| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Батцогт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330000000179 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эко глобал ложистик” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* сумын 7 дугаар баг Майхантын 2-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №2017/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /*******,*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Баянбулаг” зочид буудлын өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч ******* зүүн хөмсөгнөөс хазаж, хоолойг нь футболкоор боох зэргээр биед нь тодорхой шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд хазагдсан шарх, хүзүүнд болон зүүн гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүн намайг ажлаас минь гаргаад баруун хил явъя гээд бид “Шивэ Хүрэн” боомт руу явсан. Тэнд очоод удалгүй агаар салхи нь таарахгүй байна гээд буцаж намайг ажилд минь оруулалгүйгээр ******* суманд ажил сайн олддог гэнэ гээд явж байсан. Анх удаа Сүхбаатар аймагт ирж байгаа болохоор унаа олдохгүй Эрдэнэцагаан сумын буудалд хоносон. Тэгээд бид хоёр архи ууж байхдаа ярилцаад чи надад ядаж тал мөнгийг минь өгөөч гэхэд чам шиг гуйлгачинтай мөнгө цаасны асуудал ярихгүй чи зүгээр дугуй намайг дагаад явж бай гэх мэтээр зүй бус зүйл над руу хэлсэн учир маргаан үүссэн” гэв.
Хохирогч ******* өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч *******ын хамтаар ******* суманд байх од уурхайд ажиллахаар Эрдэнэцагаан суманд ирэхэд явах унаа олдохгүй байсан. Тэгсэн нөхөр ******* өглөө унаа олоод боомт явъя энд буудалд хоноод явъя гээд Эрдэнэцагаан сумын төвд байх Баянбулаг гэх нэртэй буудалд орой 19 цаг өнгөрч байхад өрөө аваад орсон. Нөхөр бид хоёр дэлгүүрээс хүнсний зүйл авч байхад нөхөр архины хажууд зогсоод байхаар нь маргааш төрсөн өдөр чинь юм чинь авбал авдаа гэхэд 1 шил 0.75 л Хараа нэртэй архи авсан. Тэгээд бид хоёр оройн ундаа уугаад 21 цагийн үед дэлгүүрээс авсан архиа задалж уухаар болсон. Би тухайн архинаас жижиг архины рүнкээр 3 удаа уугаад орондоо орсон. Нөхөр үлдсэн архийг ууж дуусаад согтсон бололтой миний хөнжлийг татаад агсан тавих гээд байхаар нь яасан бэ гэхэд хөнжил хуу татаж аваад миний хоёр мөрөн дээр дараад шууд миний зүүн талын хөмсгийг хазсан. Тэгсэн миний хөмсөгнөөс цус гарахаар нь би орилоод чи хүн аллаа ш дээ яаж байгаа юм бэ гэхэд миний өмссөн байсан фудволкоор хоолой боогоод дээш харуулан шал руу гэдийлгэж дараад байсан. Тэгээд би гарах гэхээр намайг гаргахгүй хүн дуудах гэхээр хөнжлөөр толгойг дараад байсан. Тэгсэн миний бүх хувцсыг тайлаад чамайг яасан ч яадаг юм гээд хутга хажуудаа тавиад байсан. Тухайн үед миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан. Би нөхрөөс бие засъя гээд гуйхад гаргахгүй байхаар нь өрөөний үүдэнд толгой угаадаг төмпөн харагдахаар нь би ядаж тэр төмпөнд шээмээр байна гээд цамцаа бөгс хэсгээрээ ороогоод худлаа ярьж байгаад хаалган дээр очиж хүмүүсээ авраарай гэж орилоход миний ам руу гараа хийж доод уруулыг базаад байсан. Тэгсэн буудлын жижүүр эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд намайг аваад өрөөндөө оруулаад миний хувцсыг буудлын жижүүр надад авчирч өгсөн. Тэгээд би цагдаа дуудлага өгөөд цагдаа нар намайг эмнэлэгт хүргэж эмчид үзүүлэхэд сумын эмч миний хөмсгөнд 2 оёдол тавьж цус тогтоогоод боолт хийж өгсөн...Би *******тай хамтран амьдраад 1 жил 2 сар болж байна. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байгаа...Нөхөр өмнө архи уусан үедээ агсан тавьж 2, 3 удаа зодож байсан. Би тухайн үед нь найз, нөхөд болон ах, дүү нартаа хэлж байгаагүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Энэ удаа арай харгис зодсон учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...******* намайг зодсоноос болж миний зүүн талын хөмсөг задарч, доод уруул дотор тал язарч гадна талдаа зулгарч, зүүн талын нүд хөхөрсөн. Хоолойг боож улайлгаж, зүүн талын булчин хэсэг хөхөрсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,
Гэрч ******* өгсөн “...Тухайн өдөр би ажил дээрээ ээлжтэй байсан. Цагийн сайн санахгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цүнхтэй хувцас, хөнжил, пүүгээ барьсан манай буудалд өрөө аваад орсон юм. Тухайн хоёр хүн өрөөнд орсныхоо дараа дэлгүүрээс гурилан боорцог, архи авсан байхаар нь би өрөөндөө архи ууж байж асуудал гаргав гэхэд бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс байгаа юмаа ямар нэгэн асуудал гаргахгүй гээд өрөөндөө орсон. Би 21 цаг өнгөрч байхад өрөөг нь шагайж харахад тухайн хоёр хүн ширээн дээр хараа нэртэй архи тавьсан уугаад байж байхаар нь та хоёр архи ууж байгаа юм уу гэхэд эмэгтэйн би нээх уугаагүй 3 хундага уусан гэхээр нь буцаад өрөөндөө очсон. Тэгээд хэсэг чимээгүй байгаад шөнийн 23 цаг өнгөрч байх үед эмэгтэй нь хаалга онгойлгоод амь авраарай гээд орилж гарч ирээд миний суудаг өрөөнд орж ирэхээр нь харахад баруун талын хөмсөгнөөс нь цус их гарсан бололтой тогтохгүй байхаар нь би цусыг тогтоох гэж нойлын цаасаар дараад цагдаад дуудлага өгөхөд тухайн эмэгтэйн нөхөр цонхоор гараад явсан байсан. Цагдаа нар эмэгтэйг аваад эмнэлэгт очиж хөмсгөнд нь оёдол тавиулаад буцаагаад буудалд авчирч өгсөн...тэр эмэгтэй миний өрөөнд гүйж орж ирэхдээ ямар ч хувцасгүй нүцгэн байсан. Тэгсэн араас нь манай буудалд амарч байсан зам ангийн эмэгтэй хувцсыг оруулж ирж өгсөн...Би тухайн эмэгтэйг цусаа гоожуулаад ороод ирэхээр нь айгаад сайн харж чадаагүй. Намайг харахад хөмсөг нь язарсан цус нь тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №272 дугаартай “...1. ******* биед зүүн хөмсгөнд хазагдсан шарх, хүзүүнд болон зүүн гарын бугалгад цус хуралт бүхий гэмтэл учиржээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-63-р хуудас /
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас /
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №2017/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69-р хуудас /
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-78-р хуудас /
Тархи мэдрэлийн “Баяр” эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 88-р хуудас/
“VENERA” эмнэлгийн үйлчлүүлэгчийн карт /хх-ийн 89-р хуудас/
“VENERA” эмнэлгийн хүний их эмч У.Дөлгөөний тодорхойлолт /хх-ийн 91-р хуудас/
******* Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 109-111, 129-130-р хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Баянбулаг” зочид буудлын өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч ******* зүүн хөмсөгнөөс хазаж, хоолойг нь футболкоор боох зэргээр биед нь тодорхой шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд хазагдсан шарх, хүзүүнд болон зүүн гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
хохирогч ******* өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч *******ын хамтаар ******* суманд байх од уурхайд ажиллахаар Эрдэнэцагаан суманд ирэхэд явах унаа олдохгүй байсан. Тэгсэн нөхөр ******* өглөө унаа олоод боомт явъя энд буудалд хоноод явъя гээд Эрдэнэцагаан сумын төвд байх Баянбулаг гэх нэртэй буудалд орой 19 цаг өнгөрч байхад өрөө аваад орсон. Нөхөр бид хоёр дэлгүүрээс хүнсний зүйл авч байхад нөхөр архины хажууд зогсоод байхаар нь маргааш төрсөн өдөр чинь юм чинь авбал авдаа гэхэд 1 шил 0.75 л Хараа нэртэй архи авсан. Тэгээд бид хоёр оройн ундаа уугаад 21 цагийн үед дэлгүүрээс авсан архиа задалж уухаар болсон. Би тухайн архинаас жижиг архины рүнкээр 3 удаа уугаад орондоо орсон. Нөхөр үлдсэн архийг ууж дуусаад согтсон бололтой миний хөнжлийг татаад агсан тавих гээд байхаар нь яасан бэ гэхэд хөнжил хуу татаж аваад миний хоёр мөрөн дээр дараад шууд миний зүүн талын хөмсгийг