| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330003600275 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* задгай тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *******,*******.
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь ******* багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* өмчлөлийн ширээтэй босоо зуузай тамгатай хар зүсмийн соёолон үрээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч ******* 1,226,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
2330003600275 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Миний бие ******* багт оршин суудаг юм. Миний эзэмшлийн морьдтой адуунд 2023 оны 07 дугаар сарын орчим гэр гуяндаа ширээтэй босоо зуузай тамгатай, хар зүсмийн үрээ нийлсэн байсан юм. Тухайн үрээ манай адуунд нийлээд сар гаруй болсон, эрж хайсан хүн гарч ирээгүй байсан юм. Тэгээд би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шиг санаж байна манай морьдтой адуу салхидаад сумын баруун захад байх нууран дээр ирчихсэн байсан. Тэгсэн нэг харсан манай адуу салхидаад нууран дээрээс гараад манай хашааны ойролцоо ирчихсэн тээрч байсан. Манай хашааны сумын баруун хойно хамгийн захад байдаг хашаа юм. Тэгээд морьдтой адуугаа хашаа руугаа явган хөөж оруулаад нөгөө ширээтэй босоо зуузай тамгатай хар зүсмийн азарган үрээг мөн өөрийнхөө тамгагүй хүрэн зүсмийн даагатай барьж аваад хашаандаа хонуулаад маргааш нь хашаандаа тухайн хоёр адууг мөнгө олох зорилгоор махалж хийсэн. Тэгээд би тухайн хоёр адууныхаа махыг сумын таксинд явдаг гэх хүнтэй таараад тээврийн үнэ тохиролцоод аймаг руу тээвэрлэж мал, мах авдаг бойн дээр очиж хиллүүлэн зарж худалдсан. Хар үрээний мах 900,000 / есөн зуун мянга/ орчим болсон миний хүрэн дааганы мах 600,000 / зургаан зуун мянга/ хүрсэн. Би тухайн хар зүсмийн үрээг хэний эзэмшлийн үрээ болохыг огт мэдээгүй. Хүн сураглаад, эрж хайгаад явахгүй байсан болохоор би эзэн хүнийг нь мэдэх боломжгүй байсан. Би ойр хавынхаа хүнээс асууж сураглаж байсан эзэн нь гарч ирэхгүй байсан юм. Тэгээд би хэд хэдэн удаа адуунаас хөөж салгах гэж үзсэн боловч буцаад манай адуунд ирж нийлээд байсан. Би бодохдоо хавар шуурганаар салж сарнисан адуу байна гэж тухайн үед бодож байсан. Надад тухайн үед хүүхэд сургуульдаа явах болчхоод мөнгөний хэрэг гараад өөрийнхөө даагыг хийхдээ хамт хийчихье гэсэн санаа төрөөд би тухайн адууг хийж махлаад зарж борлуулсан юм. Үгүй ээ. Би тээврийн хэрэгсэл огт ашиглаагүй. Манай морьдтой адуу өвөлдөө тэжээл иддэг болохоор сумын төв дотуур, захаар хамаагүй бэлчиж явдаг юм. Сум суурин газраас үргэлж захлах зүйл огт байдаггүй учраас тухайн өдөр салхиа дагаад нуураасаа гараад гэрийнхээ гадна шахуу ирчихсэн байхаар нь би хашаа руугаа явган хөөж оруулаад тухайн хоёр адууг барьж авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91-р хуудас/
Хохирогч ******* “...Би сумын 3 дугаар багийн нутаг Баруун булаг гэх газарт мал маллаж амьдардаг юм. Би 2023 оны 03 дугаар сард гэх газраас н харьяат гэх хүнээс хар зүсмийн Соёолон үрээ азарга тавих гээд 5.000.000 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд би тухайн үрээг өвөл авчраад тэжээлд оруулж хавар таван сард өөрийнхөө авчирч холбоод тавьсан юм. Тэрнээс хойш гайгүй ижилсээд миний уядаг хэдэн морьдтой цуг яваад байсан юм. 2023 оны 08 дугаар сарын эхээр би Улаанбаатар хот руу яваад 10 хэд хоночхоод ирэхэд манай адуунаас тухайн хар соёолон үрээ алга болсон юм. Тэгээд би тэр хавиараа хайж байгаад олдохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа юм. Миний алдсан үрээ нь хар зүсмийн соёолон үрээ байсан. Тамга нь ширээтэй босоо зуузай тамгатай байсан. Би алдагдсан гэх адуугаа 5-н сая төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Би гомдолтой байна. Миний үрээ цуг байдаг адуунаасаа салдаггүй үрээ байсан юм. Тухайн адууны мөнгийг манай ээж өгсөн байх ёстой. Харин сүүлд ээжтэй уулзахад тухайн адууг 10.000.000 сая төгрөгөөр авсан гэж надад хэлж байсан. Би өөрөөсөө мөнгө гаргаж өгөөгүй. Тухайн үед манай ээж нь 5.000.000 сая төгрөгийг нь өгчихсөн гэж байсан. Харин үлдэгдэл 5.000.000 сая төгрөг нь гүү өгье гэж бодож байсан юм. Харин саяхан нь ирэхдээ 5.000.000 сая төгрөг ээжээс авсан байсан.Би үнэ мөнгөний талаар сайн мэдэхгүй байна.Манай ээж л бүх мөнгийг нь хийсэн байх ёстой. Би тухайн адууг 2023 оны 03 дугаар сарын эхээр Халзан сумын нутгаас авчрахдаа сумын иргэн гэх хүнтэй цуг явсан. Би гомдолтой байна. Хүний азарга тавих гэж байсан хурдан үрээг хулгай хийж махалж зарсанд би гомдолтой байна., Би өөрийнхөө адууг 10.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ээж над руу 2.500.000 мянган төгрөг шилжүүлээд би тухайн мөнгийг нь эхнэр дансанд шилжүүлээд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нь Б.ын данс руу шилжүүлсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 9-10, 13-14-р хуудас/,
Гэрч Р.тарын ”....Би ******* гэх хүнийг танина. Манай сумын хүүхэд байгаа юм. Би Сүхбаатар аймгийн төвд хувиараа таксинд явдаг юм. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед сумын төвд засмал зам дээр ******* нь мотоциклтой надтай таараад намайг та аймаг руу таксинд явах уу би аймаг руу адууны мах өгөх гэсэн юм аа гэхээр нь би тэгье гэхэд ******* нь та тэгвэл манай ээжийн хашаа руу 9 гээд яваад очоорой гэхээр нь би 09 цагт Банзарын ард байх ээжийнх хашаа руу очиход ******* нь гэрийнхээ баруун урд талд хоёр адуу махалсан дээгүүр нь юмаар хучсан байсан юм. Тэгэхээр нь би чи малынхаа бичгийг авсан уу гэхэд авсан гэж байсан.Тэгэхээр нь би өөрийнхөө машинд 2 адууны махыг нь ачаад ******* нь цуг яваад аймгийн зүүн урд талд байх бой руу очоод Шүрэнцэцэг гэх ченжид өгсөн.Тэгээд бид хоёр махаа өгчхөөд шууд сум руу буцаад 12 цагийн үед ирээд *******ыг гэрт буулгаад би харьсан. Тухайн үед адууных арьс толгой нь байсан.Хар зүсмийн арьс толгой мөн хүрэн зүсмийн арьс толгой байсан. Би тамгыг нь бол сайн хараагүй. Би тухайн үед *******ын өөрийнх адуу гэж бодсон.Намайг очиход арьс толгой дэлгээстэй хулгай хийсэн гэхээргүй байсан юм. Би тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би явахдаа шатахуун түгээх газраас 50.000 мянганд бензин хийлгэсэн. Тэгээд махаа өгсний дараа миний данс руу 50.000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд нийт 100.000 мянган төгрөг авсан юм.Би урьд өмнө мах өгөхөөр явж байгаагүй. Тухайн үед ганцхан удаа л явсан.Тухайн үед намайг очиход *******ын ээж мөн, манай сумын хоол зардаг Алтаа гэх хүүхэн байсан Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 25-26-р хуудас/,
Гэрч “...Би танина. ******* нь манай сумын иргэн байгаа юм. Би сумын төвд хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* нь над руу утсаар яриад би маргааш адуу махдах гэж байна, та гэдэс авах уу гэхээр нь би тарган бол авна туранхай бол авахгүй шүү гэхэд та маргааш өглөө аваарай гэхээр нь би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед Банзарын байранд *******ын хашаа руу очиход ******* нь хоёр адуу махалсан бололтой 2 адууны гэдэс ялгаад тавьсан байсан. Тэгээд ******* нь таны авах гэдэс энэ гээд ялгаад тавьсан байсан. Тэгэхээр би тухайн гэдсийг уутанд хийж аваад гэр лүүгээ явсан. Тэгээд би адууны гэдэсний мөнгийг 2 хоногийн дараа бэлнээр 40.000 мянган төгрөгөөр өгсөн .Би тухайн үед анзаараагүй. Тухайн үед шуудан ирэх гээд би яараад явсан юм. Намайг *******ын хашаанд очиход Шинэбаяр болон ээж нь Байгальмаа, эхнэр нь бас байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 21-22-р хуудас/,
Гэрч Ц.ын “...Би сумын иргэн Б. гэх хүнийг танина.Садан төрлийн холбоо байхгүй.Би ******* ээжийг танина. Ээж нь надтай холбогдож манай хүү азарга тавих ганц үрээ сонирхоод байгаа чамд зарах үрээ байгаа юу анх надтай 2022 оны эхээр холбогдож байсан. Тэрнээс хойш удаагүй манай адуунаас ирээд хар үрээ авч явсан. 2022 оны 02 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгаас хойшоо манай адуу байсан би адуучиндаа хэлээд явуулсан. Тэгсэн нь өөрөө ирээд адуугаа ачиж явсан. Хар зүсмийн засаатай үрээ байсан. Зөв талын гуя дээрээ ширээтэй зуузай тамгатай. Би адуугаа 10.000.000 сая төгрөгөөр бодож зарсан. 5.000.000 сая төгрөгийг нь бэлнээр авч өөрийн Хаан банкны 5632002389 дугаартай дансаар 2.500.000 төгрөг, 1.900.000 төгрөгийг 2 удаа дансаар авсан.Одоо 600.000 төгрөг авах дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,
Гэрч ын “...Би суманд ажиллаж амьдардаг юм.Манай хүү нэг азарга тавих адуу хайгаад байхаар нь би өөрийнхөө танил гэх хүнээс аятайхан азарга тавьчих үрээ мэдэж байгаарай, манай хүү хайгаад байгаа юм аа гэхэд надад монгол Хээрийн удамтай ганц нэг үрээ байна, чи харах уу над руу чатаар адууны зураг явуулахаар нь би хүү ******* харуулаад дундаас нэг үрээ сонгосон. Тухайн үрээг хэдээр зарах талаар гэх хүнээс асуухад 15-н сая төгрөгөөр зарж байгаа юм аа танай хүү моринд дуртай юм байна 10-н сая төгрөгөөр авна биз дээ гэж тухайн үедээ тохиролцоод өнгөрсөн.Тэгээд мөнгийг нь би 2023 оны 02 дугаар сард цалингийнхаа зээлийг сунгаад 2.500.000 мянган төгрөгийг нь ын дансанд шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай суманд ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр би сумын иргэн Ганчимэг гэх хүнээс 5.000.000 сая төгрөг зээлээд бэлнээр өгсөн.2023 оны 09 дүгээр сарын 20-нд 1.900.000 мянган төгрөгийг ын дансанд шилжүүлсэн. Харин одоо 600.000 мянган төгрөг дутуу байгаа. бид хоёр ярихдаа бэлэн 5.000.000 сая төгрөг өгөөд үлдсэнд нь адуу буюу гүү өгнө гэж байсан юм. Б. нь бэлэн өгсөн мөнгөө хэлсэн байж магадгүй юм. Харин тухайн үед адуу өгөх талаараа яриагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,
Гэрч “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр намайг дэлгүүртээ байхад манай гэр лүү орж ирээд яаралтай мөнгөний хэрэг байна, чи найздаа 5.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би өөрт байсан мөнгөө д бэлнээр өгсөн.Тэгээд надад хэлэхдээ хүнд өгөх гэж байгаа юм, найз нь удаахгүй өгнө гээд авсан. Тэр талаар нь би асуугаагүй. Надад хэлэхдээ яаралтай мөнгөний хэрэг байна гээд авсан. Надад одоохондоо төлөөгүй байна. Саяхан ярихдаа удахгүй өгнө гэж байсан. Би сумын төвд дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Бас хажуугаар хадлан хадаж өвс зардаг юм.Тухайн үед ганцаараа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,
Гэрч “...Би аймгийн Хэрлэн сумын төвд ард иргэдээс мал мах авч худалдан борлуулдаг юм.Би ******* гэх хүнийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би тухайн дансыг мэднэ. Тухайн данс нь миний өөрийн эзэмшлийн Хаан банкны данс байгаа юм. Би аймгийн төвд мал мах худалдан авдаг юм. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг бойн дээр байхад ******* нь утсаар залгаад та хаана байна, адууны махтай ирлээ гэхээр нь би бойн дээр хүрээд ирээ гэж удаагүй байхад ******* нь улаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд 2 адууны мах өгсөн. Би тухайн 2 адууг хиллэж авахад нь нэг адуу нь 144 кг нөгөө адуу нь 164 кг нийт 308 килограммтай байсан. Тэгээд би тухайн адууны махыг нэг 5.000 мянган төгрөгөөр бодож авсан. Тэгээд би махны мөнгийг нь *******ын дугаартай дансанд 1.820.000 мянган төгрөг хийсэн. Тухайн үед ******* нь сумын иргэн хазгар гэх залуутай цуг ирсэн. *******аас урьд өмнө мал мах худалдаж авч байгаагүй. Би тухайн үед *******аас малын гарал үүслийн бичгээ өг гэхэд надад 5192448 дугаартай кодыг надад өгсөн. Бид нарт кодоор орж шалгаж болдоггүй болохоор үнэн малын бичиг өгсөн талаар би мэдэхгүй байна. Улаан өнгийн жижиг тэрэг байсан. Надад арьс шир толгойг өгөөгүй. Дан мах өгсөн. Би тухайн махыг хулгайн адууны мах гэдгийг нь би мэдээгүй.Надад *******аас малын гарал үүслийн бичиг гээд код өгсөн болохоор би өөрийнхөө малыг өгч байна гэж бодож авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2302314 дугаартай дүгнэлтээр нэг адууны зах зээлийн үнэлгээ нь 1.226.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-61-р хуудас/
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 92-р хуудас/,
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 96-99-р хуудас/,
*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 102-133-р хуудас/,
ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 134, 136-р хуудас/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 135-р хуудас/,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хавтаст хэргийн 139-141-р хуудас/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт / хавтаст хэргийн 142-р хуудас/ зэрэг болно.
Хохирол төлсөн тухай ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч ******* нь ******* багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* өмчлөлийн ширээтэй босоо зуузай тамгатай хар зүсмийн соёолон үрээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч ******* 1,226,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч ******* “...2023 оны 08 дугаар сарын эхээр би Улаанбаатар хот руу яваад 10 хэд хоночхоод ирэхэд манай адуунаас тухайн хар соёолон үрээ алга болсон юм. Тэгээд би тэр хавиараа хайж байгаад олдохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа юм. Миний алдсан үрээ нь хар зүсмийн соёолон үрээ байсан. Тамга нь ширээтэй босоо зуузай тамгатай байсан. Би алдагдсан гэх адуугаа 5-н сая төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна....” гэх,
гэрч Р.тарын ”.... 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед сумын төвд засмал зам дээр ******* нь мотоциклтой надтай таараад намайг та аймаг руу таксинд явах уу би аймаг руу адууны мах өгөх гэсэн юм аа гэхээр нь би тэгье гэхэд ******* нь та тэгвэл манай ээжийн хашаа руу 9 гээд яваад очоорой гэхээр нь би 09 цагт Банзарын ард байх ээжийнх хашаа руу очиход ******* нь гэрийнхээ баруун урд талд хоёр адуу махалсан дээгүүр нь юмаар хучсан байсан юм. Тэгэхээр нь би чи малынхаа бичгийг авсан уу гэхэд авсан гэж байсан.Тэгэхээр нь би өөрийнхөө машинд 2 адууны махыг нь ачаад ******* нь цуг яваад аймгийн зүүн урд талд байх бой руу очоод Шүрэнцэцэг гэх ченжид өгсөн.Тэгээд бид хоёр махаа өгчхөөд шууд сум руу буцаад 12 цагийн үед ирээд *******ыг гэрт буулгаад би харьсан. Тухайн үед адууных арьс толгой нь байсан.Хар зүсмийн арьс толгой мөн хүрэн зүсмийн арьс толгой байсан. Би тамгыг нь бол сайн хараагүй. Би тухайн үед *******ын өөрийнх адуу гэж бодсон.Намайг очиход арьс толгой дэлгээстэй хулгай хийсэн гэхээргүй байсан юм. Би тухайн адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Би явахдаа шатахуун түгээх газраас 50.000 мянганд бензин хийлгэсэн. Тэгээд махаа өгсний дараа миний данс руу 50.000 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд нийт 100.000 мянган төгрөг авсан юм.Би урьд өмнө мах өгөхөөр явж байгаагүй. Тухайн үед ганцхан удаа л явсан.Тухайн үед намайг очиход *******ын ээж мөн, манай сумын хоол зардаг Алтаа гэх хүүхэн байсан Өөр хүн байгаагүй...” гэх,
гэрч “...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* нь над руу утсаар яриад би маргааш адуу махдах гэж байна, та гэдэс авах уу гэхээр нь би тарган бол авна туранхай бол авахгүй шүү гэхэд та маргааш өглөө аваарай гэхээр нь би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед Банзарын байранд *******ын хашаа руу очиход ******* нь хоёр адуу махалсан бололтой 2 адууны гэдэс ялгаад тавьсан байсан. Тэгээд ******* нь таны авах гэдэс энэ гээд ялгаад тавьсан байсан. Тэгэхээр би тухайн гэдсийг уутанд хийж аваад гэр рүүгээ явсан. Тэгээд би адууны гэдэсний мөнгийг 2 хоногийн дараа бэлнээр 40.000 мянган төгрөгөөр өгсөн .Би тухайн үед анзаараагүй. Тухайн үед шуудан ирэх гээд би яараад явсан юм. Намайг *******ын хашаанд очиход Шинэбаяр болон ээж нь Байгальмаа, эхнэр нь бас байсан өөр хүн байгаагүй...” гэх,
гэрч Ц.ын “...Би сумын иргэн Б. гэх хүнийг танина.Садан төрлийн холбоо байхгүй.Би ******* ээжийг танина. Ээж нь надтай холбогдож манай хүү азарга тавих ганц үрээ сонирхоод байгаа чамд зарах үрээ байгаа юу анх надтай 2022 оны эхээр холбогдож байсан. Тэрнээс хойш удаагүй манай адуунаас ирээд хар үрээ авч явсан. 2022 оны 02 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгаас хойшоо манай адуу байсан би адуучиндаа хэлээд явуулсан. Тэгсэн нь өөрөө ирээд адуугаа ачиж явсан. Хар зүсмийн засаатай үрээ байсан. Зөв талын гуя дээрээ ширээтэй зуузай тамгатай. Би адуугаа 10.000.000 сая төгрөгөөр бодож зарсан. 5.000.000 сая төгрөгийг нь бэлнээр авч өөрийн Хаан банкны 5632002389 дугаартай дансаар 2.500.000 төгрөг, 1.900.000 төгрөгийг 2 удаа дансаар авсан.Одоо 600.000 төгрөг авах дутуу байгаа...” гэх,
гэрч ын “...Би суманд ажиллаж амьдардаг юм.Манай хүү нэг азарга тавих адуу хайгаад байхаар нь би өөрийнхөө танил гэх хүнээс аятайхан азарга тавьчих үрээ мэдэж байгаарай, манай хүү хайгаад байгаа юм аа гэхэд надад монгол Хээрийн удамтай ганц нэг үрээ байна, чи харах уу над руу чатаар адууны зураг явуулахаар нь би хүү ******* харуулаад дундаас нэг үрээ сонгосон. Тухайн үрээг хэдээр зарах талаар гэх хүнээс асуухад 15-н сая төгрөгөөр зарж байгаа юм аа танай хүү моринд дуртай юм байна 10-н сая төгрөгөөр авна биз дээ гэж тухайн үедээ тохиролцоод өнгөрсөн.Тэгээд мөнгийг нь би 2023 оны 02 дугаар сард цалингийнхаа зээлийг сунгаад 2.500.000 мянган төгрөгийг нь ын дансанд шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай суманд ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр би сумын иргэн Ганчимэг гэх хүнээс 5.000.000 сая төгрөг зээлээд бэлнээр өгсөн.2023 оны 09 дүгээр сарын 20-нд 1.900.000 мянган төгрөгийг ын дансанд шилжүүлсэн. Харин одоо 600.000 мянган төгрөг дутуу байгаа. бид хоёр ярихдаа бэлэн 5.000.000 сая төгрөг өгөөд үлдсэнд нь адуу буюу гүү өгнө гэж байсан юм. Б. нь бэлэн өгсөн мөнгөө хэлсэн байж магадгүй юм. Харин тухайн үед адуу өгөх талаараа яриагүй байсан...” гэх,
гэрч “...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр намайг дэлгүүртээ байхад манай гэр лүү орж ирээд яаралтай мөнгөний хэрэг байна, чи найздаа 5.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би өөрт байсан мөнгөө д бэлнээр өгсөн.Тэгээд надад хэлэхдээ хүнд өгөх гэж байгаа юм, найз нь удаахгүй өгнө гээд авсан. Тэр талаар нь би асуугаагүй. Надад хэлэхдээ яаралтай мөнгөний хэрэг байна гээд авсан. Надад одоохондоо төлөөгүй байна. Саяхан ярихдаа удахгүй өгнө гэж байсан. Би сумын төвд дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. Бас хажуугаар хадлан хадаж өвс зардаг юм.Тухайн үед ганцаараа ирсэн...” гэх,
гэрч “...Би аймгийн Хэрлэн сумын төвд ард иргэдээс мал мах авч худалдан борлуулдаг юм.Би ******* гэх хүнийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би тухайн дансыг мэднэ. Тухайн данс нь миний өөрийн эзэмшлийн Хаан банкны данс байгаа юм. Би аймгийн төвд мал мах худалдан авдаг юм. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг бойн дээр байхад ******* нь утсаар залгаад та хаана байна, адууны махтай ирлээ гэхээр нь би бойн дээр хүрээд ирээ гэж удаагүй байхад ******* нь улаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд 2 адууны мах өгсөн. Би тухайн 2 адууг хиллэж авахад нь нэг адуу нь 144 кг нөгөө адуу нь 164 кг нийт 308 килограммтай байсан. Тэгээд би тухайн адууны махыг нэг 5.000 мянган төгрөгөөр бодож авсан. Тэгээд би махны мөнгийг нь *******ын дугаартай дансанд 1.820.000 мянган төгрөг хийсэн. Тухайн үед ******* нь сумын иргэн хазгар гэх залуутай цуг ирсэн. *******аас урьд өмнө мал мах худалдаж авч байгаагүй. Би тухайн үед *******аас малын гарал үүслийн бичгээ өг гэхэд надад 5192448 дугаартай кодыг надад өгсөн. Бид нарт кодоор орж шалгаж болдоггүй болохоор үнэн малын бичиг өгсөн талаар би мэдэхгүй байна. Улаан өнгийн жижиг тэрэг байсан. Надад арьс шир толгойг өгөөгүй. Дан мах өгсөн. Би тухайн махыг хулгайн адууны мах гэдгийг нь би мэдээгүй.Надад *******аас малын гарал үүслийн бичиг гээд код өгсөн болохоор би өөрийнхөө малыг өгч байна гэж бодож авсан...” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2302314 дугаартай дүгнэлтээр нэг адууны зах зээлийн үнэлгээ нь 1.226.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт, *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь ******* багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* өмчлөлийн ширээтэй босоо зуузай тамгатай хар зүсмийн соёолон үрээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч ******* 1,226,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* 1,226,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан гэв... ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг сонслоо, хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан тул гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч ******* нь ашиг олох зорилгоор ******* малыг бэлчээрээс нь хулгайлан авч, бусдад өгч гэмт хэргийг төгс үйлджээ.
Шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлсан дээрх үйлдэл хэрэгт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй, нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдаас авсан мөнгөний төлбөрийг төлөх зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүгдэгч ******* түүний адууг хулгайлсан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “...шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна.
Хохирогч ******* учирсан 1,226,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баривчлагдаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “...Шинэбаяр нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч ******* нь суманд хөдөө мал маллаж амьдардаг. Ам бүл 3 уулаа. Энэ хэргийн зүйлчлэлд 6 сараас дээш хорих ял оногдуулах хуулийн зохицуулалт байгаа. Улсын яллагчийн зүгээс 1 жилийн хугацаагаар сумаас гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал тавьж байна. Шүүгдэгч хөдөө мал маллаж амьдардаг тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал малаа хариулж чадахгүй байдал үүснэ. Иймд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх ял оногдуулж өгнө үү, түүний гэр бүлийн хүн аймагт түр байж байгаа. Татаж унадаг өвчтэй хүн байгаа. Шүүгдэгч одоо хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдарч байгаа. Энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх гэсэн боловч хөдөө гэрээсээ бичиг баримтаа олоогүй тул шүүхэд авчирч чадсангүй...” гэх саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Б. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* 1,226,000 төгрөгийн, хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Болор-Үнэлгээ” ХХК-ны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2302314 дугаартай дүгнэлтээр нэг адууны зах зээлийн үнэлгээ нь 1,226,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-61-р хуудас/ тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* учруулсан 1,226,000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид 3,500,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл баримт, хохирогч *******ай утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд ялтан *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР