмаг хүлээн авах өдрөөс 3 хоногийн өмнө, үлдэгдэл төлбөрт БЗД******* М гудамж G блок 1-р орц 3 давхарт О тоот 31.2 м.кв 1 өрөө орон сууц, БЗД******* М гудамж G блок 1-р орц 5 давхарт J тоот 41.1 м.кв 2 өрөө орон сууцуудыг 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр нийт 97,605,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч одоо болтол бартерын орон сууцыг шилжүүлж өгөөгүй мөн бэлэн мөнгөний үлдэгдэл 2,874,400 төгрөгийг төлөөгүй болно. Дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хоногийн алданги 301,438 төгрөг бөгөөд төлбөл зохих хугацаанаас хойш 200 хоногоор тооцоход нийт алданги нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд ИХ-ийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас үндсэн төлбөр 100,479,400 төгрөг, алданги 50,239,700 нийт 150,719,100 төгрөгийг тэмдэгтийн хураамж төлсөн баримтад заагдсан дүнгийн хамт хариуцагч талаас гаргуулж хохирлыг минь барагдуулж өгнө үү.
2019-09-12, 2019-10-16-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан нь үнэн, хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. 2021 оны 4 сард ашиглалтад орно гэсэн эвлэрэх санал ирүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 7-8 сараас нааш ашиглалтад орохгүй гэж тодорхойгүй хугацаа хэлсэн тул орон сууц авах боломжгүй. Үүнээс өөрөөр орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.10-т зааснаар тухайн өдөрт захиалсан нийт зуурмагийн хэмжээ 6м.кубээс бага тохиолдолд, түүнчлэн тухайн өдрийн сүүлчийн мексир машины тээвэрлэсэн зуурмагийн хэмжээ 6м.кубээс бага тохиолдолд нэмэлт тээврийн зардлыг 17,000 төгрөгөөс 85,000 төгрөгийг нийлүүлэгч тал төлнө гэсэн заалт байгаа. Бетон зуурмаг авахаас 72 цагийн өмнө захиалагч тал захиалга ирүүлдэг. Захиалгын дагуу манайх түрээсийн мексир машинуудад захиалга өгдөг. Тухайн өдрийн захиалгын дагуу мексир машинтай гэрээ байгуулаад, жагсаасан байдаг. Тухайн өдөр өгсөн захиалгаасаа хэтэрсэн болон хүлээлгэсэн тохиолдолд, өөр тээвэр нэмэлтээр авсан тохиолдолд нэмэлт тээврийн хөлс авдаг. Баримтууд компанийн Архивд орсон, авах боломжгүй байгаа ...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” ... Ф ХХК нь манай компанитай хийсэн гэрээний дагуу 40 хувийн бэлэн мөнгийг төлж, үлдэгдэл 60 хувьд нь Баянзүрх дүүргийн*******нд баригдаж байгаа барилгаас 2 ширхэг байр өгөхөөр тохиролцсон. Манай компанийн хувьд дэлхий даяар үүссэн цар тахлын улмаас санхүүжилт удааширч барилгын ажил хоцрогдолтой яваа нь үнэн. Байр захиалгын гэрээ нь байр ашиглалтад орж ордер гарах хүртэл хүчинтэй байдаг бөгөөд байр ашиглалтад орсны дараа захиалгын гэрээн дээр гэрчилгээ гардаг юм.
Нийт 936,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан боловч 178,492,000 төгрөгийн бетон нийлүүлэгдсэн. Бэлнээр 91,434,600 төгрөгийг төлсөн, 2,874,400 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бартерын 2 байрны гэрээ хийсэн. ******* 5-р хороо М гудамж манай төслийн G блок 1-р орц 5 давхар 1 өрөө 41.1м.кв 1,350,000 төгрөгөөр 55,485,000 төгрөг, нөгөө байр нь 3 давхрын жи тоот 1,350,000 төгрөгөөр 42,120,000 төгрөгөөр нийт 97,605,000 төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тухайн компанитай байгуулсан үндсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-т худалдан авагч тал нь тухай бүрд худалдан авч буй үнийн дүнд тохирох м.квадраттай байрыг захиалгын гэрээгээр шилжүүлнэ. Захиалгын гэрээ хийгдсэнээс хойш нийлүүлэгч тал нь тухайн байрыг бусдад зарж борлуулах бүрэн эрхтэй байна гэж заасан. Нэхэмжлэгч талд байрыг яагаад одоо хүртэл шилжүүлж өгөөгүй вэ гэвэл, бартерын гэрээ хийснээр нэхэмжлэгч тал зарж борлуулах бүрэн эрхтэй болсон. Гэрчилгээ шилжүүлж өгөөгүй, байр ашиглалтад ороогүй байгаа. Өнгөрсөн жил дотор засал хийгдсэн. Байрны гүйцэтгэл 60-70 хувьтай байна. Байр захиалах гэрээ цуцлагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр, байраа зарж борлуулаад мөнгө гаргаж авах эрх нь нээлттэй, гэрээ цуцлаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж, алданги тооцсон байна. Байр нэхэмжлэгч талын өмч байхад бид зарж борлуулж мөнгийг гаргаж өгөх боломжгүй. Ковид-19 вирусээс шалтгаалсан эдийн засгийн хямралаас шалтгаалан өнгөрсөн жил ажил явагдаагүй. Нэхэмжлэгч компани байрны нэр шилжээгүй ч захиалгын гэрээгээр баталгаажсан байрыг зарж борлуулах бүрэн эрхтэй байхад 50 сая төгрөгийн алданги үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, үндэслэлгүй. Гэрээний хугацаа дуусахад гэрээ цуцлагдсан бол бид байрыг зарж борлуулах боломжтой байсан. Байрны гүйцэтгэл 50 хувиас дээш гарсан тул нэхэмжлэгч талын захиалсан үнээс өндөр үнээр зарах боломжтой байсан. Гэрээ цуцлах хүсэлтээ манайд өгөөч гэсэн өгөөгүй байна. Борлуулалтын албанаас гэрээ цуцлаагүй тул байр нь ашиглалтад ороход захиалгын гэрээгээр нэхэмжлэгч талын өмч хэвээрээ байгаа гэсэн. Татварын албанаас 2020-09-22-ны өдөр манайд Ф өртэй тул танай төлбөрөөс суутгаж авна гэсэн албан бичиг ирсэн. Татварын албанаас манай дансыг битүүмжилсэн, данснаас суутгал хийх боломжтой, суутгал хийсэн ч байх. Татварын албанаас суутгал хийж байхад захиалгын гэрээгээ цуцлаагүй хир нь бэлэн мөнгө нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байх гэж бодож байна. Татварын албанаас ирсэн бичгийг шүүх анхаарч үзнэ үү. Манайх татварын өргүй 9 сараас хойш данс битүүмжлэгдсэн нь бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. 60 хувиас дээш гүйцэтгэлтэй байр, захиалгын гэрээ байгаа тул нэхэмжлэгч тал байраа хүлээж байгаад өндөр үнээр зарах боломжтой. 10,504,000 төгрөгийн помпын төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. 2,918,000 төгрөгийн тээвэрлэлтийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээвэрлэлтийн зардал бетон зуурмагийн үнэд орсон, 20 километр дотор үнэгүй тээвэрлэж өгөхөөр тохирсон. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс хойш орон сууц захиалан бариулах тухай гэрээ 2019 оны 10 сард байгуулагдсан. Яагаад гэвэл нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн дүнгээс хамаараад бартераар төлөх мөнгөний хэмжээ өөрчлөгдсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.10 дахь заалт дээр бетон зуурмагийн бартерын байр гэж захиалгын гэрээ хийсэн. Бетон зуурмагийн гэрээтэй салшгүй нэг хэсэг болгож, хамааруулсан. Гэрээний 5.5-д цуцалсан тохиолдолд захиалагч нь төлбөрийг эргүүлж өгөхдөө эхлээд тухайн байрыг худалдан борлуулах, худалдан авсан этгээд төлбөр хийхэд эргүүлж төлж болно гэж заасан байгаа. Шууд гэрээг цуцлаад мөнгөө нэхэмжлэхээр орон сууц захиалгын гэрээний заалт зөрчигдчих гээд байна...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ф ” ХХК хариуцагч “” ХХК-д холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100,479,400 төгрөг, алдангид 50,239,700 төгрөг, нийт 150,719,100 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал “тээвэрлэлтийн зардал бетон зуурмагийн үнэд багтсан, төлбөрт байр өгнө” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Ф ” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2019 оны 4 сарын 10-ны өдөр захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх ба “Ф ” ХХК-иас 156,000 төгрөгийн үнэтэй 6000 м.куб, 936,000,0000 төгрөгийн бетон зуурмаг хүлээлгэн өгөх, захиалсан тохиолдолд насост машинаар үйлчилгээ үзүүлэх, “” ХХК төлбөрийн 60 хувьд орон сууцнуудыг шилжүүлэх, 40 хувийг мөнгөөр төлөхөөр тохиролцсон болох нь “Ф ” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 4 сарын 10-ны өдрийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд хийгдсэн захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байна.
Худалдагч тал болох “Ф ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлж,
156,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг 2019.04.11-нд 144 м.куб, 2019.04.18-нд 140 м.куб, 2019.04.28-нд 138 м.куб, 2019.05.12-нд 138 м.куб, 2019.05.20-нд 138 м.куб, 2019.05.28-нд 137 м.куб, 2019.05.29-нд 10 м.куб, 2019.06.07-нд 110 м.куб, нийт 955 м.куб, 148,980,000 төгрөгийн,
136,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг 2019.05.12-нд 39 м.куб, 2019.07.04-нд 75 м.куб, 2019.09.13-нд 103 м.куб, нийт 217 м.куб, 29,512,000 төгрөгийн, Бүгд 178,492,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн болох нь бетон зуурмагийн тооцоо, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.
Ажиллуулагч “” ХХК нь ажиллагч “Ф ” ХХК-иас насост машин 2019.04.11-нд 144 м.куб*13,000 төгрөг=1,872,000 төгрөг, 2019.04.18-нд 140 м.куб*13,000 төгрөг=1,820,000 төгрөг, 2019.04.28-нд 138 м.куб*13,000 төгрөг=1,794,000 төгрөг, 2019.05.12-нд 138 м.куб*13,000 төгрөг=1,794,000 төгрөг, 2019.05.20-нд 138 м.куб*13,000 төгрөг=1,794,000 төгрөг, 2019.06.07-нд 110 м.куб*13,000 төгрөг=1,430,000 төгрөг, нийт 10,504,000 төгрөгөөр захиалж, үйлчилгээ авсан болох нь бетон зуурмагийн тооцоо, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.
“” ХХК бэлнээр 5,440,000 төгрөг, харилцах дансаар 85,994,600 төгрөг, нийт 91,434,600 төгрөгийг “Ф ” ХХК-д төлсөн болох нь зохигчийн тайлбар, бетон зуурмагийн тооцоогоор тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
“Ф ” ХХК болон “” ХХК нарын хооронд 2019 оны 9 сарын 12-ны өдөр *******, 5-р хороо, М гудамж Жи /G/ блок 1-р орц 3 давхар Жи /G/ тоот 1 өрөө 31.2 м.кв орон сууцыг 1,350,000 төгрөгөөр 42,120,000 төгрөгөөр тооцож бетон зуурмагийн төлбөрт тооцож 2020 оны 2 дугаар улиралд багтаан өгөхөөр,
“Ф ” ХХК болон “” ХХК нарын хооронд 2019 оны 10 сарын 16-ны өдөр *******, 5-р хороо, М гудамж Жи /G/ блок 1-р орц, 5 давхар J тоот 1 өрөө 41,1 м.кв орон сууцыг 1,350,000 төгрөгөөр 55,485,000 төгрөгөөр тооцож бетон зуурмагийн төлбөрт тооцож, 2020 оны 2 дугаар улиралд багтаан өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Орон сууцны захиалгын гэрээг, бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дараа байгуулсан талаар зохигч маргаагүй.
Хариуцагч “” ХХК 97,605,000 төгрөгт тооцож төлөх 2 ширхэг орон сууцыг “Ф ” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууцууд хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... барилгын ажлын гүйцэтгэл 50 хувиас дээш гарсан, 2021 оны 7 сарын үед улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа... гэх тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч талын ...орон сууцыг нэхэмжлэгч тал зарж борлуулах эрхтэй.... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.10-д “тухайн өдөр захиалсан нийт зуурмагийн хэмжээ 6 м.куб-ээс бага, түүнчлэн тухайн өдрийн сүүлчийн миксер машины тээвэрлэсэн зуурмагийн хэмжээ нь 6 м.куб-ээс бага тохиолдолд нэмэлт тээврийн зардлыг 17,000-85,000 төгрөгөөр нийлүүлэгч талд төлнө” гэж тохиролцсон байна.
Гэвч “Ф ” ХХК-иас 2019.04.11-ний өдрөөс 2019.09.13-ний өдрийг хүртэл 11 удаа бетон зуурмаг нийлүүлэхдээ 6 м.кубээс доош хэмжээгээр тээвэрлэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэмэлт тээвэр 2019.04.28-нд 51,000 төгрөг, 2019.05.12-нд 17,000 төгрөг, хүлээлтийн төлбөрт 2019.05.29-нд 125,000 төгрөг, 2019.06.07-нд 500,000 төгрөг, 2019.07.04-нд 975,000 төгрөг, 2019.07.04-нд 1,250,000 төгрөг, нийт 2,918,000 төгрөгийг хариуцагч талд хариуцуулах үндэслэлгүй.
Дээр дурдсанаас дүгнэвэл, хариуцагч нь нэхэмжлэгчид бетон зуурмагийн үнэд 178,492,000 төгрөг, насост машины үйлчилгээний хөлсөнд 10,504,000 төгрөг, нийт 188,996,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 91,434,600 төгрөг төлснийг хасвал 97,561,400 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.1-д төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.3%-иар тооцож алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байна.
Нэхэмжлэгч тал орон сууцыг хэзээ хүлээлгэн өгөх нь тодорхойгүй үндэслэлээр гэрээний үүргээ мөнгөөр шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй.
“Ф ” ХХК-ийн Татварын албанд төлөх өр төлбөрийг хариуцагч “” ХХК-ийн данснаас суутгаж авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талын ...татварын алба манай компанийн дансыг битүүмжилж, мөнгө суутгаж авсан... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
“” ХХК нь Татварын байцаагчийн гаргасан “компанийн данс битүүмжилсэн” талаарх шийдвэртэй холбоотой гомдлоо зохих журмын дагуу гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Зохигчид 97,605,000 төгрөгт тооцогдох 2 орон сууцыг 2020 оны 2 дугаар улирал буюу 2020 оны 6 сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон тул уг хугацаанаас хойш 2020 оны 7 сарын 1-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 сарын 25-ний өдрийг хүртэлх 86 хоногийн алдангийг нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй байх тул дараах байдлаар тооцох нь зүйтэй.
Төлөх үүрэг 97,561,400 төгрөгийг 0.3%-иар үржүүлж, 1 хоногийн алдангийн хэмжээ 292,684 төгрөгийг 86 хоногоор тооцож 25,170,824 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч “” ХХК-иас худалдах, худалдан авах, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 97,561,400 төгрөг, алдангид 25,170,824 төгрөг, нийт 122,732,224 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс нэмэлт тээврийн зардал 2,918,000 төгрөг, алданги 25,068,876 төгрөг, нийт 27,986,876 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу тооцооллыг нэхэмжлэлд дурдаагүй байсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны мэтгэлцэх шатанд тайлбарласан, нэхэмжлэлд хавсаргасан баримт дээр тооцооллыг бичсэн зэрэгтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж маргахгүй” гэсэн болохыг дурдав.
Хариуцагч тал “Ф ” ХХК болон “” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 сарын 12-ны өдрийн, 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 2 гэрээг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэрэгт өгснийг нэхэмжлэгч талд танилцуулсан ба талууд уг гэрээг байгуулсан эсэх талаар маргаагүй, хариуцагч талд эх хувь нь байгаа гэсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу эх хувийг шаардан авч хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас 122,732,224 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 27,986,876 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 911,545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 771,611 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ф ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