хазсан. Тэгсэн миний хөмсөгнөөс цус гарахаар нь би орилоод чи хүн аллаа ш дээ яаж байгаа юм бэ гэхэд миний өмссөн байсан фудволкоор хоолой боогоод дээш харуулан шал руу гэдийлгэж дараад байсан. Тэгээд би гарах гэхээр намайг гаргахгүй хүн дуудах гэхээр хөнжлөөр толгойг дараад байсан. Тэгсэн миний бүх хувцсыг тайлаад чамайг яасан ч яадаг юм гээд хутга хажуудаа тавиад байсан. Тухайн үед миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан. Би нөхрөөс бие засъя гээд гуйхад гаргахгүй байхаар нь өрөөний үүдэнд толгой угаадаг төмпөн харагдахаар нь би ядаж тэр төмпөнд шээмээр байна гээд цамцаа бөгс хэсгээрээ ороогоод худлаа ярьж байгаад хаалган дээр очиж хүмүүсээ авраарай гэж орилоход миний ам руу гараа хийж доод уруулыг базаад байсан. Тэгсэн буудлын жижүүр эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд намайг аваад өрөөндөө оруулаад миний хувцсыг буудлын жижүүр надад авчирч өгсөн. Тэгээд би цагдаа дуудлага өгөөд цагдаа нар намайг эмнэлэгт хүргэж эмчид үзүүлэхэд сумын эмч миний хөмсгөнд 2 оёдол тавьж цус тогтоогоод боолт хийж өгсөн...Би *******тай хамтран амьдраад 1 жил 2 сар болж байна. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байгаа...Нөхөр өмнө архи уусан үедээ агсан тавьж 2, 3 удаа зодож байсан. Би тухайн үед нь найз, нөхөд болон ах, дүү нартаа хэлж байгаагүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Энэ удаа арай харгис зодсон учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...******* намайг зодсоноос болж миний зүүн талын хөмсөг задарч, доод уруул дотор тал язарч гадна талдаа зулгарч, зүүн талын нүд хөхөрсөн. Хоолойг боож улайлгаж, зүүн талын булчин хэсэг хөхөрсөн байгаа...” гэх,
гэрч ******* өгсөн “...Тухайн өдөр би ажил дээрээ ээлжтэй байсан. Цагийн сайн санахгүй байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн цүнхтэй хувцас, хөнжил, пүүгээ барьсан манай буудалд өрөө аваад орсон юм. Тухайн хоёр хүн өрөөнд орсныхоо дараа дэлгүүрээс гурилан боорцог, архи авсан байхаар нь би өрөөндөө архи ууж байж асуудал гаргав гэхэд бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс байгаа юмаа ямар нэгэн асуудал гаргахгүй гээд өрөөндөө орсон. Би 21 цаг өнгөрч байхад өрөөг нь шагайж харахад тухайн хоёр хүн ширээн дээр хараа нэртэй архи тавьсан уугаад байж байхаар нь та хоёр архи ууж байгаа юм уу гэхэд эмэгтэйн би нээх уугаагүй 3 хундага уусан гэхээр нь буцаад өрөөндөө очсон. Тэгээд хэсэг чимээгүй байгаад шөнийн 23 цаг өнгөрч байх үед эмэгтэй нь хаалга онгойлгоод амь авраарай гээд орилж гарч ирээд миний суудаг өрөөнд орж ирэхээр нь харахад баруун талын хөмсөгнөөс нь цус их гарсан бололтой тогтохгүй байхаар нь би цусыг тогтоох гэж нойлын цаасаар дараад цагдаад дуудлага өгөхөд тухайн эмэгтэйн нөхөр цонхоор гараад явсан байсан. Цагдаа нар эмэгтэйг аваад эмнэлэгт очиж хөмсгөнд нь оёдол тавиулаад буцаагаад буудалд авчирч өгсөн...тэр эмэгтэй миний өрөөнд гүйж орж ирэхдээ ямар ч хувцасгүй нүцгэн байсан. Тэгсэн араас нь манай буудалд амарч байсан зам ангийн эмэгтэй хувцсыг оруулж ирж өгсөн...Би тухайн эмэгтэйг цусаа гоожуулаад ороод ирэхээр нь айгаад сайн харж чадаагүй. Намайг харахад хөмсөг нь язарсан цус нь тогтохгүй байсан...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №272 дугаартай “...1. ******* биед зүүн хөмсгөнд хазагдсан шарх, хүзүүнд болон зүүн гарын бугалгад цус хуралт бүхий гэмтэл учиржээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Баянбулаг” зочид буудлын өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч ******* зүүн хөмсөгнөөс хазаж, хоолойг нь футболкоор боох зэргээр биед нь тодорхой шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд хазагдсан шарх, хүзүүнд болон зүүн гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хөнгөрүүлэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэх
Хохирогчийн өмгөөлөгч Р.Батцогтоос “...Гэм буруу дээр улсын яллагчийн саналтай санал нэг байна. Хохирлын асуудал дээр сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоосон. Монгол Улсын дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын дагуу хохирогчид 3 дугаар зэргийн хохирол тогтоосон байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660,000 төгрөгийг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол гаргуулахаар тогтоосон. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 22,99 хуваар бодож үзэхээр 15,173,400 төгрөг байгаа. Мөн хохирогч гоо сайхны мэс засалд орно гэсэн. Үүнд 2,000,000 төгрөг орчим болно. Ингээд нийт 17,173,400 төгрөг шаардлагатай. Үүнийг шүүгдэгчээр гаргуулах саналтай байна... ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэрэг хохирогч шүүгдэгч нарын дундын мөнгөний асуудлаас болж үүссэн. ******* нь тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй буюу хамтран амьдрагч ******* зүүн хөмсөгнөөс хазаж, хоолойг нь футболкоор боох зэргээр биед нь тодорхой шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд хазагдсан шарх, хүзүүнд болон зүүн гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г “гэр бүлийн хүчирхийлэл” гэж,
3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг “гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,
5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,
6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч *******, хохирогч нар нь хамтын амьдралтай байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлгүүд, дансны хуулга зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч ийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 938,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* төлсөн болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Батцогтоос “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Учир нь шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлье гэсэн тул түүнд хохирол төлөх боломжийг хангаж өгнө үү... ” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогчид сэтгэл санааны хохирол төлнө. Иймд санхүүгийн хувьд хүндрэлтэй байх тул учир улсын яллагчийн зүгээс оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар хохирол 1,523,200 төгрөг нэхэмжилсэн болох нь Тархи мэдрэлийн “Баяр” эмнэлгийн бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх-ийн 88-р хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгч *******аас 1,523,200 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгохоор шийдвэрлэж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 938,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.31-ний өдрийн 26/221 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 938,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 17 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “гуравдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх хүснэгтийн “Гуравдугаар зэрэглэлд”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Шүүх хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар буюу гоо сайхан алдагдсан, тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал, зэргийг үндэслэн хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасны дагуу шүүгдэгч *******аас хохирогч ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгох нь зүйтэй байна.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэд овогт Сандагдоржийн Мөнхбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 /найман зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 938,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас, эмчилгээний зардал 1,523,200 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,250,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч т олгосугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР