Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2330003930305 дугаартай  хэргийг  2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1 өдөр ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* сумын 4 дүгээр баг, “Хонгор” гэх газар оршин суух хаягтай, одоогоор ******* сумын 4 дүгээр баг “Баян Ус” гэх газар оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №53 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2019/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, *******,*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч Э. нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* сумын 4 дүгээр баг “Ар булаг” гэх газраас улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин ашиглаж ******* өмчлөлийн 2 тооны буюу олон тооны адууг нэг тооны адууг өрөндөө өгч, мөн нэг тооны адууг зарах зорилгоор шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад 1,630,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

2330003930305  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

Хохирогч ******* өгсөн “...Манай хүрэн алаг зүсмийн чагттай онги тамгатай гүү, хээр зүсмийн чагттай онги тамгатай охин даага нь Эрдэнэцагаан сумын “Харгилтайн гол” гэх нутгаас Дарьганга сумын 1 дүгээр багийн малчин ******* адуунд байсан юм. Тэгтэл 2023 оны 07 дугаар сард улсын наадмаас хойш малчин нь танай гүү даага хоёр чинь байхгүй болсон байна, сүргээсээ салчихсан юм шиг байна гэж байсан. Тэгэхээр нь би сураг ажиг тавьж байгаарай гэж хэлж байсан юм. Тэгтэл саяхан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний үед манай адууг харж байсан******* нь гүү даага хоёр чинь Эрдэнэцагаанд байна хүний гараар орсон юм шиг байна гэхэд нь би адуугаа хулгайд алдсан байна гэдгээ мэдсэн юм... Миний алга болсон гүү нь хүрэн алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ чагттай онги тамгатай гүү байсан, харин даага нь хээр зүсмийн зөв талын гэр гуяндаа чагттай онги тамгатай охин даага байсан. Дээрх гүү даага хоёр нь энэ оны өвөл 02 сарын сүүлээр адуунд нийлчихсэн тэдний адууг захлаад л байгаад байсан. Миний алдсан хоёр тооны адуу манай Дарьганга сумын малчин адуунд 2023 оны 07 сард байж байгаад алга болсон байсан. Тухайн үед миний хоёр адуу М. адуунд захлаад байгаад байдаг байсан. Тэгтэл 2023 оны 08 сарын үед байх Эрдэнэцагаан сумын гэх газар гэх хүний адуунд байгаа сураг гарч байсан. Түүнээс хойш сураг тавиад байж байтал 2023 оны 09 сарын сүүлээр миний хоёр адуу алга болсон сураг гарч байсан тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 21-р хуудас/,

 

Гэрч өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ний орчим яг өдрийг нь санахгүй байна. Би хувийн ажилтай мотоциклтой өглөөгүүр *******ых руу очсон юм. Тэгсэн чинь ******* нь гэртээ байхгүй байсан ба намайг уг айлд сууж байхад адуугаа хураагаад мотоциклтой ирсэн. Тэгээд намайг хамжаад адуу ачилцаад өг гэхээр нь ******* хөөж ирсэн цоохор буудан жараахай тамгатай 10 гаруй адуу гэрээс нь урагш ойрхон байхаар хөөж явсан юм. ******* нь намайг мотоциклтой гэрээс нь урагш байх Мөнхбаяр гэх хүний хашаа руу хөөгөөд явчих би машинтай араас очно гэсэн. Тэгээд би уг адууг нь мотоциклтой хөөгөөд Мөнхбаяр гэх хүний хашаанд хашсан бөгөөд уг адуунаас ******* нь ташаан толгой дээрээ тамгатай тамгыг нь анзаараагүй хүрэн алаг гүү, мөн адил тамгатай хээр охин даага, зөв талын гэр гуянд 9 тоо тамгатай хүрэн байдас, буруу талын гэр гуянд цагаан тамгатай тамгыг нь мэдэхгүй хар байдас, зөв талын гэр гуянд нум сум тамгатай хүрэн гүү зэрэг 5 тооны адууг өөрийнхөө цэнхэр портер маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машин дээр ачаалж зүүн тийш айлд аваачиж өгнө гээд ачаад явсан. Би тэгээд дээрх адуунуудыг ачиж өгөөд гэр лүүгээ би явсан. ******* нь эхнэр хүүхдээ  суулгаад гэрээсээ зүүн тийш явсан... Дээрх 5 тооны адууг хүнд аваачиж өгнө өөрийнхөө адуу гэж байсан. Хоёр байдсыг хамаатандаа аваачиж өгөөд мориор солино гэж байсан. Даагатай гүүг хүнд өглөгтэй гэсэн. Харин хүрэн гүүг шургааг авсны хөлсөнд өгнө гэж байсан... Би уг азаргатай адуу нь манай баруун талын голд байхад ******* нь миний адуу гээд надаас сураглаж байсан. Тэгэхээр уг адуу нь *******ы адуу мөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 

Гэрч өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг “” гэх газар гэртээ байж байтал манай үеэл дүү утсаар залгаад Ахаа таны унагатай гүүг аваачиж өгье, тэгээд дүүдээ хязаалан, соёолон насны 2 адуу дүүтэйгээ солилцох уу? Дүү нь хоёр байдас аваад очъё гэхээр нь тэгээ тэг гээд утсаа тасалсан юм. Тухайн унагатай гүүг надад энэ оны 05 дугаар сараас хойш увуулж цувуулж зээлсэн мөнгө болох 1 сая гурван зуун мянган төгрөгт авчирч өгсөн юм. Тэгтэл нэмээд 3 байдас ачиж ирснээ ахаа солио хийе гэхээр нь би номхон адуу авна, эмнэг юм авахгүй гээд 2 байдсыг нь аваад ухаа хязаалан, хүрэн цавьдар соёолон морио солиод авчирсан эмнэг нэг байдастай нь тэгээд манай аавын ы хүүхдэд бэлэглэсэн саарал халзан дааганы хамт 4 адуу цуг ачаад явуулсан юм... Даагатай гүү нь бол хүрэн алаг зүсмийн ширээтэй онги гэмээр бүдэг тамгатай байсан. Охин хээр даага нь адил тамгатай мөн бүдэгхэн байсан. Харин 3 байдас нь болохоор хар зүсмийн буруу гуян дээрээ цагаан өнгийн ар да тамгатай, хээр зүсмийн бүдэгхэн би тамгатай, хүрэн зүсмийн адуу нь хос жараахай тамгатай байдаснууд байсан. Дээрх адуунуудын эздийг мэдэхгүй бөгөөд нь надад хэлэхдээ хар байдас, хээр байдас хоёрыг өөрийнхийгөө харин даагатай гүүгээ Дарьганга угшлын адуу л гэж хэлсэн. Бусдаар надад өөр зүйл хэлээгүй би ч нээх сайн лавлаж асуугаагүй. Миний мэдэхийн хос жараахай тамгатай байдас нь бол ы саахалт айлын адуу. Бид хэд үеэлүүд болохоор би адууг нь мэдээд байна... адуунуудаа манайд ачиж ирэхдээ эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа ирж өгсөн. Өөрийнхөө цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачиж ирсэн. Улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Гэрч өгсөн “...Би адуу малтай ойртдоггүй болохоор хэний адуунаас ямар адуу өгсөн талаар бол сайн мэдэхгүй байна. Би 2023 оны 08 сарын үед аймаг явж үзүүлэх болсон юм. Учир нь би одоо 8 сартай жирэмсэн юм. Тэгээд намайг аймаг явах үеэр манай нөхөр хамаатны ах Будка ахаас унагатай гүүний мөнгө авч өгч намайг явуулсан юм. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 10-ний үед манай нөхөр Будка ахад нөгөө адууг нь аваачиж өгнө мөн хоёр байдас намайг авч ирж өгөөд оронд нь том адуу авахгүй юу гэж байна гэсэн. Тэгээд тэр өглөө яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай хүн босоод гэх найз руугаа утсаар яриад чи ирээд адуу ачилцаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал ирээд манайд сууж байтал манай нөхөр адуугаа хурааж ирээд манай нөхөр машинтайгаа малын хашаа руу очиж манай адууг мотоциклтой хөөж өгөөд хашаанд хашсан. Тэгэхэд манай нөхөр адуунаас нэг даагатай гүү, зүс болон тамгыг мэдэхгүй, мөн хоёр байдас, нэг бараан зүсмийн гүү зэрэг нийт 5 тооны адуу ачаад сум орсон юм. Уг машинд нөхөр бид хоёр манай 2 настай хүү бид гурав явсан юм. Тэгээд суманд ирээд сумаас зүүн тийш 70 гаруй км байдаг Будка ахынд очиж даагатай гүү хоёр байдсаа үлдээгээд хоёр эмнэг морь авсан. Мөн Будка ах манай хүүд нэг даага бэлгэнд өгсөн тул уг бэлгийн даага нийт 3 адуу ачиж ирсэн. Хашааны гүүг хүнд нь өгөх гэсэн чинь голоод аваагүй тэгээд буцаагаад нийт 4 тооны адуу ачиж явсан...Нэг даагатай гүү, хоёр байдас, нэг сувай гүү зэрэг нийт 5 тооны адуу ачиж явсан. Яг ямар зүс болон тамгатай талаар мэдэхгүй байна. Даагатай гүү нь тод өнгөтэй адуу байсан. Өөр мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, 

 

Гэрч өгсөн “...2023 оны 06 сарын эхээр манай хонгор азаргатай адуунд хүний 1 тооны хүрэн алаг гүү ташаан толгой дээрээ чагттай онгин тамгатай, хоёр охин халтар даага мөн адил тамгатай 3 тооны адуу ирсэн байсан. Тэгтэл адууны эрлийн хүн манайхаар ороод танай хонгор азаргатай адуунд 3 адуу байна уг адууг харж байгаарай гэж захиад явсан юм. Тэгтэл дээрх 3 тооны адуунаас алаг гүү, нэг халтар дааганы хамт 2023 оны 08 дугаарын сарын сүүлээр адуундаа харсан чинь байхгүй болсон байсан. Уг азаргатай адуугаа би хураадаггүй адуу юм. Тэгээд би тэр хавиар сураглаад байсан чинь манай авга талын хамаатан болох ******* нь сумаас зүүн тийш айл руу адуу тээсэн сураг гарахаар нь би уг хоёр адууг тээгээд явсан байж болзошгүй гэж бодсон юм... Анх бол манай адуунд байсан харин ы адуунд орсон үгүйг мэдэхгүй байна. Уг цоохор азаргатай адуу нь гүү цөөхөнтэй адуу байдаг болохоор цоохор азарга нь хураасан байж болзошгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №2302268 дугаартай “...Нийт алдагдсан 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 1,630,700 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 42-55-р хуудас/,

 

*******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 75-р хуудас/,

 

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 79-88-р хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №2019/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 89-90-р хуудас/,

 

*******ы үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 93-96-р хуудас/,

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2402022 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 142-152-р хуудас/

 

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 137-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч Э. нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* сумын 4 дүгээр баг “Ар булаг” гэх газраас улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин ашиглаж ******* өмчлөлийн 2 тооны буюу олон тооны адууг нэг тооны адууг өрөндөө өгч, мөн нэг тооны адууг зарах зорилгоор шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад 1,630,700 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь:

хохирогч ******* өгсөн “...Манай хүрэн алаг зүсмийн чагттай онги тамгатай гүү, хээр зүсмийн чагттай онги тамгатай охин даага нь Эрдэнэцагаан сумын “Харгилтайн гол” гэх нутгаас Дарьганга сумын 1 дүгээр багийн малчин ******* адуунд байсан юм. Тэгтэл 2023 оны 07 дугаар сард улсын наадмаас хойш малчин нь танай гүү даага хоёр чинь байхгүй болсон байна, сүргээсээ салчихсан юм шиг байна гэж байсан. Тэгэхээр нь би сураг ажиг тавьж байгаарай гэж хэлж байсан юм. Тэгтэл саяхан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний үед манай адууг харж байсан******* нь гүү даага хоёр чинь Эрдэнэцагаанд байна хүний гараар орсон юм шиг байна гэхэд нь би адуугаа хулгайд алдсан байна гэдгээ мэдсэн юм... Миний алга болсон гүү нь хүрэн алаг зүсмийн, зөв талын ташаан дээрээ чагттай онги тамгатай гүү байсан, харин даага нь хээр зүсмийн зөв талын гэр гуяндаа чагттай онги тамгатай охин даага байсан. Дээрх гүү даага хоёр нь энэ оны өвөл 02 сарын сүүлээр адуунд нийлчихсэн тэдний адууг захлаад л байгаад байсан. Миний алдсан хоёр тооны адуу манай Дарьганга сумын малчин адуунд 2023 оны 07 сард байж байгаад алга болсон байсан. Тухайн үед миний хоёр адуу М. адуунд захлаад байгаад байдаг байсан. Тэгтэл 2023 оны 08 сарын үед байх Эрдэнэцагаан сумын гэх газар гэх хүний адуунд байгаа сураг гарч байсан. Түүнээс хойш сураг тавиад байж байтал 2023 оны 09 сарын сүүлээр миний хоёр адуу алга болсон сураг гарч байсан тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх,

гэрч өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 15-ний орчим яг өдрийг нь санахгүй байна. Би хувийн ажилтай мотоциклтой өглөөгүүр *******ых руу очсон юм. Тэгсэн чинь ******* нь гэртээ байхгүй байсан ба намайг уг айлд сууж байхад адуугаа хураагаад мотоциклтой ирсэн. Тэгээд намайг хамжаад адуу ачилцаад өг гэхээр нь ******* хөөж ирсэн цоохор буудан жараахай тамгатай 10 гаруй адуу гэрээс нь урагш ойрхон байхаар хөөж явсан юм. ******* нь намайг мотоциклтой гэрээс нь урагш байх Мөнхбаяр гэх хүний хашаа руу хөөгөөд явчих би машинтай араас очно гэсэн. Тэгээд би уг адууг нь мотоциклтой хөөгөөд Мөнхбаяр гэх хүний хашаанд хашсан бөгөөд уг адуунаас ******* нь ташаан толгой дээрээ тамгатай тамгыг нь анзаараагүй хүрэн алаг гүү, мөн адил тамгатай хээр охин даага, зөв талын гэр гуянд 9 тоо тамгатай хүрэн байдас, буруу талын гэр гуянд цагаан тамгатай тамгыг нь мэдэхгүй хар байдас, зөв талын гэр гуянд нум сум тамгатай хүрэн гүү зэрэг 5 тооны адууг өөрийнхөө цэнхэр портер маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй машин дээр ачаалж зүүн тийш айлд аваачиж өгнө гээд ачаад явсан. Би тэгээд дээрх адуунуудыг ачиж өгөөд гэр лүүгээ би явсан. ******* нь эхнэр хүүхдээ  суулгаад гэрээсээ зүүн тийш явсан... Дээрх 5 тооны адууг хүнд аваачиж өгнө өөрийнхөө адуу гэж байсан. Хоёр байдсыг хамаатандаа аваачиж өгөөд мориор солино гэж байсан. Даагатай гүүг хүнд өглөгтэй гэсэн. Харин хүрэн гүүг шургааг авсны хөлсөнд өгнө гэж байсан... Би уг азаргатай адуу нь манай баруун талын голд байхад ******* нь миний адуу гээд надаас сураглаж байсан. Тэгэхээр уг адуу нь *******ы адуу мөн байх гэж бодож байна...” гэх,

гэрч өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг “” гэх газар гэртээ байж байтал манай үеэл дүү утсаар залгаад Ахаа таны унагатай гүүг аваачиж өгье, тэгээд дүүдээ хязаалан, соёолон насны 2 адуу дүүтэйгээ солилцох уу? Дүү нь хоёр байдас аваад очъё гэхээр нь тэгээ тэг гээд утсаа тасалсан юм. Тухайн унагатай гүүг надад энэ оны 05 дугаар сараас хойш увуулж цувуулж зээлсэн мөнгө болох 1 сая гурван зуун мянган төгрөгт авчирч өгсөн юм. Тэгтэл нэмээд 3 байдас ачиж ирснээ ахаа солио хийе гэхээр нь би номхон адуу авна, эмнэг юм авахгүй гээд 2 байдсыг нь аваад ухаа хязаалан, хүрэн цавьдар соёолон морио солиод авчирсан эмнэг нэг байдастай нь тэгээд манай аавын ы хүүхдэд бэлэглэсэн саарал халзан дааганы хамт 4 адуу цуг ачаад явуулсан юм... Даагатай гүү нь бол хүрэн алаг зүсмийн ширээтэй онги гэмээр бүдэг тамгатай байсан. Охин хээр даага нь адил тамгатай мөн бүдэгхэн байсан. Харин 3 байдас нь болохоор хар зүсмийн буруу гуян дээрээ цагаан өнгийн ар да тамгатай, хээр зүсмийн бүдэгхэн би тамгатай, хүрэн зүсмийн адуу нь хос жараахай тамгатай байдаснууд байсан. Дээрх адуунуудын эздийг мэдэхгүй бөгөөд нь надад хэлэхдээ хар байдас, хээр байдас хоёрыг өөрийнхийгөө харин даагатай гүүгээ Дарьганга угшлын адуу л гэж хэлсэн. Бусдаар надад өөр зүйл хэлээгүй би ч нээх сайн лавлаж асуугаагүй. Миний мэдэхийн хос жараахай тамгатай байдас нь бол ы саахалт айлын адуу. Бид хэд үеэлүүд болохоор би адууг нь мэдээд байна... адуунуудаа манайд ачиж ирэхдээ эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа ирж өгсөн. Өөрийнхөө цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачиж ирсэн. Улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна...” гэх,

гэрч өгсөн “...Би адуу малтай ойртдоггүй болохоор хэний адуунаас ямар адуу өгсөн талаар бол сайн мэдэхгүй байна. Би 2023 оны 08 сарын үед аймаг явж үзүүлэх болсон юм. Учир нь би одоо 8 сартай жирэмсэн юм. Тэгээд намайг аймаг явах үеэр манай нөхөр хамаатны ах Будка ахаас унагатай гүүний мөнгө авч өгч намайг явуулсан юм. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 10-ний үед манай нөхөр Будка ахад нөгөө адууг нь аваачиж өгнө мөн хоёр байдас намайг авч ирж өгөөд оронд нь том адуу авахгүй юу гэж байна гэсэн. Тэгээд тэр өглөө яг өдрийг нь сайн санахгүй байна. Манай хүн босоод гэх найз руугаа утсаар яриад чи ирээд адуу ачилцаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал ирээд манайд сууж байтал манай нөхөр адуугаа хурааж ирээд манай нөхөр машинтайгаа малын хашаа руу очиж манай адууг мотоциклтой хөөж өгөөд хашаанд хашсан. Тэгэхэд манай нөхөр адуунаас нэг даагатай гүү, зүс болон тамгыг мэдэхгүй, мөн хоёр байдас, нэг бараан зүсмийн гүү зэрэг нийт 5 тооны адуу ачаад сум орсон юм. Уг машинд нөхөр бид хоёр манай 2 настай хүү бид гурав явсан юм. Тэгээд суманд ирээд сумаас зүүн тийш 70 гаруй км байдаг Будка ахынд очиж даагатай гүү хоёр байдсаа үлдээгээд хоёр эмнэг морь авсан. Мөн Будка ах манай хүүд нэг даага бэлгэнд өгсөн тул уг бэлгийн даага нийт 3 адуу ачиж ирсэн. Хашааны гүүг хүнд нь өгөх гэсэн чинь голоод аваагүй тэгээд буцаагаад нийт 4 тооны адуу ачиж явсан...Нэг даагатай гүү, хоёр байдас, нэг сувай гүү зэрэг нийт 5 тооны адуу ачиж явсан. Яг ямар зүс болон тамгатай талаар мэдэхгүй байна. Даагатай гүү нь тод өнгөтэй адуу байсан. Өөр мэдэхгүй байна...” гэх, 

гэрч өгсөн “...2023 оны 06 сарын эхээр манай хонгор азаргатай адуунд хүний 1 тооны хүрэн алаг гүү ташаан толгой дээрээ чагттай онгин тамгатай, хоёр охин халтар даага мөн адил тамгатай 3 тооны адуу ирсэн байсан. Тэгтэл адууны эрлийн хүн манайхаар ороод танай хонгор азаргатай адуунд 3 адуу байна уг адууг харж байгаарай гэж захиад явсан юм. Тэгтэл дээрх 3 тооны адуунаас алаг гүү, нэг халтар дааганы хамт 2023 оны 08 дугаарын сарын сүүлээр адуундаа харсан чинь байхгүй болсон байсан. Уг азаргатай адуугаа би хураадаггүй адуу юм. Тэгээд би тэр хавиар сураглаад байсан чинь манай авга талын хамаатан болох ******* нь сумаас зүүн тийш айл руу адуу тээсэн сураг гарахаар нь би уг хоёр адууг тээгээд явсан байж болзошгүй гэж бодсон юм... Анх бол манай адуунд байсан харин ы адуунд орсон үгүйг мэдэхгүй байна. Уг цоохор азаргатай адуу нь гүү цөөхөнтэй адуу байдаг болохоор цоохор азарга нь хураасан байж болзошгүй юм...” гэх мэдүүлгүүд, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №2302268 дугаартай “...Нийт алдагдсан 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 1,630,700 төгрөг байна гэж үзлээ...” гэх, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2402022 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* сумын 4 дүгээр баг “Ар булаг” гэх газраас улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин ашиглаж ******* өмчлөлийн 2 тооны буюу олон тооны адууг нэг тооны адууг өрөндөө өгч, мөн нэг тооны адууг зарах зорилгоор шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад 1,630,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.  ******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох... ” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Шүүгдэгч нь өөрийн эзэмшлийн адуун сүрэгт нийлсэн хоёр тооны адууг захиран зарцуулсан, хулгайлсан гэж яллагдагчаар татагдсан. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа. Өөрийн адуунд нийлсэн адууг төр захиргааны байгууллагад мэдэгдээгүй учраас мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Энэ зүйлчлэлд ямар нэгэн маргаан байхгүй. Улсын яллагчийн зүгээс хүндрүүлэх бүрэлдэхүүнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглаж тухайн гэмт хэргийг үйлсэн гэж үзсэн. Энэ хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч нь хохирогчийн эзэмшлийн хоёр тооны адууг 2023 оны 8 дугаар сард манай адуутай нийлсэн байсан. Би тэр адууг өөрийн адуутай хамт хураан авсан. Тэгээд нэг сарын дараа буюу 9 дүгээр сарын 10-ны үед тухайн адууг борлуулсан гэж мэдүүлдэг. Мал хулгайлах гэм хэрэг нь тухайн малыг авснаар төгсдөг гэмт хэрэг юм. Гэтэл 8 дугаар сард тухайн адууг өөрийн адуутай цуг хурааж тухайн мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Иймд хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өмгөөлөгчийн зүгээс хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь бусдад өгөх өр төлбөртөө өгөх зорилгоор улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин ашиглан олон тооны малыг бэлчээрээс нь хулгайлан авч, бусдад өгч гэмт хэргийг төгс үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, 5 хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч *******ы, хохирогч ******* 2 тооны адууг хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд уг малыг хөөж туун өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч *******ы хувьд айлын адууг хулгайлах зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг ашиглан адууг бэлчээрээс зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байж ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байжээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тээврийн хэрэгсэл ашигласан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг хүлээн аваагүй болно.

 

Өөрөөр хэлбэл, тэрээр олон тооны адууг тээврийн хэрэгсэлгүйгээр зөөвөрлөх, тээвэрлэх боломжгүй байсан байна. “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм.

Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдаас авсан мөнгөний төлбөрийг төлөх зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч ******* түүний адууг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирол төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай цэнхэр портер загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Улсын яллагчийн зүгээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулахыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна....” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч ******* 1,630,700 төгрөгийн, хохирол учирсан болох нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №2302268 дугаартай “...Нийт алдагдсан 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнийг 1,630,700 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлтээр  /хэргийн 42-55-р хуудас/ тогтоогдсон бөгөөд бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* учруулсан 1,630,700 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид 2 тооны адууг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч ******* мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ” гэж хуульчилжээ.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэлгүйгээр олон тооны бод малыг хөөж, туух, хаших боломжгүй байсан буюу тухайн тээврийн хэрэгсэл уг гэмт хэргийг үйлдэхэд зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай цэнхэр Портер загварын автомашин нь шүүгдэгч *******ы эзэмшлийнх болох нь Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 137-р хуудас/ тогтоогдож байна. Уг тээврийн хэрэгслийг гэх хүнд 4,200,000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь 2024.01.30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, Б.Батсуурийн утас руу залгасан утасны билл, мессеж /хэргийн 156-157-р хуудас/ зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг *******ы хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэх тул шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай цэнхэр Портер загварын автомашины үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоолоо. 

 

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2402022 дугаартай “... улсын дугаартай цэнхэр Портер загварын автомашины зах зээлийн үнэлгээ 5,000,000 төгрөг...”шинжээчийн дүгнэлт /хэргийн 142-152-р хуудас/ үнэлгээний талаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нар маргаагүй, уг төлбөрийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.  

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ыг машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ы эзэмшлийн улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* учирсан хохирол нөхөн төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР